Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 21

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б овогт С.И -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Б-нд холбогдох

3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Н.Б 2018 оны 06 сарын 11-ний өдөр ярьж ах экскаватортой уначихлаа Дархан авч явж үзүүлэх гэсэн юм 3.000.000 төгрөг өгөөч удахгүй өгнө гээд 3.000.000 төгрөг авсан одоог болтол өгөөгүй байна. Энэ 3.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 оны 6 дугаар сарын 11 өдөр Н.Б над руу утасдаад 3,000,000 төгрөг өгөөч ахын бие муу байна гэхээр нь би данс руу нь хийсэн. Түүнээс хойш 7-8 сар болоод утас руу нь залгасан боломжгүй байна гэж хэлсэн. Гэрт нь очиход надтай уулздаггүй гэртээ байхгүй гэж хэлээд гарч ирдэггүй. Утас руу нь залгахаар авдаггүй.Сүүлд нэг залгасан өөдөөс уурлаад шүүхдээд аваарай гэж хэлсэн. Би өөрөө мөнгөө авах гэж хэл амаар доромжлоод мөнгийг чинь өгөхгүй албатай биш ямар гэж уурладаг болсон. Одоо энэ хүнээс 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Иын шүүхэд гаргасан ... хариуцагч Н.Б 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь; нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэргийн 1-5, 16, 26-28 дугаар талд авагдсан бичгийн баримт болох нэхэмжлэл, Хаан банкны нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч С.Иын эзэмшлийн 5055345796 тоот данснаас 2018 оны 06 сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг зарлагадсан ба хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан Н.Бы эзэмшлийн Хаан банкны-5685001576 тоот дансанд 2018 оны 06 сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөг орлогод орсон тухай баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 3.000.000 төгрөгийг аман хэлцлийн үндсэн дээр богино хугацаа / 14 хоног /-нд буцааж авахаар харилцан тохиролцсон тухай нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр давхар нотлогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болж байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-д зааснаар ...зээлдүүлэгч нь зээлдэгчид 3.000.000 төгрөг /мөнгө/ -ийг түүний дансанд шилжүүлж өгсөн нь дээрх баримтаар нотлогдож байна.

Харин хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар болон няцаасан баримт шүүхэд гаргаагүй, хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчид шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж өгсөн болох нь хавтаст хэргийн 9-12 дугаар талд авагдсан эрх үүргийг танилцуулсан болон нөлөөллийн баримт, нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт зэргээр нотлогдож байхаас гадна мөн хариуцагчийг шүүхэд ирж хариу тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох талаар шүүхээс удаа дараа мэдэгдсэн тухай хавтаст хэргийн 13-15, 22-25, 29 дугаар талд авагдсан утсаар ярьсан тэмдэглэл, шуудангийн байгууллагын тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 -д зааснаар ...хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Н.Баяншүр

Прокурор Т.Нансалмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Н.Баяншүрийн нэхэмжлэлтэй Нөхөн олговор 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Баяншүр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний аавын ах болох Цэгмэдийн Лувсансодов нь 1938 оны 05 дугаар сарын 13-нд онц бүрэн эрхт комиссын 7 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн цаазлагдсаныг 1993 оны 05 дугаар сарын 22-нд дээд шүүхийн 126 дугаар магадлалаар цагаатгасан юм. Намайг Цэгмэдийн Лувсансодовын ач дүү мөн болохыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 326 тоот шүүхийн шийдвэрээр тогтоосон юм. Иймд Монгол улсын дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаа шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн хэлмэгдэгч Цэгмэд Лувсансодов нөхөн олговрыг 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаартай шийдвэрээр:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Боржигон овогт Намсрайдоржийн Баяншүрд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор 500,000 /таван зуу/ төгрөгийг олгож, үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Боржигон овогт Намсрайдоржийн Баяншүр /ЧИ58122901/ би тус шүүхэд хандан хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүдэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар олгогдох 1.000.000 төгрөгийг олгуулах талаар шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал 2019 оны 12-р сарын 10-ны өдөр болж 628 дугаартай шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрээр миний нэхэмжилсэн мөнгөний 50% буюу 500000 төгрөгийг гаргуулан олгуулахаар шийдвэрлэн үлдсэн 500000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Баяншүр нь авга ах Цэгмэдийн /Жамбын/ Лувсансодовын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөн олговорт 1.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хуулийн заалтыг буруу тайлбарласан хэрэглэсэн гэжээ.

Хэргийг судлан үзвэл: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Цэгмэдийн /Жамбын/ Лувсансодов нь 1938 оны 05 дүгээр сарын 06-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан, Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн байх ба БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай магадлалаар улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж, хэлмэгдсэнийг нь тогтоон Цэгмэдийн /Жамбын/ Лувсансодовыг цагаатгажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Баяншүр нь хэлмэгдэгч Цэгмэдийн /Жамбын/ Лувсансодовт олгох нөхөх олговрыг авах эрх бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын хэмжээний талаар зохицуулсан байна. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж заасан бөгөөд энэ нь улс төрийн хилс хэрэгт холбогдуулан ногдуулсан ял шийтгэлийн төрлөөс нь хамаарч нөхөх олговрын хэмжээг өөрөөр тогтоосон гэж ойлгогдохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэлмэгдэгчийн нөхөх олговрыг авах эрх бүхий этгээд талаас нь тайлбарлан нэхэмжлэгчид нөхөх олговор 500.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн авга ах Цэгмэдийн /Жамбын/ Лувсансодов нь хуулийн дээд хэмжээгээр хилсээр шийтгүүлсэн тул түүний нөхөх олговрыг авах эрх бүхий этгээд болох ач дүү Н.Баяншүрд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1-д зааснаар 1.000.000 төгрөг олгох нь зүйтэй байх тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1-д зааснаар хэлмэгдэгчийн ач дүү Боржигон овгийн Намсрайдоржийн Баяншүрд нөхөх олговор 1.000.000 /нэг сая/ төгрөгийг олгосугай . гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН