Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/855

 

 

 

 

 

 

  2022             8             25                                      2022/ДШМ/855                                                                                       

П.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

насанд хүрээгүй хохирогч О.Х , түүний хууль ёсны төлөөлөгч Б.О ,

шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Г.Н ,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Аюушжав, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Г.Н  нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Тд холбогдох эрүүгийн 2106041241240 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

           ........ овогийн  П- ийн Т, ........ оны .... дугаар сарын.... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ............. ХХК-нд сендэвчин барилгын угсрагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........ дүүргийн .... дугаар хороо, ........ гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............. /.

Шүүгдэгч П.Т нь ........ улсын дугаартай Тоёота Сай К-10 маркийн тээврийн хэрэгсэл дотор 12 настай О.Х тай 2021 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны хонхорын 29 дүгээр гудамжинд 2 удаа, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубийн автобусны зогсоолд мөн 1 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Т-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч П.Т шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... П.Т миний бие хохирогч О.Х тай 2021 оны 8-р сарын эхэн үеэр танилцсан бөгөөд О.Х  нь өөрийн насыг 15-тай удахгүй 16 хүрэх гэж байгаа гэж танилцаж байсан. Мөн О.Х  нь 3 удаагийн тогтвортой мэдүүлгээр үүнийгээ мэдүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны үед хэлж хүлээн зөвшөөрсөн. О.Х гийн гаднах байдал болон биеийн хөгжил нь анх харахад 15-16-ны мэт харагдаж байсан. Фэйсбүүк чатаар харилцаж байх үед  ........гэх 2 хаягаар харилцаж байсан тул дээрх хоёр хаягийг шинжээч томилон шалгуулж өгнө үү. Бид хоёр анх бэлгийн харилцаанд орохдоо нэг нэгэндээ таалагдаж хэн хэн нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр орсон бөгөөд өмнө нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон байсан. Миний бие О.Х тай анх танилцахдаа хайр сэтгэлийн холбоо тогтоож үерхэх зорилготой байсан. Шүүх хуралдааны үед О.Х  хэлэхдээ “би энэ хүүхдэд сайн, сэтгэлтэй цаашдаа гэр болох хүсэлтэй гэдгээ хэлсэн. Түүний хууь ёсны төлөөлөгч болох ээж Б.О , эгч Н нар нь бид хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан, цаашид гэр бүл болох талаар дэмжиж буй байр сууриа анхан шатны шүүх хуралдааны үед илэрхийлж хэлсэн. Иймд О.Х  бид хоёрын хоорондын хайр сэтгэлийн холбоо, анх танилцах үеэсээ ямар нэгэн хүчирхийлэл үйлдэх зорилго агуулж байгаагүй. Миний бие залуу хүн цаашид О.Х тай хамт сайхан амьдрах хүсэл сонирхолтой зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн уг хэрэгт хэрэглэсэн зүйл заалтыг өөрчилж өгнө үү” гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н  шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгүүдэд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж уг гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч П.Т-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага болон шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байдлаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь уг хэргийн субьектив шинжийн хувьд бүрэн үгүйсгэгдэж байгаа ба энэ нь насанд хүрээгүй хохирогч О.Х гийн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг /хх-ийн 26-27, 73-74-р хуудас, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/, П.Т гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээс дүгнэхэд анх танилцахдаа л насанд хүрээгүй хохирогч О.Х  нь өөрийгөө 15 насанд хүрсэн 16 нас удахгүй хүрэх гэж байгаа гэж П.Т-д ойлгуулан танилцсан байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч О.Х- гийн хувьд П.Тд сэтгэлтэй, үерхэж байсан цаашдаа ч хамтран амьдрах хүсэлтэй гэж анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн зэргээс дүгнэвэл тухайн хүүхдүүдийн дунд хайр сэтгэлийн холбоо байсан гэдэг нь тодорхой харагддаг ба П.Тийн хувьд О.Х нь анх танилцах үеэсээ л 15 насанд хүрсэн гэдгээр ойлгож энэ талаар хэд хэдэн удаа мэдүүлдэг ба үүнийг насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогддог. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №52 дугаар тогтоолоор “ ... Гэм буруутай этгээд хохирогчийн насны байдлын талаар эндүүрч байсан бол насанд хүрээгүй гэж зүйлчлэхгүй” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжилж үзэхэд П.Тгийн 3 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй О.Х тай бэлгийн харьцаанд сайн дураараа орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчимд нийцэх юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой, эсхүл мэдсээр байж ...” гэж обьектив шинжийг хууль тогтоогч тодорхойлж хуульчилсантай өмгөөлөгчийн санал нийцэхгүй үгүйсгэгдэж байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлхүйц байна. Монгол улс НҮБ-ын гишүүн бөгөөд Олон улсын гэрээ конвенцийг эрх зүйн эх сурвалж болгодог. ДЭМБ, НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссарын газраас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ковидын үед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүний эрхийг хязгаарлахаас аль болох татгалзах талаар зөвлөсөн уриалгыг гишүүн орнууддаа гаргасан. Уриалгад төр засгийн зүгээс иргэний эрх, эрх чөлөөг хасах, ... явдлыг аль болох багасгах, хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ... гэмт хэрэг үйлдсэн хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийг өршөөн уучлахыг зөвлөснийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зайлшгүй харгалзан үзэх ёстой. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 06-ны 11.00 цагт П.Тд холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх зар гаргаж энэ өдөр хэргийг шийдвэрлэсэн байтал 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь хуралдаан болохоос 2 жилийн өмнө энэхүү тогтоол гарсан мэт харагдаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 06-ны 2022/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ю.Батсүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... Хохирогч насандаа тохирсон жижиг биетэй учраас шүүгдэгч П.Т нь О.Х г насанд хүрээгүй гэдгийг нь мэдэх боломжтой байсан. Шүүгдэгч П.Тгийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Т- гийн үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан түүнд тохирох шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

П.Т 2021 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны хонхорын 29 дүгээр гудамжинд ........ улсын дугаартай Тоёота Сай К-10 маркийн тээврийн хэрэгсэл дотор 12 настай О.Х тай 2 удаа, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубийн автобусны зогсоолд 1 удаа, нийт 3 удаагийн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Х гийн “ ... Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим гэртээ байж байх үед фейсбүүкээр танилцсан. П.Т гэх залуугийн фейсбүүк хаягийн чат руу би чамтай уулзмаар байна, хоёулаа уулзъя гэж чат бичсэн. П.Т бид хоёр Жанжингийн гэрийн буйрын гадна уулзахаар тохиролцсон. Би П.Т ирэх хооронд Д-ийн гэрт очиж дэвтрийг нь авах гэж гэрээсээ 18 цагийн үед гарч яваад Д-ийн  гэрийн гадаа очиж дэвтрийг нь авах гэхэд хичээлээ хийгээгүй гэхээр нь дэвтрийг аваагүй. Тэгээд Жанжингийн гэрийн буйрын хашааны гадаа ойролцоогоор 18 цаг 30 минутын орчим ирж болзсон ёсоороо П.Т-тэй уулзаж, түүний улаан хүрэн өнгийн машинд сууж бид хоёр юм ярьж байхад манай ээж Б.О найз Д- руу залгаж намайг асууж уурлаж, орилж, чарлаад байхаар нь би ээжээс айгаад ... эгч О.Н-д  гэрт очиж хонохоор явсан ... хаалгыг нь нүдэхэд хүн гарч ирэхгүй, эзэнгүй байхаар нь буцаж П.Т-ийн машинд суугаад түүнд хандаж би эндээ буугаад үлдлээ, чи яв гэж хэлэхэд чи энд ганцаараа үлдэж яах гээд байгаа юм гэж хэлээд миний гараас барьж аваад машиныхаа бүх хаалгыг цоожилсон. Тэгснээ миний бэлхүүснээс тэвэрч байгаад машиныхаа суудлын түшлэгийг хойш нь буулгаж намайг хэвтүүлээд өөрөө миний дээр гарч миний өмд гутал, дотоожийг тайлаад, өөрийнхөө өмд, дотоожийг доош нь шувталж байгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийж надтай бэлгийн харьцаанд орсон. ... Би П.Т-тэй бэлгийн харьцаанд орж дуусаад дотоожоо өмсөхөд миний дотоож салтаа хэсгээрээ норчихсон ... Анх П.Т-тэй  фэйсбүүк хаягаар чатаар танилцаж, захидлаар ойр дотно найзалдаг байсан юм. Тэрнээс бол яг нэг нэгэндээ хайртай болж үерхэж байгаагүй юм. Танилцсанаас хойш анх удаа нэг нэгэндээ уулзах уу гэж санал тавьсан. Тэгээд бид хоёр уулзахаар болж П.Т өөрийн унадаг байсан улаан хүрэн өнгийн улсын дугаарыг мэдэхгүй тээврийн хэрэгсэлтэй манай гэрийн гадаа 22-23 цагийн орчим ирж намайг авсан. ... П.Т жолоочийн хүрдний суудал дээр сууж байгаад миний сууж байсан арын суудал руу орж ирсэн. ... П.Т миний бэлхүүс орчмоор гараараа тэвэрсэн. Тухайн үед би богино өмд, дээгүүрээ ноосон нимгэн цамцтай байх үед миний богино өмд, дотоожийг тайлах гэхээр нь би түүнийг надтай бэлгийн харилцаанд орох гэж байна гэдгийг мэдээд би эсэргүүцэл үзүүлж боль гэж хэлээгүй. Тэгээд П.Т миний шорт болон дотоожийг тайлаад, өөрийнхөө өмсөж явсан шорт, дотуур өмдөө тайлаад намайг арын суудал дээр дээш харуулж хэвтүүлээд миний дээр гарч надтай 10 орчим минут бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орсны дараа надтай хэсэг юм ярьж сууж байгаад гэрийн гадаа буулгаад явсан. Тэрнээс хойш бид хоёр чатаар харилцаж байгаад 2-3 хоногийн дараа П.Т надтай уулзмаар байна гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч тэг гэж хэлсэн. П.Т анх унаж ирсэн улаан хүрэн өнгийн машинтайгаа 22-23 цагийн орчим гэрийн гадаа ирээд бид хоёр анх уулзаж бэлгийн харьцаанд орсон газраа очиж зогссон. Тухайн үед би урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр сууж бид хоёр хэсэг хугацаанд юм яриад сууж байх үед П.Т надтай бэлгийн харилцаанд орох санал тавилгүйгээр миний сууж байсан сандал дээр зэрэгцэн суугаад урдын адил миний өмсөж явсан хувцсыг тайлаад сандлыг хэвтүүлээд өөрөө өмд болон дотуур өмдөө тайлаад миний дээр гараад надтай бэлгийн харилцаанд орсон ...” /1 хх-26-29, 73-75/,

гэрч О.Н “ ... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүү О.Х нь 6-10 насны үеэл дүү нарын хамт гэртээ байж байгаад 10 жилийн нэг ангийн сурагч Д гэх охины хамт халуун усанд орно гэж хэлээд гэрээсээ гарч явсан байсан. Намайг оройн 18 цагийн үед нагац эгч Б.О гэрт ирэхэд О.Х гэртээ байхгүй байсан. 21 цагийн орчим О.Х гэртээ ирэхгүй байсан учир хамт халуун усанд орохоор явсан ангийн охин Д-ийн гэрт очиход гэртээ байж байхаар нь Хуланг асуухад “ О.Х бид хоёр Жанжин клубийн хажууд байрлах халуун усанд ороод 20 цагийн үед манай гэрийн үүднээс салсан, О.Х гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан” гэж хэлсэн. Бид нар О.Х эрж хайж байгаад түүний фейсбүүк хаягаар орж үзэхэд О.Х ........ гэх нэртэй үл таних залуутай чатаар харьцаж байгаад тэр залуутайгаа уулзаад хамт явсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан ...” /1 хх 22-23/,

гэрч У.Т “ ... П.Тийн машины жолооч талын цонхон дээр очиход П.Т цонхоо онгойлгож энэ охиныг хүргээд өгчих, гурвуулаа урагшаа сууя гэж хэлээд нэг охины хамт машинаасаа буугаад миний машинд суусан. П.Т тэр охинд явлаа гэдгээ олон дахин хэлэхэд тэр охин гэртээ харихгүй гэдгээ дахин дахин, нөгөөдөр харина гэж нэг удаа хэлсэн. П.Т тэр охинд хандаж та хоёр жаахан салхилаач, Зайсан гараач, тэгж байгаад харина биз гэж хэлэхэд тэр охин чи хамт явчих гэж хэлсэн. П.Т хэсэг юм ярьж байгаад машиндаа суугаад явсан. Би тэр охиныг өмнө нь харж байгаагүй. Би тэр охиноос хаашаа явах юм бэ гэхэд яасан ч яахав ээ гэхээр нь Маршлын гүүр орж тоглоомын талбай дээр байж байгаад Зайсан толгойг үзүүлээд машинтай тойрч явж байхдаа би тэр охиноос яагаад гэртээ харихгүй байгаа талаар асуухад найзтайгаа хамт халуун усанд орсон чинь хаагуур тэнээд байгаа юм бэ гэж ээж уурласан учир гэртээ орохгүй, ээжийг айлгаж байгаад гэртээ очно гэж хэлсэн. Би энэ ярианаас нь тэр охиныг гэртээ харихгүй, очих газар байхгүй гэдгийг мэдэж авсан. Тэр охиноос хаашаа явах талаар асуухад тодорхой юм ярихгүй, П.Т-тэй утсаар яриулаад өг гээд байхаар нь залгаж яриулахад юу хийж байна, танай гэр хаана юм бэ гэж тэр охин П.Тээс асууснаа за за гэж хэлээд утсаа таслахаар нь би тэр охиноос П.Т юу гэж байна гэж асуухад тэр охин за за л гэж байна гэж хариулсан. Би хэсэг хугацаанд юм ярилгүй явсан. П.Т зугтаах шахам явчихаад эргэж гарч ирэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод тэр охинд утсаа өгөөд П.Т ийм хурдан гарч ирэхгүй байх, чи сайн асуу даа гэж хэлсэн. Тэр охин хоёр дахь удаагаа залгаж П.Т-тэй ярихдаа их удаан утсаар ярьсан. Тухайн үед тэр охиныг ар гэрээс нь цагдаа нар хайж байгаа гэдгийг би мэдээгүй. Ямар нэгэн байдлаар хүн сураглаад байгаа гэдгийг нь сонсоод ойлгосон. Тэр хоёр ярьж дууссаны дараа П.Т над руу залгаад наад охины чинь ээж нь яриад байна, гэрт нь хүргээд өгчих гэж хэлсэн. Би түүнийг сонсоод асуудалд орчих байх гэж айгаад тэр охинд болж байгаа асуудлыг хэлэхэд миний өөдөөс юу ч ярихгүй байсан. Хэсэг хугацаанд нэгдүгээр эмнэлгийн ойролцоо хүртэл яваад буцаж Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэл яваад автобусны буудал дээр зогсоод тэр охиныг гэртээ харь гэж хэлэхэд миний машинаас буухгүй байхаар нь би өөрөө машинаасаа бууж зорчигч талын хаалгыг онгойлгоод тэр охины гараас татаж буулгаад такси барь, жолоочийнх нь гар утаснаас ээж рүүгээ залга гэж зөвлөж үлдээгээд гэр рүүгээ явж байх замд П.Т залгаад буцаад Хүнсний 4 дүгээр дэлгүүр дээрээ хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очсон ...” /1 хх 35-36/,

яллагдагчаар П.Т-гийн “ ... Ингээд би тээврийн хэрэгслээсээ буугаад арын талын суудал дээр О.Х тай зэрэгцэж суугаад юм ярьж байхад О.Х  гар утсаар фейсбүүк чат групп руу орсон утсаа оролдож байхад нь харахад О.Х  нь “Санхүү авна” гэсэн фейсбүүк группт юм үзээд сууж байсан. Тэгэхдээ мөн адил чат групп руу орж гараад байсан тэр чат группынх нь нэр нь ........  гэсэн утга бүхий нэртэй чат групп байсан. Тэгэхээр нь би түүнийг 14 наснаас дээш настай, өөрөө анх өөрийгөө танилцуулсан шиг 16 настай гэж ойлгоод үсийг нь хойшлуулаад хацар дээр нь үнсээд үргэлжлүүлээд О.Х гийн уруул дээр нь үнсэхэд надад эсэргүүцэл үзүүлэлгүй миний өөдөөс харилцан үнсэлцсэн юм. Тэгээд би түүний хөхнөөс нь гараараа барихад мөн адил эсэргүүцэл үзүүлээгүй хөх нь гарт баригдаж байсан. Тэгээд би хийж байсан үйлдлээ үргэлжпүүлэн тухайн үед О.Х гийн доогуураа өмсөж байсан хувцсыг нь би хагас шувталж тайлахад О.Х  эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь түүний доогуурх хувцсыг нь тайлчихаад өөрийнхөө өмсөж байсан биеийн тамирын өмд, дотуур өмдөө тайлаад тээврийн хэрэгслийн арын сандал дээр О.Х г дээш харуулж хэвтүүлээд би дээр нь гарч түүнтэй машин дотроо нэг удаа бэлгийн харьцаанд орсон юм. Тэгж түүнтэй анх удаа машин дотроо арын суудал дээр бэлгийн харилцаанд орсноос хойш 6-7 орчим хоногийн дараа намайг О.Х  манай гэрийн гадаа хүрээд ирэх үү гэхээр нь би тэгье гэж хэлээд дахин түүнтэй уулзахаар болж өөрийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ анх уулзсан газартаа 00 цагийн орчимд очиж зогсоод О.Х  машинд суугаад ... хөдлөөд явчих гэж хэлээд бид хоёр машинтай хөдлөөд “Да Хүрээ” захын орчимд очиж 10 гаран минут болж байгаад эргээд анх зогссон байсан газартаа ирж зогсоод О.Х тай юм яриад сууж байхад ... чиний суусан сандалд зэрэгцээд суучих уу гэж хэлэхэд О.Х  тэг тэг гээд зөвшөөрөхөөр нь түүний хажуугаар орж суугаад зэрэгцээд хэвтэж байгаад түүнийг үнсээд хөхнөөс нь бариад өмнөх шигээ эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь түүнтэй дахин тээврийн хэрэгсэл дотроо урд суудал дээр дахин нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Ингэж бэлгийн харьцаанд орохдоо О.Х г доод талдаа оруулаад сандлыг арагш налуулж хэвтүүлж байгаад би түүний дээр гарч бэлгийн харьцаанд орсон юм. Тэгж бэлгийн харьцаанд орсноос хойш О.Х тай фейсбүүк чатаараа хаа нэг мэнд мэдэж ойр зуурын зүйлийг бичиж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... амарч байхад миний утсанд О.Х гийн фейсбүүк чатаас сайн уу, уулзах уу гэсэн утгатай захидал ирэхээр нь би ажлаа амжуулаад, чадвал уулзъя гэж хэлээд машинаа янзлуулах гэж байсан чинь засварын газар хаалттай байсан болохоор 17:30 цагийн орчимд завтай болсон болохоор түүнд уулзъя гэж хэлээд хаана очих талаар асуухад өөрийгөө Жанжин клубт байгаа зогсоол дээр нь ирээд хэлчих гээд би өөрийнхөө ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Жанжин клубын орчимд хашаатай, дотроо Сүхбаатарын хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнд ирсэн байгаа талаар хэлэхэд удалгүй гарч ирээд тээврийн хэрэгслийн урд талын суудалд орж ирж сууж, түүнтэй хэсэг ойр зуурын юм ярьж байгаад мөн адил түүний сууж байсан сандал дээр зэрэгцэж суугаад урдын адил сандлыг хойш нь налуулаад О.Х  доод талд дээшээ харж хэвтээд би дээр нь гарч байгаад харилцаж тохиролцоод 1 удаа бэлгийн харьцаанд орсон ...” 1 хх 174-177/,

Шинжээч эмч Т.Сэлэнгийн “... үзүүлэгч О.Х гийн охин хальсны онцлогоос хамаарч урагдаж гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. О.Х гийн охин хальс нүх том, агшилтгүй байгаа нь урагдахгүй сунаж үлдсэн охин хальс байсан байна. Үүнээс харахад бэлгийн харьцаанд орсон гэдэг нь харагдаж байна. Охины мэдүүлгээр 4 удаа бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байна. Ийм байх боломжтой ...” /1 хх 101-102/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх 19/,

эд мөрийн баримтаар “насанд хүрээгүй хохирогч О.Х гийн өмсөж байсан 1 ширхэг дотоож”-ийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 50/,

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүгдэгч П.Тгийн гар утас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 63-64/,

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч О.Х гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65-68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11028 дугаартай “насанд хүрээгүй хохирогч О.Х гийн биед хийсэн” шинжээчийн дүгнэлт /1 хх 97-98/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 199 дугаартай “... О.Х  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна ...” гэх дүгнэлт /1 хх 109-110/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаартай “...П.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 120-121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр
сарын 11-ний өдрийн 5450 дугаартай “шүүгдэгч П.Т-гийн биед хийсэн” шинжээчийн шинжээчийн дүгнэлт /1 хх 113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5246 дугаартай “... О.Х гийн гэх дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь П.Т- гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ... ” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /1 хх 143-146/,

насанд хүрээгүй хохирогч О.Х гийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, сурагчийн хувийн хэрэг, “Үрийн заяа” эмнэлэгт үзүүлсэн талаарх баримт, эхо зураг /1 хх 57-58, 202-205, 206-208/ зэрэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Т-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Т болон түүний өмгөөлөгч Г.Н  нар “ ... шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага болон шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй ... О.Х  нь өөрийгөө 15 насанд хүрсэн 16 нас удахгүй хүрнэ гэж танилцсан байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч О.Х гийн хувьд П.Тд сэтгэлтэй, үерхэж байсан ... П.Тгийн 3 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй О.Х тай бэлгийн харьцаанд сайн дураараа орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.     

Учир нь хэргийн үйл баримтын талаар насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Х гийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон “ ... насанд хүрээгүй хохирогч О.Х гийн насыг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл буюу гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд 12 нас 9 сар 7 хоногоос 13 нас 9 хоногтой байсан ... ” /1хх-57-58/ гэх тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар П.Т нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч П.Тг бага насны хохирогч О.Х тай бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг...” үйлдсэн буюу хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Тодруулбал П.Т нь О.Х тай 2021 оны 08-11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн үйлдлээр сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэх боловч “хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцоход Эрүүгийн хуулийн 12.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн арга, нөхцөл шаарддаггүй бөгөөд шүүгдэгч хохирогчийг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсноор гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч нь өөрийгөө 15 насанд хүрсэн 16 нас удахгүй хүрнэ гэж танилцсан байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч О.Х гийн хувьд П.Тд сэтгэлтэй, үерхэж байсан” гэх, мөн шүүгдэгч хохирогчийн насны талаар төөрөгдсөн нөхцөл байдал нь хэдийгээр шүүгдэгчийн зүйлчлэлд нөлөөлж болох ч хохирогчийн биеийн өсөлт хөгжил, шүүгдэгчийн хувьд хохирогчийн насны байдалд төөрөгдөх үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5450 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч насандаа тохирсон биеийн өсөлттэй байна гэх дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч О.Х  нь насандаа таарсан буюу бага насны хүүхдийн биеийн өсөлт хөгжилтэй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нь хохирогчийг бага насны хүүхэд биш хэмээн төөрөгдсөн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч П.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан бөгөөд хэрэг хариуцах чадвартай болохыг шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-121/-ээр тогтоосон байх ба анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж П.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Т болон түүний өмгөөлөгч Г.Н  нарын гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Т нь 2022 оны 6 дугаар сарын 06ы өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 80 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 80 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

          ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН