Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03975

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30

182/ШШ2024/03975

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч тоот хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******-иас ******* овогтой *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,459,980 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Н.*******т хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Н.******* нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Б тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн тодорхойлолтод үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй Н.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хуурамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/22123 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1711 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүсэгчийн анкет зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 ******* нь Н.*******тай 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1711 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 1,999,900 төгрөгийн зээл олгосон.

2.2 Зээлдэгч Н.*******аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/22123 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Н.******* нь Б тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Н.*******ын хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

  4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Энэ хүрээнд шүүх 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/10550 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас Н.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Хөвсгөл аймаг, Ханх сум, 3 дугаар баг, Турт гэжээ.

Тус хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Н.******* өөрөө гардаж авсан байна.

 

5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.*******ын оршин суух хаяг тодорхой байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА