| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0176/э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2017-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Хохирогч Д.Ц
Шүүгдэгч Т.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би согтуу байсан. 2017.11.26-ны өдөр эхнэртэйгээ муудалцаж байхаад дундуур орж ирээд байхаар нь эрүү рүү нь өшиглөсөн. Хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би эхнэр Штай маргалдсан. Эхнэрийгээ удаа цохиж авсан. Ц эхнэр бид 2-г салгасан. Тэгсэн Ц манай эхнэрийг өмөөрөөд намайг дандаа эхнэрэ дарамталдаг гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би миний амьдрал чамд хамаагүй гээд нэг удаа эрүүн тус газар нь өшиглөсөн. Би харин тэр аймхайн тус газар нь бол өшиглөөгүй. Ц уруул сэтэлчихлээ гээд орилоод цагдаа дууд гэхээр нь би гараад зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 4, 14 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... Мминий цээжин тус газар хөлөөрөө жийсэн. Тэгээд дахиад миний эрүүрүү өшиглөсөн. ...Мта нар муусайн гулйгачингууд, бүгдийг чинь ална гээд өөдөөс дайраад байсан. ... Би эм тарианы зардал гэж одоогоор 1 326 840 төгрөг нэхэмжилнэ. Би өдөрт таксигаар явахад 30000 төгрөг олдог. Тийм болохоор би 13 хоног такчинд гарч чадаагүй мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 23-24 дугаар хуудас/,
Гэрч Х.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: Ц манайд байж байтал 20:00 цагийн үед манай нөхөр Мгаднаас согтуу орж ирсэн. Тэгээд машин унаж гарна гээд надтай маргалдаад, машины түлхүүр өгөхгүй гэсэн чинь миний толгойруу 2 удаа цохиод авсан. Энэ үед Ц бидний голоор орж ирээд Мөөр эрүүний орчимд цохиулсан. Мөн МЦгийн аюулхай орчимд өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Бын мрөдөн байцаалтанд өгсөн: ... Мгэрийнхээ хойд талд зогсчихсон эхнэр Штайгаа хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн Ц нь Мийн дундуур ороод хэрэлдээд байсан. ... МЦг зүүн талын шанаа хэсэгрүү нь өшиглөчих шиг болсон. Би Мийг Цгийн цээжин утс газар өшиглөхийг нь хараагүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай: Д.Цгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, эрүүний цус хуралт, эрүүний зулгаралт, толгой, эрүүний баруун хэсэг, зүүн эгэмний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...’’ гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би согтуу байсан. 2017.11.26-ны өдөр эхнэртэйгээ муудалцаж байхаад дундуур орж ирээд байхаар нь эрүү рүү нь өшиглөсөн. Хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би эхнэр Штай маргалдсан. Эхнэрийгээ удаа цохиж авсан. Ц эхнэр бид 2-г салгасан. Тэгсэн Ц манай эхнэрийг өмөөрөөд намайг дандаа эхнэрэ дарамталдаг гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би миний амьдрал чамд хамаагүй гээд нэг удаа эрүүн тус газар нь өшиглөсөн. Би харин тэр аймхайн тус газар нь бол өшиглөөгүй. Ц уруул сэтэлчихлээ гээд орилоод цагдаа дууд гэхээр нь би гараад зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... Мминий цээжин тус газар хөлөөрөө жийсэн. Тэгээд дахиад миний эрүүрүү өшиглөсөн. ...Мта нар муусайн гулйгачингууд, бүгдийг чинь ална гээд өөдөөс дайраад байсан. ... Би эм тарианы зардал гэж одоогоор 1 326 840 төгрөг нэхэмжилнэ. Би өдөрт таксигаар явахад 30000 төгрөг олдог. Тийм болохоор би 13 хоног таксинд гарч чадаагүй мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: Ц манайд байж байтал 20:00 цагийн үед манай нөхөр Мгаднаас согтуу орж ирсэн. Тэгээд машин унаж гарна гээд надтай маргалдаад, машины түлхүүр өгөхгүй гэсэн чинь миний толгойруу 2 удаа цохиод авсан. Энэ үед Ц бидний голоор орж ирээд Мөөр эрүүний орчимд цохиулсан. Мөн МЦгийн аюулхай орчимд өшиглөсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мгэрийнхээ хойд талд зогсчихсон эхнэр Штайгаа хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн Ц нь Мийн дундуур ороод хэрэлдээд байсан. ... МЦг зүүн талын шанаа хэсэгрүү нь өшиглөчих шиг болсон. Би Мийг Цгийн цээжин утс газар өшиглөхийг нь хараагүй гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Цгийн нэхэмжилсэн 1 785 040 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа, үзлэг, хэвтэн эмчлүүлсэн төлбөр 1 355 040 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ............................... үнэ болох 40000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “таксинд явахад өдөрт 30 000 төгрөгийн орлого олдог бөгөөд 13 хоног танксинд явж чадаагүй 390 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн ба хохирогч Д.Ц нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай аижл хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөөс 1 355 040 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц нь 390 000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД