Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00963

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00963

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,592,833.32 төгрөг, зээлийн хүү 221,735.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,458.52 төгрөг, нийт 2,835,027.26 (хоёр сая найман зуун гучин таван мянга хорин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01019/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********-ийн Хөвсгөл салбарын захирал ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч **********нь Төрийн банкны Хөвсгөл салбарын харъяа Их-Уул тооцооны төвөөс *************** тоот зээлийн гэрээ байгуулан 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн кредит картын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн 28,8 хувийн, бэлэн бус 21,6 хувийн хүүтэй авсан. Нийт картын зээлийн үлдэгдэл 2,831,617.51 (хоёр сая найман зуун гучин нэгэн мянга зургаан зуун арван долоон төгрөг тавин нэгэн мөнгө) байна.

Хариуцагч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар 239 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн өр 2,592,833.32 төгрөг, зээлийн үндсэн хүү 221,735.42, хуримтлагдсан хүү 20,458.52 төгрөг, нийт 2,835,027.26 төгрөгийг хариуцагч ******** гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **********нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********миний бие төрийн банкнаас нэхэмжилж буй 2,835,027.26 төгрөгийг зээлээр авсан нь үнэн болно. Иймд уг банкнаас нэхэмжилж буй дээрх төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********-ийн Хөвсгөл салбар нь ********* холбогдуулан үндсэн зээл 2,592,833.32 төгрөг, зээлийн хүү 221,735.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,458.52 төгрөг, нийт 2,835,027.26 (хоёр сая найман зуун гучин таван мянга хорин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,835,027.26 (хоёр сая найман зуун гучин таван мянга хорин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,310.44 (жаран мянга гурван зуун арван төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 30,155.22 (гучин мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,155.22 (гучин мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,155.22 (гучин мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ************-д олгохоор тогтов.

Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******** холбогдох, үндсэн зээл 2,592,833.32 төгрөг, зээлийн хүү 221,735.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,458.52 төгрөг, нийт 2,835,027.26 (хоёр сая найман зуун гучин таван мянга хорин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,835,027.26 (хоёр сая найман зуун гучин таван мянга хорин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хариуцагч **********зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,310.44 (жаран мянга гурван зуун арван төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 30,155.22 (гучин мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,155.22 (гучин мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ************ улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30,155.22 (гучин мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ