| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00958/И |
| Дугаар | 155/ШШ2024/00944 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00944
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00944 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 155/2024/00958/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **********нь 1969 онд Архадийн 4 дэх хүү болж мэндэлсэн. Үүнээс хойш эцэг эх, ах, эгч, дүү нарынхаа хамт Хөвсгөл аймаг Төмөрбулаг суманд мал маллан амьдарч байгаад сургуулийн насанд хүрч сумынхаа 8 жилийн дунд сургуульд суралцсан. Улмаар сургууль төгсөөд тус сумандаа 1981 онд малчин болсон.
Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад аавын нэрний эхний үсгийг сольж тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр олгосон хүн нь ******** гэж миний хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байсан. Тухайн үед үүнийг анзаараагүй өнгөрсөн болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ********* гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******** мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо.
Иймд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******** нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Архадь Доржсүрэн мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан тайлбартаа: **********миний бие тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ч уг хөдөлмөрийн дэвтрийн нэхэмжлэгчээр тогтоолгох шаардлагагүй болж ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагагүй болж ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон гэх үндэслэлээр сайн дураараа татгалзсан тайлбарыг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч **** олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********** нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч **********нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагагүй болж ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ************ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ