| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00941/И |
| Дугаар | 155/ШШ2024/00958 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00958
| 2024 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/00958 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************
хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн *****************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,656,089 төгрөг, зээлийн хүү 554,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,975 төгрөг, нийт 3,293,820 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00941/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн **********нар нь ХасБанктай *********************** дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,900,000 (арван сая есэн зуун мянга) төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч *******************төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ***********дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийг огт төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 427 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч **********нарын ***********дугаартай зээлийн үлдэгдэл 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,656,089 төгрөг, хүү 554,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,975 төгрөг, нийт 3,293,820 төгрөг болоод байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон *********** дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 2,656,089 төгрөг, хүү 554,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,975 төгрөг, нийт 3,293,820 төгрөгийг зээлдэгч **********нараас гаргуулах гэжээ.
Хариуцагч **********нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: **********миний бие Хас банкнаас нэхэмжилж буй 3,293,820 төгрөгийг төлөх нь үнэн болно. Төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч **********нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: **********миний бие Хас банкнаас 3,293,820 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Иймд уг мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Хөвсгөл салбар нь **********нарт холбогдуулан үндсэн зээл 2,656,089 төгрөг, зээлийн хүү 554,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,975 төгрөг, нийт 3,293,820 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,293,820 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун хорь) төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 9 дүгээр сарын 16, 18-ны өдрүүдэд тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ********** 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,651 (жаран долоон мянга зургаан зуун тавин нэг) төгрөгийн тал хувь болох 33,825.50 (гучин гурван мянга найман зуун хорин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,825.50 (гучин гурван мянга найман зуун хорин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,825.50 (гучин гурван мянга найман зуун хорин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *******-д олгохоор тогтов.
Хариуцагч **********нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***********-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч **********нарт холбогдох, үндсэн зээл 2,656,089 төгрөг, зээлийн хүү 554,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,975 төгрөг, нийт 3,293,820 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,293,820 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун хорь) төгрөгийг нэхэмжлэгч **************-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,651 (жаран долоон мянга зургаан зуун тавин нэг) төгрөгийн тал хувь болох 33,825.50 (гучин гурван мянга найман зуун хорин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,825.50 (гучин гурван мянга найман зуун хорин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,825.50 (гучин гурван мянга найман зуун хорин таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ