| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00834/И |
| Дугаар | 155/ШШ2024/00960 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00960
| 2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/00960 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б
Хариуцагч: Ж.Б
Хариуцагч: З.Б
Хариуцагч: З.Н
Нас барсан З.М-ийн өвлөгдөх эд хөрөнгөөс хоёр хүүхдэд ногдох 80,426,600 (наян сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуу) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/00834/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.С, хариуцагч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч З.Б, хариуцагч З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 онд З овогтой М-той танилцан, бид Монгол ёсоор 2012 онд хуримаа хийхээр тохирсон боловч аав нас барж, хуримаа хийж чадалгүй нэг гэртээ эхнэр нөхөр болж, **** сумын 5 дугаар багийн ****гэх газарт тусдаа айл өрх болон амьдарч, бидний дундаас 2012 оны 03 сарын 11-ний өдөр охин А, 2020 оны 12 сарын 24-ний өдөр охин Н нар төрж, бид эцэг эх болцгоосон. Миний ах дүү Эрдэнэтэд амьдардаг, бид Эрдэнэтэд урьд нь байсан тул нөхөр бид 2 ярилцан том охиноо 2018 онд Орхон аймгийн 17 дугаар сургуульд оруулсан. Хүүхэд айлд байхад хэцүү тул би охиноо авч Эрдэнэтэд очиж амьдран, хичээл тарах үед суманд гэртээ ирдэг байсан. Нөхөр З.М- 2023 оны 07 сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ахынхаа гэрт, хүргэн ахынхаа гарт амь насаа алдаж, бидний 2 хүүхэд болон би өнчирч хоцорсон. Түүний амь нас хохирсон эрүүгийн хэрэгт талийгчийн ээж Жгийн Б хохирогчоор тогтоогдсон бөгөөд намайг Цагдаагийн газарт ирж уулзахад та 2 гэрлэлтийн баталгаагүй тул таныг хохирогчоор тогтоох боломжгүй гэж хэлээд намайг уг хэрэгт хохирогчоор тогтоогоогүй. Манай хадам эх Б нь хүүхдүүдийнхээ дунд хов хэрүүл хутгаснаас болж, хүүхдүүд нь хоорондоо түнжин муугаас хоорондоо зодолдох бие биенээ гэмтээж байсан бол хамгийн сүүлд М-ийн амь насанд хүрсэн асуудал гарсан гэж би ойлгодог. Ингээд би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамтын амьдралтай байсан болон М- нь 2 хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч шүүх ээж Бг гуравдагч этгээдээр татан оролцуулж, 2024 оны 01 сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх **************** тоот шийдвэрээр охин А, Н нарын эцэг нь Зн М- болохыг тогтоосон шийдвэр гарсан. Талийгч бид хамт амьдарч байх хугацаанд буюу хамгийн сүүлийн хугацаа болох 2022 оны мал тооллогоор бод, бог нийлсэн 1,151 толгой малтай байсан. Би хавар нь малаа төлөлцөж, зун нь саалиа хийж, малынхаа ашиг шимийг хүртэн амьдарч байсан. Мөн охин Амин-Эрдэнийгээ 5 дугаар анги төгсөөд аймаг руу шилжүүлж 6 дугаар ангид суулгана, том болсон хүүхдэд байх газар хэрэгтэй гэж ярилцан, **** сум ************** 6-9 тоотод мөн *************14-ын 3 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар авсан. Мөн өөрийн амьдарч байсан Хөвсгөл аймаг **** сумын ****гэх газарт өвөлжөө, хаваржааныхаа 12.051м2 газрыг эзэмшилдээ авсан. Мөн ****** ХӨВ дугаартай Вонго-3 ачааны машиныг 2019 онд /18,000,000/ төгрөгөөр авч байсан. Энэ бүгдийг тоочин байгаагийн учир нь гэвэл нөхрийг минь нас барсны дараа хадам ээж маань манай мал хөрөнгийг ах нар болон өөр дээрээ тоолуулах, миний 2 хүүхдийг М-ийн хүүхдүүд биш гэх, улмаар өөр хүнтэй амьдарч байсан, мөн намайг бараг л үзэж хараагүй, танихгүй гэх шахуу юм ярьж байгаа 2 ач охиноо хүн гэж бодохгүй үл тоож байгаа бөгөөд төрсөн эцгийнхээ хайр халамжийг хүртэж чадалгүй үлдэж байгаа 2 охинд минь аавын нь хөрөнгөөс юу ч өгөхгүй гэж байх тул арга буюу хуулийн дагуу төрсөн эцгийн нь өв хөрөнгийг өвлөн авах 1 дүгээр зэргийн хууль ёсны өвлөгчид гэж үзэн 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Талийгч маань нас барж, өв нээгдэх үед 2 хүүхэд хууль ёсны өвлөгчийн хувьд эд хөрөнгийг өвлөх тухай хүсэлтийг нотариатын газарт гаргасан.
Дээр дурьдсан талийгчийн өвлөгдөх эд хөрөнгийг жагсаавал: 1. Хөвсгөл аймгийн төв ******* сумын 14 дүгээр баг гэж явдаг **** сумын нутаг гэх **************ын 6-9 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар-1ш, 2. Хөвсгөл аймгийн төв ******* сумын 14 дүгээр баг гэж явдаг, **** сумын нутаг гэх **************н 14-3 тоот гэх хаяган дахь гэр бүлийн хэрэгцээний газар /эзэмших /-1ш, 3. **** ХӨВ гэсэн улсын дугаартай bongo-3 ачааны машин, 4. Хөвсгөл аймаг **** сумын Харганад байрлах өвөлжөө хаваржааны зориулалттай 12,051квм газар /эзэмших эрхтэй/, 5. 2022 оны оны эцсээр тоологдсон мал, малын А дансаар 1151 толгой мал. Дээрх хөрөнгүүдээс талийгчийн төрсөн ээж Ж овогтой Б 120 толгой мал өөрийн нэр дээр тоолуулсан. Үүнд: бод 10, бог 110 малыг өөртөө шилжүүлэн авч тоолуулсан байгаа, мөн **************ын 6-9 тоот газарт эзэн суусан байгаа, мөн **************н 14-3 тоот байх гэр бүлийн хэрэгцээний /2 айлын газар/ уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө /байшин/, **** ХӨВ улсын дугаартай Бонго-3 ачааны машин талийгчийн ээж Жгийн Бгийн эзэмшилд байгаа юм. Мөн 68 тооны адуу 1 азаргыг талийгчийн төрсөн ах Зн Б өөрийн эзэмшилд байлгаж байгаа. Дээр дурьдсан 1151 толгой малаас 345 толгой мал бог 300 бод 45 толгой малыг Зн Н өөр дээрээ тоолуулж авсан байгаа. Энэ талаар мал тооллогын баримтыг үндэслэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх эд хөрөнгө болон малыг зах зээлийн ханшаар тус тус үнэлэхэд 120,640,000 /нэг зуун хорин сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг болж байх тул дээрх эд хөрөнгөөс 2 охинд оногдох хувь хэсэг болох 80,426,600 төгрөгийг Ж овогтой Б, З овогтой Б, З овогтой Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. Учир нь энэ мал, машин, газар бусад эд хөрөнгө эдгээр хүмүүсийн мэдэлд байгаа бөгөөд дээрх эд хөрөнгөөс 2 охинд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжилж байх тул Б, Б, Н нараас 80,426,000 төгрөгийг гаргуулж З.М-ийн төрсөн охин А, Н нарт олгож өгнө үү. Жич: байгаа эд хөрөнгийг хойно тусад нь үнэлэн гаргасан болно.
| Үнэлгээний зүйл | Тоо ширхэг | Нэг бүрийн үнэлгээ /төг/ | Нийт зах зээлийн үнэлгээ/төг/ |
| **************ын 6-9 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар **************н 14-3 тоот гэр бүлийн хэрэгцээний газар /байшинтай/ | 0,7кв,м 14000м2 | 5,000,000 21,000,000 | 5,000,000 21,000,000 |
| Бонго-3 **** ХӨВ ачааны машин | 1 | 8,000,000 | 8,000,000 |
| Гүү | 18 | 500000 | 9000000 |
| Эр унага | 23 | 40000 | 920000 |
| Эм унага | 15 | 40000 | 600000 |
| Эр даага | 1 | 150000 | 150000 |
| Эм даага | 1 | 150000 | 150000 |
| Хязаалан эр адуу | 9 | 400000 | 3600000 |
| Азарга | 1 | 800000 | 800000 |
| Эр бяруу | 8 | 150000 | 1200000 |
| Эм бяруу | 7 | 150000 | 1050000 |
| Шүдлэн эр үхэр | 6 | 600000 | 3600000 |
| Эр төлөг | 160 | 80000 | 12800000 |
| Эр хурга | 44 | 15000 | 660000 |
| Эм хурга | 48 | 15000 | 720000 |
| Эр ишиг | 76 | 15000 | 1140000 |
| Эм ишиг | 66 | 15000 | 990000 |
| Үнээ | 31 | 700000 | 21700000 |
| Эр тугал | 25 | 30000 | 750000 |
| Эм тугал | 17 | 30000 | 510000 |
| Эр борлон | 175 | 20000 | 3500000 |
| Эм борлон | 240 | 20000 | 4800000 |
| Эм төлөг | 180 | 100000 | 18000000 |
| 1151 | 120,640,000 | ||
(хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч З.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр З.Б намайг талийгч дүү З.М-ийг нас барсныг далимдуулан дүүгийнхээ эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч, бусдын эд хөрөнгөнөөр хөрөнгөжсөн гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байгаад харамсч байна. Бид хэдий нэг эцэг, эхийн хүүхдүүд ч гэсэн тус тусдаа өрх гэр, амь амьжиргаа тус тусдаа, өөр өөрсдийн амьдралаа л болгох гэж амьдарч яваа хүмүүс. Бид эцэг эхээс нийт...бөгөөд бага дүү талийгч М- нь эцэг эхийн гэрээс өрх тусгаарлаж гараагүй, ээж Бгийн хөрөнгө дээр ганцаараа үлдэж малыг нь маллан өсгөж, маллаж, эзэмшиж байсан. Бусад хүүхдүүд нь бүгд эцэг эхийн гэрээс өмч хөрөнгөө тусгаарлан авч, гэр бүл зохиогоод амь амьжиргаа тусдаа амьдралтай хүмүүс. Манай талийгч дүү М- нь Э.Б гэх эмэгтэйтэй гэр бүл болж, өрх тусгаарлаж гараагүй, өмч хөрөнгөө ч ээжийн хөрөнгөөс тусгаарлаж хувааж аваагүй. Ээж, дүү хоёр малаа маллаж өсгөж байгаад ээж маань нас өндөр болж, хөл муудаж төвд хүүхдүүдийнхээ гэрээр өвөлжиж, зун хавар, намар нь хөдөө гэртээ хүүдээ туслаад малаа хамт маллацгааж байсан. Нэхэмжлэл дээр дурдсан байгаа гэх хөрөнгө бол манай талийгч дүү, ээж хоёрын л хөрөнгө байсан гэж би бодож байна. Б хүний урманд нэг зун, нэг хавар ирээд малаа төллүүлээд, цагаан идээгээ хураагаад өгсөн удаа байхгүй. Тэгээд ч би талийгч дүү М-, ээж нарт ямар ямар хөрөнгө, мал идээ байдаг байсныг мэдэхгүй. Би талийгч дүүгийнхээ адуу малыг авсан зүйл огт байхгүй.
Иймд Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 55 дахь тал)
3. Хариуцагч З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Баян-Өндөр сум**************** 12-25 тоотод оршин суугч Э-ын Баас Хөвсгөл аймгийн **** сумын 5 дугаар багт оршин суух З.Нийг хариуцагчаар оролцуулахаар гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн ******* сумын 8 дугаар багийн ************ тоотод оршин суугч Д-ийн У би дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч миний төрсөн дүү талийгч З.М- 2011 онд танилцаж, 2012 онд хурим найр хийж Хөвсгөл аймгийн **** суманд амьдарч байсан талаар огт болж байгаагүй зүйлийн талаар дурьджээ. Миний дүүг нас барахад хууль ёсны хохирогч миний ээж Ж.Бг Цагдаагийн байгууллагад тогтоогоод хэргийг шалгаад шийдвэрлэсэн байтал, одоо миний ээжийг гэмт хэргийн хамсаатан, буруутан мэтээр ярьж, бичиж шүүхийн байгууллагад ойлгуулж байгаа нь Э.Бын шунал, хүслийг харуулж байна. Миний дүүтэй огт амьдарч байгаагүй байж, 2022 онд 1,151 толгой мал тоолуулж, малыг төллүүлж, өсгөн үржүүлж, малын ашиг шимийг хүртэж байсан талаар яриад байгааг ахын хувьд ойлгохгүй байна. Дүү З.М-ийн нэр дээр хэдэн тооны ямар мал тоологдож явдаг байсныг мэдэхгүй. Э.Б нь тухайн малыг маллаж байсан бол ямар зүстэй, ямар насны, ямар ашиг шимтэй мал байдаг гэдгийг хэлэх байх. Гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 57 дахь тал)
4. Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн **** сумын 5 дугаар баг ****гэх газарт одоогийн байдлаар ам бүл ганцаараа амьдарч оршин сууж байна. 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө би өөрийн бага хүү З.М-ийн хамт ам бүл хоёулаа амьдарч байсан. Би 6 хүүхэд төрүүлж өсгөсөн, хамгийн бага хүү З.М-оос бусад хүүхдүүд маань өрх тусгаарлан гарч тусдаа амьдардаг. Миний бага хүү З.М- нь 1986 оны 6 дугаар сарын 03-ны өдөр **** суманд манай гэр бүлийн отгон хүү болж мэдэлснээс хойш 37 нас хүртлээ буюу нас барах хүртлээ ээж Ж.Б надтай хамт амьдарч байсан. Би хүүгийнхээ хамт жилийн дөрвөн улиралд малаа маллаж, арчлан хамгаалж, өсгөн үржүүлж, малын үр шимээрээ амьдралын эх үүсвэрээ залгуулдаг байсан. 2016 оноос миний хөл муудаж, таяганд орж, төвд эмнэлэг бараадаж, аймгийн төвд хүүгийнхээ гэрт өвлийн улиралд амьдарч бусад улиралд хөдөө мал дээрээ гардаг байсан. 2016 онд би төвд өвөлжих болсноор хүү маань мал тооллогыг өөрийн нэр дээр бүртгүүлж эхэлсэн бөгөөд ингэж бүртгүүлэх болсон шалтгаан нь би хүүгийнхээ зөвшөөрөлгүй өөр хүнд малаа барьцаалж зээл авахад нь тусалж, мал барьцаалсан гэрээнд гарын үсэг зурснаар би банкны зээлийн гэрээний өрөнд орж, хохирч хаширсан бөгөөд хүүхдүүд маань ярилцаж байгаад миний нэр дээр манай мал тоологдож байсан мал эд хөрөнгийг отгон хүүгийн нэр дээр бүртгүүлж тоолуулж эхэлсэн. Уг эд хөрөнгө бол хүү, бид хоёрын л хөрөнгө, би аль 1992 оноос ганцаараа өрх толгойлсон эх болсноор ганцаараа малаа маллаж, хэдэн хүүхдүүдээ өрх тусгаарлан гаргаж, өмч хөрөнгийг нь таслан өгч, бага хүү маань л ганцаараа гэртээ үлдэж, хүнтэй суугаагүй гэртээ надтай хамт амьдарч байсан. Сүүлийн 2 жил хүү маань өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. Гэвч 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр миний отгон хүү З.М- нь нас барж, надад нөхөж баршгүй уй гашуу тохиолдож, одоо ч уй гашуу, зовлон үргэлжилсээр байгаад би маш их харамсч гашуудаж байна. Би түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 106 дахь тал)
5. Нэхэмжлэгч Э.Б 2024 оны 8 дугааар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У гэгчийн бичсэн тайлбартай танилцлаа. Би энэ З.Нид холбогдуулан нэхэмжлэлдээ 2 охины минь эцэг З.М-ийн 345 толгой бог, бод мал болох адуу 15, үхэр 30, хонь180, ямаа120 тооны малыг өөрийн эзэмшилд аваад, зарж үрээд явж байгааг дурьдсан. Ийм учраас З.Нийг хариуцагчаар татаж тодорхойлсон билээ. Гэтэл талийгчийн төрсөн 2 хүүхдийн хуулийн дагуу авах эд хөрөнгийг өөр дээрээ тоолуулан бог, бод малыг нь зарж үрж байгаа талаараа огт тайлбар хэлээгүй нь нэхэмжлэлийн өөрт холбогдуулан гаргасан хэсгийг зөвшөөрч байна гэж миний зүгээс үзэж байна. Би харин Ж.Б гуайг гэмт хэргийн хамсаатан, буруутан гэж ойлгогдохоор юм бичээгүй. Харин З.М- нь хүргэн ахынхаа гарт З.Бийн гэрт амь насаа алдсан, тухайн хэрэгт нь төрсөн 2 хүүхдийнх нь эхийн хувьд намайг төлөөлөгчөөр оролцуулаагүй гэж дурьдсан байгаа. Хүний бичсэн юмыг бичснээр уншиж ойлгож чадахгүй гуйвуулж, ор үндэсгүй худал тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхийн байгууллагад ойлгуулж байгаа нь... гэдгийг би харин ойлгохгүй байна. Шүүхэд эцэг Зн төрөл болох Б нь тийм ойлголт төрүүлж хэлж ярьдаггүй юм бол шүүхийн байгууллагын өмнөөс З.Н тийм юм бичээд байх шаардлагагүй. З.Н намайг дүүтэйгээ огт хамт амьдарч байгаагүй гэжээ. Талийгч З.М-той хамт амьдарч байсныг нутгийн хүмүүс болон нэг айлын бэрүүд болох **************** нар гэрчлэнэ. Э.Б би өөртөө эд хөрөнгө авах гэж нэхэмжлэл гаргаагүй талийгчийн 2 хүүхэд төрсөн эцгийнхээ эд хөрөнгөөс хууль ёсны дагуу өвлөж авах МУ-ын хуулийн дагуу нэхэмжлэлээ гаргасан. Намайг шуналтай хүсэлтэй гэж тодорхойлохоос өмнө өөрсдөө ямар шуналтайгаа харуулж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй болгож өгнө үү гэсэн нь үндэслэлгүй юм. З.Н уг малыг хуулийн дагуу өвлөж авах өвлөгч биш бөгөөд хэрэв миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болго гэж байгаа байгаа бол миний 2 охин өвлөх ёсгүй гэдгийг нотлох хэрэгтэй байхаа гэжээ. (хавтаст хэргийн 70 дахь тал)
6. Нэхэмжлэгч Э.Б 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан хариуцагч З.Бийн болон З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У гэгчийн 2024 оны 08 сарын 12-ны өдөр гаргасан тайлбарыг 2024 оны 08 сарын 21-ний өдөр шүүгчийн туслахаас email хаягаар танилцуулсны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч З.Б тайлбартаа намайг өөрийн дүү З.М-ийг нас барсныг далимдуулан эд хөрөнгийг нь өөрийн эзэмшилд авч бусдын хөрөнгөөр хөрөнгөжсөн гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасанд харамсч байна гэжээ. Би нэхэмжлэлдээ энэ хүнийг дүүгээ нас барсныг далимдуулан эд хөрөнгийг нь авч хөрөнгөжсөн гэдэг үг өгүүлбэр бичээгүй. Харин талийгчийн 2 азарга адуу болох хөрөнгийг эзэмшиж, эрх мэдэлдээ байлган захиран зарцуулж байгаа талаар бичсэн. Харин ч З.Б шүүхэд бодит үнэнд нийцээгүй тайлбар гаргажээ. З.Б нь 2024 онд 8 үрээ, хүрэн халзан адууг нь зарсан талаар мөн 2362 ХӨВ ачааны машиныг нь унаж ашиглаж байгааг нутгийн хүмүүс хэлсэн. Гэтэл нэхэмжлэлд дурьдсан энэ байдлын талаар ямар ч тайлбар хэлээгүй байна. Тэрээр З.М-оос бусад нь өмч хөрөнгөө тусгаарлан авч, гэр бүл зохион тусдаа амьдралтай гээд ямар ямар хөрөнгө, мал байгааг мэдэхгүй гэсэн худлаа тайлбар гаргажээ. Мөн дүүгийнхээ 2 хүүхдийн талаар огт юм бичээгүй хирнээ нэхэмжлэгч намайг хүний урманд нэг зун, нэг хавар ирээд малаа төллүүлээд, цагаан идээ хурааж өгсөн удаа байхгүй гэжээ. Үүнд дараах тайлбарыг хийе. Э.Б би хадам аав болох Навааны З гэх айлтай хамт зусдаг мөн Баярдалай гэх айлтай хаяа дэрлэн айл саахалт зусацгаадаг Бийн хэлж байгаагаар би үнэхээр огт сааль сүүгээ хийж байгаагүй мал хунараа төллүүлж байгаагүй бол эдгээр хүмүүс болон нутгийн хүмүүс нэг айлын бэрүүд болох *************** нар гэрчлэх байхаа гэжээ. (хавтаст хэргийн 71 дэхь тал)
7. Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нартаа ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 32,668,109 төгрөгөөр багасгаж, дараахь байдлаар тохиролцон эвлэрлээ. Талийгаач З.М-ийн 500 толгой мал буюу 37,636,837 төгрөг, ************** 6-9 тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 21,000,000 төгрөг, **************н 14-03 тоот гэр бүлийн хэрэгцээний газар буюу 5,000,00 төгрөг, Вонго-3 ачааны машин буюу 8,000,000 төгрөг, нийт 71,636,837 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Ж.Б, охин Б.А, Б.Н нарт хуваахад 1 хүнд 23,878,945 төгрөг ногдож байна.
Иймд охин Б.А, Б.Н нарт ногдох нийт 47,757,891 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч Ж.Бгаас 15,919,297 төгрөг, хариуцагч З.Боос 15,919,297 төгрөг, хариуцагч З.Ноос 15,919,297 төгрөг тус тус гаргуулж авахаар тохиролцон эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэв.
8. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ач хүүхдүүддээ ногдох хөрөнгөөс нь өгөх байсан. Гэтэл миний хүүг нас бараад удаагүй байхад шүүхэд Э.Б нэхэмжлэл гаргасанд гомдож байсан. Талийгаач хүү З.М-, бид хоёрын мал хамтдаа байдаг, мал олон тоогоор үрэгдсэн. Э.Бын гаргасан саналыг зөвшөөрч байна. З.М-ийн 500 толгой мал буюу 37,636,837 төгрөг, ************** 6-9 тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 21,000,000 төгрөг, **************н 14-03 тоот гэр бүлийн хэрэгцээний газар буюу 5,000,00 төгрөг, Вонго-3 ачааны машин буюу 8,000,000 төгрөг, нийт 71,636,837 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Ж.Б надад болон талийгаачийн охин Б.А, Б.Н нарт хуваахад 1 хүнд 23,878,945 төгрөг ногдож байна.
Иймд охин Б.А, Б.Н нарт ногдох нийт 47,757,891 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 15,919,297 төгрөг тус тус гаргуулж, охин Б.А, Б.Н нарт өгөхийг зөвшөөрч байна. Би 15,919,297 төгрөг өгнө. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэв.
9. Хариуцагч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Бын гаргасан саналыг зөвшөөрч байна. З.М-ийн 500 толгой мал буюу 37,636,837 төгрөг, ************** 6-9 тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 21,000,000 төгрөг, **************н 14-03 тоот гэр бүлийн хэрэгцээний газар буюу 5,000,00 төгрөг, Вонго-3 ачааны машин буюу 8,000,000 төгрөг, нийт 71,636,837 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Ж.Б, охин Б.А, Б.Н нарт хуваахад 1 хүнд 23,878,945 төгрөг ногдож байна.
Иймд охин Б.А, Б.Н нарт ногдох нийт 47,757,891 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 15,919,297 төгрөг тус тус гаргуулж, охин Б.А, Б.Н нарт өгөхийг зөвшөөрч байна. Би 15,919,297 төгрөг өгнө. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэв.
10. Хариуцагч З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ярилцаад нэхэмжлэгч Э.Бын гаргасан саналыг зөвшөөрч байна. З.М-ийн 500 толгой мал буюу 37,636,837 төгрөг, ************** 6-9 тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 21,000,000 төгрөг, **************н 14-03 тоот гэр бүлийн хэрэгцээний газар буюу 5,000,00 төгрөг, Вонго-3 ачааны машин буюу 8,000,000 төгрөг, нийт 71,636,837 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Ж.Б, охин Б.А, Б.Н нарт хуваахад 1 хүнд 23,878,945 төгрөг ногдож байна.
Иймд охин Б.А, Б.Н нарт ногдох нийт 47,757,891 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 15,919,297 төгрөг тус тус гаргуулж, охин Б.А, Б.Н нарт өгөхийг З.Н зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ж.Б, З.Б, З.Н нарт холбогдуулан нас барсан З.М-ийн өвлөгдөх эд хөрөнгөөс хоёр хүүхдэд ногдох 80,426,600 (наян сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуу) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б ...Хариуцагч нартаа ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 32,668,109 төгрөгөөр багасгаж, дараахь байдлаар тохиролцон эвлэрлээ. Талийгаач З.М-ийн 500 толгой мал буюу 37,636,837 төгрөг, ************** 6-9 тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 21,000,000 төгрөг, **************н 14-03 тоот гэр бүлийн хэрэгцээний газар буюу 5,000,00 төгрөг, Вонго-3 ачааны машин буюу 8,000,000 төгрөг, нийт 71,636,837 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Ж.Б, охин Б.А, Б.Н нарт хуваахад 1 хүнд 23,878,945 төгрөг ногдож байна. Иймд охин Б.А, Б.Н нарт ногдох нийт 47,757,891 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч Ж.Бгаас 15,919,297 төгрөг, хариуцагч З.Боос 15,919,297 төгрөг, хариуцагч З.Ноос 15,919,297 төгрөг тус тус гаргуулахаар тохиролцон эвлэрсэн... гэх тайлбар,
хариуцагч Ж.Б, З.Б, хариуцагч З.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нар ...Э.Бын гаргасан саналыг зөвшөөрч байна. З.М-ийн 500 толгой мал буюу 37,636,837 төгрөг, ************** 6-9 тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 21,000,000 төгрөг, **************н 14-03 тоот гэр бүлийн хэрэгцээний газар буюу 5,000,00 төгрөг, Вонго-3 ачааны машин буюу 8,000,000 төгрөг, нийт 71,636,837 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Ж.Б, талийгаачийн охин Б.А, Б.Н нарт хуваахад 1 хүнд 23,878,945 төгрөг ногдож байна. Иймд охин Б.А, Б.Н нарт ногдох нийт 47,757,891 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 15,919,297 төгрөг гаргуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг тус тус гаргаж байна.
Зохигч хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийн шаардлагаас нийт 32,668,109 (гучин хоёр сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун ес) төгрөг гаргуулахаас татгалзаж, нийт 47,757,891 (дөчин долоон сая долоон зуун тавин долоон мянга найман зуун ерэн нэг) төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, хариуцагч тус бүрээс 15,919,297 (арван таван сая есөн зуун арван есөн мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг гаргуулж, нас барсан З.М-ийн охин Б.А, охин Б.Н нарт өгч, авахаар хариуцагч Ж.Б, З.Б, З.Н нартай харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, З.Б, З.Н нараас 15,919,297 (арван таван сая есөн зуун арван есөн мянга хоёр зуун ерэн долоо) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 237,546 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б, З.Б, З.Н нарт холбогдох нас барсан З.М-ийн өвлөгдөх эд хөрөнгөөс хоёр хүүхдэд ногдох 80,426,600 (наян сая дөрвөн зуун хорин зургаан мянга зургаан зуу) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг 32,668,109 (гучин хоёр сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун ес) төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.Бгаас 15,919,297 (арван таван сая есөн зуун арван есөн мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг, хариуцагч З.Боос 15,919,297 (арван таван сая есөн зуун арван есөн мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг, хариуцагч З.Ноос 15,919,297 (арван таван сая есөн зуун арван есөн мянга хоёр зуун ерэн долоо) төгрөг, нийт 47,757,891 (дөчин долоон сая долоон зуун тавин долоон мянга найман зуун ерэн нэг) төгрөгийг тус тус гаргуулан, нас барсан З.М-ийн охин Б.А, охин Б.Н нарт өгөхөөр эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, З.Б, З.Н нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамж 237,546 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.Бад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА