Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгч Х.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

           Шүүгдэгч Х.Энь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ө.Дийн эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч намайг өмнө нь 2-3 удаа олон нийтийн өмнө согтуугаар хэл амаар доромжилж байсан. Тэрнээс болж энэ асуудал гарсан. Тэр өдөр Т бид 2 нэг шил архи уусан байхад хохирогч орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд муудалцаад би нүүрэнд нь 2 удаа цохьсон гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. ... Дтэй маргалдаад хоорондоо зууралдаад зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5, 36 дугаар хуудас/

Хохирогч Ө.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг Эална гээд босч ирээд толгой хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон. ...би гараараа толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн. ...би ухаан алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13- 14, 15 дугаар хуудас/,

Гэрч З.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д нь ухаангүй согтуу нүүр ам нь хавдсан цус их хэмжээгээр гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Х.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...буцаад гэртээ ортол ... Д гэрт нүүрнээс нь цус гарсан байдалтай сууж байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг гараад явсаны дараа Д Э2 гэрт үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тийн гэрт ЭД нар үлдсэн, би яриа нийлэхгүй болохоор нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21- 22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...дугаартай: “... Ө.Дийн биед баруун нүдний дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүр ба баруун зүүн нүдний доод дээд цус хуралт, дагз, зүүн чамархай, уруулын зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэргийг шинжлэн судлав.

        

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Х.Энь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ө.Дийн эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч намайг өмнө нь 2-3 удаа олон нийтийн өмнө согтуугаар хэл амаар доромжилж байсан. Тэрнээс болж энэ асуудал гарсан. Тэр өдөр Т бид 2 нэг шил архи уусан байхад хохирогч орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд муудалцаад би нүүрэнд нь 2 удаа цохьсон гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. ... Дтэй маргалдаад хоорондоо зууралдаад зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ө.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг Эална гээд босч ирээд толгой хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон. ...би гараараа толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн. ...би ухаан алдсан” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д нь ухаангүй согтуу нүүр ам нь хавдсан цус их хэмжээгээр гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...буцаад гэртээ ортол ... Д гэрт нүүрнээс нь цус гарсан байдалтай сууж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...намайг гараад явсаны дараа Д Э2 гэрт үлдсэн...” гэсэн мэдуүлэг, Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тийн гэрт ЭД нар үлдсэн, би яриа нийлэхгүй болохоор нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Х.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ө.Д нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Х.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Энь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энь 500 000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД