Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00969

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00969

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *****************

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00902/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ********** миний бие 1981 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар ангид суралцаж байх үедээ 3 жилийн хугацаатай цэргийн албанд татагдаж 1984 онд цэргээс халагдсан.

Цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний Нэгдсэн үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс машинистаар ажилд орж 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Ажлаас чөлөөлсөн тушаал дээр миний нэрийг *********** гэж буруу бичсэн учраас шүүхэд хандсан. Би байгаа баримтаараа ажилласан жилээ тогтоолгоё. Миний Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарт 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал машинистаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна....гэв

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын *************дугаартай албан бичиг, БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны ***********дугаар Алаг-Эрдэний салбар зарим ажилчидын өөрчилөх ба шинээр авах тухай тушаалын архивын хуулбар, Монгол улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны ********** дугаар Хөдөөгийн эрчим хүчний салбарын сумдын тамгын газарт нь шилжүүлэх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, ******** дугаартай Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн зөвлөлөөс нээж олгосон хөдөлмөрийн дэвртрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 5-9, 44 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ********* нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 45-48 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/987 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 27-31 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №131 дугаар Алаг-Эрдэний салбар зарим ажилчидын өөрчилөх ба шинээр авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 32-33 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны ******** дугаар Хөдөөгийн эрчим хүчний салбарын сумдын тамгын газарт нь шилжүүлэх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 36-37 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын салбарт ажиллаж байсан **********ийн 1990-1991 онуудын цалингийн тодорхойлолт, (хх-ийн 49-50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/829 дугаартай албан бичгээр ирүүлсэн БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны *********дугаар Алаг-Эрдэний салбар зарим ажилчидын өөрчилөх ба шинээр авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 57-58 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11/890 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны *****дугаар Гэрээт ажлы хөлс олгох тухай тушаалын архивын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн, (хх-ийн 52-54 дүгээр тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд миний нэрийг Т.Ганзориг бичсэн байдаг тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарт 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ********** нь Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарт 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал машинистаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11/889 дугаар албан бичгээр ирүүлсэн овог гэх хэсэгт Төмөргончиг, нэр гэх хэсэгт *********** байгууллага гэх хэсэгт Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр (Алаг-эрдэнэ сумын салбар), 1990 оны 8 сараас 12 сарыг дуустал, 1991 оны 1 сараас 5 саруудын цалин хөлсний тодорхойлолт (хх-ийн 50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/829 дугаар албан бичгээр ирүүлсэн БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******** дизельчнээс чөлөөлж монтероор, ******** монтерээс чөлөөлж сантехникийн слесараар, **********ийг машинистаар, ********* тракторчинаар 8-р сарын 1-нээс эхлэн томилог ажилуулсугай.... гэх Алаг-Эрдэнийн салбарын зарим ажилчдын өөрчилөх ба шинээр авах тухай ******** дугаар тушаалын архивын хуулбар, (хх-ийн 6, 57-58 дугаар тал),

гэрч ********** ...Намайг 1990 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Дизель станцад Дизельчнээр ажилд орох үед ********** нь ажиллаж байсан. Тэрээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уурын зууханд гачегиар хийдэг байсан. Тухайн үеийн миний ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Дизель станц болон **********ийн ажиллаж байсан уурын зуух нь нэг салбар боловч өөр өөр чиг үүрэгтэй байсан юм. Тухайн үеийн уурын зуух, дизель станцын дарга нь ********** гэж хүн байсан юм.... гэх мэдүүлэг,

гэрч ******** ...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрчим хүчний салбарт 1986 оноос эхлэн 1994 он хүртэл Машинист хийдэг байсан. Тэр үед 1990 онд ********** тус салбарт машинистаар ажиллахаар орж ирсэн юм. Намайг ажиллаж байх үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Дизель станц гэж уурын зуухнаас тусдаа өөр чиг үүргийн байгууллага байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 45-48 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд **********ийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарт 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч **********т холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын *********дүгээр тушаалын хавсралт манай архивд шилжиж ирээгүй байх тул иргэн **********т холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. гэх бичилттэй 11/693 дугаар албан бичиг (хх-ийн 5 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 1994 оны захирамж, тамгын газрын даргын 1994 оны тушаалыг шүүж үзэхэд **********той холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/798 дугаар албан бичиг (хх-ийн 40 дүгээр тал), нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ********** нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ********* нь 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх гэх бичилттэй 257 дугаар албан бичиг (хх-ийн 24 дүгээр тал) хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *********ийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарт 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЖАРГАЛ