Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2024/00421

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум ******* нуга ******* дугаар баг 4-1*******4 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: МН681**************567/-гийн нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх өгсөн тайлбартаа:

... Миний бие анх 1984 оны 06 дугаар сарын 14-нд сангийн аж ахуйд үтрэмийн норомчиноор ажилд орсон. 1984 оноос 1989 он хүртэл 6 жил тасралтгүй ажилласан. 1989 оны 11 сар хүртэл ажиллаж байгаад 1990 оноос өөрийн анхны охин болох н.Мөнхнараныг төрүүлж, жирэмсний амралт авсан. Тухайн үед Хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч Төв үтрэмийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтрийн орсон, гарсан тушаалыг гаргаагүй учир намайг 1984 оны 06 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хүртэл, төв үтрэмийн норомчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь 1984-1989 он хүртэл улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.*******-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Ч.******* нь ийн сангийн аж ахуйн 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн ийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 6 сарын *******0-ны өдрийн 98 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн зэлтэрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 9 сарын 14-ний өдрийн **************7 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, мөн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 сарын 16-ны өдрийн 150 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч , нараас хууль сануулж авсан мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин түүний ийн сангийн аж ахуйн 1987 оны 7 сарын 16-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хүртэл норомчноор ажиллаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдохгүй бйх тул зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн энэхүү шаардлагыг хангаж боломжгүй байна.

Иймд түүний ийн сангийн аж ахуйн 1987 оны 7 сарын 16-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр хүртэл норомчноор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: МН681**************567/-г тухайн үеийн нэршлээр ийн сангийн аж ахуйн 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ