| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00968/И |
| Дугаар | 155/ШШ2024/00949 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00949
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00949 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00968/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ********** нь 1963 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8-н жилийн дунд сургуульд 1971 онд элсэн ороод 1979 онд 8 дугаар ангийг төгссөн. Төв аймгийн Заавар суман дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулагч мэргэжлээр 1981 оны 6 дугаар сард төгссөн.
Цэргийн албанд татагдахаас өмнө аав, ээжийн хамт Энх амьдралын нэгдлийн малыг маллаж байгаад 1982 онд Дархан-Уул аймгийн 017 ангид цэргийн албанд татагдан 1985 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирсэн.
1985 оны 10 дугаар сараас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхлээд улмаар нэгдэл тартал ажилласан.
Би төрсөн эцэг болох Санжаагаар овоглодог. Миний төрсөн эцэг болох Санжаа нь 1969 онд нас барсан. Манай ээж ************* гэдэг хүнтэй гэр бүл болсон. Миний нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримтад миний нэрийг бичихдээ хойд эцэг болох ********* гээд овоглож ************ гэж бичсэн байдаг. Үүнээс болж шүүхэд хандсан юм.
Иймд миний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ***** нь миний эхнэр байгаа юм. Эхнэр, төрсөн ээж Нямын хамт мал маллаж байсан. Намайг цэрэгт явахад ах ************* нар гэртээ үлдсэн....гэв
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1981 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан ********* 1978-1982 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Батлан хамгаалахын төв архив, Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11/718 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 3-11,48 дугаар тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *********** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 49-53 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 437 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн албанд тэнцэгчдийн анкетийн хуулбар (хх-ийн 27-28 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 29-31 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан ******** 1981-1982, 1985-1990 онуудын цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 32-41 дүгээр тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримтад миний нэрийг бичихдээ хойд эцэг болох ******** ******гэж бичсэн байдаг тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ********** нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3/221 дугаар албан бичгээр ирүүлсэн Гүнбатын 1981 оны 9 сараас 10 сар, 1982 оны 3 сараас 5 сар, 1985 оны 10 сараас 12 сарыг дуустал, 1986 оны 1 сараас 1989 оны 12 сарыг дуустал, 1990 оны 8 сараас 10 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 6-7, 32-41 дүгээр тал),
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 437 дугаар албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр гэх хэсэгт *******, сар, өдөр, нас гэх хэсэгт 1963.03.13 19 нас, нийгмийн байдал гэх хэсэгт нэгдэлчин, захиргаа гэх хэсэгт Хөвсгөл Цэцэрлэг сум 2-р бригад, хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт Цэцэрлэг сумын 2-р бригадад малчин, ямар мэргэжилтэй гэх хэсэгт сүү заводын мастер, ямар курс төгссөн гэх хэсэгт үгүй, ах дүү төрөл, садан хэдэн настай, хаана ямар гэх хэсэгт ам бүл 7,*******настай гэртээ гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 27-28 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 30/1043 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, ******* ямар ажилтай гэх хэсэгт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум 2-р бригадад мал малладаг, ...хуудас бичсэн огноо гэх хэсэгт 1982 он 05 сар 25 өдөр... гэх бичвэртэй ХААТР, хаягийн хуудас №7 баримтын хуулбар (хх-ийн 29-30 дугаар тал),
гэрч **** ...********** нь 1985 оны 9 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. Намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 7 дугаар сард малчнаар ажилд орох үед ********** нь тус багт хоньчин хийж байсан. Тэрээр 1990 он хүртэл тус нэгдэлд ажиллаж байгаад хувийн аж ахуйд шилжсэн юм. Түүнээс хойш буюу 1990 оноос хойшоо хувийн малаа маллаж байгаад Мөрөн сум руу шилжин ирж суурьшсан байдаг юм.... гэх мэдүүлэг,
гэрч ******* ...**********ын аав нь Магсарын Санжаа гэж хүн байсан. Тэрээр 49 насандаа таалал төгссөн. ****** гэж хүн байсан. Намайг цэрэгт байх үед *******гэдэг хүн нас барсан. **********ын ээж **** нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчин байсан. ******* ээж нь талийгаач ****нас барснаас ********* гэдэг хүнтэй амьдралаа зохиосон байдаг юм.
********** нь 1985 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд хоньчин хийж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадын даргаар ажиллаж байсан. 1990 онд нэгдэл тарах хүртэл ********** нь тус нэгдэлд ажиллаж байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 49-53 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд **********ын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч **********ын эцгийн нэрийг 1985-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад хойд эцгээр нь овоглож буюу ******* гэж бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Би төрсөн эцэг болох ******р овоглодог. Миний төрсөн эцэг болох ****** нь 1969 онд нас барсан. Манай ээж ****** нь 1976 онд ****** гэдэг хүнтэй гэр бүл болсон. Миний нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримтад миний нэрийг бичихдээ хойд эцэг болох ***** гээд овоглож ********* гэж бичсэн байдаг. ***** нь миний эхнэр байгаа юм.... гэх тайлбар,
гэрч ******* ...**********ын аав нь ****** гэж хүн байсан. Тэрээр 49 насандаа таалал төгссөн. ***** гэж хүн байсан. Намайг цэрэгт байх үед ****** гэдэг хүн нас барсан. **********ын ээж ******** нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчин байсан. ****** нь талийгаач ******нас барснаас хойш Лхагваа гэдэг хүнтэй амьдралаа зохиосон байдаг юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар тал),
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 437 дугаар албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр гэх хэсэгт **********, сар, өдөр, нас гэх хэсэгт 1963.03.13 19 нас, нийгмийн байдал гэх хэсэгт нэгдэлчин, захиргаа гэх хэсэгт Хөвсгөл Цэцэрлэг сум 2-р бригад, хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт Цэцэрлэг сумын 2-р бригадад малчин, ямар мэргэжилтэй гэх хэсэгт сүү заводын мастер, ямар курс төгссөн гэх хэсэгт үгүй, ах дүү төрөл, садан хэдэн настай, хаана ямар гэх хэсэгт ам бүл 7, ********настай гэртээ гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 27-28 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 30/1096 дугаартай албан бичгээр ирүүлсэн Танай 4/1190 тоот албан бичигт дурьдсан иргэн ********** /*******/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй бөгөөд төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 46 дугаар тал),
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай Эцгийн гэх хэсэгт Магсар Санжаа, эхийн гэх хэсэгт Чойжин Ням гэх бичилттэй нэхэмжлэгч Санжаагийн Гүнбатын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3/221 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 1989-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудад ************ гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч **********ад холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул **********ад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/718 дугаар албан бичиг (хх-ийн 10 дугаар тал), нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ********** нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1700008122 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар (хх-ийн 45 дугаар тал) хавтаст хэрэгт авагдсан болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ***********ын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ