| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00981/И |
| Дугаар | 155/ШШ2024/00945 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00945
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00945 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт байрлах нэгж талбарын 6709001213 дугаар бүхий 597 м.кв талбай бүхий хашаатай газрын үнэ 3,000,000 төгрөг, 00 барихад гарсан зардал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00981/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **********нь 2020 онд ********* гэх хүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Түнэл сумын Хөх толгойд байрлах 597 м.кв ар талыг нь блоклосон, үлдсэн 3 тал нь банзаар хашаалсан газрыг худалдаж авч байсан юм. Би тус газрыг худалдаж аваад 00 барьсан. Тухайн үед газрын гэрээ гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Гэтэл энэ жил өөрийн хашаагаа хүнд зарчихаад хашаандаа очтол өөр айл буучихсан, гэрийн бууцаа цементээр цутгачихсан, хашаандаа гүйдэг хаалга хийчихсэн байсан. Ямар учиртайг асуухад Ш.Мягмардорж гэх хүнээс худалдаж авсан гэх хариуг өгсөн. Үүнийг мэдээд Ш.Мягмардорж гэх хүнтэй холбогдож, ямар учраас миний газрыг зарсан талаар асуухад Би хашааны зургийг аваад фэйсбүүк дээр эзэн нь байна уу гээд хайсан шүү дээ гэх хариу өгсөн. Ядаж л Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар очоод миний утсыг аваад ярьчихаж болох л байсан. Хашаа авсан хүмүүстээ ч огт мэдэгдээгүй, давхар давхар хүмүүсийг хохироож байна.
Миний хувьд нэгэнт айлд зараад, тэр айл хашаандаа буучихсан юм чинь хашаатай газрын үнэ болох 3,000,000 төгрөг, 00 барьхад гарсан зардал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 өгчих гэхэд татгалзсан хариу өгсөн.
Иймд ********** миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт байрлах нэгж талбарын 6709001213 дугаар бүхий 597 м.кв талбай бүхий хашаатай газрыг 3,000,000 төгрөг, 00 барьхад гарсан зардал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч **********нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие **********нь тус шүүхэд ********** холбогдуулан Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт байрлах нэг талбарын 6709001213 дугаар бүхий 597 м.кв талбай бүхий хашаатай газрыг 3,000,000 төгрөг, 00 барьхад гарсан зардал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ.
Миний бие Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсэээ татгалзаж байна.
Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********нь Ч************* холбогдуулан Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий 597 м.кв талбай бүхий хашаатай газрын үнэ 3,000,000 төгрөг, 00 барихад гарсан зардал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй гэх үндэслэлээр сайн дураараа татгалзсан тайлбарыг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ************ 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 (наян зургаан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ********** олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ****** нэхэмжлэлтэй, хариуцагч *********** холбогдох, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт байрлах нэгж талбарын 6709001213 дугаар бүхий 597 м.кв талбай бүхий хашаатай газрын үнэ 3,000,000 төгрөг, 00 барихад гарсан зардал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч **********нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 (наян зургаан мянга есэн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч ************ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ