| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00867/И |
| Дугаар | 155/ШШ2024/00886 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00886
2024 09 09 155/ШШ2024/00886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М.А, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин М.Г нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.М ас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,664 ( хоёр зуун нэг мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М ас улсын тэмдэгтийн хураамж 201,664 (хоёр зуун нэг мянга зургаан зуун жаран дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 115 тоот шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж цаашид хамт амьдрахаа больсон. Хоёр охин маань эх миний асрамжид үлдсэн. Одоо би хоёр охины хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд амьдарч байна.
Иймд охин М.Анхмаа (РЮ11230743), охин М.Гантигмаа (РЮ13252408) нарт төрсөн эцэг Д.М ас хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Охин М.Анхмаа, М.Гантигмаа нарт хүүхдийн тэтгэлэг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлалаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Д.С , хариуцагч Д.Моломжамц нар гэрлэлтээ шүүхийн журмаар цулуулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/01058 дугаар шийдвэрийн хуулбар, тэдний дундаас 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин М.Анхмаа, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Гантигмаа нар төрсөн болох нь Зуун мод Моломжамцын Анхмаагийн 0000634176-233 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зуун мод Моломжамцын Гантигмаагийн 0000892974-429 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн ...Миний бие Э.Долгормаа нь А.Гүрсэдтэй 2019 онд танилцаж үерхэж байгаад бидний дундаас 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин Д.Номуундарийг төрсөн. Бид охиноо 11 сар хүртэл хамт байсан. ... гэх тайлбар, хариуцагч А.Гүрсэдийн ...Хүүхдийн эцэг мөн болохыг зөвшөөрч байна. Охиндоо хүүхдийн тэтгэлэг төлнө. ... гэх тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэхүү үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.
Охин М.Анхмаа, М.Гантигмаа нар нь өсөлт бойжилт хэвийн байгаа болох нь хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байх ба, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. ( хх-ийн 5 дугаар талын арын хуудас)
Хариуцагч А.Гүрсэд нь охин Д.Номундарийг өөрийн хүүхэд мөн биш дээр маргаагүй, зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Д.Номундарь нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг А.Гүрсэдээс сар бүр тэтгэлэг гаргуулж, 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Номундарийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Долгормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,091 (нэг зуун хорин найман мянга ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гүрсэдээс 128,091 (нэг зуун хорин найман мянга ерэн нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Уран Долгормаагийн Номундарь /РЮ20271448/-ийн төрсөн эцэг Зараагууд Аюушжавын Гүрсэд (ОЙ98101515) мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Номундарийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Гүрсэдээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,091 (нэг зуун хорин найман мянга ерэн нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гүрсэдээс 128,091 (нэг зуун хорин найман мянга ерэн нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Долгормаад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН