| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04533/И |
| Дугаар | 182/ШШ2024/03977 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03977
| 2024 09 30 | 182/ШШ2024/03977 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ110798970 тоот Зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн бэлэн бус 24 хувь, бэлэн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: БГ/110798970 тоот ипотекийн гэрээгээр Ү-2206026078 тоот улсын бүртгэлийн дугаартай *******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 21 байр 45 тоот хаягт байршилтай 128.78 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ/110798970 тоот ипотекийн гэрээгээр Ү-2206028410 тоот улсын бүртгэлийн дугаартай *******ын өмчлөлийн Х тоот хаягт байршилтай 11 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Зээлдэгч Х.******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/12246 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт амьдардаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд зээлдэгч *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/12246 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/110798970 дугаартай Кредит картын гэрээ, БГ ЗГ/110798970 дугаартай Ипотекийн гэрээ, БГ ЗГ/110798970 дугаартай Ипотекийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1.******* нь Х.*******тай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/110798970 дугаартай Кредит картын гэрээг байгуулж, Ү-2206026078 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 21 байр, 45 тоот хаягт байршилтай 128,78 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206028410 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 21 байр, Зоорын давхарын 30 тоот хаягт байрлах 11 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 100,000,000 төгрөгийн кредит карт олгосон.
2.2. Х.*******ас кредит картын гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/12246 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Х.******* нь Х тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******ын хаяг тодорхойгүй гэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/13974 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас *******ын оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд С тоот гэжээ.
Тус хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Х.******* нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга тодорхойлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч ******* /утас:*******/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА