| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00485/И |
| Дугаар | 148/ШШ2024/00422 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2024/00422
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2024/00422 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол Сөүлийн гудамжны 11/11-р барилгын 6 давхар ******* инвест ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* *******-р хэсэг гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт /РД: /-д холбогдох утас: ************
Нэхэмжлэлийн шаардлага: 2,924,*******82.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Т. нь:
1. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №10501*******022*******024150 тоот Онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 1,000,000.00 төгрөгийг нэг сарын *******.4 хувийн хүүтэйгээр зээлсэн Зээлдэгч Т.тэй байгуулсан дээрхи нэмэлт зээлийн гэрээний 4.1.*******, 4.1.6-т дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч Т.гээс:
1. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №10501*******022*******024150 тоот Онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,28*******,655.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******70,726.72 төгрөг, түүнчлэн өмгөөллийн хууль зүйн туслалцааны зардалд 270,000 төгрөг, нийт нийлбэр дүн болох 2,924,*******82.21 төгрөгийг гаргуулах улсын тэмдэгтийн хураамж 62,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Т. миний бие invest ББСБ надад гаргасан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 2,924,*******82.21 төгрөгийг үнийн дүнг миний зүгээс төлж барагдуулхад ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 2,924,*******82.21 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын дотор 6 сарын хугацаатай хуваан төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага дээр маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* инвест ******* ББСБ ХХК нь Т.д холбогдуулан 2,924,*******82.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,924,*******82.21 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* инвест ******* ББСБ ХХК нь Т.д холбогдуулан 2,924,*******82.21 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,000 төгрөгийн тал хувь болох *******1,000 төгрөгийг хариуцагчаас, үлдэх *******1,000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-1001*******0000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ