Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00962

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00962

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл **********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,609,581.57 төгрөг, зээлийн хүү 1,615,863.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,630.35 төгрөг, нийт 10,280,075.81 (арван сая хоёр зуун наян мянга далан таван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/01008/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **************-ийн Хөвсгөл салбарын захирал Л********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **********нар нь нэхэмжлэгч **********тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 3,593,821.75 төгрөгийн цалингийн зээл дээр нэмж 9,000,000 төгрөгийн зээл авч нийт 12,593,821.75 төгрөгийг, жилийн 16.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр **********тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.

Зээлдэгч 2024 оны 09 дүгээр сарын 04-ний байдлаар үндсэн зээлд 3,984,240.18 төгрөг, зээлийн хүүд 625,547.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,564.13, нийт 4,613,351.79 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 370 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 8,609,581.57 төгрөг, зээлийн хүү 1,615,863.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,630.35 төгрөг, нийт 10,280,075.81 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд:

Үндсэн зээл 8,609,581.57 төгрөг,

Зээлийн хүү 1,615,863.89 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 54,630.35 төгрөг, нийт 10,280,075.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *********** миний бие тус шүүхэд гаргасан ХААН банкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие Хаан банкны 10,280,075.81 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ********** нь тус шүүхэд гаргасан ХААН банкны нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие Баярмаа нь ХААН банкны 10,280,075.81 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********-ийн Хөвсгөл салбар нь **********нарт холбогдуулан үндсэн зээл 8,609,581.57 төгрөг, зээлийн хүү 1,615,863.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,630.35 төгрөг, нийт 10,280,075.81 (арван сая хоёр зуун наян мянга далан таван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 10,280,075.81 (арван сая хоёр зуун наян мянга далан таван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,432 (нэг зуун далан есэн мянга дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийн тал хувь болох 89,716 (наян есэн мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 89,716 (наян есэн мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 89,716 (наян есэн мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************-д олгохоор тогтов.

Хариуцагч **********нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч **********нарт холбогдох, үндсэн зээл 8,609,581.57 төгрөг, зээлийн хүү 1,615,863.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,630.35 төгрөг, нийт 10,280,075.81 (арван сая хоёр зуун наян мянга далан таван төгрөг, наян нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 10,280,075.81 (арван сая хоёр зуун наян мянга далан таван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,432 (нэг зуун далан есэн мянга дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийн тал хувь болох 89,716 (наян есэн мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 89,716 (наян есэн мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 89,716 (наян есэн мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ