Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/821

 

2022           8              18                                              2022/ДШМ/821

  М.М , Б.Д  нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Ж.Г,

шүүгдэгч Б.Д ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Д  даргалж, шүүгч Л.О , Ч.О   нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Ж.Г, шүүгдэгч Б.Д  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М , Б.Д  нарт холбогдох эрүүгийн 1809 00084 0355 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ........ овгийн М- ын М , ........  оны...  дугаар сарын... -ны өдөр ........  аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , эхнэр, хүүхдийн хамт ........ аймгийн ........  сумын ........ дүгээр баг, 2-8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./;

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. ........ овгийн Б- ийн Д , ........ оны...  дүгээр сарын.... -ны өдөр ........ аймагт төрсөн, ....  настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт ........  дүүргийн .....  дугаар хороо, ........ хороолол, ........  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./;

            - Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Шүүгдэгч Б.Д , М.М  нар нь ганцаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг “хоногоор түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний буюу нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулсан, Үүнд:

            Шүүгдэгч Б.Д , М.М  нар бүлэглэн:

            1. 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  ........ оффисын гадаа хохирогч Г.Э эзэмшлийн ........ улсын дугаартай, “Toyota Premio” загварын автомашиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Д.Б- ын эзэмшлийн ........ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 65 дугаар байрны гадаа хохирогч О.У-ын эзэмшлийн .........улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын орчим хохирогч Т.З-гийн эзэмшлийн ....... улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 99 дүгээр байрны гадаа хохирогч С.Г-гийн  .......  улсын дугаартай, “Lexus-470” загварын автомашиныг залилан авч, 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо хохирогч Ц.А ын .......  улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хорго 20/4 дүгээр байрны гадаа хохирогч Э.Ц-ийн эзэмшлийн .......  улсын дугаартай, “Toyota Prius 11” загварын автомашиныг залилан авч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Д  нь ганцаараа:

           1. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч З.М-ийн  эзэмшлийн .......  улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, хохирогч Э.Т-ийн эзэмшлийн....... , “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гадаа хохирогч Э.Б-ийн эзэмшлийн .......  улсын дугаартай, “Toyota Alphard” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Ц.А-ийн эзэмшлийн ....... улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Д.З-ийн эзэмшлийн 78-13 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байранд хохирогч Ү.О-ийн эзэмшлийн “Canon 5D mark2” загварын камер, “2470F 2.8” мэргэжлийн дуран, “Sony” загварын хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрийдлээр залилан авч, 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цээнэ 3-80б тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулгын 4 чулуу” ХХК-иас 62-10 УБВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, хохирогч И.Т 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Алтан төгрөг” худалдааны төвийн урд хохирогч Г.Г-ийн  эзэмшлийн 55-85 УАЕ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, арктай шар байрны зогсоол дээр хохирогч Н.Н эзэмшлийн .......  улсын дугаартай, “Toyota Crown 204” загварын автомашиныг иргэн Б.Ц жолоочийн үнэмлэхийг үзүүлэн залилан авч, бусдад худалдан борлуулж 15.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн дэргэд хохирогч Ж.Б эзэмшлийн 53-22 УАВ улсын дугаартай, “Тoyota Sai” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 17.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хохирогч А.Ш эзэмшлийн .......  улсын дугаартай, “Тоyota Prius” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 7.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” ордны үүднээс хохирогч С.У-ийн  эзэмшлийн .......  улсын дугаартай, “Тoyota Prius” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 8.995.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.М  нь ганцаараа:

            1. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр хохирогч Б.Х эзэмшлийн ....... улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. Яллагдагч Ж.Б бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, хохирогч Б.О эзэмшлийн .......  улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М , Б.Д  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д , М.М  нарыг бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д- г 8 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.М- г 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М.М д энэ тогтоолоор оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 08 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д , М.М  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д гийн цагдан хоригдсон 891 хоног, шүүгдэгч М.М гийн цагдан хоригдсон 904 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д гаас нийт 80.445.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Т 12.045.000 төгрөг, Э.Ц 2.400.000 төгрөг, Г.Г 13.400.000 төгрөг, хохирогч А.Ш 4.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Г 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А 13.300.0000 төгрөг, Б.Х-д 700.000 төгрөг, П.Б-д 4.000.000 төгрөг, С.Ч-д  4.000.000 төгрөг, М.Л-д  3.350.000 төгрөг, Н.Г-д 5.000.000 төгрөг, Д.Ө-д 6.000.000 төгрөг, Б.О-д  5.000.000 төгрөг нарт, иргэний хариуцагч Ж.Н-аас 3.450.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ш, шүүгдэгч М.М гаас нийт 28.050.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-д 2.400.000 төгрөг, Б.Х-д 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Г-д 5.000.000 төгрөг, Б.С- д 1.750.000 төгрөг, Б.А-д 7.500.000 төгрөг, Ц.П-д 3.100.000 төгрөг тус тус олгож, хохирогч Б.О, Н.Г, Б.Х, Э.Б, Ц.А, О.У, Т.З, С.Г, Ц.А нар хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс, иргэний хариуцагч Ж.Н нь Э.Е нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Анхан шатны шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн 7 удаагийн үйлдэл оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг ялгах гэсэн заалтуудад ач холбогдол өгөлгүй эрх зүйн байдлыг минь доройтуулж байгаад гомдолтой байна. Дээрх 7 удаагийн үйлдэл оролцооны хувьд шүүгдэгч М.М  нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Э.Ц Приус 11 загварын тээврийн хэрэгслийг түрээслэн авч би Н.Б гэх хүнд барьцаанд тавьсан гэдгээ мэдүүлсэн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ц.А Приус 20 загварын тээврийн хэрэгслийг М.М  түрээслэн авч би иргэний нэхэмжлэгч Б.А  барьцаанд тавьсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Х тээврийн хэрэгслийг М.М , А.Б нар түрээслэн авч Г.Г бид хоёр Ц гэх хүнд барьцаанд тавьсан. Гэвч дээрх 3 удаагийн үйлдэл оролцоог шийдвэрлэхдээ яг ижил байдлаар үйлдэгдсэн атал хохирогч Э.Ц , Ц.А нарын тээрийн хэрэгслийг авсан үйлдэлд яллагдагчаар ял шийтгэгдсэн атал Б.Х  хэрэгт яллагдагчаар татсан байснаа хэрэгсэхгүй болгосон тогтоолыг анхан шатны шүүхэд мэдүүлж, хууль зүйн дүгнэлт хийж өгөөч, яг ижил 3 үйлдэлд яагаад харилцан зөрүүтэй шийдвэрлэгдэж байгаа талаар тодруулж асуусан боловч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ямар нэгэн тайлбар өгөөгүй. Залилах гэмт хэрэг нь бусдын мөнгө, эд хөрөнгө зэргийг бодит байдлаас нуун дарагдуулж эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэж үзэж байгаа бол хохирогч Э.Ц, Ц.А нарын тээврийн хэрэгслийг М.М гийн түрээслэн авсан үйлдлүүдээс салгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нэхэмжлэгч Б.С 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн .......  дугаарын данснаас Б.С дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч огт хэлэлцээгүй. Бага хэмжээний мөнгө гэж тоолгүй орхигдуулсан юм уу, эсвэл дансны хуулга нотлох баримт биш гэж үзэж байгаа юм уу, энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй. Иргэний хариуцагч Ж.Н-ийн  адил Э.Ц, Э.Т нарын тээврийн хэрэгслийг барьцаанд авсан Н.Б, мөн Г.Г тээврийн хэрэгслийг барьцаанд авсан Э.Б нарыг шалгуулах, иргэний хариуцагчаар татаж тээврийн хэрэгслээ аваагүй хохирогч нарын хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Н.Б, Э.Б нарын тухайд тээврийн хэрэгслийг барьцаанд авсан нотариат орж зээлийн гэрээ хийсэн хохирогч нарын тээврийн хэрэгслийг аваачиж өгсөн гарааш, утасны дугаар, гэрийн хаяг, дансны дугаар зэрэг байтал Э.Б нь аваагүй гээд байна. Э.Б нь хаана байгааг мэдэхгүй утасны дугаар, дансны дугаараар олохгүй, дуудахаар ирэхгүй байна. Цар тахал гээд хайж чадахгүй байна гэсээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Хохирогч Э.Т, Н.М тээврийн хэрэгслийг Н.Б барьцаанд өгч .......   дугаартай Мобайл банк хэрэглэгчээс өөрийн .......  дансанд мөнгө хүлээн авсан байдаг. Тухайн үед хохирогч нарын тээврийн хэрэгслийг аваачиж өгсөн гараашаа мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нарт хэлсэн. Хохирогч нарын машинууд нэг дор байсаар байтал хураан аваагүй. Энэ талаар шүүгч, прокурор нарт хэлсэн боловч хүлээж авалгүй өдийг хүрсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгана гэснийг зөрчиж мөн хуулийн 39.6 дугаар зүйлд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, мөн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй бол гэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хамтран оролцсон гэх үйлдэл оролцоог ялгаагүй, Намжилдоржийг иргэний хариуцагчаар татсан атлаа Баттогтох, Буянт нарыг иргэний хариуцагчаар татаагүй нь хохирогч нар болон шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хохирол төлбөр өндөр гарч байгааг нягталж, хуулийн хэм хэмжээнд нийцүүлсэн хамтран оролцсон үйлдэл оролцоог ялгаж гэмт хэргийг бүрэн илрүүлж гэмт хэрэг үйлдсэн хүнийг шударгаар яллана гэснийг харгалзан хуульд нийцэж байвал хамтран оролцсон гэх зарим үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож хуульд харшилж байвал гэм буруугаа хүлээсэн, зарим хохирогч нарын тээврийн хэрэгслийг биет хэлбэрээр өгснийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.М  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Автомашиныг шилжүүлэн авахад оролцоогүй, байгаагүй. Шүүгдэгч Б.Д , Ж.М нар нь бүлэглэн 7 удаагийн үйлдлээр түрээслэх нэрийдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч нэр бүхий долоон хохирогчтой 98 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдсон талаарх шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал, дүгнэлт нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг мөн бидний мэдүүлгээр “Залилах” гэмт хэргийн обьектив талын хамтран хэрэгжүүлсэн болохыг нотлох баримт тогтоогоогүй. Миний хувьд хохирогч нартай биечлэн уулзах, харилцах, үйлдэл үгээр ятгах зэргээр гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлсэн талаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Нэр бүхий таван хохирогч бүгд Б.Д гэрээ хийсэн. Б.Д түрээслүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Миний хувьд дээрх таван хохирогчтой харилцсан, тэднийг үгээр ятгасан, хуурч зохиомол байдлыг бий болгосон, итгүүлсэн ямарваа нэг үйлдэл хийгээгүй юм. Харин дээрх таван үйлдлийн хувьд миний бие гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д , М.М  нар нь бүлэглэн нийт 7 удаагийн үйлдлээр түрээслэх нэрийдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч нэр бүхий долоон хохирогчид 98 сая төгрөгийн  хохирол учруулсан гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдсон талаарх шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Тодруулбал, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн. Гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч мөн эсэх хамтран гүйцэтгэгчийн шинж нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад бүлэглэсэн гэж үзсэн нь буруу, хамтран оролцохыг ойлголт, төрөл хэлбэрийг зөв тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамтран гүйцэтгэгчийг “бүлэглэн гүйцэтгэх” гэж томьёолсон бөгөөд “Гэмт хэргийн хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Мөн түүнчлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд хамтран оролцохын обьектив болон субьектив шинжийг заасан бөгөөд обьектив шинж бол хоёр буюу түүнээс дээш этгээд нэг гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаа нэгтгэсэн байх явдал юм. Харин хохирогч Ц.А  Тоёота приус 20 маркийн автомашиныг, хохирогч Э.Ц Тоёота приус 11 загварын автомашиныг залилан авч эд хөрөнгийн хохирол учруулсан гэх хоёр үйлдэл нь миний ганцаараа үйлдсэн үйлдлүүд болох ба бусад нэр бүхий хохирогчтой таван үйлдэлд гэм буруугүйд тооцож өгнө үү. Шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг буруу тайлбарлан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг ойлгоно. Түүнчлэн нэг гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрсдийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болохыг Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолд тайлбарласан байна. Бидний хувьд хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байсан, ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршдаг мөрийтэй тоглоом тоглож, өөрсдийн хувийн хэрэгцээг хангаж, амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгож тогтвортой үйлдсэн гэж дүгнэсэн нь онц хүндрүүлэх шинжийн диспозицид заасан “... амьдралын эх үүсвэр болгосон” гэх хэм хэмжээг хангахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, уг мөнгийг мөрийтэй тоглоомд зарцуулсан нь өөрийн амьжиргааг залгуулж байгаа, мөн түүнчлэн ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан буюу давтан гүйлгээнд оруулсан шинжгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Тухайлбал, тухай бүр нь автомашиныг түрээсэлж аваад барьцаанд тавьж зээлсэн мөнгөөрөө тэр дор нь тоглоод алдсан байдаг. Зочид буудлын өрөөний хөлс төлсөн нь амьжиргаагаа залгуулж өөрийгөө тэжээн тэтгэж байгаа хэрэг биш бөгөөд уг мөнгөөр мөрийтэй тоглосон нь тогтвортой ашиглаж ашиг олж байгаа хэрэг биш юм. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хөнгөрүүлж өөрчилж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журам нь хуулийн хэм хэмжээний мөн чанараас шалтгаалан өөр өөрөөр хэрэгждэг. Шинэ хуулиар эрүүгийн хариуцлагад ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг өргөжүүлсэн, ял оногдуулах, тэнсэх хойшлуулах, чөлөөлөх үндэслэл журмыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтайгаар хуульчилсан бөгөөд шүүх шинэ хуулийн заалтыг удирдлага болгон шийдвэр гаргана. Хуучин хуулиар ял оногдуулаад уг ялыг тэнсдэг байсан бол шинэ хуулиар ял оногдуулахгүйгээр тэнсдэг болсон нь хуучин хуулиар тэнсэж хянан харгалзсан этгээдийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эсрэг үр дагавар болгож байгаа хэм хэмжээ гэж ойлгохоор байна. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 1-т “ ... өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ. Иймээс 2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул энэ хугацааг ял эдэлсэнд тооцож, үлдсэн ялаас заримыг нэмж нэгтгэх нь миний эрх зүйн байдалд нийцнэ гэж үзэж байна. Мөн тэнсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар хянаж үзнэ үү. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад яллагдагч Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж төлбөрийг хуваасан нь процессын зөрчил гэж үзэж байна. Гэм хорын хохирол төлбөрийг зөвхөн гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдсон этгээд л төлөх ёстой. Шүүхийн тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгтээ шүүгдэгч М.М  миний цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн байна. Би 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 30 хоног, 2018 оны 9 дүгээр  сарын 29-нөөс 2019 оны 6 дугаар сарын 05 хүртэл 247 хоног, 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 612 хоног нийт 919 хоног хоригдсон байхад 904 гэж 15 хоногийг дутуу бодсон байна. Иймд алдааг гаргасан шатанд нь буцаан засуулж өгнө үү. Шүүхийн шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан нотлох баримтыг ашигласан. Өөрөөр хэлбэл, дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэгт үндэслэж дүгнэлт хийж гэм бурууг тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т “Хэргийн тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийн тусгаарлаж болно” гэж заасан. Гэтэл ганцхан үйлдэлтэй яллагдагч Ж.Б-д холбогдох хэргийг прокуророос тодорхой бус шалтгаанаар тусгаарлаж өдийг хүртэл шүүхэд шилжүүлэхгүй ял завшуулж байгаа бөгөөд бидний бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч О-гийн  эзэмшлийн .......   улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг залилан авч 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд түүнд холбогдох хэргийг тусгаарлаж хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтоох, шүүгдэгч, яллагдагчдын үйлдэл, оролцоо түүний обьектив шинжийг нарийвчлан тогтооход нөлөөлөхөөргүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй, мөн түүнчлэн уг хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд процессын зөрчил гарч байгаа тул хэргийг прокурорт буцааж яллагдагч Ж.Б холбогдох хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Мөн түүнчлэн хохирогч Х автомашиныг түрээсэлж авахад хамтран оролцсон, мөнгө авсан Б, хохирогч Э автомашиныг барьцаанд тавихад хамт явж, хууль бус мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан П нарыг хэрэгт татан оролцуулж хохирол, төлбөрийг хувааж хариуцуулж өгнө үү. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч буюу түрээслэгч Х ....... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын автомашиныг  Б хамт түрээсэлж авсан байдаг. Гэтэл уг хэргээс Б ямар үндэслэлээр тусгаарласан болох нь тодорхойгүйн дээр намайг уг хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн түүнчлэн Б бид хоёрын түрээсэлж авсан Х автомашиныг Д , Г нар “Ц” гэгчид 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг ба уг эд хөрөнгө 8.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл тухайн үед нь буюу 2018 оны 5 дугаар сард мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч Б уг автомашиныг “Цацаа” гэдэг хүнд зээлийн барьцаанд тавьсан болохоо мэдүүлсэн. Үүний дагуу бидний зааж өгснөөр “Ц”-г дуудаж мэдүүлэг авсан. “Ц” нь автомашин барьцаалж мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэн. Зээлдүүлсэн 4 сая төгрөгийг найз хүүхнийхээ данснаас Д руу шилжүүлсэн. Тэр хүн нь олны танил учраас асуудалгүй мөнгөө өгөөд автомашинаа ав гэсэн. Тийм учраас та хэд хурдан мөнгөө олж “Ц”-д өгөөд автомашиныг нь эзэнд нь авч өг гэж мөрдөгч Б хэлэхэд бид мөнгө олж өгч чадаагүй. Мөрдөгч эд мөрийн баримт болох автомашиныг хураан аваагүй. “Ц”-г иргэний хариуцагчаар татаагүй юм. Миний түрээсэлж авсан хохирогч Цэрэнтогтохын автомашиныг Б.Д нэр бүхий хүнд 2.000.000 төгрөгт барьцаалсан. Уг автомашиныг барьцаалсан хүн нь М гэж хохирогчийн 48-10 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг Б.Д мөн барьцаалж авсан үйлдэлд мөрдөгч Б өгсөн ба тухайн үед хохирогч Ц автомашиныг түүнд барьцаалсан гэдгээ мөрдөгчид хэлсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Гэтэл уг эд хөрөнгө 5.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба энэ хэмжээгээр нь нэхэмжилсэн байдаг. Бидний хувьд дээрх хоёр автомашиныг хаана, хэнд барьцаалуулсан болохоо тухай бүр нь мөрдөгчид зааж мэдүүлсэн. Харин мөрдөгч нар болон прокурор зохих ажиллагаа хийгээгүйгээс хохирогч Х, Ц нар эд хөрөнгөө эргүүлэн олж авч чадаагүй. Зүй нь мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу эд мөрийн баримтыг хураан авах ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу хийгдсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул уг зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг үндэслэн хэргийг прокурорт буцааж өгнө үү. Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэжээ. Хохирогч Х автомашиныг барьцаалсан “Ц” болон Ц, М нарын автомашиныг барьцаанд авсан этгээд нар нь тус бүртээ өөр өөрийн олсон ашиг орлогын хүрээнд иргэний хариуцагч байх хууль зүйн үр дагавар үүсэх бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулах ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй процесс ажиллагаа тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж автомашинуудыг хаана, хэнд барьцаалсан болохоо тухай бүр нь мэдүүлсэн ба мөрдөгч бидний зааж өгснөөр олж, хураан авч эзэнд нь хүлээлгэн өгсөн байдаг. Би автомашинуудыг түрээслэн авах бүртээ түрээсийн төлбөр, барьцаа болон сунгалтын мөнгө төлж байсан, буцаан өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго анхнаасаа агуулаагүй билээ. Тухайн үед болчих байх, тоглож хожоод эзэнд нь буцаагаад аваад өгнө гэж найдаж байсан. Даан ч хожиж асуудал үүсгэхгүй эзэнд нь хүлээлгэн өгсөн автомашинууд байдаг. Миний хувьд ганцаараа автомашин түрээсэлж аваад барьцаанд тавьж, мөнгөөр нь ганцаараа тоглосон үйлдэл огт байгаагүй. Надад тийм боломж бололцоо байсан. Гэвч би тийм үйлдэл хийгээгүй юм. Бидний хувьд хэрэгт оролцсон байдал, ганцаараа хийсэн үйлдлүүдийн хувьд нэлээн зөрүүтэй байдаг. Харин прокурор бид хоёрыг хоёулаа адилхан “амьдралын эх үүсвэр болгосон” хоёулаа адилхан 10 жил шоронд явах ёстой гэж үздэг. Үүнийг би юу гэж ойлгохыг хэлж мэдэхгүй байна. Мөн прокурор биднийг залилан хийгээд л амьдраад байсан мэтээр онц хүндрүүлэн зүйлчилсэн. Тухайн үед ажилтай, хэрэгцээ хангах хэмжээний орлоготой байсан. Дансны хуулга үзэхэд тодорхой харагдана. Тодруулбал, тэр үед түрээслүүлэгчийн автомашиныг барьцаанд тавьж авсан мөнгөнөөс илүү буюу зөрүү мөнгөөр өөр орлоготой байсан нь хангалттай нотлогдоно. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн боловч төрийн хууль цаазыг хүндэтгэн шийтгэлээ, мөн төлбөрөө төлж дуусгаад нэр төртэй шударгаар амьдрах чинь хүсэл байна. Цагдан хорих ангид 2 жил 7 сар гаруй болж байна. Энэ хугацаанд эрх чөлөө, эх орноо, гэр бүлээ, амьдралыг ямар их үнэ цэнэтэй байсныг маш их ойлгон алдаагаа ухамсарлаж сууна. Гагцхүү шүүхээс эрх зүйн ухамсрыг урьтал болгон миний үйлдсэн гэмийг хуульд заасны дагуу эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр хянан шийдвэрлэж өгөхийг л хүсдэг билээ. Гэтэл түрээслэгч Э автомашиныг барьцаанд тавихад хамт явж 400.000 төгрөг авсан П яллагдагчаар татсан атлаа прокурор Д хэрэгсэхгүй болгосон. Тэр тогтоолоо тухайн үед нь танилцуулж гомдол гаргах эрхээр хангаагүй. Шийтгэх тогтоолд П гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн талаар огт дурдаагүй байна. Түүнчлэн түрээслэгч Х автомашиныг хамт түрээсэлж 300.000 төгрөг авсан Б хэрэгт хамааралгүй болгосон нь ойлгомжгүй. Эдгээр хүмүүс миний адил хамт явж хамтран оролцож, гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан байдаг. Гэтэл прокурор П хэрэгсэхгүй болгож, Б хэрэгт хамааралгүй ял завшуулж, би тэдний өмнөөс хариуцлага хүлээж, хохирол төлбөрийг бүгдийг нь төлөх болчхоод байна. Мөн Ц гэх мэт хүмүүсийг иргэний хариуцагчаар татаагүй, эд мөрийн баримтыг хурааж аваагүй мөрдөгч Б, М нарын буруутай ажиллагаа зэрэг зөрчлүүдийг прокурор С. илт хамгаалж миний эрх зүйн байдлыг дордуулсан тэдгээр зөрчлүүдийг засах сонирхолгүй байгаад, мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э, А.А, Л.О , Ц.М, М.Д , Ц.Д , Ч.О   нар тодорхой зөрчилтэй ажиллагаа шийдвэрийг тоолгүй, хуулийг хэрэгжүүлэхгүй хэтэрхий нэг талыг барьж шийдээд байгаад маш их гомдолтой байна. Энэ бүхэн нь хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэхгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шударгаар, хуульд зааснаар  хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.М гийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалжаа болгосон байдаг онцлогтой юм. Гэтэл М.М гийн үйлдлийн хувьд гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах зорилгыг агуулаагүй нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын 45 дахь талд “... /Ж.Б/ нарын бусдыг залилсан гэх үйлдлийн хохирогч Б.О 13.200.000 төгрөгийг үнэлгээ бүхий “Toyota Prius230” загварын автомашин биет байдлаар буцаан олгогдсон бөгөөд энэ үйлдлийг иргэний нэхэмжлэгч Ц.П 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул иргэний нэхэмжлэгч Ц.П төлбөл зохих хохирлоос 3.100.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.М гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ ...” гэжээ. Энэ үйл баримтын тухайд, гэмт хэргийг хамтран үйлдсэн Ж.Б г гэмт буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад М.М г гэм буруутайд тооцож, хохирлыг хувааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын  дахь талд “... М.М , Б.Д  нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Мэд Таун” оффисын гаднаас хохирогч Г.Эгийн эзэмшлийн 45-64 УНМ улсын дугаартай Тoyota примо загварын авто машиныг залилан авч 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан” гэх үйлдэлд М.М г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тухайд, М.М  нь Б.Д тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Мэд Таун” оффисын гаднаас хохирогч Г.Эгийн эзэмшлийн 45-64 УНМ улсын дугаартай Тoyota примо загварын авто машиныг залилан авсан гэх хэрэгт оролцоогүй болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д гийн “... Би Г.Э утсаар холбогдож машин авах талаар тохиролцсон. Энэ талаар М.М  мэдээгүй юм. Харин би М.М уулзаад би хүнээс мөнгө авах ёстой, би чамаас зээлсэн мөнгөө өгье хамт явах уу гэж хэлээд М.М тай хамт явсан. Энэ үйлдэлд М.М оролцоогүй. ...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М гийн “... уг машиныг Б.Д авсан. Харин Б.Д  надад 140.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Энэ мөнгөө л авсан. Би энэ хэрэгт хамтран оролцоогүй ... ” гэх мэдүүлэг, хохирогч Г.Эгийн “... Б.Д надтай зарын дагуу холбогдож машин авсан ...” гэх мэдүүлэг /1 хх 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч М.М , Б.Д  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх яллагдагч М.М , Б.Д  нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанд хянан хэлэлцэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, хэрэгт авагдсан баримтаар яллагдагч нарын гэм бурууг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тэдгээрийн өмнө нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоох үндэслэл бүхий, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдэд амьдралын эх үүсвэр болгож, залилах гэмт хэргийг үйлдээгүй гэж байгаа асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжид тохирсон. Яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оноос 2020 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд нэг гэмт хэргийн шинжийг олон дахин үйлдэж, хохирогч нарыг хуурч, мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулах замаар бусдад зарж, иргэний нэхэмжлэгч нарт түрээслэх нэрийдлээр бусдын эд зүйлийг залилан мэхэлсэн шинжийг 3 жилийн хугацаанд үйлдэж, тухайн хугацаанд өөрсдөө ажил, хөдөлмөр эрхлээгүй, олсон орлогогүй нь тогтоогдсон учраас амьдралын эх үүсвэр болгосон шинжид бүрэн хамаарч байна. Яллагдагч М.М  хохирогч Г.Э тээврийн хэрэгслийг залилан авсан үйлдэлд оролцоогүй гэж өмгөөлөгч ярьсан. Хамтран оролцсон нь яллагдагч Б.Д “миний санааг дэмжээд, тухайн тээврийн хэрэгслийг хамт түрээсэлсэн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С “2017 онд Б.Д , М.М гэх 2 залуу ирж автомашинуудыг барьцаанд авсан” гэх мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас хамтран оролцсон буюу бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн хуулийн заалтын дагуу Б гийн үйлдлийг тусгаарласан. Баянгол дүүрэгт өөр бусад хэрэгт ял шийтгүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Д , М.М  нар нь ганцаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг “хоногоор түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, нэр бүхий хохирогч нарт нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч С.Г,  Г.Э, Э.Ц, Ц.А , Д.Б, О.У, Т.З, Ү.А  ,Э.Т , З.М, Э.Б, А.Ш, И.Т, Д.З, С.У, Г.Г, Ц.А, Ж.Б, Н.Н, Б.О, иргэний нэхэмжлэгч Х.Г, Б.С, Б.А , С.Б, Н.Б, Э.Е, А.Б, Г.Г, нар нь шүүгдэгч Б.Д , М.М  нарт автомашин болон мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоХо хэмжээ, болсон үйл явдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

1. Хохирогч С.Г өгсөн: “ ... 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний гар утас руу ......... дугаарын утаснаас танихгүй залуу залгаад автомашин түрээсэлж байгаа юу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө утсаар ярьсан залуутай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр байрны гадаа 15 цаг өнгөрч байхад уулзсан бөгөөд тухайн үед 2 залуу ирсэн юм. Тэгээд нөгөө 2 залуугаас хаашаа явах талаар асуухад Сэлэнгэ аймаг Бугат сум, Булган аймаг Баатар Ван сувилал руу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө эрт явах ажилтай байгаа. Ирж очиход 4 хоног болно гэж хэлсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Номинтой байранд байх нотариатч дээр ирж түрээсийн гэрээ хийж автомашинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би уг залуучуудаас 4 хоногийн түрээсийн мөнгө 800.000 төгрөг болон барьцааны 600.000 төгрөгийг авсан. Түрээсийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн хугацаа дууссан бөгөөд түрээсийн гэрээ хийсэн Б.Д гэх залуугийн .........  гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан тул уг дугаар руу та хэд яасан бэ яахаар болсон бэ гэж мессеж бичиж үлдээсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Б.Д гэх залуу миний гар утас руу залгаад би Эрдэнэт хотод явж байна. Хөдөө сүлжээ тасраад холбогдож чадсангүй би хоёр хоног сунгахаар боллоо мөнгөөр тооцоо хийх үү данс руу чинь хийж болох уу гэж асуухаар нь за тэгье гэж хэлээд өөрийн .........   дугаартай хаан банкны дансаа мессежээр явуулсан юм. Түүнээс хойш уг залуутай ямар нэгэн байдлаар холбогдож чадаагүй ... утас нь холбогдохгүй байна. Түрээсийн гэрээн дээр байсан .........  дугаартай утас руу залгаж энэ талаар асуухад анх хамт ирж байсан залуу нь бололтой нэг залуу аваад би хамт хөдөө яваад түрүүлээд хотод ирсэн байна. Манай найз хөдөө үлдсэн. Би бас холбогдож чадахгүй байна гэж надад хэлсэн. Энэ утсаар ярьсан өдөр нь 2017 оны 12 дугаар сарын 06 байна уу 07-ны өдөр байсан. Тэгээд Б.Д гэх залуугийн гар утас нь холбогдохгүй байсан учир түрээсийн гэрээн дээр байсан цахим үнэмлэхийн хаягаар нь очиход өөрийгөө Б.Д  төрсөн ээж гэж өөрийгөө танилцуулсан ... Б.Д гэрээсээ гараад 5 сар болж байна. Хаана байгаа талаар мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Торгууль.мн хаягаар орж өөрийн автомашины торгуулийг харахад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод камерын хяналтаар 7 удаа торгуулсан байсан. Энэ хүн ямар санаа зорилгоор миний автомашиныг өгөхгүй байгаа талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. Иймд миний автомашиныг олж өгнө үү. ...” /1 хх 218-219 / гэх мэдүүлэг нь:

Иргэний нэхэмжлэгч Х.Г “ ... хугацааг нь хэлж мэдэхгүй байна, одоогоос 2-3 жилийн өмнө санагдаж байна. Б.Д гээд миний зүс таних залуу М.М  гэх залуугийн хамт “Lexus-470” маркийн авто машинтай хамт ирсэн бөгөөд 570 маркийн машины гэрчилгээ, итгэмжлэл мөн өөрсдийн унаж байсан 470 маркийн автомашин дээр итгэмжлэл барьж ирсэн бөгөөд энэ хоёр машиныг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед орой болсон байна ... нэг баримт бичиг үйлдэх боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгтэл тийм бол энэ 470 маркийн машиныг 1 дэх өдөр хүртэл барьцаанд тавиад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би тухайн үед яриад Б.Д , М.М  нарын унаж ирсэн 470 маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр барьцаанд авсан. ... Гэтэл уг машин нь хэргийн холбогдолтой машин байсан тул хураан авсан, тийм учир энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн 1 дэх өдөр нь ирсэн бөгөөд гэрчилгээг нь шилжүүлээд өгье мөнгө нэмээд өгөөч гэж бас гуйж байсан. Тухайн үедээ Б.Д манай ахын 2 машин  бөгөөд Америк руу явсан, явахдаа надад итгэмжлэл хийн өгсөн бөгөөд зараад мөнгийг араас шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэл байгаа гээд зарна гэж хэлж байсан. Надад машин барьцаалсан 2 хүн бол Б.Д , М.М  нар юм. Би Б.Д , М.М  гэдэг залууг өмнө нь таньдаг байсан учир баттай таньж байна, мөн М.М г бас зүс мэддэг байсан. Тийм учир энэ хоёр бас намайг таньдаг учир над дээр ирсэн юм байна лээ. “Lexus-470” маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр барьцаанд авсан энэ мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна.” /8 хх 166/ гэх мэдүүлэг,

....... -ийн “0508 УНД улсын дугаартай “Lexus-470 маркийн автомашиныг 43.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 197/,

Түрээсийн гэрээ /1хх-209-210/,

Яллагдагчаар Б.Д гийн “ ... М.М  бид 2 хамгийн анхны түрээслэн авсан машин байгаа юм. Энэ машиныг түрээслэн авч барьцаанд тавьсан. Уг машиныг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавин 2000 доллар болгож тоглоод алдчихсан юм. Автомашин бол эзэндээ очсон байгаа. Харин барьцаанд авсан хүний 10.000.000 төгрөг төлөгдөөгүй. Үүнийг нөхөн төлөх болсон. М.М  бид 2 байсан, өөр хүн байгаагүй ...” /4 хх 61-64/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар   М.М гийн “... 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед Б.Д тай уулзсан бөгөөд тэр үед надад мөнгөний хэрэг байна 1.500.000 төгрөг хэрэгтэй байна, өдөрт нь 3.000.000 төгрөг болгоод өгнө гэж хэлсэн. Тэгээд би хамт явсан бөгөөд энэ үед Баянзүрх дүүргийн Жуковын урд талд очоод Б.Д  эндээс нэг хүний машиныг түрээслэн аваад цааш нь 10.000.000 төгрөгт барьцаанд тавин азаа үзмээр байна, барьцаалаад чамд мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд хамгийн анх түрээслэн аваад цааш нь барьцаалан мөнгө болгож авах талаар мэдсэн. Хамгийн анх Ган-Очирын машиныг авсан. Машиныг 10.000.000 төгрөгөөр барьцаалсан бөгөөд үүнээс би зээлсэн 1.500.000 төгрөгийг, нэмж 2.000.000 төгрөг зээлэн авсан. Үлдсэн мөнгийг нь Б.Д  авсан. Намайг харж байх үед Б.Д  1000 доллароор тоглоод алдчихаар нь би яваад өгсөн юм. Б.Д  бид 2 байсан, өөр хүн байгаагүй ... ” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

2. Хохирогч Г.Эгийн “ ... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мed Town” оффисын зогсоолд өөрийн эзэмшлийн ........ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Premio” загварын автомашиныг түрээслэгч 99171075 дугаар утастай, Батмөнх овогтой Б.Д д хүлээлгэн өгч 3 хоног түрээслэхээр тохирсон. Би Үнэгүй.мн сайтан дээр автомашин түрээслэх хэсэг дээр зар байршуулсан байсан. Тэгээд зарын дагуу надтай холбогдсон. Б.Д нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян-Монгол хорооллын 418-204 тоотод оршин суудаг. Надаас 3 хоног Сэлэнгэ аймаг руу ажлаар яваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд автомашин авч явсны дараагаар 99171075 дугаарын утас руу нь залгахад би сүлжээгүй газар явж байна, машин чинь зүгээр байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш дахин холбогдоогүй. Тухайн автомашин нь “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр унаж явахаар барьцаанд тавьсан юм. Би өмнө нь энэ машиныг 2 удаа түрээсэлж байсан. 3 хоногийн түрээсэнд 225.000 төгрөг, барьцаанд 215.000 төгрөг авсан, гэрээ байгуулаагүй.” /1 хх 21/ гэх мэдүүлэг нь:

Иргэний нэхэмжлэгч Б.Сандагсүрэнгийн “ ... Анх Б.Д г манай найз Төмөрхуяг гэх залуу 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 22-543 тоот ажлын байранд байхад танилцуулсан. Төмөрхуяг бид хоёрыг хамт байхад Б.Д нь утсаар яриад ирсэн ба ирэхдээ ........ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Premio” машиныг унаж ирээд уг машин нь миний машин, 3.500.000 төгрөгөөр 10 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэр дороо “Далайхүү” төвийн Хаан банкны экспресс банкнаас 20 цагийн орчим 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032542316 тоот данснаас Б.Д  Хаан банкны данс руу шилжүүлж улмаар 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл 7 хоногийн дараа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч О.Цэлмэг машины эзэнтэй ирээд аваад явсан. Тэгээд би өргөдөл гаргах болсон. Анх бичиг баримтыг нь үзэхэд “Есөн Шижир” ББСБ-ын нэр дээр байсан болохоор итгээд авчихсан юм.  ... Би өөрийн өгсөн 3.500.000 төгрөгөө авах хүсэлтэй байна.” /1 хх 23-24/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Базаррагчаагийн “ ... Б.Д  нь манай бага дүү юм, айлын 4 дэх хүүхэд. Хамгийн сүүлд Б.Д тай 2017 оны 12 дугаар сарын 04-нд би Солонгос улсаас ирэхэд манай гэрт байсан. Тэгээд Б.Д  нь хүний машин барьцаанд тавьсан байгаа би тэр машиныг авч өгөхгүй бол болохгүй гэж ярьж байгаад яваад өгсөн. Үүнээс хойш нэг удаа утсаар ярихад би өөрөө цагдаагийн хэлтэс дээр очно, та нар санаа зоволтгүй гэж хэлж байсан ... ”  /1 хх 27/ гэх мэдүүлэг,

            гэрч Б.Сандагсүрэнгийн “ ... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төмөрхуяг над руу залгаад манай дүүгийн машин байгаа юм барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь би өөрийнхөн нэр дээр байвал авна гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн үед 3 залуу манай 6 буудлын авто засварын газар ирээд Б.Д гэх залуу миний машин байгаа юм би “Есөн Шижир” ББСБ-д унахаар барьцаанд тавьсан юм. Одоо 2.000.000 орчим төгрөгийн үлдэгдэл байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Д нөгөө 2 залуугийн хамтаар бид дөрөв 17 дугаар буудлын “Далайхүү” төвийн Хаан банкны АТМ-с Б.Д  өгсөн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж 400.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн ... ” /1 хх 28/ гэх мэдүүлэг,

            Б.Сандагсүрэн, Б.Д  нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ /1 хх 29/, 

            ....... -ийн “........ улсын дугаартай “Toyota Premio” маркийн автомашиныг 16.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 201/ ,

Сэжигтнээр Б.Д гийн “ ... Би анх М.М тай хамт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө явах гээд том жийп машин хайгаад олоогүй юм. Тэгэхээр нь би зар дээр түрээсэлдэг хүн байж магадгүй гэж бодоод үнэгүй.мн сайт руу орсон. Тэгсэн чинь Лексус 470 маркийн автомашин түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ярьсан юм. Тэгээд утсаар яриад асуухад түрээс нь өдрийн 200.000 төгрөг гэсэн, тэгээд түрээсээр унахаар болоод нотариат дээр очиж гэрээ хийгээд урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгөөд машиныг нь аваад явсан. Тэр өдөртөө явах гээд явж амжаагүй юм. Маргааш нь М.М  бид хоёр хамт явж байгаад онлайн тоглоом руу орж тоглоод хөдөө явах гэж байсан ойр зуурын хэрэглээний мөнгөө тоглоомд алдаад дуусгасан. Тэгэхээр нь би хоёулаа энэ машиныг барьцаанд тавиад мөнгө авчихъя гээд Ганбагана гэх 99117072 дугаарын утастай байх, танил залуутай утсаар ярьж байгаад хамаатны ахын машин байгаа юм гээд 10.000.000  төгрөгт барьцаанд тавиад онлайнаар мөрийтэй тоглох гэж байгаа гэдгээ хэлээд машиныг нь үлдээгээд 10.000.000 төгрөгөө аваад шууд Чингис зочид буудлын РС-нд орж тоглоод 3.000.000 төгрөгийг алдсан юм. Тэгээд үлдсэн мөнгийг нь М.М  бид хоёр хувааж авсан. Бид хоёр нийлээд 1.500.000 төгрөгийг өрөндөө өгсөн болохоор нийтдээ 5.500.000 төгрөгийг тэнцүү хувааж аваад тусдаа мөнгө олж 470 маркийн машиныг авч өгье гээд салсан. Тэгээд 5, 6 хоногийн дараа хоёулаа уулзаад мөнгө олоогүй талаараа ярилцаад нөгөө хүн нь залгаад байна яах уу гэж ярьж явж байгаад бид хоёр П той уулзсан. Бид гурав ярилцаж байгаад дахиад зарын дагуу ярьж байгаад “Toyota Premio” маркийн мөнгөлөг өнгийн машиныг Энхтүвшин гэдэг хүнээс өдрийн 60.000 төгрөгөөр, барьцаанд 460.000 төгрөг өгөөд машиныг нь аваад нотариат оролгүйгээр амаар тохироод би өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд авсан. Тэгээд уг машинаа М.М тай хамт очиж аваад бид 6-н буудал дээр очиж Сандаг  гэдэг хүнд 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. “Toyota Premio” авахдаа урьдчилгаа болон түрээсийн мөнгө өгөх байсан учраас хүнээс 1.000.000 төгрөг зээлсэн байснаа өгөөд 2.000.000 төгрөгтэй болоод машиныг нь угаалгаж өөрсдөө идэж уугаад мөнгө үрэгдээд П  эхнэрийнхээ ажлын notebook-г авна гээд 500.000 төгрөгийг авчихсан. М.М д 120.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь би тоглоод алдчихсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн цагдаа дээр Энхтүвшин гэдэг хүний өргөдөл гомдлын дагуу шалгагдаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүмүүс хохирлоо нэхээд байхаар нь би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мөнхбат гэдэг хүнээс “Toyota Рrius-20” загварын автомашиныг түрээсэнд 400.000 төгрөгийг иргэний үнэмлэхийн лавлагааг өгөөд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос машинаа аваад 99111133 гэсэн дугаар руу машин барьцаанд тавья гэж ярьсан чинь нэг утасны дугаар өгсөн нь 80163633 дугаарыг өгөхөөр нь залгасан чинь 21-р хороололд аваад хүрээд ир гээд очиж үзэхэд нөгөө “Toyota Рrius-20” маркийн машиныг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэхээр нь барьцаанд машиныг нь тавиад 4.000.000 төгрөгийг аваад “Toyota Premio” маркийн автомашин барьцаанд авсан хүнд 400.000 төгрөг өгсөн. Тэгээд би Сандагаас 3.400.000 төгрөгийг авчихсан. Харин хүүтэйгээ 4.800.000 төгрөг гээд нэхээд байсан. Тэгээд үлдсэнээр нь тоглоод алдчихсан. Алдсан мөнгөнөөс 1.000.000 төгрөг үлдсэн байх. Тэгэхээр нь би хадгалж байгаад “Toyota Рrius-20” маркийн машины эзэн Мөнхбат мөнгөө нэхэхээр нь 3, 4 хоноод 240.000 төгрөгөөр хийгээд байсан санагдаж байна. Ингэж сунгаж явж байгаад мөнгө төлж чадахгүй болсон. Тэгсэн чинь Мөнхбат нь барьцаанд тавьсан бол үнэнээ хэлчих гээд байхаар нь би 80163633 гэдэг утастай хүнд барьцаанд тавьсан гэдгээ хэлж өгсөн. Тэгсэн чинь өөрөө Сонгинохайрхан дүүргийн орчимд гэж хэлсэн байсан болохоор өөрөө зогсож байгаад машин нь тааралдахаар машинаа гаргуулаад авсан байна. Би 20-иод хоногийн өмнө тоглож байгаад 3.000 ам доллар хожсон юм. Тэрнээсээ П ид 1, 2 ам долларыг өгсөн чинь алга болчихсон. ... Одоо хаана байгааг мэдэхгүй. Нийт 3 машин түрээсээр авсан 14.800.000 төгрөгийн хохиролтой. 400.000 төгрөгийг төлсөн. П  бид гурав 4.800.000 төгрөгийг хувааж төлнө, 10.000.000 төгрөгийг М.М  бид хоёр төлөх ёстой юм. Бүх машин эзэндээ очсон харин мөнгө зээлүүлж машин барьцаанд авсан хүмүүс хохирсон ... ” /1 хх 33-34/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр М.М гийн “ ... Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр найз Б.Д тай утсаар ярьсан чинь хүрээд ир нэг машин түрээсэлж авъя гээд уулзсан. Тэгээд уулзаж байгаад Жуковын музейгээс машиныг түрээсээр очиж аваад 10.000.000  төгрөгт барьцаанд тавиад мөнгөөр нь онлайнаар мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм. Дараа нь “Toyota Premio” маркийн машиныг түрээсэлж аваад 7 буудалд аваачиж 3.000.000 төгрөгт барьцаанд тавьсан. Сандаг гэдэг хүн барьцаалж авсан санагдаж байна. Уг автомашиныг авахад П  гэдэг танил залуу цуг явж байсан. Тэр 3.000.000 төгрөгөөс  миний утсыг барьцаанд тавьсан байсан болохоор ломбардаас гар утсаа 140.000 төгрөгөөр авхуулсан. Б.Д , П  хоёр үлдсэн мөнгийг яасныг мэдэхгүй байна. Үүний дараа 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Toyota Рrius-20” маркийн автомашиныг 10 дугаар хорооллоос Б.Д авч ирээд их дэлгүүр дээр уулзаад 21-р хороололд 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр үед би байгаагүй гэхдээ 1.700.000 төгрөгийг авсан. Эдгээр мөнгийг тоглож алдсан, мөн янз бүрийн ажлын зардалд үрэгдээд дууссан ...” /1 хх 35/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... Би уг сонсгож байгаа эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй ... ” /1хх-36/ гэх мэдүүлэг, 

3. Хохирогч Э.Цын “ ... 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үнэгүй.мн сайтад “Toyota Prius 11” маркийн автомашиныг нэг өдрийн 50.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зар тавьсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр М.М  гэж хүн ярьсан ба тухай өдөр энэ хүнтэй уулзаад өөрийн автомашинаа 1 өдрийн 50.000 төгрөгөөр 10 хоног түрээслэхээр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн машинаа М.М д хүлээлгэн өгсөн ба урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг бэлнээр авч 3 хоногийн дараа үлдсэн 150.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаа болох 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. М.М  нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түрээсээ дахин сунгана гэж хэлсэн боловч  одоог хүртэл надаас зугтаад миний автомашиныг өгөхгүй байгаа тул би цагдаад хандсан. ... Би өөрийн эзэмшлийн 57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” автомашиныг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхоны 20/4 дүгээр байрны гадна М.М д хүлээлгэн өгсөн бөгөөд ямар нэгэн гэрээ байгуулаагүй ...” /1хх 186-187/ гэх мэдүүлэг нь:

            ....... -ийн “57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашиныг 5.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 198/,  

Яллагдагчаар М.М гийн “ ... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна ... ” /1 хх 192-193/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар дахин өгсөн М.М гийн “ ... Би урьд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар жоохон зөрүүтэй ярьсан байгаа. Учир нь би 57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашиныг түрээсээр авсан зүйл байхгүй. Энэ автомашиныг Б.Д авсан юм. Б.Д надад ярихдаа чи энэ хэргийг даагаад гарчих. Би энэ автомашины хохирлыг угаасаа бүрэн барагдуулах болно. Чи санаа зоволтгүй. Их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий гэж бодоод худал мэдүүлэг өгсөн юм. Би автомашиныг залилж аваагүй ... ” /1 хх 194-195/ гэх мэдүүлэг,  

Яллагдагчаар Б.Д гийн “ ... Уг автомашиныг авах үед Ганбаяр, Б , М.М  бид 4 байсан бөгөөд би Ганбаяр, Б  гэдэг хүнийг таньдаггүй байсан. М.М  дагуулаад ирсэн юм. М.М  нь автомашин түрээслэн авч эргээд барьцаанд тавиад мөнгө гаргаад байгаа талаараа хэлж дагуулан ирсэн байсан. Тэгээд Цэрэнтогтохын машиныг түрээслэн авах болсон юм. Бид 4 түрээслэн авсан бөгөөд 21 дүгээр хороололд Баттогтох гэдэг хүнтэй ярьж байгаад очиход нэг хүн зааж өгсөн. Тэр хүнд 2.000.000 төгрөгт барьцаанд тавьж дөрвүүлээ хүн тус бүрийн 200.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь дөрвүүлээ суун тоглож байгаад алдчихсан юм. Тийм учраас нэг хүний 500.000 төгрөг төлөх болоод байгаа ... автомашиныг ямар хүнд барьцаанд тавьсан талаар Баттогтох гэж хүнээр олуулах болоод байна ... ” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... тухайн автомашиныг авах үед Ганбаяр, Б , Б.Д  бид 4 хамт явсан бөгөөд бас автомашин барьцаалан мөнгөний өрөнд орсон байсан. Тэгээд би өөрийн бичиг баримтаа өгөөд түрээсэлнэ гэж түрээсийн мөнгийг нь өгөөд явсан. Тэгээд тухайн автомашиныг Б.Д  авч яваад 2.000.000 төгрөгийн барьцаанд тавиад ирсэн. Мөнгийг нь дөрвүүлээ хамт тоглож байгаад алдсан юм. Бид нар бүгд автомашин түрээсэлж аваад барьцаанд тавьж тоглоно гэдгийг нь мэдэж байсан, хамгийн гол нь тоглоод хожоод мөнгийг нь эргүүлээд өгөөд авна гэсэн бодолтой байсан. Тэгтэл тоглоод алдсан учраас дараагийн машин авах асуудал яригдсан юм.” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

4. Хохирогч Ц.А ын “ ... 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 89077035 дугаараас үл таних хүн залгаж машин түрээсэлнэ гэсэн зарын дагуу ярьж байна машин байна уу гэхэд би түрээслэх машин байгаа болохоо хэлж 19 цагаас хойш түрээсэлж авч болно гэж хэлэхэд тэр залуу надтай дахин гар утсаар холбогдож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Батлан Хамгаалахын Их Сургуулийн арын шалган нэвтрүүлэхийн Сод Монгол шатахуун түгээх станцын зогсоол дээр уулзаж миний машиныг авсан, орой болсон байсан учир нотариатаар баталгаа хийлгэлгүй машин дотроо цаасан дээр авч явсныг нь бичүүлж авсан. Би машинаа 3 хоногийн 180.000 төгрөгөөр түрээсэлсэн ба барьцаа 200.000 төгрөгийг гадаад паспортын хамтаар авсан. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр миний машиныг түрээсэлсэн М.М  над руу залгаж машиныг чинь дахин 2 хоног сунгаж унах хэрэгтэй байна барьцаа мөнгөнөөсөө суутгаад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө хүргээд өгье гэж залгахад нь би зөвшөөрсөн ба 09-ний өдөр болоход машин ирж өгөөгүй, залгахад очиж байна гээд алга болсон. Одоо гар утсаа огт авахгүй ... ” /2 хх 224-226/ гэх мэдүүлэг нь:

......... ХХК-ийн “49-84 УБЧ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 195/,

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тээврийн хэрэгслийг хураан авч хүлээлгэн өгсөн “49-84 УБЧ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг Ц.А т хүлээлгэн өгөв ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх 236-240/,

Яллагдагчаар Б.Д “ ... Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлголоо. Хийсэн хэрэг, гэм буруугаа ойлгож сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчийн мэдүүлэг дээрээ болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн ... ” /3 хх 200-201/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар  М.М гийн “ ... Б.А автомашиныг адилхан аваад А-д 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд Б.Д бид 2 тоглоод дуусгачихсан. Зарим үед тоглоод үлдсэн мөнгө байдаг тэрнээс эсхүл хүнээс гуйж аваад автомашин түрээслэн авч барьцаанд тавьж мөнгийг нь гаргаж өгөх мэтээр явж байсан юм ... ” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

5. Хохирогч Д.Бын “ ... Facebook дээр “Toyota Prius 20” маркийн автомашин түрээслэх хүн байна уу гэсэн зар байсан ба түүний доор коммент хэсэгт маш олон хүмүүс машинаа түрээсэлнэ гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би түүнд нь коммент биччихсэн юм. Тэгээд би 2018 оны 7 дугаар сарын эхээр биччихээд наадмаар хөдөө явчихсан юм. Тэгсэн чинь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ............ гэсэн Facebook хаягаас машинаа түрээслэх үү, 4 хоног түрээсэлье, дугаараа өгчих гэхээр нь дугаараа өгөөд утсаар ярилцаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 21 дүгээр байр болох гэрийнхээ гадаа тэр хүнтэй уулзахад Д.Б гэдэг хүн ирээд миний машиныг би хүн тосох гэж байгаа юм, өнөөдөр машин бэлэн байж байх хэрэг байна гээд би түрээслэхээр зөвшөөрөөд өдрийн 50.000 төгрөгөөр, 5 хоног түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээг болохоор интернэтээс загвар татаж хэвлээд гарын үсэг зураад машинаа өгч явуулаад 250.000 төгрөг, барьцаа 100.000 төгрөгийг нийтдээ 350.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээний хугацаа дуусаад машинаа авах гэтэл утас нь заримдаа холбогдохгүй, заримдаа холбогдохоор янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй байсан ба түрээсээ сунгамаар байна гээд байхаар нь би сунгахгүй гэсэн. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байх миний данс руу 500.000 төгрөг хийгээд 10 хоног сунгая надад асуудал гарчихлаа гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. Би тэгэхээр нь чи машин авчирч өгөөд энэ мөнгөө ав би сунгахгүй, машинаа харъя гэхэд янз бүрийн шалтаг хэлээд байсан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би машинаа авъя гээд хандахад дахиад түрээсээ сунгая гэсэн. Тэгэхээр нь би сунгахгүй, миний машиныг өг гэтэл би сунгачихъя гээд дахиад 500.000 төгрөгийг хийсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусчихсан байхад машин авчирч өгөөгүй, утас нь холбогдохгүй болчихоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би нийт 1.350.000 төгрөг авсан. ........ улсын дугаартай цайвар ногоон өнгийн “Toyota Prius 20” маркийн автомашин. Уг автомашиныг би “..............” ББСБ-д барьцаалчихсан байгаа. Уг автомашины өмчлөл нь “..............”” ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Гэхдээ энэ бол миний автомашин юм ... ” /1-113-114/ гэх мэдүүлэг нь:

Автомашин түрээслэх гэрээ /1 хх 103-104/,

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон автомашиныг хохирогч Д.Б хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 106/,

..............”-ийн “ ... 94-29 УНН улсын дугаартай  “Toyota Prius 20” маркийн автомашиныг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 199/, 

Иргэний нэхэмжлэгч Б.Аын “... Миний бие 2018 онд цай үйлдвэрлэх худалдаа эрхэлдэг байсан юм. Энэ үед миний таньдаг Т ах намайг М.М  гэдэг залуутай танилцуулсан бөгөөд надад хэлэхдээ М.М  нь алт ухдаг дажгүй залуу байгаа юм залуу хүмүүс бие биедээ тустай дэмтэй яваарай гэж хэлээд танилцуулсан юм. Би М.М тай 2, 3 удаа уулзаж байсан. Энэ үед М.М  нь надад мөнгө хэрэгтэй байна алтанд явах гэсэн юм чи хэд хоногийн хугацаатай мөнгө зээлэх хэрэгтэй байна, тэгээд барьцаанд өөрийнхөө машиныг нь үлдээе, миний машин байгаа юм  банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай зээлээ төлөөд дуусгасан, нэрийг нь шилжүүлээд өгөх гэхээр амжихгүй байна, ямар таньж мэдэхгүй байгаа хүмүүс биш гэж хэлсэн. ... Эхний удаа барьцаанд тавих гэж байгаа машиныг 2, 3 удаа надтай уулзахдаа унаж ирж байсан. Тийм учир би тэр хүний машин мөн байна гэж бодож ... эхний мөнгө зээлэх болсон юм. М.М  нь зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь мөнгө яасан талаар асуухад алтан дээр гарц гараад гайгүй байна, бэлэн мөнгө ихтэй байна мөнгө олж байна, тийм учир би энийг хаяад явж болохгүй байна, мөнгө бол олж байгаа чи мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэлдэг байсан. Тэгээд надад нэг удаа манай найз байгаа юм албаны мөнгөө аваад явж байгаад алга болгосон байна нөхөж өгөхгүй бол болохгүй байна. Ажлын өдөр дуусаж байгаа тул мөнгө олох боломжгүй байна, ажлын өдөр эхлэх юм бол асуудалгүй олоод өгнө. Тийм учир наад хүнтэйгээ уулзаад машиныг нь барьцаанд аваач дажгүй залуу байгаа гэж хэлсэн. Ингээд Б.Д гэдэг залуу нь ирээд тухайн үед бас нэг машин барьцаалсан. М.М , Б.Д нартай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд дандаа итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгч байсан. М.М , Б.Д нарын данс руу шилжүүлж байсан. Тухайн үед миний хувийн бизнес гайгүй ашигтай байсан учир мөнгөтэй байж таараад зээлэн өгөх болсон. Бас сүүлд барьцаалсан машины мөнгийг би хүнээс авч өгсөн бөгөөд тэр мөнгийг нь би өөрөө төлөөд дуусгасан учир энэ хоёр хүнээс нэхэмжилнэ. Би 5 машин барьцаанд авсан бөгөөд эдгээр машин бүгд эзэмшигч нар нь эргүүлэн авсан. Надад 5 машин барьцаанд авсан зээлийн мөнгө нийт 23.050.000 төгрөг болсон. Мөн барьцаанд авсан 5 машины үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 500.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна ...” /8 хх 44/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... А нь авто машин барьцаалан авсан хүн байгаа юм. Энэ хүнд Б.Д бид хоёр нийт таван машин барьцаалсан бөгөөд нийт 23.050.000 төгрөг болсон. ... Энэ хүн Б.Д бид хоёрыг тоглоод мөнгөний өрөнд ороод байгаа талаар мэдэхгүй ...” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... Би өмнөх мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэргээ хүлээсэн тул надад ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй.” /1 хх 170-171/ гэх мэдүүлэг,

            Яллагдагчаар Б.Д гийн “Б.А гэдэг хүнээс 23.050.000 аваагүй. Учир нь түрээслэн аваад барьцаанд тавьж байх үедээ уг машинуудыг А барьцаалж байсан юм. Үүнд Б, У, З, А, Б нарын машин байгаа юм. Энэ 5 хүний машин 23.050.000 төгрөг болоод байгаа ... М.М  бид 2 тэнцүү хуваан төлөх болсон” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Б.Д гийн “... Би өмнөх мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэргээ хүлээсэн тул надад ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй.” /1 хх 172-174/ гэх мэдүүлэг,

6. Хохирогч О.Уын “... Би 2018 оны 7 дугаар сарын эхээр Facebook хуудсанд автомашин түрээсэлнэ гэж зар тавьсан. 2018 оны 8 дугаар сарын эхээр 89111377 гэсэн дугаараас нэг залуу залгаад автомашин түрээслэх үү 3 хоног түрээсэлмээр байна гаднаас хүмүүс ирж байгаа юм гэж байсан. Тэгээд хэсэг хугацаанд холбогдоогүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дугаараас залгаад хүмүүс минь маргааш ирэхээр болсон та машинаа түрээслэх хэвээрээ юу гэж асуухаар нь түрээсэлнэ гэж хэлтэл манай гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны гадна ирээд миний машиныг үзээд 300.000 төгрөг өгөөд 3 хоног түрээслэх гэрээ хийгээд өгөөд явуулсан. Тэгтэл гэрээнд дурдагдсан хугацаа өнгөрсөн юм. Тэгээд утасны дугаар руу нь залгаад ярьтал “ ахаа би Түнхэлд байна 2 хоног хойшлох болчихлоо удалгүй очно” гэж хэлсэн. 2 хоног нь өнгөрөөд худлаа хэлээд байхаар нь бичиг баримт дээр нь дурдагдсан гэрийн хаягаар нь очоод уулзтал 30 орчим насны эмэгтэй хүн онгойлгоод энд тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь дараа нь дахиад очоод танай дүү чинь машин аваад явчихлаа гэж хэлтэл наад хүн чинь манайд амьдардаггүй, угаасаа шоронд хийдэггүй, бид нар батлан даалтанд авахгүй хорь гэж хэлэхээр цагдаа нар явуулчихдаг гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. ... Батмөнх овогтой Б.Д гэсэн хүн байсан.” /2 хх 98-99/ гэх мэдүүлэг нь:

Хохирогч Б.Аын “ ... 2018 оны 8 дугаар сарын 10-ны орой М.М  над руу залгаад “манай найз газрын албанд ажилладаг, албаны мөнгөө алга болгосон байна. Чамаас мөнгө зээлээд ирэх 7 хоногоос буцаагаад өгнө” гээд гуйгаад байхаар нь би барьцаанд ядаж эд зүйлс байвал тэрийгээ тавиад авч болно гэж хэлсэн. Тэгтэл Б.Д над руу яриад М.М гийн найз Б.Д  байна. М.М  ярьсан уу, найзад нь мөнгөний хэрэг болоод байна. Одоо надад тавих зүйл байдаггүй, дүүгийн Toyota Prius 20”-г тавьчихмаар байна, болохгүй бол нэрийг нь шилжүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь Б.Д  хаан банкны ........... дугаарын данс руу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхний ээлжинд 4 саяыг шилжүүлсэн. Тэгэхдээ уг машиныг М.М  надад авчирч өгсөн ... надад одоо 23.550.000 төгрөгийн хохирол учраад байна ...” /2 хх 101-102/ гэх мэдүүлэг,  

Иргэний нэхэмжлэгч Б.Аын “ ... Миний бие 2018 онд цай үйлдвэрлэх худалдаа эрхэлдэг байсан юм. Энэ үед миний таньдаг Т ах намайг М.М  гэдэг залуутай танилцуулсан бөгөөд надад хэлэхдээ М.М  нь алт ухдаг дажгүй залуу байгаа юм залуу хүмүүс бие биедээ тустай дэмтэй яваарай гэж хэлээд танилцуулсан юм. Би М.М тай 2, 3 удаа уулзаж байсан. Энэ үед М.М  нь надад мөнгө хэрэгтэй байна алтанд явах гэсэн юм чи хэд хоногийн хугацаатай мөнгө зээлэх хэрэгтэй байна, тэгээд барьцаанд өөрийнхөө машиныг нь үлдээе, миний машин байгаа юм  банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай зээлээ төлөөд дуусгасан, нэрийг нь шилжүүлээд өгөх гэхээр амжихгүй байна, ямар таньж мэдэхгүй байгаа хүмүүс биш гэж хэлсэн. ... Эхний удаа барьцаанд тавих гэж байгаа машиныг 2, 3 удаа надтай уулзахдаа унаж ирж байсан. Тийм учир би тэр хүний машин мөн байна гэж бодож ... эхний мөнгө зээлэх болсон юм. М.М  нь зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь мөнгө яасан талаар асуухад алтан дээр гарц гараад гайгүй байна, бэлэн мөнгө ихтэй байна мөнгө олж байна, тийм учир би энийг хаяад явж болохгүй байна, мөнгө бол олж байгаа чи мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэлдэг байсан. Тэгээд надад нэг удаа манай найз байгаа юм албаны мөнгөө аваад явж байгаад алга болгосон байна нөхөж өгөхгүй бол болохгүй байна. Ажлын өдөр дуусаж байгаа тул мөнгө олох боломжгүй байна, ажлын өдөр эхлэх юм бол асуудалгүй олоод өгнө. Тийм учир наад хүнтэйгээ уулзаад машиныг нь барьцаанд аваач дажгүй залуу байгаа гэж хэлсэн. Ингээд Б.Д гэдэг залуу нь ирээд тухайн үед бас нэг машин барьцаалсан. М.М , Б.Д нартай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд дандаа итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгч байсан. М.М , Б.Д нарын данс руу шилжүүлж байсан. Тухайн үед миний хувийн бизнес гайгүй ашигтай байсан учир мөнгөтэй байж таараад зээлэн өгөх болсон. Бас сүүлд барьцаалсан машины мөнгийг би хүнээс авч өгсөн бөгөөд тэр мөнгийг нь би өөрөө төлөөд дуусгасан учир энэ хоёр хүнээс нэхэмжилнэ. Би 5 машин барьцаанд авсан бөгөөд эдгээр машин бүгд эзэмшигч нар нь эргүүлэн авсан. Надад 5 машин барьцаанд авсан зээлийн мөнгө нийт 23.050.000 төгрөг болсон. Мөн барьцаанд авсан 5 машины үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 500.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна ...” /8 хх 44/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Б.Д гийн “... М.М  бид 2 хамт байсан бөгөөд хамт очоод уг машиныг яг авах үед М.М  наад талд нь жаахан зайтай зогсоод би өөрөө очиж түрээсийн гэрээ байгуулан авсан юм. Тухайн машиныг М.М  унаж явсан бөгөөд Б-ийн автомашиныг барьцаалсан байсан. А-д гэдэг хүнд дахин 3.000.000 төгрөгөөр барьцаалсан санагдаж байна. Энэ мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг над руу шилжүүслэн. Үлдсэн мөнгийг М.М  авсан, хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Өөр өөрсдийн авсан мөнгийг төлнө, энэ тал дээр маргах зүйл байхгүй. Автомашин эзэндээ очсон байгаа. Барьцаалсан мөнгийг төлөөгүй ...” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “Энэ машиныг Б.Д авч ирсэн бөгөөд А гэдэг хүнд барьцаанд тавьж мөнгийг нь тоглоод алдсан. Б.Д бид 2 байсан, өөр хүн байгаагүй ...” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

О.У, Б.Д  нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ /2хх-104/,

            2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр автомашиныг хохирогч О.Ут хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 108-109/,

..............” ХХК-ийн “ ...  улсын дугаартай  “Toyota Prius 20” маркийн автомашиныг 9.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 113/,

..............” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “капут засварлах үнэ 42.000 төгрөг, дугуй обудны хамт солих үнэ 80.000 төгрөг, аккумляатор холбогч солих үнэ 15.000 төгрөг, улсын дугаар солих үнэ 10.000 төгрөг, шууд зардал солих 105.000 төгрөг, засварлах 42.000 төгрөг, будах зардал 120.000 төгрөг, 100 гр будаг туслах материал 18.000 төгрөг, нийт 285.000 төгрөг” гэх тайлан /2 хх 117/,

7. Хохирогч Т.Згийн “ ... Би өөрийн эзэмшлийн .............. улсын дугаартай саарал өнгийн “Mitsubishi Pajero” маркийн автомашиныг байнгын түрээслэхээр Үнэгүй.мн сайтад зар тавьсан...2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөгөө дугаараас залгаад 2-3 гадаад иргэн авч тэрэлж явчхаад ирье гэж хэлсэн...15 цагийн үед Баянмонгол хорооллын 418 дугаар байрны гадна очиход нөгөө залуу гарч ирсэн. Тэр залуу өөрийгөө Б.Д гэдэг гэж хэлээд миний машинтай танилцсан. Тэгээд 1.000.000 төгрөг өгөөд бичиг баримтаа үзүүл гэж хэлэхэд яараад орхиод гараад ирсэн зураг нь байна гэж хэлээд “Damaa bat” гэсэн хаягаар жолооны үнэмлэх иргэний үнэмлэхийн хамт зургийг нь явуулсан. Надад мөнгөний боломж жоохон муу байна 450.000 төгрөг өгчих үү гэж хэлэхээр нь би за яах уу чи машин  аваад маргааш 16 цагт авчир гэж хэлээд өөрийн дансаар 450.000 төгрөгийг авсан. Тэгээд машины түлхүүр бичиг баримттай өгөөд явуулсан. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө залгахад уучлаарай сүлжээгүй газар байсан юм орой машиныг чинь гэрт чинь аваачаад өгнө гэж мессеж бичсэн. Дахин утас нь болохгүй болсон. Ингээд цагдаад хандаж байна.” /3 хх 35-36/ гэх мэдүүлэг нь:

..............ХХК-ийн “... 48-80 УБЗ улсын дугаартай Mitsubishi pajero маркийн автомашиныг 7.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 194/,

Яллагдагчаар Б.Д гийн “ ... Уг машиныг М.М  бид 2 хамт авсан бөгөөд А-д М.М  очиж барьцаалд тавьсан юм. 5.000.000 төгрөгт багтаан барьцаалсан бөгөөд мөнгийг нь тоглоод алдчихсан юм ...” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... Энэ машиныг бас Ариунболдод барьцаанд тавьсан юм. Б.Д бид 2 хамт байсан бөгөөд Б.Д очиж авсан. Тэгээд 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд мөнгийг нь тоглоод алдчихсан юм...” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

8. Хохирогч Ү.А  ын “2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байхад Б.Д /99171075/ гэдэг залуу зарын дагуу над руу холбогдоод камер түрээсэлье, өглөө цэцэрлэгийн хүүхдийн шинэ жилтэй гэж хэлээд манай байрны гадна уулзсан. Б.Д нь /өөрийн компанийн нягтлан Б гэх эмэгтэйн хамтаар ирээд Н.Б /РД:............/-ийн иргэний үнэмлэхийг барьцаанд үлдээгээд нэг өдрийн түрээсийн 95.000 төгрөгөө бэлнээр өгөөд Canon брэндийн 5D mark2 загварын камер, 2470F 2.8” мэргэжлийн дуран, “Sony” загварын хөл зэрэг зүйлсийг батарей карт цэнэглэгчийн хамтаар авч явсан. Тэгээд орцноос гараад яваад өгсөн. Тухайн үед би баталгаажуулах зорилгоор гар утсан дээрээ дүрс бичлэг хийсэн. Дээрх эд зүйл нь миний хувийн эд зүйлс юм. Би Facebook-н гэрэл зургийн хэрэгсэл авна зарна гэсэн зар тавьсан байсан. Нийтдээ 4.500.000 төгрөгийн үнэтэй.” /1 хх 52-53/ гэх мэдүүлэг нь:

иргэний нэхэмжлэгч Б.Х-ийн Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим ажлаа хийгээд өөрийн эзэмшлийн “..............” ломбардад сууж байхад өглөөгүүр 10 цагийн орчим манай байнгын үйлчлүүлэгч Б гэдэг эмэгтэй орж ирээд Canon брэндийн 5D mark2 загварын камер, 2470F 2.8” мэргэжлийн дурантай оруулж хамт оруулж ирээд барьцаанд тавиад 700.000 төгрөг зээлээр авсан. Нэг сарын 8 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай гэрээ хийгээд авч явсан юм. Тэгээд уг камераа барьцаанд тавьснаас хойш алга болчихсон юм. Тэгээд хугацаа хэтэрсэн бараанд оруулсан зарахаар төлөвлөж байтал цагдаагийн байгууллагаас ирээд авсан юм. Одоо миний барьцаанд авсан эд зүйлийг хурааж авсан, барьцааны зээлэнд өгсөн мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Надтай гэрээ хийж зээл авсан Н.Б  УХ90022429 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 50-298 тоотод оршин суудаг гэсэн хаягтай байна. Би энэ хүнээс нэхэмжилж авмаар байна.” /1 хх 57/ гэх мэдүүлэг,

            Сэжигтнээр Б.П “ ... 2017 оны 12 дугаар сарын эхээр Б.Д , М.М  хоёр манай гэрийн гадаа ирээд зөөврийн компьютерын хэрэг байна гэхээр нь миний нэг ломбардад барьцаанд тавьсан компьютер байгаа гэж хэлээд тэгээд тэр хоёр яваад өгсөн. Тэгээд тухайн өдрөө орой 6 буудал дээр намайг хүрээд ир гээд Б.Д над руу залгаад би явж очиход Б.Д , М.М  хоёр “Toyota Premio” маркийн автомашиныг барьцаанд тавьсан байсан, тэгээд би тухайн газар руу ороход Б.Д цаасан дээр юм бичээд сууж байсан. Тэгээд бид гурав тэндээсээ гараад модны хоёрт байрлах ломбардад очоод Б.Д надад 400.000 төгрөг өгөөд миний зөөврийн компьютерыг чөлөөлж авсан. Б.Д нь надад 20.000 төгрөгийг унааны мөнгө гээд өгсөн. Тэгээд 2 хоногийн дараагаар Б.Д над руу залгаад зөөврийн компьютерыг чинь ломбардад тавилаа шүү гэхээр нь Б.Д тай модны хоёрт уулзаад нөгөө ломбардад очиж 400.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатайгаар 7 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан. Тэгээд тэндээсээ гараад 3 дугаар эмнэлгийн ойролцоо байрлах зочид буудалд Б.Д бид хоёр нэг хоноод би гэртээ харьсан. Камер түрээсэлж авахын өмнөх өдөр нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Б.Д над руу залгаад 100 айлд байрлах зочид буудалд дуудаад очиход орой нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна гэхээр нь би хуучин эхнэр Б руу залгаад өөрийнхөө зөөврийн компьютерыг ломбардад тавьчхаач гэж хэлээд бид гурав 100 айлын Жоби төвийн орчимд уулзаад модны хоёрын ломбард орж зөөврийн компьютерыг Б нэр дээр 500.000 төгрөгт барьцаанд тавиад 300.000 төгрөгийг нь Б.Д д өгөөд 200.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан. Тэгээд тэр өдрөө Б.Д бид хоёр 100 айлын зочид буудалд хоносон. Маргааш өглөө нь Facebook-р камер түрээслэх зар хараад зарын дагуу Б, Б.Д бид 3 авто плаза төвийн хойно байрлах 1 дүгээр байрны орцонд очоод Бгийн иргэний үнэмлэхийг нь барьцаанд үлдээгээд 95.000 төгрөгийг Б.Д камер түрээсэлж байгаа хүнд 95.000 төгрөг өгсөн. Тухайн үед би орцны гадна зогсож байсан.” /1 хх 63-64/ гэх мэдүүлэг,

 Гэрч Н.Бгийн “ ... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Д , П хоёр манай ажил дээр ирээд намайг өрөөнд байж байхад Б.Д надаас нягтлан С ..............-ийн зөөврийн компьютерыг 2 цаг хэрэглээд буцаагаад гэрт чинь аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд би тус компьютерыг ажлаас авч гарахад Б.Д ломбардад тавиад 2 цагийн дараагаар буцаагаад авна гэж хэлсэн.Тэгээд бид гурав Модны хоёрт байрлах “Х” нэртэй ломбардад очоод 500.000 төгрөгт 5 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан юм. Ломбардаас гараад бид гурав таксинд суугаад 10 дугаар хороолол орж намайг гэрийн гадаа буулгаад П , Б.Д хоёр яваад өгсөн. Тэгээд тэр орой нь Б.Д руу залгаад “компьютер хэзээ өгөх гээд байгаа юм” гэхэд авч чадахааргүй болчихлоо өглөө ажилд чинь орохоос өмнө болгоно гэж хэлсэн бөгөөд маргааш өглөө нь 08 цагт П , Б.Д хоёртой 100 айлын “Жоби” төвийн ойролцоо утсаар холбогдож байгаад уулзахад Б.Д 11 дүгээр хороолол орж хүнээс мэргэжлийн аппарат авна гэж хэлээд намайг тэр хоёр дагуулаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 3 дугаар орцонд очиход Б.Д нэг хүн рүү утсаараа залгаад ирчихлээ гэж хэлэхэд удалгүй нэг эрэгтэй хүн цахилгаан шатнаас гарч ирээд камерыг нь түрээслэх болоод тэр залуу Б.Д өөрөөр нь яриулж баталгаажуулж гар утсан дээрээ бичлэг хийгээд байсан. Тэгээд тэр хүн нь Б.Д гаас бичиг баримт асуухад байхгүй гээд надаас Б.Д  цахим үнэмлэхээ үлдээчих гэж хэлээд миний цахим үнэмлэхийг тэр хүнд өгсөн. Б.Д нь тэр хүнд түрээсийн мөнгө гэж 95.000 төгрөгийг өгсөн. Тэгээд бид гурав гараад Б.Д нөгөө ломбардын эзэн рүү яриад одоо очиж байна гэхэд нөгөө хүн нь 10 дугаар хорооллын Хаан банкны экспресс дээр уулзъя гэж хэлсэн. Бид гурав таксигаар 10 дугаар хороолол явж байтал нөгөө ломбардаас залгаад ажил дээрээ ирчихсэн байна гээд Б.Д тай ярьсан. Тэгээд бид гурав буцаад модны хоёрын “............” нэртэй ломбардад очиход ломбардын хүн манай ажлын зөөврийн компьютерыг өгөөд Б.Д нь зөрүүлээд камерыг тэр хүнд өгсөн. Тэгээд тэр ломбардын ах камерыг “үнэгүй.мн” сайтаар ороод үнийн судлаад 700.000 төгрөгөөр барьцаанд авахаар болоод манай байгууллагын компьютерыг 530.000 орчим төгрөгт бодоод Б.Д д 700.000 төгрөгийн үлдэгдэл 170.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд бид гурав хамт таксинд суугаад би ажил руугаа хүргүүлээд П , Б.Д хоёр яваад өгсөн.” /1 хх 58/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр Б.Д гийн “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Facebook-н гэрэл зураг сонирхогчдын группэд  камер түрээсэлнэ гэсэн зарын дагуу Одбаяр гэдэг хүн рүү холбогдоод тэр өдрийнхөө маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Авто плазагийн урд талд байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орцонд найз П ......... түүний эхнэр Б .......... нарын хамтаар очиж Одбаяр гэдэг хүнээс камер түрээслэх гэсэн юм, шинэ жилийн зураг аваад нэг хоногийн хугацаатайгаар хэрэглээд өгнө гэж тохироод 95.000 төгрөг бэлнээр өгөөд Одбаярын гар утсан дээр Батмөнх овогтой Б.Д би ногоон мэдээ сонины өмч 5D mаrk 2 камерыг түрээсэлж байна, эвдрэл гэмтэл гарвал хохирлыг барагдуулна гэж хэлж бичлэг хийлгээд дуран камерыг авч яваад модны хоёр өгсөх замын зүүн талд байрлах “..........” нэртэй ломбардад Бгийн бичиг баримтаар 700.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатайгаар тавьсан, 7 хоногийн өмнө тус ломбардад дээр Б очиж сунгуулсан гэсэн. Анхнаасаа Бгийн зөөврийн компьютерыг тус ломбардаас сольж авах гэж Одбаяраас түрээсэлнэ гэж хэлээд авсан. 700.000 төгрөгийг Бгийн ажлын зөөврийн компьютерыг чөлөөлөхөд зарцуулсан.” / 1 хх-61-62/ гэх мэдүүлэг,  

Яллагдагчаар Б.Д гийн “... Энхтүвшингийн машиныг барьцаалан тоглоод алдчихсан бөгөөд тухайн үед П ломбардаас авсан notebook-г дахин барьцаалан 450.000 төгрөг авсан бөгөөд notebook нь П эхнэр Бгийн ажлын notebook байсан. Энэ notebook-г авч өгөх шаардлага гарсан юм. Notebook барьцаалсан мөнгийг бас нэг машин түрээслэн авах түрээсийн мөнгөнд зарцуулсан юм. Ингээд П бид 2 үнэгүй зар үзэж байгаад камер түрээслүүлнэ гэсэн зар харсан бөгөөд үүний дагуу холбоо барьж түрээслэн авахаар болсон юм. Бид хоёрын үнэгүй зар үзэж байгаад камер түрээслүүлнэ гэсэн зар харсан бөгөөд үүний дагуу холбоо барьж түрээслэн авахаар болсон. Би хоёрын хувьд бичиг баримт байхгүй байсан учраас П ийн эхнэр Бг гуйсан юм. Ингээд камер зэрэг эд зүйлийг очиж авч нөгөө notebook барьцаалсан газар очин тухайн эд зүйлийг notebook-ээрээ зөрүүлж аваад зөрүү мөнгө 140.000 төгрөгийг П  бид 2 авсан юм. Энэ хэргийг П  бид 2 хамт үйлдсэн...Ломбардны хүн барьцааны зээлийн хүүтэй хамт 800.000 төгрөг нэхэмжилж байгаа энэ мөнгийг нөхөн төлөх болно. П той хуваан төлнө...” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

            ....... -ийн “ ... Canon 5D mark2 загварын камер 2470 F 2.8 мэргэжлийн дуран, “Sony” зэргийг 2.3000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 205/,

            2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хураан авч “Canon 5D mark 2” маркийн DS126201 дугаартай 1 ширхэг зургийн аппарат, дуран 24-70 мм-ын хэмжээтэй зургийн аппарат, Canon брэндийн цэнэглэгч, зай, VCT-Sony маркийн аппаратын хөл, Fox tripod dt -310d гэх цагаан өнгийн бичигтэй цахилгаантай зургийн аппаратын хөлийн цүнх, цэнхэр хар өнгийн зургийн аппаратын 2 тасалгаатай цүнх зэрэг эд зүйлс байсныг” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 113/,

9.  Хохирогчоор Э.Т гийн “... 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ......... гэсэн миний дугаар руу .........   гэдэг дугаараас холбогдож түрээслэхээр болсон. Гэрийн гадна ирсэн бөгөөд түрээслэгч залуу 2 хоногийн хугацаатай өдрийн 60.000 төгрөгөөр тооцож түрээслэхээр болсон. Гадагшаа хөдөө явахгүй хот дотор явна гэж хэлсэн. Барьцаанд 200.000 төгрөг өгсөн. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр над руу мессеж бичээд дахиад хоёр хоног сунгая гэж хэлээд миний дансны дугаарыг авч 120.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш дахиж холбогдоогүй би 2018 оны 1 дүгээр сарын 07-ны утсаар залгахад утсаар залгахад утсаа хариулахгүй байсан бөгөөд өмнөөс би машиныг минь аваачиж өгнө гэж мессеж бичсэн тэрнээс хойш холбогдоогүй. ...Би уг машиныг капитрон банкны лизингээр 12.800.000 төгрөгөөр 2016 оны 6 дугаар сарын 05-ны орчим авч байсан. Сард банкин 382.000 төгрөг тушаадаг. Одоо зах зээл дээр 14.500.000 төгрөг орчим ханштай байгаа. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монголд орж ирсэн машин юм. ...Надад нийт 455.000 төгрөг өгсөн байгаа...” /2 хх 60/ гэх мэдүүлэг нь:

Тээврийн хэрэгслийн ......... дугаартай Toyota Prius 30” маркийн эзэмшигчЭ.Т  гэсэн лавлагаа /2 хх 75/,

.........  ХХК-ийн “ ... ......... улсын дугаартай Toyota Prius 30” маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 196/, 

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “ ... 2018.01.03-ны өдрөөс 2018.01.05-ны 17 цаг хүртэл T.Prius 30 маркийн автомашиныг 135.000 төгрөг, түрээс барьцаа 200.000 төгрөгийн хамт өгч түрээсэлнэ ...” гэсэн түрээсийн гэрээ /2 хх 57/, 

Яллагдагчаар Б.Д гийн “ ... Энэ машиныг би өөрөө очин авсан юм. Тэгээд барьцаанд тавихдаа П ийн хамт явсан юм, эхлээд 3.500.000 төгрөгт барьцаанд тавьсан бөгөөд энэ мөнгөнөөс П  зээл нэхэгдээд гээд 600.000 төгрөг авсан. Мөн 400.000 төгрөг нэмж авсан, дахин 300.000 төгрөг нэмж авсан юм. Ингээд П  1.300.000 төгрөг авсан, үлдсэн мөнгөөр нь П  бид хоёр хамт тоглоод алдсан юм. Хэд хоногийн дараа барьцаанд тавьсан газар руугаа залгаад нэмж 3.000.000 төгрөг авсан бөгөөд нийт уг машиныг барьцаалан 6.500.000 төгрөг авсан, сүүлд авсан 3.000.000 төгрөгөөр П  бид хоёр хамт байж байгаад тоглоод бас алдсан. Энэ хэрэгт авахдаа би очиж авсан, харин авах асуудлыг хамт байж байгаад шийдсэн юм. Ингээд хамт тоглоод алдсан, харин М.М  бол байгаагүй. Уг машин нь Баттогтох гэдэг хүнээр дамжуулан барьцаанд байгаа одоо ч гэсэн барьцаанд байгаа хэвээрээ байгаа ...” /4 хх 64-66/  гэх мэдүүлэг,

10. Хохирогч З.Мын “ ... 2018 оны 2 дугаар сард буюу цагаан сарын баярын өдрүүдээр үнэгүй.мн дээр машин түрээслүүлнэ гэж тавьсан зарын дагуу Б.Д  гэдэг хүн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр залгаад 3 хоног хот дотор түрээсэлье, Баянмонгол хорооллын 418-204 тоотод амьдардаг гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах спортын төв ордны  урд талбай дээр уулзахад би хадамтайгаа амьдардаг гэж хэлээд иргэний үнэмлэхийн хуулбар, бэлнээр 400.000 төгрөг өгөөд авч яваад 3 дугаар сарын 13-аас хойш таг чиг алга болсон. Уг машин нь манай эгч О хүүхэд М эзэмшлийнх юм. М лизингээр авсан юм өдөрт 36.000 төгрөг дансаар шилжүүлдэг юм. Өдрийн 60.000 төгрөг 3 өдрийн 180.000 төгрөг, барьцаанд нь 220.000 төгрөгийг авсан. Ингээд нийтдээ 400.000 төгрөг болж байна.” /1хх 92/ гэх мэдүүлэг нь:

            ....... -ийн “48-10 УБХ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг 9.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний /3хх 200/, 

Яллагдагчаар Б.Д гийн “ ... Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн нь үнэн. Багшийн дээдийн орчмоос очиж аваад 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Мөнгийг нь хэрхэн юунд зарцуулсан гэхээр 2.000.000 төгрөгийг М.М д мөнгөний хэрэг байна гэхээр нь өгсөн. Тэрнээс бол хэрхэн яаж мөнгө олж өгсөн талаар бол хэлээгүй юм. Үлдсэн 2.000.000 төгрөгийг нь би өөрөө тоглоод дуусгасан юм. Машин эзэндээ очсон бөгөөд барьцааны 4 сая төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ машин Э.Б гэдэг хүнээр дамжуулан барьцаанд тавьсан байгаа.” /4хх 61-63/ гэх мэдүүлэг,

11. Хохирогч Э.Б “... 2018 оны 9 дүгээр саарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэгээнтэн цогцолборын гадна машины зогсоол дээрээс өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай саарал өнгийн “Toyota Alphard” маркийн машиныг Б.Д гэх залууд 1 өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэхээр аман тохиролцож 3 өдөр Б.Д миний машиныг түрээслэхээр авч явсан юм. Урьдчилгаанд 1 өдрийнхөө 100,000 төгрөгийг өгсөн ингээд үүнээс хойш Б.Д  гар утсаа салгаад огт холбогдохгүй алга болчихсон юм. Заримдаа удахгүй машиныг чинь аваачиж өгнө гэж хэлж байгаад бүүр сураггүй алга болсон юм. Би машинаа буцаан авсан гэхдээ машинаа буцаан олж авахын тулд энэ этгээдийг олж эрэн сурвалжилж хойноос нь хөөцөлдөж явсаар байгаад бараг ойролцоогоор 1.600.000 төгрөг учирсан юм. Би гомдолтой байна. Ганцаараа ирж авсан ...” /3 хх 161-162/ гэх мэдүүлэг нь:

Хохирогч Э.Б86006294 дугаарын утастай харилцсан зурвас /3 хх 156-158/, 

Яллагдагчаар Б.Д гийн “ ... Энэ үед ........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг авах үед М.М  бид хоёр хамт очин авсан бөгөөд тэгээд хамт явж байгаад барьцаанд тавьсан. А гэдэг хүнд 5.000.000 төгрөгт барьцаалсан, дараа нь нэмж 800.000 төгрөг авсан юм. М.М  бид хоёр хамт тоглоод алдсан 5.000.000 төгрөгийг М.М  бид хоёр хуваан төлнө, нэмж 800.000 төгрөг авсан тэрийг би төлнө ...” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

12. Хохирогчоор А.Ш“ ... би Б.Д гэх хүнийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн чатаар танилцаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчимд Б.Д нь миний ажил дээр ирээд машинаа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч би Өвөрхангай аймаг руу явчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн “Тоyota Prius 20 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлынхаа гаднаас өгч явуулсан. Тэгээд 2 хоногийн дара ......... гэсэн дугаар руу нь залгахад би хөдөө байна хэд хоногийн хугацаа өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед надад яг хэд хонох талаараа хэлээгүй. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр над руу өөрөө залгаад удаачихлаа, ёстой уучлаарай, өнөө маргаашдаа аргалаач, би ямар ч байсан өөрийн биеэр аваачиж өгнө гэж хэлсэн боловч тэрнээс хойш огт сураггүй, утсаа авахгүй байгаа юм. Би Б.Д  иргэний үнэмлэхний зургийг нь утсан дээрээ авсан байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 418-204 тоотод байх хаягаар нь очиход аав, ээж нь байсан. Тэгээд аав ээжид нь болсон зүйлсийн талаар хэлэхэд бид нар холбоо барьж чадахгүй байна, утас нь болохгүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 удаа очиж уулзахад мөн адил холбоо барьж чадахгүй байна, цагдаад хандахгүй юу даа гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна.” /6 хх 235/ гэх мэдүүлэг нь:

............. ХХК-ийн “ ... 41-25 УНИ улсын дугаартай “Тоyota Prius 20” маркийн автомашины 7.950.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх 49/,

............. ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/2-449 дугаартай “ ... 41-25 УНИ улсын дугаартай автомашиныг ... Алтанцог овогтой Шүрэнцэцэг нэр дээр шилжүүлж өгнө үү ...” гэх албан бичиг /8 хх 52/,

Иргэний хариуцагч Ж.Н “... Надад Э.Е- хэлэхдээ Гаалийн татвар төлөөгүй задаргаагаараа Монгол улсад орж ирсэн байгаа юм аа гэж хэлсэн, тийм учир би уг хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдан авсан, надад бичиг баримтгүй улсын дугааргүй машин борлуулсан. Уг машиныг одоо задлаад зарсан байхгүй болсон. Би нөхөн төлөх боломжгүй байна, надад Э.Е- нь худалдан борлуулахдаа улсын дугааргүй, гаалийн татвар төлөөгүй задаргааны сэлбэгээр орж ирсэн машин гэж хэлсэн, тийм учир би худалдан авсан, тэрнээс бичиг баримттай албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан, тэглээч зах зээлийн ханш нь албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан. ...Би 7.950.000 төгрөгийн үнэтэй машиныг 4.500.000 төгрөгт аваад задалж зарсан. Надад төлөхөд хэцүү байна ...” /8 хх 161/ гэх мэдүүлэг,

Гэрчээр Э.Е “... улсын дугааргүй саарал өнгийн Prius -20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд 3.500.000 төгрөгөөр Ш гэх хүнээс бичиг баримтгүй худалдаж авч байсан. Тухайн үед Ш унасан ижил өнгөтэй тээврийн хэрэгслийн машины гэрчилгээг худалдан авч болдог гэх яриа өгүүллэг гаргаж байсан. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш 1-2 хоногийн дараа “Да Хүрээ” машины зах дээрх машины худалдаа эрхэлдэг Намжаа /Намжилдорж/ гэх хүнд 4.500.000 төгрөгөөр худалдсан...” /8 хх 168/ гэх мэдүүлэг,

13. Хохирогч И.Т “ ... Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо цээнэ 3-806 тоотод 2018 оны 02 дугаар улирлаас .............  ХХК-ны нэр дээр түрээсийн авто машины үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Батмөнх овогтой Б.Д  нь манай байгууллагаас 1 хоногийн хугацаатай ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлж авсан. Тухайн үед надтай түрээсийн гэрээ хийж 50.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан. Тэгээд энэ өдрөөс хойш нийт 3 өдрийн сунгалт хийлгэж 150.000 төгрөгийг миний хаан банкны ...........гэх данс руу ................ гэх дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус бүр 100.000 төгрөг буюу нийт 200.000 төгрөгийн  гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай түрээсийн машины хугацаа дуусаад уг хүний гэрээн дээр бичсэн утасны дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр шалгахад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 10-136Б тоотод манай машин байсан. Тэгэхээр уг засварын газрын хүнтэй уулзахад надад уг машиныг 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан уг автомашины эзэн нь гадаад улс руу явсан одоо болтол сураггүй байгаа гэж хэлж зарж борлуулсан байсан. Уг засварын газраас цагдаагийн байгууллагад хандсаныхаа дараа тухайн засварын газраас очиж авсан. Одоо би өөрөө унаж хэрэглэж байгаа. Би автомашинаа авсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” /5 хх-19/ гэх мэдүүлэг нь:

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 37, 38-39/,

 Б.Д  хаан банкны депозит дансны “ ... 2019.11.09, 3.000.000 төгрөг орлого. ... харьцсан данс ..............” гэсэн дансны /5 хх 134/, 

............. ХХК-ийн ........... улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг 7.900.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх-192/,

Иргэний нэхэмжлэгч П.Б “2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний авто засварын үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 10-1966 тоотод цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын автомашин унасан 2 эрэгтэй хүн ирээд нэг эрэгтэй нь мөнгөний барьцаанд хураагдаад алдсан машин байгаа юмаа 4.500.000 төгрөгөөр худалдаж авах уу гэхээр би 4.500.000 төгрөгөөр авахгүй харин 4.000.000 төгрөгт авчихна гэж хэлэхэд уг хүмүүс нь яваад өгсөн. Тэгээд цагийн дараа надтай анх уулзсан эрэгтэй нь ганцаараа ирээд 4.000.000 төгрөгөөр уг автомашиныг худалдаж авч болно гэхээр нь бид хоёр хоорондоо бичгээр гэрээ хийсэн. Тэгээд засварын газар дээр байж байхдаа 3.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны ........... гэх дугаарын данснаас Б.Д гэх хүний Хаан банкны ........... данс руу мөнгийг шилжүүлсэн. Тухайн үед надад өөр бэлэн мөнгө байхгүй байсан болохоор би Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах Сайн ломбардад өөрийн гинжээ 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад Бүрд худалдааны төвийн 2 давхарт гарч бичиг баримтаа канондож тэнд бид хоёр хоорондоо бичгээр гэрээ хийж 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч би тэндээс уг автомашиныг аваад засварын газар руугаа явсан. Анх надтай уулзчихаад надад өөрийн цахим иргэний үнэмлэхээ харуулсан. Тэгээд өөрөө надад мөрийтэй тоглоомын газар ажилуулдаг болохоор иймэрхүү автомашин их хураагддаг юм гэж хэлж байсан. Би уг автомашины барьцааны мөнгийг гаргаж авах гэж уг машиныг зарж борлуулж байгаа юм. Маргааш би эзэнтэй нь уулзаад бичиг баримтын нэрийг авто тээврийн газар очиж шилжүүлэх болно гэж надад хэлж байсан болохоор өөрөө уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг аваад явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад эзэмшигч нь эмэгтэй хүн байсан шиг санагдаж байна. Тухайн үед улсын дугаарыг гэрчилгээний хамт аваад явсан. Уг тээврийн хэрэгслийг авто засварын газрынхаа хашаанд байлгаж байхад уг өдрөөс 5 хоногийн дараа байхад эзэмшигч нь гэх нэг эрэгтэй хүн ирээд энэ машин нь түрээсийн машин байгаа юмаа би GPS төхөөрөмж суулгасан болохоор байршил зааж байгаа газраар ирлээ гээд ирээд надаас уг автомашиныг яагаад энд байгаа талаар асуухад нь би болсон асуудлын талаар ярьж өгсөн. Гэхдээ тухайн үед уг авто машин түрээсийн газрын хүн нь надад түрээсийн гэрээг харуулсан. Тэгээд тухайн үед би Б.Д гэх хүнд залилуулсан байна гэж мэдээд цагдаад хандахаар болсон. Уг тээврийн хэрэгслийг түрээсийн газрын эзэн нь гэх хүн нь аваад явсан. Би Б.Д гэх хүнээс 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /5 хх 22-23/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Б. Б.Д   “... уг эмэгтэй хүнтэй уулзаад би өөрийн цахим үнэмлэхээ үзүүлээд цагаан өнгийн Prius 20 загварын улсын дугаарыг нь санахгүй байна, уг хүнтэй машин түрээслэх гэрээ хийгээд 300-400 мянган төгрөг байхаа гэж бодож байна 2-3 хоногийн хугацаатай түрээсээр авсан. Маргааш өглөө нь машины сэлбэг авдаг зарыг интернэтээр хайж олоод 57 сургуулийн хажууханд нэг авто засварын газар очиход Буяннэмэх гэх хүн байсан, уг хүнд 4 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан болохоор 14 цагийн үед уулзаад миний хаан банкны данс руу 3 сая төгрөгийг шилжүүлээд үлдсэн 1 сая төгрөгийг нь Бүрд худалдааны төв дээр эд зүйлсээ барьцаанд тавиад надад 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм ...” /5 хх 22-23/ гэх мэдүүлэг,

14. Хохирогч Д.Золсүхийн “... 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амарч байгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэж зар байхаар нь сэтгэгдэл хэсэгт гар утасныхаа дугаарыг үлдээсэн. ...Удалгүй ........... дугаарын утаснаас миний өөрийн...........  дугаарын утас руу залгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэсэн үү гэхээр нь тийм хаагуур хэдэн өдрөөр явах, хэдэн төгрөгөөр түрээслэх талаар асуутал нэг өдрөөр Улаанбаатар хот дотор эмнэлгээр явах гэхээр нь тэгье гээд хэлтэл Б.Д гэх залуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 33 хүнсний дэлгүүрийн үүднээс миний өөрийн ........... улсын дугаартай тоёота Prius -20 маркийн автомашиныг маань авч надад бэлэн 70,000 төгрөг өгөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр өдөр над руу ...........  гэх дугаараас залгаад Б.Д гэх хүн надад энэ машиныг зарсан юм гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машинаа хүлээж авсан…” /4 хх 178-180/ гэх мэдүүлэг нь:

Иргэний нэхэмжлэгч С.Ч  “... 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даа хүрээ зах дээр байх даа ...Б.Д  гэх хүнээс тээврийн хэрэгсэл худалдан авсан, худалдан авахдаа Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ үед Б.Д уг машиныг миний машин байгаа юм аа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай найзын нэр дээр байдаг юм аа тийм учир надад итгэ би маргааш ирээд нэрийг нь шилжүүлэн өгнө гэж хэлсэн учир гэрээ байгуулан уг авто машиныг авсан юм. Тэгээд Б.Д г явсны дараа Авто тээврийн төвийн салбараас уг авто машиныг эзэмшигчийн дугаарыг авч холбоо барьсан тэгтэл Б.Д гэдэг хүн уг машиныг зарна гээд яваад байна ямар учиртай вэ үнэн үү гэж хэлэхэд юун зарах вэ түрээсээр аваад явсан гэж хэлсэн, ингээд би мөнгөө алдсанаа мэдсэн. Удалгүй цагдаагаас дуудан уг авто машиныг хураан авсан. Надад 4 сая төгрөгийн хохирол учраад байна. Зээлийн гэрээг хэрэгт өмнө нь хуулбарлан өгсөн...” /5 хх 182-184, 8 хх 158/ гэх мэдүүлэг,

2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ............. ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “... 7.500.000 төгрөг ... ” тайлан /8 хх 190/,

2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч С.Ч , шүүгдэгч Б. Б.Д нарын Зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга /4 ххх 194-195/,

Эд зүйл хураан авсан “.............. улсын дугаартай саарал өнгийн Prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг...” гэх тэмдэглэл /4 хх 202/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...78-13 УБМ улсын дугаартай саарал өнгийн Prius -20 маркийн автомашин хохирогч Д.З  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хх 203/,

15. Хохирогч С.У “... Ингээд машинаа унаж байгаад 2019 оны 12 сарын эхээр байх Үнэгүй сайтад машин өдрийн 25.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зар байршуулсан. Энэ зарын дагуу над руу Б.Д гээд залуу ........... дугаарын утаснаас 3-4 удаа утасдаад машиныг түрээслээд 2-3 цагийн дараа эргүүлээд өгье гээд байсан. Тэгэхээр нь тухайн залууд машинаа түрээслэхээр тохироод 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн орчим тухайн залуутай уулзсан. Нөгөө залуутай уулзаад бичиг баримтаа өг гэхэд эх хувиараа гадуур хөөцөлдөх ажил байгаа учраас өгмөөргүй байна гэхээр нь утсан дээрээ иргэний үнэмлэхийн зургийг нь авч үлдээд 25.000 төгрөг бэлнээр аваад машинаа өгөөд явуулсан ...түүнээс хойш энэ залуутай холбогдож чадаагүй ... ........... автомашин нь ........... ХХК-ийн ломбарданд зээлийн барьцаанд тавьсан. Мөнгөний хэрэг болоод барьцаанд тавьсан. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа. Ингээд зээлээ бүрэн төлж дуусаад миний нэр дээр шилжинэ. ...хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Хохирлыг нөхөн төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /7 хх 200-202, 204, 8хх 131, 143/ гэх мэдүүлэг нь:

“........... ” ХХК-ийн “ ... Тоёота Prius  автомашин 8.995.000 төгрөг ...” гэх тайлан /7 хх 212-218/,

Хохирогч С.У “...........” ХХК-тай хийсэн зээлийн гэрээ, фидуцын гэрээ /7 хх 227-228, 229/,

“........... ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20/2-203 дугаартай “... 44-38 УНЕ автомашин С.У зээлийн барьцаанд тавьсан нь үнэн болно ...” гэх тодорхойлолт /7 хх 247, 8 хх 144/,

Иргэний нэхэмжлэгч М.Л “... миний бие нь Б.Д  гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...........  улсын дугаартай тоёота Prius -20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Ингээд Б.Д нь надад тухайн машиныг худалдан борлуулахдаа задаргаанд өгөх гэж байна авах уу манай эхнэрийн машин байгаа юмаа яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан зарах гээд байна гэж хэлсэн, тухайн үед надад машины бичиг баримт байхгүй байсан учир би 3.350.000 төгрөгөөр худалдан авсан. Би уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох У гэдэг хүнд машиныг нь төлж өгсөн. Мөнгөн хэлбэрээр төлсөн харин Б.Д гэдэг хүнээс 3.350.000 төгрөгөөр уг машиныг худалдан авсан, энэ мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна ...” /8 хх 154/ гэх мэдүүлэг, 

Яллагдагчаар Б.Д гийн “... Хангарьд ордны гадаа очоод нөгөө утас руу залгаад холбогдоход 30 орчим насны залуу гарч ирэхээр нь тэр залуутай уулзаж ярилцаж байгаад урьдчилгаа болгож 50000 орчим төгрөг өгч байсан санагдаж байна ... ямар ч байсан 2 хоног түрээслэхээр болоод тухайн машиныг нь унаад явсан ...” /7 хх 206/ гэх мэдүүлэг,

16. Хохирогч Г.Г “... надад мөнгөний хэрэг гараад өөрийн ...........  улсын дугаартай Тоёота Prius  30 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр шийдээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк дээр машин түрээсэлнэ гэсэн зар тавиад тэр өдөр Б.Д гэдэг ахтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн урд уулзаад машинаа 1 хоногийг 100.000 төгрөгөөр түрээслэхээр болоод би тэр өдрөө машинаа өгөөд явуулсан. Тэгээд маргааш машинаа авах цаг нь болоод машинаа авъя гэтэл би арай хол газар явж байна илүү цагийг чинь мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би тэр хүнд итгээд зөвшөөрсөн. Харин тэрнээс хойш утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. ... автомашины үнэлгээ 13.500.000 төгрөг болсон. Надад буцааж хохирол барагдуулсан зүйл байхгүй ...”  /6 хх 102-103, 8 хх 40, 42/ гэх мэдүүлэг нь:

“........... ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “.............. улсын дугаартай тоёота Prius -30 маркийн тээврийн хэрэгсэл ... 13.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх 110-111/,

Яллагдагчаар Б.Д гийн “... хорооллын Алтан төгрөгийн гаднаас ........... Prius 30 маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр авч явсан. Уг машинг 3 хоног өөрөө унаж явж байгаад 2019 оны 12 сарын 30-ны орой 21 цагийн орчимд Б гэх хүнд Мишээл экспогийн үүдэн дээр 5 сая төгрөгөөр зарахаар хүлээлгэн өгсөн юм. Б авсан мөнгөөрөө онлайн покер гар утсан дээрээ тоглоод алдчихсан юм. Миний бие нь 2016 оноос хойш мөрийтэй тоглоомонд орж бүх зүйлээ алдсан дахин мөрийтэй тоглоом тоглож мөнгө олох гэж л дээрх гэмт хэргийг үйлдсэн...” /6 хх 102-103/ гэх мэдүүлэг,

17. Хохирогч Ц.А “... 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед тээврийн хэрэгслээ түрээсээр унуулах нөхцөлөөр Б.Д гэх хүнд түрээсийн гэрээ бид өөрсдөө байгуулан 7 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Ингээд 7 хоног өнгөрсөн боловч уг Б.Д гэх хүний ...........  дугаарын утсаар залгасан боловч утсаа аваагүй, утас нь холбогдохгүй болсон. Түүнтэй түрээсийн гэрээ байгуулан машин өгч явуулснаас хойш 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьсан бөгөөд энэ үед Эрдэнэт хотод явж байна зам хаасан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш сураггүй алга болсон ... миний бие ........... улсын дугаартай тоёота Prius -30 маркийн машинаас хоногоор түрээсэлсэн юм. Тэгтэл зарын дагуу Б.Д гэх хүн ирээд тэгээд надад бичиг баримтаа үзүүлээд түрээсэлнэ гэж авсан. Ингээд түрээсийн хугацаа дууссан боловч ирээгүй утсаа салгаад алга болсон, ингээд машинаа хайгаад байсан чинь өөр хүн унаад явж байсан бөгөөд миний машиныг тэр хүнд 5 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан. би машинаа нөгөө худалдан авсан хүнээс нь хүлээн авсан, машин хүлээн авах үед салхины шил хагарсан байсан, би өөрөөсөө төгрөгөөр сольсон, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.Д ганцаараа явж байсан...” /8 хх 138/ гэх мэдүүлэг нь:

Иргэний нэхэмжлэгч Н.Г “... Миний бие 2020 оны 2 дугаар сарын 21-ны өдөр фейсбүүк зараар задаргаанд машин зарна гэсэн зар байршуулсан байсан ингээд би тухайн үед Б.Д гэдэг хүнтэй зарын дагуу холбоо барьсан бөгөөд уг хүн ........... улсын дугаартай тоёота Prius  30 маркийн машин унаж явсан бөгөөд уг машинаа эгчийн бие муу мөнгөний хэрэг гарсан тул зарна гэж хэлсэн. Ингээд би худалдан авахаар болсон. Би бичиг баримтыг нь шалган үзэхэд ББСБ-н нэр дээр байсан бөгөөд хэд хоногоос би нэрийг нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн бөгөөд зээлийн гэрээ нь манай ахын нэр дээр байдаг зээлийн төлөлт дуусаж байгаа юм гэж хэлсэн, ийм учир би итгээд уг авто машиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Би уг мөнгийг бэлэн төлсөн. Ингээд уг машинаа унаад Говь-Алтай аймаг руу явах гээд 22-ын постоор гарах гэж байсан чинь нэг эмэгтэй ирээд миний машин байна Б.Д гэдэг хүн түрээсийн гэрээ байгуулан 7 хоногийн хугацаатай түрээсээр унах нөхцөлөөр аваад алга болсон гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллага дээр ирээд уг тээврийн хэрэгслийг хураан авсан. Ингээд надад уг тээврийн хэрэгсэл худалдан авч Б.Д д өгсөн 5.000.000 төгрөгийн хохирол учирсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тээврийн хэрэгсэл худалдан авч 500.000 төгрөгийг Б.Д д өгсөн, мөн уг машины их гэрлийг 850.000 төгрөгөөр янзалсан, мөн урд гуферийг 250.000 төгрөгөөр янзлуулсан, ингээд нийт 6.100.000 төгрөгийн хохирол учраад байна аа. Энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. тухайн үед манай ахын нэр дээр байдаг ББСБ-д барьцаанд тавьсан миний машин байгаа юм аа, эгчийн бие муу байгаа тул яаралтай мөнгөний хэрэг гээд хямдхан зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” /4 хх 160, 7 хх 36/ гэх мэдүүлэг,

“...........” ХХК-ийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцын гэрээ /4 хх 151-153, 154, 155-156/,

“...........” ХХК-ийн “... 80-73 УБӨ улсын дугаартай суудал цайвар цэнхэр өнгөтэй автомашин ... Цэцэгмаа овогтой Алтанцэцэг нь үнэн болно ...” гэх тодорхойлолт /4 хх 152/,

2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ............. ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “... 80-73 УНӨ улсын дугаартай Prius -30 маркийн автомашин ...13.200.000 төгрөг...” тайлан /8 хх 187/,

18. Хохирогч Ж.Б “... 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Action car ХХК-наас Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 19.500.000 төгрөгөөр хувь лизинг хийж худалдаж авч байсан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Үнэгүй.мн сайт дээр Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл өдрийн 100.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн утга бүхий зарыг байршуулсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед миний ........... дугаар руу ........... гэсэн дугаараас машин түрээслэнэ гэсэн үү би эхнэр хүүхдийн хамт лагер явж нэг хоног болчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид хоёр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн хажууд уулзсан. Тэгээд бид хоёр машинаа хүлээлцсэн ба тэр залуу ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд явснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 06-ны орой над руу ........... дугаараас залгаад ах нь өглөө яаралтай ажилтай болчихлоо сунгалтын мөнгийг чинь маргааш машиныг чинь аваад очихдоо хамт өгчихье гэж хэлсэн. Миний тээврийн хэрэгслийг авч явахдаа надад 1 өдрийн түрээсний мөнгө болох 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн өдрөөс хойш гар утасны дугаар нь холбогдохгүй болж дахиж холбогдож чадаагүй...” /8 хх 8-9/ гэх мэдүүлэг нь:

Иргэний нэхэмжлэгч Д.Ө “ ... уг машиныг 7.500.000 төгрөгөөр зарна гэж байсан ба ярилцаж байгаад 6.500.000 төгрөгт авахаар тохиролцсон. Ингээд надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй ба 21 цагийн үед би хүнээс мөнгө авах байсан ба тэр хүн над руу 14.900.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд тэр үед мөн дугаараас нөгөө залуу залгахаар нь ...би мөнгөө шилжүүлэхдээ яг тухайн хүний данс руу шилжүүлнэ гэж хэлээд тэр хүний данс руу өөрийн хаан банкны ........... тоот данснаас Б.Д д гэх хүний хаан банкны ........... тоот данс руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн бүх эд ангийг задалсан байгаа бөгөөд одоо рам нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт засварын газарт байгаа. Учир нь манай компанид Тоёото Сай задарвал кузов авна гэсэн захиалгын дагуу ирж авсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн эд ангиас худалдаж борлуулсан зүйл огт байхгүй.... 2020 оны 3 дугаар Тоёота Сай машиныг мөргөлдүүлсэн бөгөөд сэлбэг авна гэсэн зар тавьсан. Тэгтэл Б.Д -д гэдэг хүн нь надтай холбоо барьсан бөгөөд надад хүнээс өрөндөө авсан Тоёота Сай маркийн машин байгаа бөгөөд хүн гадаад явсан ямар ч бичиг баримт байхгүй, тийм учир задаргаанд өгөөд зарчмаар байна авах уу гэж асуусан, ингээд би ярилцаад /........... тээврийн улсын дугаартай/ улсын дугааргүй Тоёота Сай маркийн арлын дугаарыг тасдаад авсан байсан авто машиныг 6.000.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл удалгүй фейсбүүк дээр машин алдсан пост орсон байсан бөгөөд уг постод миний авсан машинтай шинж тэмдгийн хувьд адилхан байсан, ингээд тухайн хүнтэй холбоо баримд Баянзүрх дүүргийн цагдаад хандах үед Б.Д д гэдэг хүн нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болж таарсан, ингээд авто машины эзэмшигчтэй холбоо барьж машиныг нь эргүүлэн өгсөн. Би авто машин болон авто машины сэлбэг худалдан борлуулдаг, тухайн үед Б.Д д нь өрөндөө авсан машин байгаа бөгөөд бичиг баримт нь байхгүй, эзэн нь гадаад байгаа гэж хэлсэн тийм учир задаргаанд өгчихмөөр байна гэсэн, мөн надад энэ машиныг худалдан борлуулахдаа өргөдөл бичин өгсөн бөгөөд энэ машиныг Өлзийжаргалд зарж байгаа нь үнэн ямар нэг асуудал байхгүй, асуудал үүсвэл би өөрөө хариуцна гэж бичиж өгөөд иргэний үнэмлэхний хуулбараа хуулбарлан өгсөн учир би итгэсэн юм. Тухайн үед надтай утсаар холбоо барьсан бөгөөд авто машин зарахдаа царай харж уулзсан, мөн иргэний үнэмлэхний зургаа хуулбарлан өгсөн учир би энэ хүнийг Б.Д гэж таньж байна. 6 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна ...” /6 хх-11-12, 8 хх 150/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.А “... би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамт Говьсүмбэр аймаг руу явчихаад 2020 оны 3 дугаар сарын 08-ны гэртээ ирээд байж байсан чинь манай эхнэр Х надад Б гэдэг хүн машинаа түрээслүүлэхээр өгч явуулаад буцааж авчирч ирээгүй байна гэж хэлсэн. ...уг ченж таны автомашиныг задалсан байгаа би үл таних хүнээс 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад хэлсэн ...” /6 хх 13/ гэх мэдүүлэг,

............. ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “ ... ........... улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашин ...17.700.000 төгрөг ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх 18/,

 Б.Д  Хаан банкны ........... “... 2020.03.06 Toyota sai гэх /6 хх 58/,

Яллагдагчаар Б.Д гийн “... өөрийнхөө биш өөр иргэний үнэмлэх үзүүлээд Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг нь авч яваад ... тухайн автомашиныг барьцаалах зорилготой байсан боловч барьцаалах газар олдоогүй тул фейсбүүк дээрээс автомашины задаргаа авна, зарна гэсэн пост байхаар нь тухайн үед ашиглаж байсан ........... дугаараар холбогдоод уулзахаар болсон ... тэр хүнд 6.500.000 төгрөгөөр зарсан ... тухайн 6.500.000 төгрөгөө интернэтэд тоглоод алдаад дууссан ...” /6 хх 15-16/ гэх мэдүүлэг,

19. Хохирогч Н.Н “... 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүкийн зарын группт өөрийн ззэмшлийн кровн 204 маркийн автомашинаа 1 өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр зар байрлуулсан. Тэгэхэд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 77800889 дугаарын утаснаас холбогдоод машиныг чинь түрээслэнэ хаана очиж үзэх үү гэж хэлсэн бөгөөд би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арктай байрны гадна автомашины зогсоол дээр ирэхийг хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед миний ........... улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёота кровн 204 маркийн автомашиныг үзээд 2 өдрөөр түрээслэнэ 1 өдрийн барьцааны мөнгө нэмээд 400.000 төгрөг надад өгөөд явсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй, тухайн эрэгтэй нь өөрийгөө Б.Ц гэж хэлж байсан бөгөөд надад жолооны үнэмлэхээ үзүүлэхээр нь би зургийг нь авч үлдээд, итгээд машинаа өгч явуулсан. Тэр үед харанхуй байсан болохоор царайг нь тулгаж хараагүй...” /8 хх 161-162/ гэх мэдүүлэг нь:

Иргэний нэхэмжлэгч Б.О “... он cap өдрийг нь санахгүй байна, намайг гэмтлийн эмнэлгийн автобусны хажуу талд Клади төв дээр байх үед Б.Д гэдэг зүс мэдэх залуу ирээд тоглоод алдчихлаа надад мөнгөний хэрэг байна чи энэ машиныг түр хугацаанд барьцаанд аваад надад 5,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн, ингээд тухайн үед Б.Д өөрөө унаж ирсэн Тоёота кровн маркийн ........... улсын дугаартай машиныг барьцаанд тавьсан. Тухайн үед Б.Д надад миний машин гэж хэлсэн, бичиг баримтыг нь барьцаанд тавьсан байгаа гэл үү нэг юм ярьсан юм, надад хэлэхдээ өнөө оройдоо буцаагаад авна санаа зовох зүйлгүй гэж хэлээд барьцаанд тавиад явсан. Ингээд үүнээс хойш 2,3 хоногийн дараа машины эзэн нь гээд нэг залуу ирээд машинаа аваад явсан, ирээд аваад явахдаа Б.Д нь миний машиныг түрээсэлнэ гээд аваад явсан тэгтэл тань дээр барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Б.Д г зүс мэднэ, таньдаг байсан учир мөн гэж мэдэж байгаа юм, мөн иргэний үнэмлэх нь мөн байна. Уг машиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Уг машинаа миний машин гэж хэлсэн, тэгээд тоглоод мөнгө алдсан учир уг машинаа барьцаанд тавих гэж байгаа мөнгөний хэрэг болоод гэж хэлсэн ...” /8 хх 157/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Д гийн “... миний бие иргэн Н ...........  улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёота кровн 204 маркийн автомашиныг залилсан үйлдлээ бусадтай ямар нэгэн байдлаар хамтран үйлдээгүй, ганцаараа үйлдсэн. Миний бие нь Б.Ц / РД: .........../ гэх хүнийг огт танихгүй, жолооны үнэмлэхийг нь олоод надтай адилхан царайтай байсан учраас хүмүүсээс тээврийн хэрэгсэл авахдаа ашиглаж байсан юм ...” гэх мэдүүлэг /6 хх 165-167/ гэх мэдүүлэг,

“...........” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “.............. улсын дугаартай Тоёота кроун-204 маркийн автомашин ...15.900.000 төгрөг...” гэх тайлан /6хх 169/ ,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /6 хх 154-158/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6 хх 159/,

Хохирогч Н.Н Тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгал, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /6 хх 146, 147, 148, 149, 150-151/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 хх 156, 157-158/,

20. Хохирогч Б.Х “ ... Би өөрийн эзэмшлийн “Toyota Prius 20” маркийн 34-63 УБК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинаа Үнэгүй.мн сайтад түрээслүүлнэ гэж зар тавьсан юм. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим 88054688 дугаарын утсаар нэг хүн утсаар яриад Багшийн дээдийн автобусны буудал дээр уулзъя гэж тохироод Багшийн дээдийн баруун талын хойшоо явдаг автобусны буудал дээр уулзахад  М.М  гэдэг хүмүүс зогсож байсан. Тэгээд миний машиныг 01 хоногийн 80.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон юм. Тэгээд машинаа өгөөд явуулж байгаа учраас бичиг баримтыг нь барьцаанд авч үлдсэн юм, тэгсэн чинь Б нь надад иргэний үнэмлэхээ өгсөн. М.М  нь ТҮЦ машины иргэний үнэмлэхийн лавлагааг өгөөд 5 хоногийн 400.000 төгрөг өгөөд авч явсан юм. Тэгээд хугацаа нь дуусахаар нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б руу загасан чинь Дорнод аймагт явж байна ажил амжихгүй байна, 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 3 хоног дахиад сунгая гэж ярьчхаад тэр чигээрээ сураггүй алга болсон юм. Тэр хоорондоо ганц нэг удаа мессеж бичээд маргааш очлоо гэдэг байсан. Тэгж байснаа за ах нь үнэнээ хэлье машиныг нь чинь М.М  аваад явсан, ах нь түрээсийн чинь мөнгөнөөс 800.000 төгрөгийг өгье машины чинь хаана байгааг мэдээд өгье гэж хэлээд дахиад алга болчхоод М.М  олдохгүй байна гээд байсан. Тэгээд байхаар нь би 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан юм гэтэл уг хүмүүс нь байнгын хүмүүсийн машиныг түрээсэлнэ гэж хэлээд урьдчилгаа өгөөд авч явдаг хүмүүс байсан. Би эхний ээлжинд машинаа олж авмаар байна. Тэгээд машиныхаа түрээсийн мөнгийг хугацаа хэтэрснээс хойш нэмж нэхэмжилмээр байна. 01 хоногийн түрээсэнд 80.000 төгрөгөөр бодож нийт 31 хоног буюу 2.480.000 төгрөг, мөн машины эвдрэл гэмтэл учирсан бол түүнийгээ нэхэмжилнэ.” /1 хх 70-71/ гэх мэдүүлэг нь:

Яллагдагчаар М.М гийн “... энийг бас Г, Б бид нар цуг явсан бөгөөд Б бид хоёр очиж авсан бөгөөд Б.Д , Г хоёр авч яваад 4 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. Ингээд бид 4 хамт байж байгаад тоглоод алдсан юм ...” /44 хх 64-66/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Б “... манай найз М.М  2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр над руу өөрийнхөө ........... дугаарын утаснаас залгаад хаана байгаа юм бэ хөгшөөн уулзъя гэхээр нь би их дэлгүүрийн хажууд талд явж байна гээд Центр пойнтын орчим уулзсан чинь би хөдөө машинтай ажлаар явах гэсэн юм. Надад бичиг баримт гэхээр гадаад паспорт лавлагаа 2 байна машин түрээслэх гэсэн чинь заавал дахиад бичиг баримт хэрэгтэй гэхээр нь удах юм уу гэхэд за гээд Спортын төв ордон ороод нэг залуутай уулзаад М.М  урд талд жолоон дээр суугаад би хажуу талд суугаад нөгөө машины эзэн нь гэх залуу М.М  5 хоногийн түрээсийн мөнгө гэж 400.000 төгрөг өгсөн чинь шалгалттай гээд буусан буухаасаа өмнө миний бичиг баримтыг өгөөд өөрийнхөө лавлагааг өгөөд явуулчихсан. Тэгээд М.М  ажилтай гээд би бас ажилтай байсан учраас би буугаад явуулсан. Тэгээд тэрнээс хойш 5-6 хоногийн дараа ахаа юу болж байна ажил нь дуусч байна уу машинаа авах болж байгаа шүү гээд ярьсан. Тэгэхээр нь би М.М  руу залгаад нөгөө машины эзэн залуу ярьж байна чиний ажил болж байна уу гэсэн хэд хоног сунгая миний ажил болж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуу руу залгаад ахын дүү хэд хоног сунгая гэхэд хэд хоног вэ гэхээр нь 2, 3 хоног сунгая гэж хэлээд сунгахаар болсон. Тэгээд хэд хоногийн дагаа М.М  намайг Нарны хороололд гэртээ байж байхад ирэхээр нь нөгөө хүүхдийнхээ машиныг өгөөч гэхэд одоо хэд хоногоос өгнө гэсэн...Тэгээд надаас салаад явснаас хойш нөгөө машины эзэн над руу яриад ахаа одоо машинаа авъя одоо болсон гэж хэлсэн. М.М  утас ерөөсөө холбогдохгүй байсан юм шиг байна лээ. Тэгээд М.М тай яриад машинаа авъя гэж байна шүү дээ гэсэн чинь хэд хоног аргалж байгаач гуйж байна гээд байсан. Тэгэхээр нь би 4, 5 хоног мессеж бичиж утсаар ярьсан. Тэгсэн чинь нөгөө залуу сүүлдээ уурлаад машинаа авъя гээд уурлахаар нь М.М  руу залгаад байсан чинь утас нь холбогдохоо больсон. Тэгээд би нөгөө машины эзэмшигч залуу чамтай ярьсан залуу машиныг чинь аваад явсан. Би бол бичиг баримтаа гуйлгаар өгсөн байсан гэж хэлсэн яаж олох уу та олоод өг Сүхбаатар дүүрэг дээр машины хэрэгтэй юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд М.М тай холбогдохгүй байж байгаад өнгөрсөн 7 хоног буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн үеэр надтай уулзахад би хөдөөгүүр явж байгаад ирлээ гэхээр нь би хүүхдийн машин өгөөч гэхэд М.М  тэр хүүхдийн машины талаар зарсан, эсвэл ломбардад барьцаанд тавьсан, хаясан талаар юу ч яриагүй Өвөрхангай явлаа гээд яваад өгсөн юм. Тэгээд өчигдөр уулзаад машин тэргийг нь өг гэхэд би болгоно гэж хэлсэн. Одоо нөгөө залуугийн саарал өнгийн “Toyota Prius 20” маркийн машин одоо хаана байгааг мэдэхгүй байна алга болчихсон юм шиг байна лээ ...” /1 хх 82-83/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Г “ ... Б.Д , М.М  нар нь хоорондоо алтны уурхайд ажил хийнэ гээд яриад байдаг байсан бөгөөд машинаар шороог нь авч ирнэ гээд байдаг байсан, харин яг машин тэрэгний хувьд миний хувьд яг хамт яваад аваад байсан зүйл байхгүй. Саяны хэлсэн шиг Prius 11 маркийн машин хамт явж байгаад аваагүй, би энэ машины талаар огт мэдэхгүй байна. хугацааг нь хэлж мэдэхгүй байна, намайг Их дэлгүүрийн хажууд байх үед намайг Б.Д , Б, М.М  нар ирээд авсан, энэ үед нэг ах хамт явж байсан, ингээд М.М , Б  хоёр бууж үлдээд намайг Баянбүрд яваад ирье гэж хэлээд дагуулан Б.Д , нөгөө ах бид гурав Баянбүрд рүү явсан. Тухайн үед бичиг баримт байхгүй намайг дуудан машин бариулсан санагдаж байна, тэгээд Баянбүрд дээр Хочоод би зам дээр буугаад Б.Д цааш аа машин бариад нөгөө ахынхаа хамт явсан санагдаж байна. тэгээд нөгөө ахтай явган гарч ирээд тэгээд таксинд суугаад бөөнөөрөө хоол идье гээд нэг газар орж хоол идсэн юм, тэгээд буудалд ороод архи уусан санагдаж байна. тухайн машин ямар учиртай машин байсан талаар мэдэхгүй байна. Тэр энэ ний машин гэж яриагүй ямар ч байсан машинаа барьцаанд тавих гэж байна гэж ярьж байсан, тухайн үед нэг хүн байсан бөгөөд ямар учиртай хүн байсан талаар мэдэхгүй байна. Би бол Б.Д , М.М  нараас мөнгө төгрөг аваагүй, харин буудалд орсон гэж өмнө нь хэлсэн, тэр үед би өөрөөсөө 2 шил архи авсан бөгөөд буудалд ууж байх үед Б.Д , М.М а нар нь тоглоод байсан, гэхдээ ямар тоглоом байсан талаар мэдэхгүй байна, дундаа нэг гар утсан дээр тоглоод байсан, Б  бид хоёр уугаад хажууд нь сууж байсан, бас өөр танихгүй хүмүүс ирсэн байсан. Тэрнээс бол Б.Д , М.М  нарын хэлээд байгаа шиг машин хамт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би их дэлгүүрийн орчмоос машин бариад тэгээд Баянбүрд орох хүртэл машин барьж явсан, тэгээд Б.Д  хамт явсан ахтай цааш аа машинаа бариад явсан тэр үед л хамт явсан, тэрнээс бол өөрөөр машин барьцаалаад байх үед нь хамт явсан зүйл байхгүй. Б.Д , М.М  нар нь манай найзын машин авахгүй бол болохгүй, барьцаанд тавиад л эргээд авна гэж ярьж байсан, гэхдээ олон машин тэрэг барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна. Б.Д , М.М  нарыг цагдаад шалгагдаж байгаа талаар би хүнээс дуулж байсан, тэрнээс энэ хоёртой машин тэрэг хуваан төлнө, хэргээ даачих гэж ярьсан зүйл байхгүй. Энэ бол худлаа ярьсан байна, би энэ хоёртой хамт хүний машин тэргийг хамт явж байгаад барьцаалсан, мөнгийг нь хамт үрэлцсэн зүйл байхгүй. Би М.М тай уулзсан тэр үед надаас асуугаад байгаа шиг зүйл огт яриагүй. Би энэ хоёртой хүнтэй уулзаж нүүр нүүр ээ харж байгаад хэлсэн ч чадна, М.М  надтай уулзахдаа хүний өрийг дараад асуудлаа шийдэх гээд явж байгаа гээд ярьж байсан, өөр зүйл надад хэлээгүй...” /8 хх 180-181/ гэх мэдүүлэг,

21. Хохирогч Б.О “... Миний бие 80-73 УБӨ улсын дугаартай Тоёота Prius 30 маркийн авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдсан авсан, төлбөрийг А төлж байсан бөгөөд удахгүй төлбөр төлж чадахгүй гээд би өөрөө төлбөрийг төлж эргүүлэн авахаар болсон юм. Ингээд тээврийн хэрэгслээ хоногоор түрээслэж байсан бөгөөд М.М  гэдэг залуу 2 хоног түрээсэлнэ гэж авч явсан. Ингээд түрээсийн хугацаа болоход авч ирээгүй алга болсон, машинаа хайсаар 1 cap орчмын дараа Долоон буудлын орчим байдаг айлын гэрээс очин авсан, энэ үед өөр бас нэг хүн барьцаалсан байсан тэр хүний машины хамт байх үед очин авсан. Тухайн үед Б гэх залуутай хамт ирээд авсан бөгөөд лагер руу хөдөө явна гэж хэлээд түрээсийн төлбөр гэж 180,000 төгрөгийг өгсөн. Тэгээд аваад явсан боловч өөр хүнд миний машиныг барьцаанд тавьсан байсан. Би тухайн үед машинаа хүлээн авахад машины дугуй хавагнасан байсан, мөн акумлятор нь суусан байсан, тэгээд тухайн үедээ авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй, мөн сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь М.М  нь өөрөө надад энэ мөнгийг нөхөн төлөх талаар ярилцан тохирсон боловч алга болсон. Мөн өвлийн дугуй авсан бөгөөд нэг дугуйг 90,000 төгрөгөөр нийт 4 дугуй авсан 320,000 төгрөг болсон энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралд оролцоно. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна ...” /7 хх 38, 8 хх 141-142/ гэх мэдүүлэг нь:

3.200.000, 3.000.000 төгрөг шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.П дансны хуулга /7 хх 31-32/,

“....... -ийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “...13.200.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх-ийн 184/,

 М.М  би өөрийн эзэмшлийн ........... Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 3 сая 200 мянган төгрөгт барьцаанд тавив 2020.08.26 гэх бичгээр гаргасан гэрээ /7 хх 30/,

Иргэний нэхэмжлэгч Ц.П “... 2020 оны 07 билүү 08 сард манай таньдаг дүү залуугаас М.М  нь миний утасны дугаарыг авсан байсан бөгөөд над руу М.М  нь залгаад ах мөнгөний хэрэг болоод байна барьцаанд эгчийнхээ машиныг тавиад 7 хоногийн дараа авна гэж хэлсэн. Ингээд надтай уулзсан бөгөөд уулзахдаа 2-лаа байсан тухайн үед М.М , Б гэдэг 2 залуу байсан бөгөөд би тэр хүнтэй анх удаа мөнгө зээлэх үедээ л уулзсан юм. Ингээд зээлийн гэрээ хэлбэрийн цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл уг машин нь өөр хүний машин болж таарсан бөгөөд залилуулсан машин байсан. Тухайн М.М , Б нар нь мөнгөний хэрэг болсон, барьцаанд эгчийнхээ машиныг тавина гэсэн, эгчийн машин гэхээр нь бичиг баримтыг нь шалгаагүй авчихсан юм. Тэглээ ч 7 хоног гэхээр нь уг машиныг аваад 6.200.000 төгрөг зээлэн өгч явуулсан юм. Тухайн Б  нь автомашиныг жолоодсон, М.М  нь хажуу талд нь суусан ирсэн бөгөөд тэр хоёр мөнгөний хэрэг байна 7 хоног болоод өгнө гэж хэлсэн учир би итгээд мөнгө өгч барьцаанд нь уг автомашиныг авах болсон юм ...” /8 хх 141-142/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн ... Ж.Б  фейсбүүкээр машин түрээслэнэ гэх зарын дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхболдын зам дагуу нэг хорооны байрны гадна үл таних хүнтэй уулзаж  Toyota Prius  30 загварын цэнхэр өнгийг машиныг түрээсэлж төлж авсан. Үүний дараа 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн үед 88113565 дугаартай Ж.Б гийн танил гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах циркийн хойд талд уулзаж миний бие “ ... манай эгчийн машин байгаа юм” гэж хэлж өөрсдийн түрээсэлж авсан Toyota Prius  30 машиныг  барьцаалан нийтдээ 6.200.000 төгрөг зээлсэн.   Ингээд бид хоёр зээлсэн 6.200.000 төгрөгийг ХХБ-ны данс руу шилжүүлж  Мандухай зочид буудлын доод талд байрлах интернет тоглоомын газарт “........... ” мөрийтэй тоглоом тоглож хожигдоод бүх мөнгөө алдсан ... би санаачилж тухайн гэмт хэргийг үйлдсэн” /7 хх 46/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Ж.Б гийн “... 2020 оны 8 сарын 25 орчим Мандухай зочид буудлын доод талд байрлах интернет тоглоомын газарт “........... ” мөрийтэй тоглоомын газарт тоглож байхад М.М тай танилцсан. Маргааш өдөр нь дахин тухайн газарт таарч М.М  надаас покер старс тоглох зорилгоор 200 доллар зээлсэн боловч М.М  болон миний бие тоглож алдсан ... машин түрээслэх, барьцаалан зээлдсэн, дансаар гүйлгээг хийсэн зэрэг бүх үйлдлийг М.М  хийсэн ... зээлсэн 200 доллараа буцаан авах гэж би М.М тай хамт явсан. Түрээсэлсэн машин нь М.М гийн саналаар М.М  өөрөө хийсэн үйлдэл юм.” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д , М.М  нарыг бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Д г 8 жилийн хугацаагаар хорих ялаар, М.М г  6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М.М д энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.

Б.Д , М.М  нар бүлэглэн 7 удаагийн, М.М  ганцаараа 2 удаагийн, Б.Д  ганцаараа 12 удаагийн үйлдлүүдээр 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний хооронд нэр бүхий иргэдийг хуурч, тэдний автомашиныг залилан авч, их хэмжээний мөнгийг авсан бөгөөд үүнийг амьжиргааныхаа эх үүсвэр болгон мөрийтэй тоглоом тоглож, өөрсдийн хэрэгцээндээ зарцуулсан нь нотлогдсон байх тул тэдний үйлдсэн “Залилах” гэмт хэргийг “... байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон ...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгчийн М.М гийн өмгөөлөгч Ж.Гын “ ... Ж.Б г гэмт буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад М.М г гэм буруутайд тооцож, хохирлыг хувааж шийдвэрлэсэн, мөн хохирогч Г.Э эзэмшлийн ........... улсын дугаартай Тoyota примо загварын авто машиныг залилан авсан гэх хэрэгт М.М  оролцоогүй ... иймд түүний зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ... ” гэх,

Шүүгдэгч Б.Д гийн “ ... Э.Ц, Ц.А  нарын тээврийн хэрэгслийг М.М гийн түрээслэн авсан үйлдлүүдээс салгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нэхэмжлэгч Б.С 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ...........  дугаарын данснаас Б.С-ийн дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа  ... ” гэх,

Шүүгдэгч М.М гийн “ ... Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа эсэх, цагдан хоригдсон хоног дутуу тооцогдсон, мөн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч М.М , Б.Д  нар нь ганцаараа болон бүлэглэн “автомашин түрээслэнэ гэж үнэгүй.мн, фэйсбүүк сайтууд зар байршуулж, улмаар түрээс болон барьцаа мөнгө өгч, 2-3 хоног түрээслэнэ гэж хохирогч нарын авто машиныг зах зээлийн үнээс бага үнээр зарж, зарим хохирогчдын тээврийн хэрэгслийг барьцаалах” нэрийдлээр гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар хуурч бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл нэр бүхий хохирогч нарыг залилан мэхэлж нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлүүд нь хэрэгт авагдсан баримуудаар хангалттай тогтоогдсон.

Тодруулбал, шүүгдэгч М.М , Б.Д  нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Эгийн эзэмшлийн ........ улсын дугаартай “Тoyota Примо” загварын автомашиныг “3 хоногийн хугацаатай түрээслэнэ” хэмээн хуурч мэхлэн залилсан болох нь:

хохирогч Г.Э-гийн . 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... ........ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Premio” загварын автомашиныг түрээслэгч ........... дугаар утастай, Б.Д д хүлээлгэн өгч 3 хоног түрээслэхээр тохирсон. ... Надаас 3 хоног Сэлэнгэ аймаг руу ажлаар яваад ирнэ гэж хэлсэн ... ” /1 хх 21/ гэх,

иргэний нэхэмжлэгч Б.С “ ... Б.Д нь утсаар яриад ирсэн ба ирэхдээ ........ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Premio” машиныг унаж ирээд ... 3.500.000 төгрөгөөр 10 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэр дороо “........... ” төвийн Хаан банкны экспресс банкнаас 20 цагийн орчим 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...........  тоот данснаас Б.Д  Хаан банкны данс руу шилжүүлж улмаар 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /1 хх 23-24/ гэх,

 гэрч Б.Сандагсүрэнгийн “ ... 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... Б.Д рамжаа гэх залуу миний машин байгаа юм би “........... ” ББСБ-д унахаар барьцаанд тавьсан юм. Одоо 2.000.000 орчим төгрөгийн үлдэгдэл байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Д нөгөө 2 залуугийн хамтаар бид дөрөв 17 дугаар буудлын “........... ” төвийн Хаан банкны АТМ-с Б.Д  өгсөн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж 400.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн ... ” /1 хх 28/ гэх,

сэжигтнээр Б.Д гийн “ ... Би анх М.М тай хамт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны ... Лексус 470 маркийн автомашин түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ярьсан юм. ... нотариат дээр очиж гэрээ хийгээд урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгөөд машиныг нь аваад явсан. ... онлайн тоглоом руу орж тоглоод алдаад дуусгасан.” /1 хх 33-34/ гэх,

сэжигтнээр М.М гийн “ ... Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр найз Б.Д тай утсаар ярьсан чинь хүрээд ир нэг машин түрээсэлж авъя гээд уулзсан. Тэгээд уулзаж байгаад Жуковын музейгээс машиныг түрээсээр очиж аваад 10.000.000  төгрөгт барьцаанд тавиад мөнгөөр нь онлайнаар мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм...” /1 хх 35/ гэх мэдүүлгүүдээр болон Б.С, Б.Д  нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ /1 хх 29/,

....... -ийн “........ улсын дугаартай “Toyota Premio” маркийн автомашиныг 16.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 201/ зэрэг,

Б.Д , М.М  нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Э.Цын 57-81 УБС улсын дугаартай Toyota Pruis 11 маркийн тээврийн хэрэгслийг “5 хоногийн хугацаатай түрээслэнэ” хэмээн хуурч мэхлэн залилсан болох нь:

Хохирогч Э.Ц “ ... 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр М.М  гэж хүн ярьсан ба тухай өдөр энэ хүнтэй уулзаад өөрийн автомашинаа 1 өдрийн 50.000 төгрөгөөр 10 хоног түрээслэхээр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн машинаа М.М д хүлээлгэн өгсөн ба урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг бэлнээр авч 3 хоногийн дараа үлдсэн 150.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаа болох 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. М.М  нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түрээсээ дахин сунгана гэж хэлсэн боловч  одоог хүртэл надаас зугтаад миний автомашиныг өгөхгүй байгаа тул би цагдаад хандсан ...” /1хх 186-187/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... Учир нь би 57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашиныг түрээсээр авсан зүйл байхгүй. Энэ автомашиныг Б.Д авсан юм. Б.Д надад ярихдаа чи энэ хэргийг даагаад гарчих. Би энэ автомашины хохирлыг угаасаа бүрэн барагдуулах болно. Чи санаа зоволтгүй. Их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий гэж бодоод худал мэдүүлэг өгсөн юм. Би автомашиныг залилж аваагүй ... ” /1 хх 194-195/ гэх мэдүүлэг,  

Яллагдагчаар Б.Д гийн “ ... Уг автомашиныг авах үед Г, Б , М.М  бид 4 байсан бөгөөд би Г, Б  гэдэг хүнийг таньдаггүй байсан. М.М  дагуулаад ирсэн юм. М.М  нь автомашин түрээслэн авч эргээд барьцаанд тавиад мөнгө гаргаад байгаа талаараа хэлж дагуулан ирсэн байсан. Тэгээд Ц машиныг түрээслэн авах болсон юм. Бид 4 түрээслэн авсан бөгөөд 21 дүгээр хороололд Баттогтох гэдэг хүнтэй ярьж байгаад очиход нэг хүн зааж өгсөн. Тэр хүнд 2.000.000 төгрөгт барьцаанд тавьж дөрвүүлээ хүн тус бүрийн 200.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь дөрвүүлээ суун тоглож байгаад алдчихсан юм. Тийм учраас нэг хүний 500.000 төгрөг төлөх болоод байгаа ...” /4 хх 61-63/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар М.М гийн “ ... тухайн автомашиныг авах үед Г, Б , Б.Д  бид 4 хамт явсан ... би өөрийн бичиг баримтаа өгөөд түрээсэлнэ гэж түрээсийн мөнгийг нь өгөөд явсан. Тэгээд тухайн автомашиныг Б.Д  авч яваад 2.000.000 төгрөгийн барьцаанд тавиад ирсэн. Мөнгийг нь дөрвүүлээ хамт тоглож байгаад алдсан ... ” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

 Б.Д , М.М  нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.А  49-84 УБЧ улсын дугаартай “Toyota Pruis 20 маркийн тээврийн хэрэгслийг “5 хоногийн хугацаатай түрээслэнэ” хэмээн хуурч мэхлэн залилсан болох нь:

хохирогч Ц.А ын “ ... 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ... миний машиныг авсан, орой болсон байсан учир нотариатаар баталгаа хийлгэлгүй машин дотроо цаасан дээр авч явсныг нь бичүүлж авсан. ... 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр миний машиныг түрээсэлсэн М.М  над руу залгаж машиныг чинь дахин 2 хоног сунгаж унах хэрэгтэй байна барьцаа мөнгөнөөсөө суутгаад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө хүргээд өгье гэж залгахад нь би зөвшөөрсөн ба 09-ний өдөр болоход машин ирж өгөөгүй, залгахад очиж байна гээд алга болсон ... ” /2 хх 224-226/ гэх мэдүүлэг,

яллагдагчаар Б.Д “ ... Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлголоо. Хийсэн хэрэг, гэм буруугаа ойлгож сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчийн мэдүүлэг дээрээ болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн ... ” /3 хх 200-201/ гэх мэдүүлэг,

яллагдагчаар Б.М.М гийн “ ... Б.А автомашиныг адилхан аваад А-д  3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд Б.Д  бид 2 тоглоод дуусгачихсан. Зарим үед тоглоод үлдсэн мөнгө байдаг тэрнээс эсхүл хүнээс гуйж аваад автомашин түрээслэн авч барьцаанд тавьж мөнгийг нь гаргаж өгөх мэтээр явж байсан юм ... ” /4 хх 64-66/ гэх мэдүүлэг,

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тээврийн хэрэгслийг хураан авч хүлээлгэн өгсөн “49-84 УБЧ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг Ц.А т хүлээлгэн өгөв ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /2хх 236-240/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гын “хохирогч Г.Эгийн авто машиныг залилан авсан гэх хэрэгт М.М  оролцоогүй” гэх, шүүгдэгч Б.Д гийн “Э.Ц, Ц.А  нарын тээврийн хэрэгслийг М.М гийн үйлдлүүдээс салгаж хэрэгсэхгүй болгож өгнө үүгэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, анхан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Д , М.М  нарын үйлдсэн гэмт хэргүүд нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдаж байна.

            Иймд анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч Б.Д , М.М  нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай нийцэж тохирсон байх тул шүүгдэгч Б.Д , М.М  нарын болон өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д , М.М  нарын цагдан хоригдсон хугацааг зөв тооцсон байх бөгөөд тэдний 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 91 хоног тус тус цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д , М.М  нарын болон өмгөөлөгч Ж.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д , М.М  нар нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 91 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН                               

             ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                   

                  ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН