Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б.Ц

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 16-ны-ний өдөр хүлээн авч, 155/2016/0210/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дшүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б-шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 оны 6 сарын 01-нээс 1981 оны 11 сарын 01-нийг хүртэл Бадрал нэгдлийн гуанзанд кассчин, 1982 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-нийг дуустал Сум дундын эмнэлэгт цэвэрлэгч, тогоочоор, 1987 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Ахуй үйлчилгээний төвд оёдолчин, 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 6 сарын 01-нийг хүртэл Өлзий хувиараа эрхлэх аж ахуйд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс дээрх хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1959 онд төрсөн, 57 настай, дээд боловсролтой, ерөнхий цэргийн мэргэжилтэй, ажилгүй, Өндөр Авирмэдийн Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн гуанзанд 1980-1981 онд кассчнаар ажиллаж байгаад 1982 онд Сум дундын эмнэлэгт цэвэрлэгч, тогоочоор 1986 оныг дуустал ажиллаад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байгаад 1991 онд Ахуй үйлчилгээний төв татан буугдаж суурин дээр нь байгуулагдсан Өлзий хувиараа эрхлэх аж ахуйд 6 сар ажиллаад гарсан юм. Иймд Б.Цгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Б.Ц Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн гуанзанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд кассчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор, Өлзий хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3/14 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б-н Цгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/134 дугаартай албан бичиг, гэрч Д.Оюунжаргалын Б.Ц нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн гуанзанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оныг дуустал тогоочоор, 1982 оноос 1986 оныг дуустал Сум дундын эмнэлэгт тогооч, үйлчлэгчээр, 1987 оноос 1991 оныг дуустал Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байгаад 1991 онд Ахуй үйлчилгээний төв татан буугдаж, суурин дээр нь байгуулагдсан Өлзий хувиараа эрхлэх аж ахуйд үргэлжлүүлэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байгаад Өлзий хувиараа эрхлэх аж ахуй тарсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ахуй үйлчилгээний төвд 1987-1991 оны хооронд оёдолчноор ажиллаж байсан. Б.Ц манайхтай ойрхон хөрш амьдардаг байсан учраас ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. гэх мэдүүлэг, гэрч М.Цэдэнсодномын Б.Ц Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсан. Би тус сумын эмнэлэгт 1977 оноос 2000 оныг хүртэл ээлжийн сувилагч, хагалгааны сувилагч зэрэг ажил хийж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Цгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн гуанзанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд кассчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор, Өлзий хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оройн Б-гийн Цгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн гуанзанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд кассчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ахуй үйлчилгээний төвд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор, Өлзий хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ