Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03972

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30

182/ШШ2024/03972

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1, Төв шуудан хаягт байрлах ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. ******* нь ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 412/21 тоот Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж байсан. ******* ХХК нь Нийгэм эдийн засаг судалгааны сан-1241122000129325, Цахим мэдээллийн сан-181819 нэрээр үүсгэсэн албан зээлийн үйлчилгээ авсан байдаг. Гэвч тус зээлийн төлбөрөө 2022 оны 09 дүгээр сараас хойш төлөлгүй 23,990,990 төгрөгийн үлдэгдэл төлбөр үүсгээд өдийг хүрээд байна. ******* ХХК-д 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №03/363 албан бичгээр дээрх төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдсэн ч төлөлт огт хийгээгүй тул 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03/451 дугаартай өргөдлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай албан бичгээр утасны дугаараар холбогдох боломжгүй, оршин суудаг хаягтаа байдаггүй гэх Засаг даргын тодорхойлолт ирж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр өргөдлөөс татгалзсан байдаг. Иймд ******* ХХК нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзасан тухай баримт, Эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, ******* ХХК-д хүргүүлсэн албан тоот, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 193/21 дугаар Шуудан үйлчилгээ үзүүлэх гэрээ, Авлагын дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2. ******* нь ******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 193/21 дугаар Шуудан үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, албан зээлээр шуудангийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ******* ХХК нь 23,990,990 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй.

2.2 ******* ХХК-иас албан зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулах өргөдлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримтаар ******* ХХК нь Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу 14, 6 тоот хаягт оршин байрладаггүй болох нь тогтоогдсон гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татшалзаж шийдвэрлэжээ. ******* ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/14424 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан ба лавлагаанд компанийн хаягийг Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, 252 тоотод бүртгэлтэй гэжээ.

Тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд ******* ХХК нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй, ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Харчин овогт *******гийн ******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан тухай тодорхойлолтыг ирүүлжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийн оршин байрлах газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч ******* /утас:*******/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА