| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00990/И |
| Дугаар | 155/ШШ2024/00951 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00951
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00951 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай 155/2024/00990/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч **********нь **********-тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 1 сарын 3,9 %-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.
Тухайн үед 2022 оны 02 дугаар сард төлөлтөө хийсэн. 2022 оны 3 дугаар сараас төлөлтөө хийгээгүй 2022 оны 4 сард 25-ны өдрөөс зээлээ төлөөрэй гэж удаа дараа шаардлага тавьж мэдэгдсэн. Би тухайн үед **********таньдаг найдвартай болохоор нь зээл өгч байсан учир зээлээ төлөөрэй гэж мэдэгдэхэд тэрээр удахгүй төлнө жижиг бизнестэй уг бизнес маань тиймэрхүү байна гэж, дараа сардаа бөөн төлнө гэж фейсбүүк чатаар харьцаад явдаг байсан. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг өгсөн. Үүнээс хүү болон алданги тооцогдоод төлөгдсөн. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Хөвсгөл аймгийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид 2022 оны 11 дугаар сард өргөдөл гаргаж хандсан боловч **********хугацаандаа ирээгүй учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулахаар гэрээнд дурдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 16 тоот хаягийн дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч бүртгэлтэй хаягт оршин суухгүй байгаа үндэслэлээр 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3076 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. **********Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоотод оршин суудаг гэж хэлсэн боловч багийн засаг даргын тодорхойлолтоор оршин суух бүртгэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн. **********эрэн сурвалжилж үндсэн зээл 1,129,065.81 төгрөг, зээлийн хүү 827,401.13 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 2,002,673.14 төгрөгийг гаргуулах зорилготой байгаа.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох РЭ97011224 регистрийн дугаартай, ********** эрэн сурвалжилах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Ээж ********* холбоо барих дугаар *******, ********* өөрийн утасны дугаар *****. *********** нь Хөвсгөл аймаг Мөрөн суманд тэтгэвэрт байдаг. **********Улаанбаатар хотод байгаа. Ямар ажил хийж байгаа талаар нь мэдээлэл байхгүй....гэв.
Нэхэмжлэгчээс ************* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **********-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ************ дугаартай итгэмжлэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ************* дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-7, 17-20 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн *********** дугаартай албан бичиг (хх-ийн 21 дүгээр тал) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ********** нь М.************ **дугаартай Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор М.Сайннэмэхийн оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №Х2022/09 дугаартай Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********гийн шүүх хуралдаанд ...**********нь **********-тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 1 сарын 3,9 %-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. **********эрэн сурвалжилж үндсэн зээл 1,129,065.81 төгрөг, зээлийн хүү 827,401.13 төгрөг, алданги 193,000 төгрөг, нийт 2,002,673.14 төгрөгийг гаргуулах зорилготой байгаа... гэх тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 5-7, 18-20 дугаар тал)
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргахдаа хариуцагч ******** хаягийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **********д гэж тодорхойлсон боловч уг хаяг нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян эрхэт багт харъяалагддаг болсон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн********дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид дурдагсан болно.
**********нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоот буюу ************* оршин суух бүртгэлгүй болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хөвсгөл аймгийн *********** дугаартай ********** тус багт бүртгэлгүй оршин суудаггүй нь үнэн болно. гэх бичилттэй албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 21 дүгээр тал)
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********регистрийн дугаартай, *********** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.
**********эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, ********** оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч **********- (*********)-д нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.
************ талаарх мэдээлэл: ************ регистрийн дугаартай, ************, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоот буюу Хөвсгөл аймгийн Түнэл сумын ************, ээж ******** утасны дугаар ******** гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан болно.
Нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *************регистрийн дугаартай, ************ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ********** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.******** оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч **********-(******)-д нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ