Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2024/00419

 

 

 

 

 

*******0*******4 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ*******0*******4/00419

Сэлэнгэ аймаг

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, Баянцагаан хайрхан, *******-р баг Алтанхуягын ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, Баянцагаан хайрхан, *******-р баг, ******* тоот ******* ******* ХХК-нд холбогдох

 

Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******0-р хороо, *******-4 тоот, ******* *******,

Сэлэнгэ аймаг, ******* сум, 1-р баг, тарвагатайн 3-10 тоот, ******* *******,

Сэлэнгэ аймаг, ******* сум, 1-р баг, тарвагатай 4-******* тоот, *******-Эрдэнэ

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , гуравдагч этгээд Н.*******, Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

... миний нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан газар чөлөөүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Гуравдагч этгээдтэй эвлэрсэн тул ******* ******* ХХК-нд газраа шилжүүлэн өгөх болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Бидэнд газраа албан ёсоор шилжүүлж өгье гэж тохиролцсон учраас татгалзахгүй. Хариун шүүх хуралдаан дээр гаргасан бүх хүсэлтээсээ татгалзаж байна. гэжээ.

Гуравдагч этгээд нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-нд холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-нд холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ