| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04608/И |
| Дугаар | 182/ШШ2024/03820 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/03820
| 2024 09 18 | 182/ШШ2024/03820 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр TENTECH-2 үйлчилгээний NoТТ01612 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 29,500 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид Lite-5, Router, Voo тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 64,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 137778 тусгай дугаараас мессеж илгээх мөн 7777-7778 лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно. Нэхэмжлэгч нь TENTECH-2 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй 2022 оны 11 сар, 12 сарын төлбөр болох 64,000 төгрөг болон гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-ийн дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 404,000 төгрөг, нийт 468,000 төгрөгийг хариуцагч Г.Намжилсүрэнгээс гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хоёр удаа хандсан. Тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Г.*******д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхийн хаяг болох Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 61-50 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, нүүсэн болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул.... гэх үндэслэлээр хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/07130 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, Г.*******д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхийн хаяг болох Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, 37-552 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлсон байх тул.... гэх үндэслэлээр хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/11693 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/07130 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/11693 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ТТ01612 дугаар TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ, Зарлагын баримт, Г.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 ******* нь Г.*******тэй 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ТТ01612 дугаар TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулсан байх ба Г.******* нь гэрээгээр хүлээсэн үйлчилгээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
2.2 Хэрэглэгч Г.*******гээс дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2023/07130 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г.******* нь Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 61-50 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/11693 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г.******* нь Ч хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Г.*******гийн хаяг тодорхойгүй гэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/13955 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас Г.*******гийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Ч тоот гэжээ.
5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч ******* /утас:*******/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА