| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00385/И |
| Дугаар | 148/ШШ2024/00420 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 148/ШШ2024/00420
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 148/ШШ2024/00420 | Сэлэнгэ аймаг |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 3-р баг, Наадамчидын 3-304 тоот, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 1-р баг, Бүргэдэй найрамдал 1, 43 тоот ******* ******* ХХК,
Хамран хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3-р хороо, үйлдвэр, чингисийн өргөн чөлөө, 30 тоот Улаанбаатар ******* ХХК-нд тус тус холбогдох
Гэрээний үүрэгт 184,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* өндөр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Улаанбаатар ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан гаргасан хүсэлтдээ:
... Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Улаанбаатар ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтдээ:
... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэн тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээгээр өгсөн авсан зүйл буюу улаанбуудайн хор бордооны үндсэн төлбөрт төлсөн 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Зохигчдоос шүүх хуралдааны явцад ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* өндөр ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал *******, түүний өмгөөлөгч Н.Дэлгэрнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар нэхэмжлэлийн шаардлага 164,000,000 төгрөгт дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвдэрлэж өгнө үү.
Гэрээ байгуулсан
Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал *******
Өмгөөлөгч Н.Дэлгэрнаран
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* өндөр ХХК, Улаанбаатар ******* ХХК.нд холбогдох гэрээний үүрэгт 184,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Асрал ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээгээр өгсөн авсан зүйл буюу улаанбуудайн хор бордооны үндсэн төлбөрт төлсөн 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагч Улаанбаатар ******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй байна.
Иймд дээрх зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* өндөр ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 184,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нийт 184,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжэлэлийн шаардлагын 123,000,000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 31-ний дотор, үлдэх 41,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тус тус тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 1,077,950 төгрөгийг, хариуцагчаас 822,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 538,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ