Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00880

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00880

Х аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах, Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 02 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Ж.Т д холбогдох,

Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,510 (ерэн таван мянга таван зуун арав) төгрөг, алданги 45,755 (дөчин таван мянга долоон зуун тавин тав) төгрөг, нийт 143,265 (нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай компанитай 3510088 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 97110715 дараа тэлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 3, 4 дүгээр сарын ярианы төлбөр 95,510 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 47,755 төгрөг нийт 143,265 төгрөгийн төлбөрийг Ж.Т гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ж.Т гээс 3510088 Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 143,265 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Т нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага 143,265 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ж.Т д холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,510 (ерэн таван мянга таван зуун арав) төгрөг, алданги 45,755 (дөчин таван мянга долоон зуун тавин тав) төгрөг, нийт 143,265 (нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 143,265 (нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран тав) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,947.95 (дөрвөн мянга есөн зуун дөчин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т гээс 2,473.75 (хоёр мянга дөрвөн зуун далан гурав) төгрөг, 97 (ерэн долоо) мөнгийг, улсын орлогоос 2,473.75 (хоёр мянга дөрвөн зуун далан гурав) төгрөг, 97 (ерэн долоо) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Т д холбогдох дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,510 (ерэн таван мянга таван зуун арав) төгрөг, алданги 45,755 (дөчин таван мянга долоон зуун тавин тав) төгрөг, нийт 143,265 (нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,947.95 (дөрвөн мянга есөн зуун дөчин долоо) төгрөг 95 (ерэн тав) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т гээс 2,473.97 (хоёр мянга дөрвөн зуун далан гурав) төгрөг, 97 (ерэн долоо) мөнгийг, улсын орлогоос 2,473.75 (хоёр мянга дөрвөн зуун далан гурав) төгрөг, 97 (ерэн долоо) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН