| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00963/И |
| Дугаар | 155/ШШ2024/00961 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00961
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00961 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************
хариуцагч: Хөвсгөл аймгийн *************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,066,899.13 төгрөг, зээлийн хүү 866,109.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,031.39 төгрөг, нотариатын хөлс 6,800 төгрөг, нийт 2,024,839.76 (хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00963/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************ ***************** тоот зээлийн гэрээ байгуулж 1,199,900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.
2024 оны 08-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,066,899.13
Үндсэн хүү 866,109.24
Нэмэгдүүлсэн хүү 85,031.39
Нотариатын зардал 6,800
Нийт 2,024,839.76 / хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө / төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч *********** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 673 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
********* зээлийн гэрээний үүрэг болох 2,024,839.76 (хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********миний бие **********-ийн нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Би түүний нэхэмжилсэн 2,024,839.76 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********нь ********** холбогдуулан үндсэн зээл 1,066,899.13 төгрөг, зээлийн хүү 866,109.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,031.39 төгрөг, нотариатын хөлс 6,800 төгрөг, нийт 2,024,839.76 (хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,024,839.76 (хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,350 (дөчин долоон мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 23,675 (хорин гурван мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,675 (хорин гурван мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Отгонпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,675 (хорин гурван мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.
Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Отгонпүрэвт холбогдох, үндсэн зээл 1,066,899.13 төгрөг, зээлийн хүү 866,109.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,031.39 төгрөг, нотариатын хөлс 6,800 төгрөг, нийт 2,024,839.76 (хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,024,839.76 (хоёр сая хорин дөрвөн мянга найман зуун гучин есэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,350 (дөчин долоон мянга гурван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 23,675 (хорин гурван мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,675 (хорин гурван мянга зургаан зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Отгонпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,675 (хорин гурван мянга зургаан зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ