Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00959

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00959

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************

хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 971,163 төгрөг, зээлийн хүү 578,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,008 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00973/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Супер лизинг барьцаалан зээлдэх газар ХХК нь иргэн ********** тоот барьцаан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 370 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

2024 оны 08-р сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

Төлбөрийн задаргаа:

         Үндсэн зээлийн үлдэгдэл 971,163

         Үндсэн хүү 578,079

         Нэмэгдүүлсэн хүү 74,008

         Нотариатын зардал 9300

Нийт 1,632,550 /нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн ************** барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ********** нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *********** миний бие тус шүүхэд ********* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. ************-ын нэхэмжилж буй 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********нь ********** холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 971,163 төгрөг, зээлийн хүү 578,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,008 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг нэхэмжлэгч Супер лизинг ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч **********нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн ****** итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр *********** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 22 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,070.80 (дөчин нэгэн мянга далан төгрөг наян мөнгө) төгрөгийн тал хувь болох 20,535.40 (хорин мянга таван зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,535.40 (хорин мянга таван зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,535.40 (хорин мянга таван зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************д олгохоор тогтов.

Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********** холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 971,163 төгрөг, зээлийн хүү 578,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,008 төгрөг, нотариатын хөлс 9,300 төгрөг, нийт 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,632,550 (нэг сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг нэхэмжлэгч *********төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч ********* итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,070.80 (дөчин нэгэн мянга далан төгрөг наян мөнгө) төгрөгийн тал хувь болох 20,535.40 (хорин мянга таван зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,535.40 (хорин мянга таван зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,535.40 (хорин мянга таван зуун гучин таван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ