Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2023/0015/З |
Дугаар | 128/ШШ2023/0796 |
Огноо | 2023-10-31 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0796
2023 10 31 128/ШШ2023/0796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б /РД:/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э /Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч/
Иргэдийн төлөөлөгч: Ю.Э
Маргааны төрөл: Эд хөрөнгийн улсын бүртгэлийн маргаан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Боос Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан "Эрхийн улсын бүртгэлийн дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай гарааш, хувийн сууцны зориулалттай 260 м/кв /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 00000******* гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 м/кв /2-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Оийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 00000******* гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, иргэн Т.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай 303 м/кв талбай бүхий авто гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.
2.Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоот хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Т, Т.Д, Т.Л, Ш.Н нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт анх бүртгэгдэж, 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Аийн өмчлөлд, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр 260 м.кв талбайтай 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг салгаж иргэн Ж.Мын өмчлөлд, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Р.Агийн өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Б, Л.Цнарын өмчлөлд, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээгээр иргэн Л.Цхасагдаж иргэн Т.Бийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
2.1.Нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Р.Агаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Орбитын 2 дугаар гудамжны 6а тоотод байршилтай 340.32 м/кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Худалдан худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан бөгөөд өөрийн хөрөнгөөр барьсан авто гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хандахад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлээр тухайн хаяг дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсаныг эс зөвшөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Иргэн Т.Б миний бие иргэн Р.Агаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулаттай 340.32 мкв газрыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр худалдан авсан болно.
Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дээрх гэрээг үндэслэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00690885 дугаартай газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан. Миний бие дээрх газар дээрээ 2021 онд авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж одоо хүртэл өмчилж, ашиглаж байна. Тус газрыг худалдан авахад тухайн газар дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байгаагүй хоосон газар байсан. Мөн газар өмчлөх эрх шилжих бүртгэл хийгдэхэд өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсээгүй болно. Мөн одоогийн байдлаар тухайн газар болон газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчилж, ашиглаж байгаатай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй байгаа болно. Миний бие дээрх барьсан автогаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахаар Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хандахад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлээр тухайн хаяг дээр үл хөдлөх бүртгэлтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан болно.
Миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хариу өгөх тухай 7/9179 дүгээр албан бичгээр миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай хувийн сууцуудыг иргэн Ж.М, Г.О нарын нэр дээр бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэх агуулга бүхий хариуг өгсөн болно.
Улсын бүртгэлийн байгууллага нь миний хууль ёсны дагуу өмчилж буй газар дээр газар өмчлөх эрхгүй иргэдэд бодитоор байхгүй үл хөдлөх хөрөнүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэл гаргагч иргэн Т.Б миний дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.
Учир нь миний бие иргэн Р.Агаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 340.32 мкв газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьсан авто гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн хаяг дээр бодитоор байхгүй үл хөдлөх эд хөрөнгийг хуурамч мэдүүлгийг үндэслэн иргэн Ж.М, Г.О нарын нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тохиолдолд миний бие тухайн хаяг дээр байршилтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний бие анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа болно. гэжээ.
3.1.Нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай гарааш, хувийн сууцны зориулалтай 260 м.кв 1 давхар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 00000******* гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай хувийн орон сууцны зориулалтай 260 м.кв 2 давхар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Г.О*******ийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 00000******* гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, иргэн Т.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай 303 м.кв талбай, авто гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
4.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.Бийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн , Y-******* дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны ба 6а тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, 303 м.кв талбайтай авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Т, Т.Д, Т.Л, Ш.Н нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт анх бүртгэгдэж, 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.А //-ийн өмчлөлд, 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр 260 м.кв талбайтай 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг салгаж иргэн Ж.М //-ын өмчлөлд шилжин, 260м.кв талбайтай 2 дугаар давхрын хэсгийг өмчлөгчийн хүсэлт болон гэрээ хэлцлээр бүртгэл салснаар шинэ бүртгэл үүсч иргэн Г.О //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт салж бүртгэгдсэн байна.
Иргэн Ж.М, Г.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх иргэдийн өмчлөлд мэдүүлэг, өргөдөл, үйлчилгээний төлбөр төлсөн баримт, бэлэглэлийн гэрээ, газрын кадастрын зураг, эд хөрөнгийн фото болон план зургийг үндэслэн тус тус бүртгэсэн байна.
Эрхийн улсын бүртгэлийн , Y-******* дугаарт бүртгэлтэй иргэн Ж.М, Г.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дүгээр зүйлд зааснаар хууль эрх зүйн шаардлага хангасан байх тул бүртгэл хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иргэн Ж.М, Г.О нар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устаж үгүй болсноор хувийн хэрэг бүртгэлийг хаахаар манай байгууллагад хандаж байгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар нэг давхрын хэсгийн эрхийн улсын бүртгэлийн 201013315 дугаартай бүртгэлд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 2008 оны 94к/4-584 дугаартай албан бичгээр, 2 давхрын хэсгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 2/4159, 2014 оны 2/4789, 2/10644 дугаартай албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно" заасны дагуу иргэн Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байрлах 303 м.кв талбайтай авто гаражийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Дээрх үл хөлдөх эд хөрөнгүүд бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Т, Т.Д, Т.Л, Ш.Н нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт анх бүртгэгдэж 2007 оны 5 дугаар сарын 14-ний худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.А //-ийн өмчлөлд, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ж.М //-ын өмчлөлд, 2011 оны 07 дугаар сарын 6-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Д.Б //-ийн өмчлөлд, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Р.А //-ийн өмчлөлд, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Т.Б //, Л.Ц// нарын өмчлөлд, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээгээр иргэн Л.Ц// хасагдаж иргэн Т.Б //-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар "Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно" гэж заасан байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн , Ү-******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулж, 303 м.кв талбайтай авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай хуулийн зохицуулалт болохгүй байгаа. Түдгэлзүүлсэн барьцааны гэрээтэй байгаа учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулиараа өөрчлөлт оруулж болохгүй байгаа 3 шалтгаан байна. Нэгдүгээрт, Түдгэлзүүлсэн байгаа. Хоёрдугаарт, барьцаанд байгаа. Гуравдугаарт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрөө мэдүүлэг гаргаж байж хувийн хэргээ хаалгана. Улсын бүртгэгч хувийн хэргийг хаана гэсэн заалт байгаа. Энэ заалтад хоёр зохицуулалт байдаг. Бүртгэл дуусах, эсвэл бүртгэл дуусгавар болсон үед гэж заасан байдаг. гэв.
5.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбит 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байрлах 520 мкв хувийн сууц, гараажийн зориулалттай, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Т /*******/, Ш.Н //, Т.Лхгацэрэн//, Т.Д/*******/ нар нь 2003 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1, 13.2, 13.3, 13.5.4, 13.5.5 дахь заалтыг үндэслэн газар өмчлөх эрхийн шийдвэр, өргөдөл, газрын кадастрын зураг, план зураг, фото зураг гэх мэт нотлох баримтыг хавсарган мэдүүлэг нотлох баримтаа гаргасан байх бөгөөд уг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн 000******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгон, эрхийн улсын бүртгэлийн дугаарт 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн болно.
2007 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгө иргэн Ц.А //-ийн өмчлөлд, 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг салгаж 260 мкв талбайтай 1 давхрын хэсгийг иргэн Ж.М//-ийн өмчлөлд, 2 давхрын 260 мкв талбайтай хэсгийг өмчлөгчийн хүсэлтээр болон гэрээ хэлцлээр бүртгэл салгаснаар шинэ бүртгэл үүсэх үйлчилгээгээр иргэн Г.О//-ийн өмчлөлд тус тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэн өмчлөх эрхийн №0000******* тоот гэрчилгээг бичин олгосон. Эрхийн улсын бүртгэлийн , Ү-******* дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар хууль эрх зүйн шаардлага хангасан байх тул бүртгэл хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иргэн Ж.М, Г.О нар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.7-д зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь устаж үгүй болсноор хувийн хэрэг бүртгэлийг хаахаар манай байгууллагад хандаж байгаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 1 давхрын хэсгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 2008 оны 94к/4-584 тоот албан бичгээр, 2 дугаар давхрын хэсгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2013 оны 2/4159 тоот албан бичиг, 2014 оны 2/4789, 2014 оны 2/10644 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Иргэн Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байрлах 340 мкв авто гараашийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.8 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасан байна. Иймд манай байгууллагаас үнэн зөв хууль эрх зүйн шаардлага хангасан бүртгэлийг хүчингүй болгуулж, дараагийн бүртгэлийг бүртгэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.1.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлд анх Т.Б гарааш бүртгүүлэх гээд хандсан. Газар нь өмчлөх эрхээ шилжүүлээд Т.Бийн нэр дээр гарсан байдаг. Байшингаа бүртгүүлэх гэхээр тухайн газрын хаягт 2 давхар оффисын зориулалтай объект байсан. 1,2 давхар хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. Тухайн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэхээр 2, 3 хүний гэрчилгээ байсан. Сонгинохайрхан дүүргийн газрын албанд бүртгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-т зааснаар өмнөх бүртгэл хүчинтэй байгаа учир дараагийн бүртгэл хийх боломжгүй байсан учраас уг заалтаар бүртгэхгүй гэсэн. гэв.
6.Гуравдагч этгээд Ж.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний нэр дээр бүртгэлтэй байшин одоо байхгүй. Тийм учраас иргэн Т.Бийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа болно. Гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Шүүх хуралдааныг эзгүйд хийж өгнө үү гэжээ.
6.1.Гуравдагч этгээд Г.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Г******* овогтой О би Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Одоо уг эд хөрөнгө устсан надад хамааралгүй болно. Миний нэр дээр ийм эд хөрөнгө одоо байхгүй. Иймд Т.Бийн нэхэмжлэлийг дэмжиж байна. Шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцох боломжгүй. Шүүх хуралдааныг намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. гэж зааснаар хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
3.Нэхэмжлэгч ...Улсын бүртгэлийн байгууллага нь миний хууль ёсны дагуу өмчилж буй газар дээр газар өмчлөх эрхгүй иргэдэд бодитоор байхгүй үл хөдлөх хөрөнүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
... Учир нь миний бие иргэн Р.Агаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 340.32 мкв газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьсан авто гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн хаяг дээр бодитоор байхгүй үл хөдлөх эд хөрөнгийг хуурамч мэдүүлгийг үндэслэн иргэн Ж.М, Г.О нарын нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тохиолдолд миний бие тухайн хаяг дээр байршилтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. гэж тайлбарлан маргаж байна.
3.1.Харин хариуцагч талууд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Эрхийн улсын бүртгэлийн , Y-******* дугаарт бүртгэлтэй иргэн Ж.М, Г.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дүгээр зүйлд зааснаар хууль эрх зүйн шаардлага хангасан байх тул бүртгэл хүчингүй болгох үндэслэлгүй байна.
... Иргэн Ж.М, Г.О нар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.7-д зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь устаж үгүй болсноор хувийн хэрэг бүртгэлийг хаахаар манай байгууллагад хандаж байгаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 1 давхрын хэсгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 2008 оны 94к/4-584 тоот албан бичгээр, 2 дугаар давхрын хэсгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2013 оны 2/4159 тоот албан бичиг, 2014 оны 2/4789, 2014 оны 2/10644 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Иргэн Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны 6а тоот хаягт байрлах 340 мкв авто гараашийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.8 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасан гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
3.2.Гуравдагч этгээдүүд болох Ж.М, Г.О нар нь ...Миний нэр дээр бүртгэлтэй байшин одоо байхгүй. Тийм учраас иргэн Т.Бийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа болно. Гэрчилгээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. гэх тайлбарыг тус тус бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээ илэрхийлсэн болно.
4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:3.1.2.эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг;, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана., 14 дүгээр зүйлийн 14.1.Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана:14.1.7.өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан. гэж тус тус заасан байна.
5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Б нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Р.Атай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбит 2 гудамж, 6а тоот, 340.32 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн газрыг худалдан авч, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 000690885 дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн дээр өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлжээ.
5.1.Нэхэмжлэгч нь иргэн Р.Агаас газрыг худалдан авах үед тухайн газар дээр ямар нэг үл хөдлөх хөрөнгө байгаагүй болох нь Р.Аг гэрчээр асуусан мэдүүлгээр /хэргийн 1 дүгээр хавтас, 168 дахь тал/ болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/308 тоот албан бичгийн 4, 5, 6 д хавсралтад авагдсан газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг сансрын зурагтай давхцуулан үзүүлсэн зургуудаар нотлогдож байна.
5.2.Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр /хэргийн 1 дүгээр хавтас, 147-158 дахь тал/ нэхэмжлэгч Т.Бийн өмчлөлийн газар дээр иргэн Ж.М, Г.О нарын барилга байхгүй, харин нэхэмжлэгчийн барьсан авто гаражийн зориулалттай барилга байгаа болох нь тогтоогджээ.
6.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. гэж заасан атал хүчингүй болгуулахаар маргаж буй иргэн Ж.М, Г.О нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь бодит байдалд байхгүй устсан, энэ талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаангүй байхад устсан эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгохгүй, цаашлаад нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газарт барьсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандахад хүчинтэй бүртгэл байгаа үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуцагч нарын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
6.1.Тодруулбал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг хариуцагч баримтлах ёстой байжээ.
6.2.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл нь объектоо дагаж үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болох шинжтэй атал нэгэнт устсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж байгаа нь улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.3.Нөгөөтэйгүүр хүчингүй болгуулахаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг хязгаарласны улмаас бүртгэлүүдийг хүчингүй болгох боломжгүй гэж татгалзаж байгаа нь ойлгомжгүй, устаж үгүй болсон эд хөрөнгийг захиран зарцуулах хууль зүйн ойлголт байхгүйг дурдах нь зүйтэй.
7.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Эрхийн улсын бүртгэлийн дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай гараж, хувийн сууцны зориулалттай 260 мкв талбай /1-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.Мыг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 00000******* гэрчилгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 260 мкв талбай /2-р давхар/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Г.Оийг бүртгэсэн бүртгэл болон эрхийн улсын бүртгэлийн 00000******* гэрчилгээг тус тус хүчингүй болгож, иргэн Т.Бийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Орбитын 2 дугаар гудамжны тоотод байршилтай 303 мкв талбай бүхий авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нийт 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ
Г.УРАНГУА
ШҮҮГЧ
Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ
Б.МӨНХ-ЭРДЭНЭ