Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00950

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00950

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                   

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай 155/2024/00983/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч **********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би **********тай 2020 онд танилцаад 2020 оны 9 дүгээр сараас хамт амьдарч эхэлсэн. 2021 оны 3 дугаар сараас ********** нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. ********** бид хоёрын дундаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү *********** төрсөн.

Намайг төрсөн байх үед **********Улаанбаатар хотоос дуудуулж ирээд 1 сар болоод 2021 оны 12 дугаар сард хот руу буцаж ажил хийхээр явсан. Түүнээс хойш 2022 оны 7 дугаар сард ********** нь дуудуулж нэг удаа ирсэн. Үүнээс хойш надтай холбоогүй байгаа.

Би тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сард хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг болох Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхоны 50-г байрны 88 тоотод ********** нь хаягтай боловч тухайн хаягтаа өөрөө байхгүй гэж шүүгчийн туслахад хэлээд Улаанбаатар хотын ******** оршин сууж байгаа гэж хаягаа өгсөн байсан. Уг **********гийн хэлсэн хаягаар нэхэмжлэлийг гардуулахаар хүсэлт гаргаж даалгавар гүйцэтгүүлсэн боловч **********тухайн хаягтаа бүртгэлгүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн шалтгаанаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж үзээд тус шүүхийн ********* дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо **********гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилгоор түүний хаягийг олж тогтоох шаардлагатай байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан.

Иймд **** регистрийн дугаартай ******** эрэн сурвалжилж өгнө үү.

********** нь Улаанбаатар хот *********** бүртгэлтэй. Уг хаягт ********** нь бүртгэлтэй боловч тухайн газар нь газарт орсон тул хаягийг олох боломжгүй болсон. Улаанбаатар хот *********....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ********** бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фото зургууд, цахимаар харилцсан зурвас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-6, 16-17, 26-27 дугаар тал) 

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Улаанбаатар хот, ********** дугаартай албан бичиг (хх-ийн 20 дугаар тал) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч **********нь **********гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилгоор **********гийн оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ********** төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд ...********** бид хоёрын дундаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү ******** төрсөн. Одоо **********гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилгоор түүний хаягийг олж тогтоох шаардлагатай байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан.... гэх гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 4-7, 16 дугаар тал)

********** нь Улаанбаатар хот, *********** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын ******** тоотод ************ нь оршин суудаггүй тухайн хаяг нь газарт орсон. Холбогдох утас: ********** гэх бичилттэй албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 20 дугаар тал)

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******** регистрийн дугаартай, *********** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

**********эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, **********гийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч **********(*********)-т нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

**********гийн талаарх мэдээлэл: ************* регистрийн дугаартай, **************** тоотод оршин суух бүртгэлтэй, утасны дугаар ********, аав *********** утасны дугаар ***********, ********** нь Улаанбаатар хотын *************** байдаг гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгч ************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************ регистрийн дугаартай, ************ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  **********эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.**********гийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч **********(утасны дугаар ***********)-т нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ