Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2016/00342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч Х.Х

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Мыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 19ий хүлээн авч, 155/2016/00148/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгхүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Х миний бие Ц овогтой Мтой 2003 онд гэр бүл болж 2 ихэр охинтой болсон. 2011 онд салсан. Энэ цагаас хойш хүүхдийн тэтгэмжээ огт өгөөгүй өдий хүрлээ. Иймд энэ хүнээс тэтгэмжээ авах үүднээс эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: М нь манай дүүтэй сууж байгаад шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Шүүхээс хүүхдүүдийг Хгийн асрамжид үлдээж, Моос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл М нь одоог хүртэл хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй, оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цын М нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй байх тул хүсэлт гаргагч Х.Хгийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Ц.Мыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй байна.

Холбогдох мэдээллүүдийг дурьдвал: Цийн М нь ********************* регистрийн дугаартай болно.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цийн Мыг эрэн сурвалжилсугай.

 

2.  Хариуцагчаар оролцвол зохих этгээд Цийн Мыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг 8 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ