| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/00161/И |
| Дугаар | 155/ШШ2016/00341 |
| Огноо | 2016-03-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2016/00341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Далан овогт Ш ын Э , Боржигон овогт Пийн Д нар 2001 оноос 2014 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Б, 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.О нарыг эх Ш.Э ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Бг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Ог 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус төрсөн эцэг Боржигон овогт Пийн Дгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар 4*4 харьцаатай амбаар буюу 1.000.000 төгрөг, гэр буюу 2.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч П.Дгийн өмчлөлд үлдээж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ************ тоотод байрлах газар болон хашаа буюу 6.000.000 төгрөг, 8*8 харьцаатай дүнзэн торх буюу 4.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.Дгаас гаргуулан, нэхэмжлэгч Ш.Б, охин Д.Б, Д.О нарын өмчлөлд шилжүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 80.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийт 181.654 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА