| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00950/И |
| Дугаар | 155/ШШ2024/00943 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00943
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00943 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********
хариуцагч: Хөвсгөл аймгийн ************
Нэхэмжлэлийн шаардлага: ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 90,000 төгрөг, зээлийн хүү 100,167.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,300.10 төгрөг, нийт 219,467.51 төгрөг, ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 60,000 төгрөг, зээлийн хүү 66,780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,532.69 төгрөг, нийт 146,312.69 төгрөг, **********тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 850,000 төгрөг, зээлийн хүү 946,050.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,630.68 төгрөг, нийт 2,059,680.68 төгрөг, өмгөөлөгчийн зардал 243,000 төгрөг, бүгд 2,668.460.88 (хоёр сая зургаан зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00950/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №1050130223025128 тоот Онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 90,000.00 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №1050130223025157 тоот Онлайн зээлийг ББСБ-аас 1 сарын хугацаатай 60,000.00 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. 3.2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №1050130223025257 тоот Онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 850,000.00 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч Н.Тунгалагмөрөнтэй байгуулсан дээрхи нэмэлт зээлийн гэрээний 4.1.3, 4.1.6-т дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч Н.Тунгалагмөрөнгөөс
1. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №1050130223025128 тоот Онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 90,000.00 төгрөг, зээлийн хүү 100,167.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,300.10 төгрөг, нийт 219,467.51 төгрөг,
2. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №1050130223025157 тоот Онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60,000.00 төгрөг, зээлийн хүү 66,780.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,532.69 төгрөг, нийт 146,312.69 төгрөг,
3. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №1050130223025257 тоот Онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 850,000.00 төгрөг, зээлийн хүү 946,050.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,630.68 төгрөг, нийт 2,059,680.68 төгрөг, түүнчлэн хууль зүйн туслалцааны зардалд 243,000 төгрөг, нийт нийлбэр дүн болох 2,668,460.88 төгрөгийг гаргуулах улсын тэмдэгтийн хураамж 58,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Тунгалагмөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нямхүү овогтой Тунгалагмөрөн нь нэхэмжлэгч **********-ын нэхэмжилсэн 2,668,460.88 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь Н.Тунгалагмөрөнд холбогдуулан ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 90,000 төгрөг, зээлийн хүү 100,167.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,300.10 төгрөг, нийт 219,467.51 төгрөг, ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 60,000 төгрөг, зээлийн хүү 66,780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,532.69 төгрөг, нийт 146,312.69 төгрөг, **********тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 850,000 төгрөг, зээлийн хүү 946,050.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,630.68 төгрөг, нийт 2,059,680.68 төгрөг, өмгөөлөгчийн зардал 243,000 төгрөг, бүгд 2,668.460.88 (хоёр сая зургаан зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,668.460.88 (хоёр сая зургаан зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч **********нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн ******** итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр ******** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 25 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 (тавин найман мянга) төгрөгөөс 2,668.460.88 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,645 төгрөгийн тал хувь болох 28,822.50 (хорин найман мянга найман зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь нийт 29,177.50 (хорин есэн мянга нэг зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Н.Тунгалагмөрөнгөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,822.50 (хорин найман мянга найман зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.
Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох, ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 90,000 төгрөг, зээлийн хүү 100,167.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,300.10 төгрөг, нийт 219,467.51 төгрөг, ********** тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 60,000 төгрөг, зээлийн хүү 66,780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,532.69 төгрөг, нийт 146,312.69 төгрөг, **********тоот Онлайн зээлийн гэрээний үндсэн зээл 850,000 төгрөг, зээлийн хүү 946,050.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 263,630.68 төгрөг, нийт 2,059,680.68 төгрөг, өмгөөлөгчийн зардал 243,000 төгрөг, бүгд 2,668.460.88 (хоёр сая зургаан зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,668.460.88 (хоёр сая зургаан зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран төгрөг наян найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 (тавин найман мянга) төгрөгөөс 28,822.50 (хорин найман мянга найман зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь нийт 29,177.50 (хорин есэн мянга нэг зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,822.50 (хорин найман мянга найман зуун хорин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ