| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00201/И |
| Дугаар | 155/ШШ2016/00340 |
| Огноо | 2016-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/00340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Д-аахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.Э
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/0201/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улиастай хотын Нийтийн ахуй үйлчилгээний фото зургийн лаборантаар ажиллаж байсан. Тэр үеийн Нийтийн ахуй үйлчилгээний архивын баримт нь архиваас олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улиастай хотын нийтийн ахуй үйлчилгээний фото зургийн лаборантаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.Э Завхан аймгийн Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фото зургийн лаборантаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/751 дугаартай архивын тодорхойлолт, Завхан аймгийн Улиастай хотын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар, Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргын 1979 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай Ажлаас халах, ажилд авах тухай тушаалын хуулбар, Д.Эт Нийтийн ахуй үйлчилгээний яамнаас 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон эмэгтэй үсний 3 дугаар зэргийн үнэмлэхний хуулбар, 1984 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон гэрэл зурагчны 3 дугаар зэргийн үнэмлэхний хуулбар, Д.Эт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр олгосон Гэрчилгээ-ний хуулбар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Намын үүрийн хорооноос олгосон Гэрчилгээ-ний хуулбар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Ахуй үйлчилгээний пүүсийн захиргаанаас 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх-ний хуулбар, гэрэл зургууд, гэрч Т.Болдбаатарын Д.Э нь Завхан аймгийн Улиастай хотын Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад 1984 оноос 1992 оныг хүртэл лаборант, үсчин, зурагчин зэрэг явуулын үйлчилгээнд ажилладаг байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг шагнал авч байсан. Би Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын явуулын үйлчилгээнд жолооч, цагчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Эийн Завхан аймгийн Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фото зургийн лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булган Д-гын Эийн Завхан аймгийн Улиастай хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд фото зургийн лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь Д-ж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн Д-ж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Д-ААХҮҮ