Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 122/ШШ2024/0009

 

2024     04         11                                            122/ШШ2024/0009                             

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнхөөс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132452 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхийн шүүхэд гаргасан 2024.03.27-ны өдрийн 04 дугаартай прокурорын дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 Эрх бүхий албан тушаалтан Б.******* миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0132452 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнх нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын холбогдогч Г.*******д шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132452 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132452 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

 

Иймд хэргийн хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.Эрдэнэмөнхийн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын холбогдогч Г.*******д шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0132452 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь  шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                Б.БАЯРЦОГТ