| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00237/И |
| Дугаар | 155/ШШ2016/00334 |
| Огноо | 2016-03-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2016/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Хүсэлт гаргагч: О.М
Талийгаач нөхөр М.Гтой хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч О.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр болох М.Гтой 2006 онд танилцаж, нэг гэрт 2007 онд орсон. Ингээд хүү Г.Бийг 2008 оны 7 дугаар сарын 14-нд төрүүлсэн юм. Манай нөхөр Г нь 2008 оны 7 дугаар сарын 09-ний өд өр Улаанбаатар хот руу эгчийнхэн нь бие муу байсан учраас яваад буцаж ирэх замдаа аваарт орсон болохоор үүнээс хойш эмнэлэгийн ажил төрөлтэй байсны улмаас гэрлэлтээ батлуулж чадаагүй өдий хүрсэн юм. Гэтэл нөхөр Г нь 2016 оны 02 дугаар сарын 17-нд тухайн аваарын гэмтлийн улмаас өвчний учир нас барж би хүүгийн хамт өнчин хоцорсон юм. Одоо хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл хамт амьдарч байсан болохыг тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд М.Гтой хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч О.М нь талийгаач нөхөр М.Гтой хамтын амьдралтай байснаа тогтоолгосноос насанд хүрээгүй хүүхэдтэй тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба хамтран амьдарч байсан болох нь: ; М.Гийн №*********** дугаартай нас барсаны гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүү Г.Бийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ....нөхөр М.Г нь нас барсан.... гэх тодорхойлолт,
Гэрч Ц.Сийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ....О.М- бид хамт ногоо тарьдаг байсан юм. Нөхөр нь Г гэж хүн байсан. 2006 оноос хамт амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 2008 онд нэг хүү төрсөн. Хүү нь одоо 2 дугаар ангид сурдаг. О.М нь урьд нь өөр хүнтэй гэр бүл болж байсан гэж сонсож байсан. Тийм учраас батлуулж амжаагүй байх. Гэрлэлтээ бүртгүүлээгүй талаар нь одоо л мэдэж байна. Нөхөр нь саяхан 2016 оны 02 дугаар сард нас барсан юм. О.М, Г нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан ба бид нар нэг нэгэндээ тусалж хамтарч ажилладаг байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Нийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ....О.М , М.Г нар нь 2006 оноос гэр бүл болж Мөрөн сумын 6 дугаар хороонд хамт амьдарч эхэлсэн юм. 2008 онд хүү Б нь төрсөн юм. Одоо 2 дугаар ангид сурдаг. Энэ 2 хурим найр гэж сүртэй зүйл хийлгүй ах дүү нараа цайлсан юм. Дараа нь гэрлэлтээ батлуулах гэж байтал М-гийн эгчийнх нь бие муудаад Улаанбаатарруу явсан тул тухайн үедээ гэрлэлтээ батлуулж амжаагүй юм. Үүнээс хойш хугацаанд яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар нь сайн мэдэхгүй. Нөхөр нь энэ оны 02 дугаар сарын 10-нд нас барсан юм.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Шарнууд овогт О-ийн М /************/-г, нас барсан нөхөр Шарнууд овогт М-ийн Г /************/-той хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ