Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/00946

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/00946

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн *********

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00982/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат, нэхэмжлэгч **********нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие **********нь 1963 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын цэцэрлэг хүмүүжээд 1970 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 8 дугаар ангийг 1978 онд төгссөн. 1980 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд 10-н жилийн дунд сургуулийг 10 дугаар анги төгсөөд Хөнгөн үйлдвэрийн Техникч мэргэжлийн сургуульд элсэн ороод 1981 онд ээрэгч мэргэжил эзэмшсэн. 1981 онд Эрдэнэт хотод ирээд ажил эрхлээгүй.

1982 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад техникийн тоо бүртгэгчээр ажиллаж байгаад цэвэрлэгчээр үргэлжлүүлэн 1990 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. 1990 онд Эрдэнэт хот руу яваад одоог хүртэл амьдарч байгаа.

Би 55 настайдаа хувь тэнцүүлснээр тэтгэвэрт орсон. Одоо би хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй байна.

Иймд миний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазад 1986 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал техникийн тоо бүртгэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Би 1990 оноос хойш 1995 оныг дуустал 6 жил нөхөн тооцуулсан. Техникийн тоо бүртгэгч дээр мэргэжлийн хүн ирсэн юм....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн архивын тасгийн ******* дугаартай албан бичиг, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн *********** дугаар Ээлжийн амралт олгож ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн ******** дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №56 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1989 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаар Ээлжийн амралт олгож, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №44 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 3/228 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргаас Их-Уул сумын 36 дугаар баазад ажиллаж байсан ********* 1986-1991 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 5-50 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1095 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 64-70 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч **********дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазад 1986 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал техникийн тоо бүртгэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч **********өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч **********нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазад 1986 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал техникийн тоо бүртгэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын*******албан бичгээр ирүүлсэн Цэнд-Аюушийн 1986 оны 9 сараас 1991 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 11-50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11/762 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1986 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ...Тушаах нь: 2.Техникийн тоо бүртгэгч ******* 1986 оны оны ээлжийн амралтыг 4************** дугаар Ээлжийн амралт олгож, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 6 дугаар тал),

БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ...Тушаах нь: 2.Техникийн тоо бүртгэгч ******** өөрийн нь өргөдөл ҮЭ-ийн Хорооны зөвшөөрлийг үндэслэн 1986 оны 5-р сарын 07-ны өдрөөс эхлэн мөн оны 8-р сарын 06-ны өдөр хүртэл БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1977 оны 165 дугаар тогтоолыг үндэслэн хүүхдээ асрах 3 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай. гэх бичилттэй №43 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),

БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ...Тушаах нь: б/.Диспетчер А.Наранчимэг, техникийн тоо бүртгэгч *******, авто засварчин *********, гэрэл орон сууцны байцаагч ********** нарт ажлын *****дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1989 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ...Тушаах нь:..цэвэрлэгч ********* 1-р сарын 10-ны өдрөөс техникийн тоо бүртгэгчээр 8 сар ажилласанд ажлын 14 өдөр, цэвэрлэгчээр ажилласан 4 сард ажлын 6 өдөр нийт ажлын 20 өдрөөр тус тус олгосугай. гэх бичилттэй №01 дугаар Ээлжийн амралт олгож, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 9 дүгээр тал),

БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазын даргын 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ...Тушаах нь:..суудлын автомашины жолооч ********, цэвэрлэгч **********нарт ажлын 18 өдрөөр тус тус 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны ээлжийн амралтыг олгосугай. гэх бичилттэй №44 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 10 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1095 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Наваансүрэнгийн Цэнд-Аюушийн Ажилладаг гэх хэсэгт 36-р авто бааз, ажилд орсон он гэх хэсэгт 1983, эрхэлдэг ажил гэх хэсэгт Техникийн тоо бүртгэгч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1983, оршдог сум, район гэх хэсэгт Их-уул, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Бүрэнбат, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 64-70 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Н*********** Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазад 1986 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал техникийн тоо бүртгэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч **********нь 1990 оноос 1995 оныг дуустал хугацааны ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй Орхон аймгийн нийгмийн даатгалын газрын архивын №2001012401 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 63 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мянгад *************-ийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын авто тээврийн 36 дугаар баазад 1986 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал техникийн тоо бүртгэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ