Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0820

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б / ******* ХК-ийн Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн ахлах хуульч/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А / ******* ХК-ийн Стратеги, төлөвлөлт төслийн газрын дарга/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б / ******* ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах инженер/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ц / ******* ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М / ******* ХК-ийн Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн хуульч/

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э

Хариуцагч: Үндэсний аудитын газрын аудитын менежер Б.С

Хариуцагч: Үндэсний аудитын газрын ахлах аудитор Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э /Үндэсний аудитын газрын Захиргаа, хууль эрх зүйн газрын Хууль, эрх зүйн менежер/

Маргааны төрөл: Төрийн хяналт шалгалт

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Л.Б, О.Б, Ш.Ц, хариуцагч Б.Б, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-аас Үндэсний аудитын газрын, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт холбогдуулан Үндэсний аудитын газрын Төлбөр барагдуулах тухай 2023.04.13-ны өдрийн 202/А0160093 дугаартай Актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

2. Үндэсний аудитын газраас " *******" ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон *******н орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" сэдвээр " *******" ХК-ийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн.

Тус гүйцэтгэлийн аудитаар "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээ нийт 118,3 тэрбум төгрөг, үүнээс барилга угсралтын ажилд тавих захиалагчийн техникийн хяналтын зардлыг 5 хувь буюу 4,944.4 сая төгрөг байхаар тусгасан боловч төслийн хэрэгжилтэд хяналт тавих гэрээ байгуулалгүйгээр барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтын зардлыг оруулан баталгаажуулсан байна" гэж үзэж захиалагчийн хяналтын гэрээ байгуулалгүйгээр үндэслэлгүйгээр баталгаажуулсан захиалагчийн хяналтын 3,442,627,918.0 /гурван тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая зургаан зуун хорин долоон мянга есен зуун арван найман/ төгрөгийг төвлөрүүлэхээр 2023.04.13-ны өдрийн 202/40160093 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" төлбөрийн актыг тогтоожээ.

3. ******* ХК нь Үндэсний аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/АО160093 дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргасан байх ба тус газраас гомдлыг шалгаад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1198 дугаартай албан бичгээр ... төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэх хариу хүргүүлжээ.

******* ХК нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Үндэсний аудитын газраас " *******" ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон *******н орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" сэдвээр " *******" ХК-ийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн.

Тус гүйцэтгэлийн аудитаар "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээ нийт 118,3 тэрбум төгрөг, үүнээс барилга угсралтын ажилд тавих захиалагчийн техникийн хяналтын зардлыг 5 хувь буюу 4,944.4 сая төгрөг байхаар тусгасан боловч төслийн хэрэгжилтэд хяналт тавих гэрээ байгуулалгүйгээр барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтын зардлыг оруулан баталгаажуулсан байна" гэж үзэж захиалагчийн хяналтын гэрээ байгуулалгүйгээр үндэслэлгүйгээр баталгаажуулсан захиалагчийн хяналтын 3,442,627,918.0 /гурван тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая зургаан зуун хорин долоон мянга есен зуун арван найман/ төгрөгийг төвлөрүүлэхээр 2023.04.13-ны өдрийн 202/40160093 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" төлбөрийн актыг тогтоосон болно.

Тус төлбөр тогтоосон актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2023.05.19-ний өдрийн 01/771 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий Аудиторт урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан билээ.

Манай компаниас гаргасан гомдлыг Үндэсний аудитын газраас нягтлан шалгаад, 2023.06.19-ний өдрийн 01/1198 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичигтээ тус газрын 2023.04.13-ны өдрийн 202/А0160093 дугаартай актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариуг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар 202/А0160093 дугаартай актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэг.Үндэсний аудитын газрын 2023 оны 202/А0160093 дугаартай актад дурдсан хууль тогтоомжийг " *******" ХК зөрчөөгүй болно.

1.1. Тагнуулын Ерөнхий Газраас "Загийн усны хоолой" гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хуртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг төрийн нууцад хамаснаар Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан "энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна.", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6-д тус тус заасан заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй.

Нөхцөл байдлыг тодруулбал, Засгийн газрын 2021.04.28-ны өдрийн 113 дугаар тогтоолоор ******* н ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэрийг бүтээн байгуулалтыг нэн яаралтай эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулах тухай өгсөн үүрэг даалгаврын хүрээнд "Загийн усны хоолой" гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр " *******" ХК зохион байгуулж, ажилласан.

Тус барилга угсралтын ажлын хууль эрх зүйн зохицуулалтын талаар " *******" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн 01/1665 тоот "Хүсэлт хүргүүлэх тухай" албан бичгээр төрийн нууцад хамаарах эсэх талаар Тагнуулын Ерөнхий Газраас лавлагаа авсан.

Тагнуулын Ерөнхий Газрын 2021.09.14-ний өдрийн 1222 тоот албан бичгээр "Загийн усны хоолойн газрын доорх усны орд" нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5.и, Засгийн газрын 2017 оны 247 дугаар "Жагсаалт батлах тухай" тогтоолоор баталсан "Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын 7-д хамаарч байгаа талаар дурдсан бөгөөд "Загийн усны хоолой" гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил нь төрийн нууцад хамаарах тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу зохион байгуулж болох талаар уламжилсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Хуулиар төрийн нууцад хамасан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй" гэж заасан байдаг.

Үүний дараа, " *******" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн Н-01 тоот тушаалаар компанийн хэмжээнд Төрийн нууцад хамасан ажил үйлчилгээг худалдан авах харилцааг зохицуулсан "Төрийн нууцад хамруулсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах журам"-ыг баталж, мөрдөж эхэлсэн байна.

Тус журмын 4.1-д "Хуулиар төрийн нууцад хамруулсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан Ажлын хэсэг зохион байгуулна" гэж заасны дагуу "Загийн усны хоолой" гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын Гүйцэтгэгчийг сонгох Ажлын хэсгийг " *******" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Н-03 тоот тушаалаар байгуулагдсан байна.

Уг ажлын хэсэг нь хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгалтыг явуулж, "*******" ХХК, "******* инвест" ХХК нарын түншлэл, "******* *******" ХХК, "******* констракшн" ХХК нарын түншлэл, "ЧММ" ХХК, "Сан" ХХК нарын түншлэлтэй "Загийн усны хоолой" гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээг " *******" ХК 2022.01.28-ны өдөр байгуулсан.

Барилга угсралтын ажлыг төрийн нууцад хамаснаар, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан төрийн нууцтай танилцах тусгай нөхцөлийг хангасан, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдэд эрх олгосны дараа барилга угсралтын ажлын захиалагчийн хяналт тавих зөвлөх үйлчилгээг авах сонгон шалгалтыг зохион байгуулж, гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай болно.

1.2. Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.29-д заасан захиалагчийн техник хяналтын Зөвлөх үйлчилгээг аливаа иргэн, аж ахуйн нэгж Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"- ийн 2.2-т заасны дагуу компанийн өөрийнх нь байнгын ажиллагаатай Хяналтын багаар болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг сонгон шалгах аргаар авдаг байна.

Мөн дүрмийн 2.8-д "Захиалагч барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна", түүнчлэн " *******" ХК-ийн дүрмийн 1.2.1.3-т "Ордыг ашиглахтай холбоотой боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх", 1.2.1.4-т "Дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор барилгын материалын түүхий эд олборлох, боловсруулах, барилга байгууламж барих, эзэмших, худалдах" гэж компанийн үйл ажиллагааны чиглэлд тус тус заасны дагуу компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/101 тушаалаар "Барилга, инженерийн дэд бүтцийн захиалагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам"-ыг баталж, компанийн төсөл хөтөлбөрүүдийн барилга захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд Гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/47 тоот тушаалаар "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын барилга захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, барилга захиалагчийн хяналт тавих компанийн мэргэжлийн ажиллах хүчнээр бүрдсэн Хяналтын багийг томилсон.

Тус Хяналтын баг нь Засгийн газраас баталсан "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"-ийн 3.10-т заасан "Захиалагч барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, ил далд ажил болон тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга хийсэн акт, санхүүжилт зэрэг холбогдох бусад баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэх төлөвлөгөө (график), гэрээнд заасны дагуу барилгын үйл ажиллагаанд оролцогчидтой хамтран сар бүр хянан баталгаажуулна" гэж заасны дагуу тухай бүр барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг албажуулсан байдаг.

" *******" ХК нь барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан Барилга, дэд бүтцийн газартай бөгөөд харьяандаа мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн тус бүр 4 орон тоотой Барилга, дэд бүтцийн хэлтэс, Зураг төслийн хэлтэс үйл ажиллагаа явуулж байна.

1.3. Нэр бүхий түншлэл нартай байгуулсан " *******" ХК-ийн ЭТТ- 2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн нийт үнийн дүн 118,284,942,264 төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс Захиалагчийн техникийн хяналтын зардал нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцож 4,944,448,805 төгрөг байна.

Үндэсний аудитын газраас хяналт шалгалт хийх үед барилга угсралтын гэрээний дагуу барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд захиалагчийн техник хяналтын зардал болох 4,944,448,805 төгрөгөөс дээрх ажлын гүйцэтгэлээр тооцож 3,442,627,918 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т "барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах" гэсэн заалттай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл, " *******" ХК-аас барилгын захиалагчийн техникийн хяналт хийх Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлийг баталгаажуулаагүй дүнгээр буюу 3,442,627,918 төгрөгөөр тооцож, төлбөрийн акт тогтоосон байна.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.12.09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 1.3-т "Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид "Төлбөрийн акт" гэнэ" гэж заасан зорилгодоо нийцэхгүй байгаа бөгөөд тус актад туссан 3,4 тэрбум төгрөгийн төлбөр нь өөр байгууллага руу шилжүүлэлгүй, компанийн дансанд байршиж (илүү буюу хэтрүүлж зарцуулаагүй), холбогдох гэрээ байгуулснаар зарцуулагдах мөнгөн хөрөнгө юм.

1.4. Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн албан бичигт "гэрээт ажлын гүйцэтгэлд хэрэгжээгүй нийт 3,442.6 сая төгрөгийн тооцоог оруулж, захиалагчийн техникийн хяналтын зардлаар баталгаажуулсан нь нягтлан бодох бүртгэлийн "аккруэль суурь" буюу мөнгө төлсөн эсэхээс хамаарахгүйгээр зардлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа тул 202/А0160093 дугаар бүхий төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна" гэж дурдсан байна.

Аудитор нь дээрх төлбөрийн актыг тогтоохдоо "захиалагчийн техникийн хяналтын зардал 3.4 тэрбум төгрөгийг зардалд оруулан баталгаажуулсан" гэсэн үндэслэл гаргасан. Харин гомдлыг магадлан шалгаж ирүүлсэн хариу тайлбарт ".... тус зардлыг нягтлан бодох бүртгэлийн "аккруэль суурь"-иар тооцсон" гэсэн нягтлан бодох бүртгэлийн зөрчил гэж үзсэн нь төлбөрийн актад заасан "Барилгын тухай хууль тогтоомж, худалдан авалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн" гэдэг үндэслэлээс өөрчлөгдсөн байна.

"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ" хэмээн заасан байдаг.

*******" ХК-ийн бүртгэлээр барилга, дэд бүтцийн хэрэгжиж буй гэрээний урьдчилж гарсан зардлуудыг "Дуусаагүй барилга" гэсэн дансанд хуримтлуулан бүртгэж байгаа бөгөөд тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, барилга угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын зардал болох 3,442.6 сая төгрөг компанийн данснаас төлөгдөөгүй байгаа тул захиалагчийн техникийн хяналтын зардлыг баталгаажуулж, аккруэль сууриар зардалд огт бүртгээгүй байгаа болно.

Үндэсний аудитын газар "аккруэль суурь" буюу "мөнгө төлсөн эсэхээс хамаарахгүйгээр зардлыг хүлээн зөвшөөрсөн" гэсэн тайлбар нь санхүүгийн нотлох баримтыг үнэлэхгүйгээр буруу дүгнэлт хийж, компанийн нягтлан бодох бүртгэлд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгээгүй байгаа дүнг "захиалагчийн хяналтын зардал" гаргасан гэж тооцон, төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, бүртгээгүй зардлыг үнэлж, зөрчил гэж үзсэн үндэслэл нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан "Албан шаардлага, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан төлбөрийн акт тогтоох үндэслэлд хамаарахгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд:

2.1. "Барилгын ажил захиалагчийн дүрэм"-ийн 3.4-т "Захиалагч барилгын ажлын явц, үе шатанд тавих хяналтыг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдтэй хамтран гэрээний үндсэн дээр өдөр, сар, улирал бүрээр гүйцэтгэнэ." гэж заасны дагуу Захиалагч барилга угсралтын ажлын аль ч үе шатанд захиалагчийн хяналт тавих Зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулах эрхтэй.

Үе шатны ажил гэдгийг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.41-T барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дараалал гэж тодорхойлж өгсөн байдаг.

" *******" ХК-ийн хэрэгжүүлж буй "Загийн усны хоолойн гуний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"-ийн 2.1-д "Захиалагчийн үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан зарчмыг хэрэгжүүлж, шаардлагыг хангуулахад чиглэгдэх бөгөөд барилга байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэх, оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хяналт тавих замаар хэрэгжинэ" гэж заасны дагуу захиалагчийн хяналт тавих Зөвлөх үйлчилгээний ажлыг тухайн гэрээгээр хяналт тавих ажлын хэмжээ, байнгын ашиглалтын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа, туршилт тохируулгын хугацаанд (1 жил) зэрэг аль ч үе шатанд хэдэн ч Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон авч, гэрээнд тусгах замаар тохиролцож болно.

2.2. Мөн дүрмийн 2.7-д "Захиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана" гэж заасны дагуу "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай 3-н гэрээний барилга угсралтын ажилд тавих захиалагчийн техникийн хяналтын зардлыг 5 хувь буюу 4,944.4 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, компанийн дансанд байршиж байгаа болно.

2.3. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор " *******" ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон билээ. " *******" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг Монгол Улсын Их Хурлын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор сунгасан.

Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулж, орлого нэмэгдэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, бүрэн эрх олгосон байдаг.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх 3-н гэрээг Төрийн болон албаны нууцаас гаргахаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд Засгийн газрын 2022.12.09-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор " *******" ХК-нд хэрэгжиж буй төрийн нууцад хамасан төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ, баримт бичгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосон билээ.

Үүний дараа, Барилгын тухай хуулийн 37.2-т "Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно." гэж заасны дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.02.09-ний өдрийн А/50 тоот тушаалаар Загийн усны хоолойн төслийн захиалагчийн техникийн хяналтын хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулсан.

Тус Үнэлгээний хороо нь 2023.02.15, 2023.05.04-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай тендерийг зарласан боловч, тендерт аливаа хуулийн этгээдээс оролцох санал ирүүлээгүй тул 2023.07.07 өдөр уг тендерийг дахин зарлаад байна.

Иймээс, " *******" ХК-ийн үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй, тогтоогдоогүй, аудиторын зөрчил гэж үзэж төлбөрийн акт тогтоосон нь төрийн аудит бодитой байх зарчмыг удирдлага болгоогүй, хууль зүйн үндэслэлгүй, тусдаа гэрээгээр тооцогдох гүйцэтгэлийг ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлээр тооцож тооцоолол хийсэн нь тодорхойгүй байх тул Үндэсний аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн захиалагчийн техникийн хяналтын зардал 3,442,627,918.0 төгрөгийг үндэслэлгүй баталгаажуулсан гэх 202/А0160093 дугаартай төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Үндэсний аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3,4 тэр бум төгрөгийг үндэслэлгүй баталгаажуулсан гэж таван ХК-д төлбөрийн акт тогтоосон байдаг. Тус төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. таван ХК нь аливаа төрийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг. Төрийн байгууллагаас гарсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий гарсан байх ёстой.

Үүний дагуу эдгээр үндсэн зарчмыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндэсний аудитын газрын төлбөрийн актын үндэслэл хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг үндэслэж гарсан байдаг. Уг заалт нь маш өргөн агуулгатай байдаг. Аль хэсгийн үндэслэж гаргасан бэ? Төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулахтай холбоотой юм уу? Хариуцагч тал зарцуулахтай холбоотой тайлбар хэлэх байх. Тухайн төслийн ажлыг буруу зарцуулсан. Баталсан төслийг хэтрүүлэн ашигласан эсвэл зориулалтын дагуу зарцуулаагүй бол нөхөн төлбөрийн асуудал яригдана. Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны А95 дугаартай албан шаардлага өгөх төлбөрийн акт тогтоох журам байдаг. Уг журмын 1.3-т төлбөрийн актыг тодорхойлж өгсөн байгаа. Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелүүлэх шинжтэй захиргааны акт байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн төлүүлэх хуулийн урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн байгаа. таван ХК 2022 оны санхүүгийн тайланд загийн усны хоолойны гүний усны ордноос таван ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолой барилга угсралтын ажлын зардлыг дуусаагүй гэж бүртгээд явж байгаа. Уг харилцаа нь таван ХК-ийн хувьд гэрээний дагуу гүйцэтгэлийн ирүүлсэн гүйцэтгэлийг захиалагч баталгаажуулан захиалагчийн хяналтын зардал болон бусад зардлуудыг тооцож санхүүжилтийг олгодог. таван ХК-ийн хувьд Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор баталсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх хянах тайлагнах журмыг удирдлага болгож түүний хавсралт 7 заасан маягтын дагуу зардлаа баталгаажуулаад явдаг. Зардлыг баталгаажуулна гэдэг нь тусдаа журмаар зохицуулсан санхүүгийн харилцаа юм. Төлбөрийн актад туссан бол Барилгын тухай хууль, Тендерийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж дурдсан байна. Уг хууль тогтоомжийг таван ХК-ийн зөрчөөгүй. Төслийн ажлыг төрийн нууцад хамасантай холбоотой Засгийн газрын 2017 оны 105 дугаар тогтоолоор баталсан дүрэм байдаг. Тус дүрмийн 2.8-т захиалагч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан барилгын үе шат хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томил гэж заасны дагуу таван ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 11-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар захиалагчийн техникт хяналт тавих багыг томилсон. Хуульд хяналтын зөвлөх үйлчилгээг гадны байгууллагаас авна гэсэн зохицуулалтаас гадна өөрөө хяналт тавих эрх бүхий мэргэжлийн багийг томилж гүйцэтгэлээ баталгаажуулаад явахыг зөвшөөрсөн байгаа. Төслийн тухай ярихад 3 метр 91 км уртай урт шуудуу гол ажил нь энэ байгаа. таван ХК-аас томилогдсон хяналтын баг нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-т заасны дагуу захиалагчийн ажлын гүйцэтгэлийн хяналтын актыг 2022 оны 06 сарын 27-д болон 2022 оны 11 сарын 10-ны өдөр хуульд заасан захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байдаг. Барилгын хөгжлийн төвд таван ХК захиалагчийн хяналтын ажлыг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр төслийн ажлыг эхэн үе шатаас Улсын комисст хүлээлгэж өгөх үе шат мөн 1 жилийн хугацаанд техникийн хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Техникийн хууль тогтоомжийг зөрчсөн талаар дурдсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т хуулиар төрийн нууцад хамасан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу уг хуулиар зохицуулагдаагүй харилцааг төлбөрийн актын хууль тогтоомжийг зөрчсөн мэтээр авч үзэж байна. Уг асуудлаар таван ХК-ийн гүйцэтгэх захирлаас ажлын М01 дугаартай нууцын зэрэгтэй албан бичгийг тухайн үед Тагнуулын ерөнхий газраас лавлагаа авсны үндсэн дээр уг харилцаа нь хувийн хэрэгт хамаарахгүй байгаа. Та тусдаа төрийн нууцад хамасан худалдан авах журмаар зохицуулсан харилцааг болон лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Есөн ажлын мэдээллийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6-т заасны дагуу олон нийтэд ил болгох заавал тийм шаардлага байсан юм уу? Нууцын зэрэгтэй асуудал байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлд харилцах зүйлийг зааж өгсөн. Иргэн, хуулийн этгээдийг тодорхой ажиллагаа хийхийг заасан байдаг. Үүний дагуу тендерийн тухай хууль тогтоомж зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Үндэсний аудитын газрын төлбөрийн актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Үндэсний аудитын гүйцэтгэлийн аудит хийсэн гол зөрчил гэж үзэж байгаа нь төслийн явцад захиалагчийн хяналт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг аваагүй байна гэж үзсэн. Төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. 2 жилийн хугацаанд хэрэгжихээс гадна 1 жилийн хугацаанд зөвшөөрөл батлуулах хугацаа гэж байдаг. Нийт 3 жил үргэлжлэх төсөл байгаа. 3 жилийн хугацаанд хийсэн төсөл маань захиалагчийн хяналт авах ёстой гэж Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан. Захиалагчийн хяналт авах процесс нь эхлээд төрийн нууцтай хамасан байсан. Дараа нь бид нар үнэлгээний хороо байгуулаад процесс явагдаж байсан үе. Өнөөдөр бол бид нар захиалагчийн эрхтэй хандсан байна хууль зөрчөөгүй гэж харж байна. Хэзээ яаж зөвлөх үйлчилгээ авах нь олон чиглэлтэй байдаг. Зураг төсөл, барилга гүйцэтгэх үед зөвлөх үйлчилгээ авч болно. Ашиглах үед зөв үү, буруу юу гэдэг нь авч болно. Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааж өгсөн байгаа. таван ХК-ийн хувьд Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-т зааснаар авах гээд төлөвлөөд явж байсан. Барилгын ажлын үе шат гэдэг нь барилгын зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгээд ашиглалтад өгөх хооронд технологи дараалал гэж тодорхойлсон байгаа. Барилгын төсөл нь 3 метр 91 км урттай урт газар. Газар доогуур ус гүйх шугам хоолойг татах байсан. Гүйцэтгэлийн аудит орох шалгалтын үед 60 хувийн ажил хийгдсэн гэж үзэж байгаа. Жин дарсан ажил нь 91 км доош 3 метр гүн ухаад хоолойнуудаа тээврээр зөөж гадаадаас авчирна. Тэнд хоолойнуудаа суурилуулаад уг ажил нь хамгийн жин дарсан ажил гэхдээ хамгийн хүнд ажил юм шиг боловч хамгийн энгийн ажил. Зөвлөх үйлчилгээгээ авах гээд ажил байгаа ч гэсэн захирлын тушаалаар олгосон хяналтын баг байгаа. Зураг төслийн баг бас хяналтын баг байгаа. Хяналтын бүх баг нийлээд газар доорх ил далд ажлын акт хийгээд явсан. Гүйцэтгэгч нь гэрээ хийсний дараа гүйцэтгэлийг баталгаажуулна. Гүйцэтгэлийг баталгаажуулах эрх нь захиалагчийн зөвлөх үйлчилгээний мөнгийг гаргаж өгч байгаа юм биш. Журамд заасан хүснэгт нь тавьсан мөнгийг гарын үсэг зурж баталгаажуулаад хийсэн ажлын хөлсийг өгнө. Захиалагчийн хяналтын хөлсийг таван ХК дараа хэрэглэнэ гээд дуусаагүй барилга гэдэгт бүртгэгдээд явдаг. Барилгын яамны эрх бүхий компаниуд тендер зарлаж шалгарсан компани захиалагчийн хяналтын гэрээ хийсэн 08 сараас хойш явж байна. Үүнээс өмнө хийсэн 3 метр ажлыг 6 хэсэг газар шинээр ухаж үзээд уг ажил яг зураг төслийн дагуу хийгдсэн байна гэж үзээд баталгаажуулаад тайлан ирүүлсэн байгаа. Өмнө нь хийсэн ажлыг бид нар хэдэн сарын өмнө шалгаад үлдсэн ажил 1 жилийн хугацаанд зүгшрүүлэх тодруулах үйл ажиллагаа хийгдэж байгаа зүйлийг ажлын хэсэгт шалгуулна. Захиалагчийн өмнөөс хөдлөнгийн хяналтын хийгдэж байгаа зөвлөх үйлчилгээ юм. Өнөөдөр бид нар төслийн ажил дуусаагүй байхад зөвлөх үйлчилгээ авсан хууль зөрчөөгүй гэсэн байр суурьтай байна. гэжээ.

 

4.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 09 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 4/233 дугаар албан бичиг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/53, 2021 оны А/28, 2022 оны А/12, 2023 оны А/04 дүгээр тушаалуудаар баталсан Үндэсний аудитын газрын гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг үндэслэн ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон *******н орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийсэн.

Тус гүйцэтгэлийн аудитаар Загийн усны хоолойн гүний усны ордоос - ******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээг нийт 118.3 тэрбум төгрөгөөр, үүнээс барилга угсралтын ажилд тавих захиалагчийн техникийн хяналтын зардлыг 5 хувь буюу 4,944.4 сая төгрөг байхаар тооцож гэрээнд тусгасан боловч төслийн хэрэгжилтэд хяналт тавих гэрээ байгуулаагүй, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлээгүй мертлее барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтын зардлыг оруулан баталгаажуулсан байв.

Аудит хийсэн, хяналт хэрэгжүүлсэн албан тушаалтнууд Загийн усны хоолойн гүний усны ордоос -******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээт ажлын гүйцэтгэлд Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгж, ямар ч гэрээ байгуулалгүйгээр захиалагчийн хяналтын 3,442,627,918.0 (гурван тэрбум, дөрвөн зуун дөчин хоёр сая, зургаан зуун хорин долоон мянга, есөн зуун арван найман) төгрөгийг үндэслэлгүйгээр баталгаажуулсан байна гэж үзээд 202/А0160093 дугаартай төлбөрийн актыг "Төлбөрийг Төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын 100900000601 дугаар дансанд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төвлөрүүлж, улсын төсвийн орлого болгохыг ******* ХК-д даалгасан.

Тус төлбөр тогтоосон актыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар - ******* ХК 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/771 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргасан.

Тус гомдлыг Үндэсний аудитын газрын Чанарын хяналтын газар шалгаж, хариуг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/1198 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлснийг хавсралтаар хүргүүлж байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д "усны барилга байгууламж гэж усны түрэлт, урсцыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг хэлнэ гэж заасан.

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн журам шинэчлэн батлах тухай 211 дугаар тушаалаар "барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам"-ыг баталсан журмаар Загийн усны хоолойн барилга байгууламж нь онцгой төвөгшилтэй барилга, байгууламжийн ангилалд хамаарч байна.

Хүснэгт 1. Журмын нэгдүгээр хавсралтын баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал

 

 

 

Зориулалт,

хүчин чадал

Барилга байгууламжийн ангилал

1

2

3

4

5

Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж

Бага төвөгшилтэй барилга байгууламж

Дунд төвөгшилтэй барилга байгууламж

Өндөр төвөгшилтэй барилга байгууламж

Онцгой төвөгшилтэй барилга байгууламж

Ус хангамж, ариутгах татуургын систем

 

 

 

 

Ус хангамж, ариутгах татуурга

 

 

 

 

 

 

-

 

2.14. Бага төвөгшилтэй барилгын гадна ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ

3.21. 150.0 м.кв/хон хүртэл хүчин чадалтай ус хангамжийн эх үүсвэр, дамжуулах болон салбар шугам сүлжээ

4.18. 150 м.кв/хон-оос джжш хүчин чадалтай ус хангамжийн эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээ

5.15. Инженер геологийн онцгой хүндрэлтэй нөхцөлд баригдах ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламж

 

 

 

3.22. 150.0 м.кв/хонхүртэл хүчин чадалтай ахуйн бохир усны цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын дамжуулах болон салбар шугам сүлжээ

4.19. Нийслэл, бүсийн тулгуух төв, хот, бүс нутгийн түвшний ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламж

5.16. Шинэ дэвшилтэт технологийг турших нарийн технологи болон барилгын хийцтэй ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж

Усны барилга байгууламж

 

1.3. Инженерийн бүс буюу энгийн хийцтэй, түр усны барилга байгууламж

2.15. Инженерийн хийцтэй усны бага оврын барилга байгууламж, Ⅱзэрэглэлийн Ⅳангийн барилга

3.24. Усны барилга байгууламжуудⅢ-Ⅳ ангийн байнгын үндсэн байгууламжууд

4.22. Усны барилга байгууламжууд Ⅱ ангийн байнгын үндсэн байгууламжууд

5.17. Усны барилга байгууламжуудын Ⅰангийн байнгын, үндсэн байгууламжууд

Тайлбар: Барилгын тухай хуулийн 20 дугаар 20.2, 32 дугаар зүйлийн 32.1.5-д заасан барилга байгууламжууд онцгой төвөгшилд хамаарна....

Иймд онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн ажилд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, хяналт хэрэгжүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29- д "зөвлөх үйлчилгээ гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг", 37 дугаар зүйлийн 37.1.4-д "барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах", 37 дугаар зүйлийн 37.2.3-д "захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно", 42 дугаар зүйлийн 42.2-т "энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, 46 дугаар зүйлийн 46.1.6-д "гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах", Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.7-д "Захиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана" гэснийг тус тус зөрчсөн тул төлбөрийн актыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын эдийн засагт жинтэй нөлөө үзүүлэх 955.9 тэрбум төгрөгийн төсөв өртгөөр баригдаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр болон 808.2 сая ам.долларын өртгөөр баригдах 450 мВт хүчин чадалтай ******* дулааны цахилгаан станцын усны эх үүсвэрийг хангахаар хийгдэж байгаа өндөр ач холбогдол бүхий ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтаар хийгдэж баригдаж буй байгууламжийн явцад мэргэжлийн хөндлөнгийн хяналт хэрэгжүүлээгүй, далд ажлыг гүйцэтгэж дуусгасан нь барилга, байгууламжийн ашиглалтын явцад чанар, аюулгүй ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна. гэжээ.

Хүснэгт 2. Загийн усны хоолойн гүний усны ордоос ******* ХК-ийн уурхай хүртэлх ус хангамжийн барилга, байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн дүнд оруулж баталгаажуулсан захиалагчийн хяналтын зардал, төгрөгөөр

Гүйцэтгэгч компани

Гэрээний дугаар, гэрээ байгуулсан огноо

Гэрээний нэр

Гэрээний нийт дүн

Үүнээс захиалагчийн албаны зардал

Гүйцэтгэлээр баталгаажуулсан захиалагчийн албаны хяналтын зардал

1

НАБСАН болон Т******* ХХК-иудын түншлэл

ЭТТ-2022-34,

2022.01.28

Загийн усны хоолой гүний усны ордоос ******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ум хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэл

39,415,583,716.0

1,646,707,207.0

1,047,217,129.0

2

Э******* ХХК БОЛОН Б******* ХХК түншлэл

ЭТТ-2022-35,

2022.01.28

39,477,069,749.0

1,649,404,813.0

1,401,572,407.0

3

ЧММ ХХК БОЛОН САН ХХК-иудын түншлэл

ЭТТ-2022-36,

2022.01.28

39,422,288,799.0

1,648,336,785.0

993,838,382.0

 

НИЙТ

118,314,942,264.0

4,944,448,805.0

3,442,627,918.0

 

4.1.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Үндэсний аудитын газраас тавьсан төлбөрийн акт бол ямар ч баталгаагүй болдог аксент юм аа. Нэхэмжлэгч тал их сонин зүйл ярьж байна. Барилга барихын тулд зохиогч, захиалагч, гүйцэтгэгч гэсэн 3 субъект оролцдог. Зохиогч нь захиалагчийн хүсэлтийн дагуу зураг төслийг зураад холбогдох байгууллага мэргэжлийн хэлтсээр баталгаажуулаад ажил эхлэх процесс эхэлдэг. Гүйцэтгэлийн аудитор тендер шалгах ажлыг ерөөсөө үзэж байгаагүй. Нууцад хамааад Тагнуулын ерөнхий газраас бичиг аваад явсан байгаа. Захиалагчийн хяналт нь таван ХК гүйцэтгэгч нартай гэрээ байгуулахдаа яг нэгэн зэрэг зохиогч, гүйцэтгэгч, захиалагч 3 субъектэй гэрээ байгуулдаг ингэж процессын ажил эхэлдэг. Барилгын ажлын 60 хувь явсан байсан гэж ярьж байна. Аудит юу гэж үзэж байна гэхээр таван ХК-ийн хууль зөрчсөн гэрээ байгуулсан асуудал нь гүйцэтгэх аудитад хамааралтай биш. Яагаад гэхээр маш онц чухал объект таван ХК-ийн цаашид өсөж хөгжих үйл ажиллагааны хувьд өмнөх аудитаар орчиж байсан усны асуудлаа шийдвэрлэ гэж. 118 тэрбум төгрөгийн ажлыг төсөв болсон. 3 гүйцэтгэгчтэй нууцаар гэрээ байгуулсан. Төсөв өртгийн 5 хувь болох захиалагчтай нууц гэрээгээ хийж болоогүй вэ? таван ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ингэж ярьж байна. таван ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан мэргэжлийн хүмүүсээр хяналт хэрэгжүүлсэн гэж байна. Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилоод уг хүмүүс нь таван ХК-ийн гүйцэтгэж байгаа төслийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй байна гэж бүгдийг нь ажлаас нь чөлөөлсөн. Бид нар аудитын ажлаар талбарын ажилд явж байгаад маш олон алдаа дутагдал зөрчил гарч байна гэдгийг бол би томилогдсоноос хойш 3 өдрийн дараа аудитын дагуу очиж танилцуулж байсан. Уг төсөл чанаргүй хэрэгжих юм бол таван ХК-ийн цаашид хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд цааш явахгүй. Бид нар газар дээр очоод ганцхан захиалагчийн ажил хийж байгаа биш маш их технологи шаардлага хангаагүй зөрчлүүд байсан. Шүүхэд аудитын тайланд ямар зөрчлүүд байсан талаар шүүхэд тайлангаар нотлох баримтаар хүргүүлсэн байгаа. Зохиогч захиалагч хоёр ажил эхэлсэн бол байнга хяналт тавина. Үүнийг Барилгын тухай хуулиар зохицуулсан байгаа. Гүйцэтгэл гарах болгонд нь зохиогчийн бичсэн дүгнэлт захиалагчийн бичсэн дүгнэлтийг бичиж өгч байж гүйцэтгэл баталгаажих ёстой. Бид нарыг аудитаар очиход 80 хувийн гүйцэтгэл гаргаад баталгаажуулсан байсан. Жил бүрийн ажиллагааны төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулдаг тухайн байгуулга нь 2022 онд 5 төслөөр 118 тэрбум төгрөгийн төсөвтэй Загийн усны хоолойны төслөө батлуулаад явж байсан байгаа юм. Маш хариуцлагатай том төслийг захиалагч 3 жил зохиогч 3 жил хяналт тавиад явах ёстой. 3 субъект нэг нэгэндээ харилцан тохиролцон ажиллаж байж барилгын цогц ажил болдог юм аа. Барилга хот байгуулалтын сайдын удаа дараа баталсан тушаалаар бол уг объект онцгой төвөгшилтэй ангилалд хамаарна. Тусгай нөхцөлийн ангилалд хамаарч байгаа учраас захиалагчийн хяналтын зардлын 5 хувийг төсөвлөж өгсөн байгаа. Бусад иргэний болон бусад барилга байгууламжийг 2 хувиар төсөвлөдөг. Хуулиараа яагаад 5 хувийг төсөвлөж өгдөг бэ? гэхээр тусгай нөхцөлд үргэлж хяналт тавьж хэрэгжүүлэх объект гэж хуульчилсан байдаг. Яагаад худалдан авах үйл ажиллагааны хуулийг хэрэглэсэн байна вэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бол 85 хувь нь Төрийн өмч 15 хувь нь 2 сая 500 иргэний хувьцаатай байгуулга. Үүнд ажиллаж байгаа удирдах албан тушаалтанд өмнө би хэлж байсан нийтийн албан тушаалтан гэж энэ нь өөрөө ашиг сонирхлоо илэрхийлж байдаг. Татвар төлөгчийн мөнгийг нийтэд ил тод байх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нууцлах хэсгүүд нь бусад цэгүүдийн байршлыг нууцалдаг үүнээс биш бусад цэгүүдийг нууцлах шаардлага байхгүй байсан. Хэрвээ нууцлах байсан бол Засгийн газрын тогтоолоор уг гэрээ чинь бүгд нууцаас гараад ил тод тавь гээд шаардлага тавиад яагаад цахим сайтдаа ил тод тавьж байгаа юм бэ? Загийн усны төслийг цахим сайтдаа ил тод тавьсан байгаа. Гүйцэтгэгчийг нууцаар сонсон шалгж байгаа мөртлөө 80 хувийн гүйцэтгэл гарах хүртэл ямар зорилгоор өнөөдөр хөндлөнгийн захиалагч ажиллуулахгүй байгаа вэ? Бид нар яагаад төлбөрийн акт тогтоосон бэ гэхээр уг гүйцэтгэлийг бүгдийн баталгаажуулсан байсан. Захиалагчийн хяналтын зардал 3,4 тэрбум төгрөг баталгаажуулсан байсан. Хэрэв талууд акт үйлдээд ТУЗ хасалт хийлгэсэн бол өөрөөр хэлбэл уг мөнгө хэзээ ч гарах боломжтой бэлэн мөнгө.

Худалдан авах ажиллагааны 2020, 2021, 2022 оны төлөвлөгөөнд Загийн усны хоолойны нийт төсөв нь 118 тэрбум төгрөг гэж батлуулсан. Гүйцэтгэлээ бас ялгаа байхгүй бүх талууд баталгаажуулаад гаргаад явж байгаа. Тусгай нөхцөл объект дээр захиалагчийн хяналт тавихгүй хэрэгжүүлж байгаа нь төрийн мөнгө хууль бусаар захиалагчийн хяналтыг санаатайгаар юм уу санамсаргүй хэрэгжүүлээгүй байгаа гүйцэтгэлээ 10 хэдэн хүн гарын үсгээ зурсан байгаа. ТУЗ-д захиалагчийн хяналт өнөөдрийг хүртэл сонсож чадсангүй тийм учраас захиалагчийн хяналтын зардлыг хасаж тооцъё энэ 5 хувь биш үлдэгдэл гүйцэтгэлийг баталгаажуулснаас хойш тооцъё гээд. Өнөөдөр яах вэ 3,4 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Уг төсөл хийж дуусаад гүйцэтгэгч нь 100 хувь мөнгө авна гээд ажиллуулах болсон чинь ус нь хуримтлагдахгүй шахагдахгүй бол Монгол Улсын иргэд улс нь дааж чадахааргүй хохиролд орно гэж аудитаас үзсэн.

4.2.Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бийн тайлбар дээр нэмж тайлбар хэлье. Захиалагчийн хяналтын зардал нь дуусаагүй дансны бүртгэлтэй дараа нь хэрэглэнэ гээд дуусаагүй барилгын үлдэгдлээр явж байгаа гэж ярьж байна. Дусаагүй барилга данс нь тийм үлдэгдлээрээ байгаа ирээдүйд зарах зардлын бүртгэдэг данс биш. Олон Улсын бүртгэл, нягтлан бодох бүртгэлээрээ ч гэсэн баталгаажсан зардлыг хуримтлуулан бүртгэж эргээд дараа нь үндсэн хөрөнгөд бүртгэдэг зардал болохоос биш тийм зориулалтын зардал биш. Тэгэхээр энэ тайлбар болохгүй. таван ХК нь их хариуцлагагүй зүйл хийж байна гэж харж байна. Уг барилгын захиалагчийн хяналтын зардал нь нийтдээ 4,7 тэрбум төгрөг, бид юун дээр акт тавьсан бэ гэхээр тухайн барилгын ажил хийгдсэн захиалагчийн ажил хийгдэх байсан хэсэг дээр нь уг акт тавьсан үлдэгдэл хэсэг дээр таван ХК Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгуулаад явж байгаа. Шүүх хуралд орохоос өмнө Барилгын хөгжлийн төвөөс утасдаж асуусан бид нарын хийсэн хяналтаар маш олон зөрчил илэрч байгаа гэсэн. Үүний дагуу Барилгын хөгжлийн төвөөс нотлох баримтаар хэрэгт авсан нь дээр байх гэж бодож байна. Тухайн үед бид нарын хяналтаар явж байх үеийн зөрчлийг фото зургаар баталгаажуулаад тайланд оруулсан байгаа. Үүнийг харсан байх гэж найдаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-аас Үндэсний аудитын газрын, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт тус тус холбогдуулан Үндэсний аудитын газрын Төлбөр барагдуулах тухай 2023.04.13-ны өдрийн 202/А0160093 дугаартай Актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Хариуцагч нар нь ******* ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон *******н орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээн үүргийн биелэлт-д гүйцэтгэлийн аудит хийж Үндэсний аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/АО160093 дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар Загийн усны хоолойн гүний усны ордоос -******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээт ажлын гүйцэтгэлийн дүнд сонгон шалгж, гэрээ байгуулалгүйгээр үндэслэлгүйгээр баталгаажуулсан захиалагчийн хяналтын 3,442,627,918.0 (гурван тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун арван найман) төгрөгийг Төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын 100900000601 тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчээс Тагнуулын Ерөнхий Газраас "Загийн усны хоолой" гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хуртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг төрийн нууцад хамаснаар Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан "энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна.", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6-д тус тус заасан заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй ...

... Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.29-д заасан захиалагчийн техник хяналтын Зөвлөх үйлчилгээг аливаа иргэн, аж ахуйн нэгж Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"- ийн 2.2-т заасны дагуу компанийн өөрийнх нь байнгын ажиллагаатай Хяналтын багаар болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг сонгон шалгах аргаар авдаг байна.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд Гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/47 тоот тушаалаар "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын барилга захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, барилга захиалагчийн хяналт тавих компанийн мэргэжлийн ажиллах хүчнээр бүрдсэн Хяналтын багийг томилсон.

... Нэр бүхий түншлэл нартай байгуулсан " *******" ХК-ийн ЭТТ- 2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн нийт үнийн дүн 118,284,942,264 төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс Захиалагчийн техникийн хяналтын зардал нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тооцож 4,944,448,805 төгрөг байна.

Үндэсний аудитын газраас хяналт шалгалт хийх үед барилга угсралтын гэрээний дагуу барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд захиалагчийн техник хяналтын зардал болох 4,944,448,805 төгрөгөөс дээрх ажлын гүйцэтгэлээр тооцож 3,442,627,918 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т "барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах" гэсэн заалттай зөрчилдөж байна.

... Мөн дүрмийн 2.7-д "Захиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана" гэж заасны дагуу "Загийн усны хоолойн гүний усны ордоос " *******" ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай 3-н гэрээний барилга угсралтын ажилд тавих захиалагчийн техникийн хяналтын зардлыг 5 хувь буюу 4,944.4 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, компанийн дансанд байршиж байгаа болно.

... " *******" ХК-ийн үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй, тогтоогдоогүй, аудиторын зөрчил гэж үзэж төлбөрийн акт тогтоосон нь төрийн аудит бодитой байх зарчмыг удирдлага болгоогүй, хууль зүйн үндэслэлгүй, тусдаа гэрээгээр тооцогдох гүйцэтгэлийг ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлээр тооцож тооцоолол хийсэн нь тодорхойгүй гэж тайлбарлан маргажээ.

5.Харин хариуцагч байгууллагаас ... онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн ажилд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, хяналт хэрэгжүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29- д "зөвлөх үйлчилгээ гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг", 37 дугаар зүйлийн 37.1.4-д "барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах", 37 дугаар зүйлийн 37.2.3-д "захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно", 42 дугаар зүйлийн 42.2-т "энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, 46 дугаар зүйлийн 46.1.6-д "гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах", Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.7-д "Захиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана" гэснийг тус тус зөрчсөн тул төлбөрийн актыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

6.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29. "зөвлөх үйлчилгээ" гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;, 4.1.39."төвөгшил" гэж барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдлыг;, 4.1.41."үе шатны ажил" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллыг; 37 дугаар зүйлийн 37.1. Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.4.барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах;, 37.2.Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно.,

42 дугаар зүйлийн 42.2.Энэ хуулийн 10.1.4[1], 10.1.5[2]-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна. гэж тус тус зохицуулан хуульчилсан байна.

6.1.Хэрэгт авагдсан ******* ХК-ийн дүрмийн 1.2-т компанийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг журамласан байх ба 1.2.2.Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. гэсэн байх боловч нэхэмжлэгч компани нь гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/47 дугаар тушаалаар Загийн усны хоолой гүний усны ордоос ******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн системийн шугам хоолойн барилга угсралтын явцад хяналт хийх захиалагчийн хяналтын багийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, хяналтын багийн тайланг 6 сар тутамд гүйцэтгэх захиралд танилцуулахыг Барилга, дэд бүтцийн газарт үүрэг болгосон нь /Хэргийн 1 дүгээр хавтас, 87-88 дахь тал/ Барилгын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, ялангуяа 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан Энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна. гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

6.2.Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч ******* ХК нь Барилгын тухай хуулийн 37.1.19.барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах; гэж заасны дагуу хуулиар тогтоосон захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамаарч мэргэжлийн эрх бүхий байгууллагаар эсхүл захиалагч өөрсдөө хяналтаа хэрэгжүүлэх эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой байжээ.

6.3.Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам-ын нэгдүгээр хавсралтаар Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал хүснэгтээс үзвэл Загийн усны хоолой гүний усны ордоос ******* ХК-ийн ******* н нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын үр дүнд бий болох барилга байгууламж нь онцгой төвөгшилтэй барилга, байгууламжийн ангилалд хамаарахаар ба үүнтэй хэргийн оролцогч талууд маргадаггүй болно.

6.4.Гэтэл нэхэмжлэгч ******* ХК нь Загийн усны хоолой гүний усны ордоос ******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн системийн шугам хоолойн барилга угсралтын явцад хяналт хийх захиалагчийн хяналтын багийн бүрэлдэхүүнийг өөрийн компаниас бүрдүүлж, Барилгын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам-д заасны дагуу шаардлага хангаж, бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй субъектын үйлчилгээг аваагүй нь буруу байна.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* ХК-ийн гүйцэтгэгч компаниудтай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолой гүний усны ордоос ******* ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх №ЭТТ-2022/34, №ЭТТ-2022/35, №ЭТТ-2022/36 дугаартай гэрээ байх ба гэрээ тус бүрийн 8 дугаар хавсралтын хүснэгтийн Г-д захиалагчийн техникийн хяналтын зардал 5% гээд Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил 1-р хэсэгт захиалагчийн техникийн хяналтын зардал-1,647,656,641 төгрөг, 2-р хэсэгт захиалагчийн техникийн хяналтын зардал-1,649,404,813 төгрөг, 3-р хэсэгт захиалагчийн техникийн хяналтын зардал 1,648,336,785 төгрөг гэж үнийн хуваарь тус бүрт тусгагджээ.

7.1.Гэвч захиалагчийн хяналтыг нэхэмжлэгч компани дотооддоо хэрэгжүүлж байгаад улмаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-тай Загийн усны хоолой гүний усны ордоос таван ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам сүлжээний барилгын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх ЭТТ-2023/1208 дугаартай гэрээ байгуулж, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас барилгын захиалагчийн чиг үүрэг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг авахаар тохиролцсон байх ба гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээний үнийн дүнг 1,494,005,000 (нэг тэрбум дөрвөн зуун ерэн дөрвөн сая таван зуун мянга) төгрөг байхаар тогтоосон байна.

7.2.Үүнээс өмнө Загийн усны хоолой гүний усны ордоос таван ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам сүлжээний барилгын ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч компани өөрөө хяналт тавьж байсан болох нь хэрэгт авагдсан Ажлын гүйцэтгэлийн хяналтын акт /хэргийн 2 дугаар хавтас, 1-11 дэх тал/-уудаар тогтоогдож байна. Баримтаас үзэхэд нийт захиалагчийн хяналтын зардал нь гэрээгээр 4,9 тэрбум төгрөг бөгөөд үүнээс зарцуулаагүй атлаа ямар ч хяналтгүй баталгаажуулсан 3,4 тэрбум төгрөгт төлбөрийн акт тавьсан хариуцагч нарын шийдвэрийг буруутгах боломжгүй, /үлдэх 1,494,005,000 төгрөгийг Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгуулсан/ үүнийг байгууллагын ашиг болгож үлдээж болохгүй, аудит таслах зогсоох үндсэн үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа хариуцагч Б.Бийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

7.3.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч талын маргаж байгаачлан маргаан бүхий төлбөрийн актаар тогтоосон захиалагчийн хяналтын зардал болох 3,4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд л төлбөрийн акт тавих ёстой гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

7.4.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн хэм хэмжээгээр зөвхөн зориулалт бусаар зарцуулах тохиолдолд биш ... холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд ч төлбөрийн акт тавих эрх хариуцагчид байна гэж үзнэ.

8.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчдын шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29, 4.1.39, 4.1.41, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.19, 37.2.3, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан таван ХК-аас Үндэсний аудитын газрын аудиторуудад холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 202/А0160093 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА