| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00113/И |
| Дугаар | 155/ШШ2016/00343 |
| Огноо | 2016-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00343
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: С.Э
Хариуцагч: Л.М
Дугуйны үнэ 197.500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2016/0113/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Мад 2015 оны 9-р сарын эхээр автомашины дугуй нэг ширхэгийг зээлдүүлсэн юм. Дугуйны үнэ 197.500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг өгөхгүй байгаа тул Л.Маас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: төлсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Мад холбогдуулан дугуйны үнэ 197.500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Л.М нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.575 /зургаан мянга таван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3.287 /гурван мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг, хариуцагч Л.Маас 3.287 /гурван мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Эын дугуйны үнэ 197.500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Л.М биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбарын 4901000149 тоот дансанд 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.575 /зургаан мянга таван зуун далан тав/ төгрөгөөс 3.287 /гурван мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Маас улсын тэмдэгтийн хураамж 3.287 /гурван мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ