Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/913

 

 

 

 

     2022        09            15                                          2022/ДШМ/913

 

                               Э.Б , Ц.Ш , Б.Б ,Ц.А нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч К.Б ,

шүүгдэгч Ц.Ш , түүний өмгөөлөгч Д.Н ,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Ц ,

шүүгдэгч Ц.Ц.А , түүний өмгөөлөгч Д.А , 

нарийн бичгийн дарга  Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/757 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямдэлэг, Х.Онолт нарын хамтран гаргасан 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Э.Б , Ц.Ш , Б.Б , Ц.А нарт холбогдох 2002001020167 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......... овгийн Э- ийн Б , .........  оны ... дугаар сарын ... -ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .........  даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт .........  дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

2. .........  овгийн Ц-ын Ш,  ......... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр, зураглал мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ........., бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо Эрүүл мэндийн бодлогыг дэмжих сан ТББ-д зөвлөх ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт .........  дүүргийн ... дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй /РД: .............../;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

3. ......... овгийн Б-ийн Б, .........  оны .... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй......... нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Шилэн данс, төсөв хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл ... , .......... дүүргийн ..........  дүгээр хороо, ..........  дүгээр хороолол, ..........  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлгүй, /РД: ............../;

4. ..........  овгийн Ц-ийн А , ..........  оны ... дугаар сарын ... -ны өдөр ..........  аймагт төрсөн, ...  настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ..........  ам бүл ... , нөхөр, хүүхдийн хамт ..........  дүүргийн ...  дугаар хороо, ...  дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Э.Б  нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш тэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг тус тус зөрчиж,

1. Иргэн Б.Н нь Нийслэлийн Газрын албанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт 896 м.кв талбай бүхий газар эзэмших хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гаргасныг тус албанаас мөн өдөр нь “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх олгох асуудлыг Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж хариу өгсөн байхад Э.Б  нь Б.Н Нийслэлийн Газрын албанд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гаргаж хангах боломжгүй гэж шийдвэрлэгдсэн өргөдлийн хуулбар дээр Ц.Ш т “Боломжийг судалж танилцуулах, 19/IV” гэж цохолт хийж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар Б.Н-т  газар шинээр эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш ээр үйлдүүлэн, уг хурлын тэмдэглэлд өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлалтай, нэгж талбарын ………. дугаарт бүртгэлтэй 896 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.Н-т  давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна...”, 33.4-д Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно...”, 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно...” гэснийг,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/223, А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг тус тус зөрчиж,

2. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хурлаар иргэн Б.А газар эзэмших хүсэлтийг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Ц.Ш ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлд өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1863730811647 дугаарт бүртгэлтэй 3093 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.А-д  давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэснийг,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223, А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн Б дэх хэсгийг тус тус зөрчиж,

3. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаар ................ ХХК, өөрийн төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б , иргэн Л.С нарын газар эзэмших хүсэлтийг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Ц.Ш ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлд өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10,000 м.кв газрыг төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б од, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10,000 м.кв газрыг иргэн Л.Л.С т, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 62,794 м.кв газрыг ................ ХХК-д худалдаа үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, ................ ХХК болон Б.Б , Л.С нарт давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”,

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ын 4.1 дэх хэсэг “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадна ирмэгээс гадагш 10м, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын гадна ирмэгээс 5м зайд байхаар тогтоох”,

4.3 дахь хэсэгт заасан “Хамгаалалтын зурвас дотор нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөс бусад тохиолдолд барилга байгууламж, орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын “хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах, хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг тус тус зөрчиж,

“Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хурлаар иргэн С.Н Нийслэлийн Газрын албанд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/743 дугаартай захирамжаар Л.С  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 6750 мкв талбай бүхий газрын хэмжээг 5899 мкв-аар нэмэгдүүлж 12,649 мкв талбай болгож нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэж усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон, холбогдох байгууллагаас саналгүй тул боломжгүй, эс зөвшөөрсөн” гэсэн дүгнэлт гарч С.Н д 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/4157 дугаартай албан бичгээр хариу өгсөн,

4. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дахин хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Ц.Ш ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлд өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар Л.С  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгж талбарын 146001/0095 дугаартай 6750 мкв хэмжээтэй газрын талбайн хэмжээг 12,649 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, С.Н-д  давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. ”...мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.”, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, гэснийг,

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны №83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө” гэснийг тус тус зөрчиж

5. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн Тайнь-0 тоот хаягт байрлах газарт иргэн Л.Б , Ц.Ц нарын иргэд нь газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа иргэн Д.Г болон түүний хамаарал бүхий 9 иргэний “...газар эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа тул байршил сольж, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү" гэх Газрын тухай хуулиар зөвшөөрөөгүй хүсэлтийг хүлээн авч “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14 дугаартай хурлаар иргэн Д.Г нарын 10 иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцүүлээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлийг өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар “иргэн Г.Т, Н.Н, Б.У, Б.У, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү , Д.Г нарын 10 иргэнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд амины орон сууцны зориулалттай 600 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш , Нийслэлийн газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.А нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”,

мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”

6. 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 27, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрүүдийн хурлаар иргэн Ц.О эзэмшлийн газрын хэмжээг өөрчлөх нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцүүлээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлийг өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК- ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Ц.А ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”,

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1,1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно..”

33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.”

31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна..” гэснийг тус тус зөрчиж,

7. Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар хурлаар иргэн Э.Х газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлийг өөрөө хянаж, гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 481 дүгээр захирамжаар Нийслэлийн газрын албанд зуслангийн зориулалтаар олгогдсон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын сангийн аж ахуйн баруун талд байрлах нэгж талбарын 18636295749202 дугаартай 99,920 м.кв талбай бүхий газраас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын '16-ны өдрийн А/1067 дугаартай захирамжаар иргэн Э.Х нэгж талбарын 1781110523 дугаар бүхий 50.000 м2 талбай бүхий газрыг амины орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон.

Ц.Ш  нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга Э.Б тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Газрын тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17- д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэнд дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг тус тус зөрчиж,

1.  Иргэн Б.Н нь Нийслэлийн Газрын албанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт 896 м.кв талбай бүхий газар эзэмших хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг тус албанаас мөн өдөр нь “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх олгох асуудлыг Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж хариу өгсөн байхад Э.Б  нь Б.Н Нийслэлийн Газрын албанд2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргаж хангах боломжгүй гэж шийдвэрлэгдсэн өргөдлийн хуулбар дээр Ц.Ш т “Боломжийг судалж танилцуулах, 19/IV" гэж цохолт хийж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08- ны өдрийн хурлаар Б.Н т газар шинээр эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй ^ байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, зөвлөлийн дарга Э.Б  нь хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлалтай, нэгж талбарын 18642312032058 дугаарт бүртгэлтэй 896 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.Н т давуу байдал бий болгосон,

мөн Э.Б тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар ззэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна...”, 33.4-д Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно...”, 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно...” гэснийг,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223, А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг тус тус зөрчиж,

2. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар иргэн Б.А газар эзэмших хүсэлтийг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлд Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1863730811647 дугаарт бүртгэлтэй 3093 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.А давуу байдал бий болгосон,

мөн Э.Б тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэснийг,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223, А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн Б дэх хэсгийг тус тус зөрчиж,

3. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаар ................ ХХК, Э.Б ы төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б , иргэн Л.С нарын газар эзэмших хүсэлтийг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлд Э.Б  хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10,000 м.кв газрыг төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б од, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10,000 м.кв газрыг иргэн Л.Л.С т, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 62,794 м.кв газрыг ................ ХХК-д худалдаа үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, ................ ХХК болон Б.Б , Л.С нарт давуу байдал бий болгосон,

мөн Э.Б тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”,

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгндийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ын 4.1 дэх хэсэг “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадна ирмэгээс гадагш Юм, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын гадна ирмэгээс 5м зайд байхаар тогтоох”,

4.3 дахь хэсэгт заасан “Хамгаалалтын зурвас дотор нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөс бусад тохиолдолд барилга байгууламж, орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17- д заасан “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын Xөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах, хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэснийг тус тус зөрчиж,

“Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар иргэн С.Н Нийслэлийн Газрын албанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаартай захирамжаар Л.С  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 6750 мкв талбай бүхий газрыг хэмжээг 5899 мкв-аар нэмэгдүүлж 12,649 мкв талбай болгож нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэж усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон, холбогдох байгууллагаас саналгүй тул боломжгүй, эс зөвшөөрсөн” гэсэн дүгнэлт гарч С.Н д 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/4157 дугаартай албан бичгээр хариу өгсөн,

4. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дахин хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэл үйлдэж, уг хурлын тэмдэглэлд Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар Л.С  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгж талбарын 146001/0095 дугаартай 6750 мкв хэмжээтэй газрын талбайн хэмжээг 12,649 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, С.Н д давуу байдал бий болгосон,

мөн Э.Б тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.”, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, гэснийг,

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны №83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө” гэснийг тус тус зөрчиж

5. Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаагийн Тайнь-0 тоот хаягт байрлах газарт иргэн Л.Б , Ц.Ц нарын иргэд нь газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа иргэн Д.Г болон түүний хамаарал бүхий 9 иргэний “...газар эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа тул байршил сольж, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү" гэх Газрын тухай хуулиар зөвшөөрөөгүй хүсэлтийг хүлээн авч “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн №14 дугаартай хурлаар иргэн Д.Г нарын 10 иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцүүлээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлийг Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар “иргэн Г.Т, Н.Н, Б.У, Б.У, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү , Д.Г нарын 10 иргэнд Хан-Уул дүүргийн 16- р хороонд амины орон сууцны зориулалттай 600 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, давуу байдал бий болгосон,

мөн Э.Б , Нийслэлийн газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.А нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”,

мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”

6. 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн хурлаар иргэн Ц.О эзэмшлийн газрын хэмжээг өөрчлөх нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцүүлээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлийг өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Ц.А ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон,

Мөн Э.Б тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж 'ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”,

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.."

31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна..” гэснийг тус тус зөрчиж,

7. Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар хурлаар иргэн Э.Х газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлийг Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 481 дүгээр захирамжаар Нийслэлийн газрын албанд зуслангийн зориулалтаар олгогдсон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын сангийн аж ахуйн баруун талд байрлах нэгж талбарын 18636295749202 дугаартай 99,920 м.кв талбай бүхий газраас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаартай захирамжаар иргэн Э.Х нэгж талбарын 1781110523 дугаар бүхий 50.000 м2 талбай бүхий газрыг амины орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон.

Ц.А нь Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б , Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш  нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”,

мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”,

33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн хурлаар иргэн Ц.О эзэмшлийн газрын хэмжээг өөрчлөх нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцүүлээгүй байхад Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш  нь хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлийг Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,

Б.Б  нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн ................... дугаартай хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Фейсбүүк, үнэгүй.мн зэрэг сайтуудаар газар хайхад Фейсбүүкийн зарын группт С гэдэг хүн зар байршуулсан байсан. Тэгээд С зарын дагуу холбогдож уулзахад “Ахад нь төмөр замтай ойрхон агуулахын зориулалтаар ашиглах газар байна, чи энэ газрыг сонирхох уу, би зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Хэрвээ чи миний газрыг авна гэвэл би гэрчилгээг нь гаргуулъя, дараа нь үнэ ханшаа тохиръё гэсэн. ... 2018 оны 12 билүү 2019 оны 01 сард над руу утсаар холбогдоод нөгөө газар чинь болохоор болсон шүү, одоо үнэ хөлсөө яримаар байна гэхээр нь уулзсан. Тэгэхэд Л.С ах газрын гэрээ харуулсан, тус гэрээн дээр улиралдаа 2 сая төгрөгийг улсад тушаахаар байсан, тэгэхээр нь би за за ахаа наадах чинь болохгүй юм байна, өндөр төлбөртэй юм байна, болилоо гэсэн чинь Л.С ах чи төлбөрөө мөнгөөр биш юмаа гэхэд ажил үйлчилгээ хийгээд төлчих гэсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Ш ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Ц.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ ... Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлэг нь нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг анхаарах учиртай. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа хүний хувийн бүртгэл гэх баримтаар нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө” гэж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Нямдэлэг, Х.Онолт нар хамтран гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нийслэлийн газрын албаны Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Л.Лхагвасүрэнгийн мэдүүлгүүд нь зөрүүтэй тухайд:  Гэрч Л.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ... 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар иргэн Б.Алтаншагайн газар эзэмших хүсэлтийг хэлэлцсэн” гэх агуулга бүхий мэдүүлгийг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ “ ... 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар иргэн Б.Алтаншагайн газар эзэмших хүсэлтийг хэлэлцээгүй ... ” гэх агуулга бүхий мэдүүлгүүдийг тус тус өгсөн.

Гэрч Л.Л нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө ямар учраас түүний урьд өгсөн мэдүүлэг өөрчлөгдсөн шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Тодруулбал: гэрч Л.Л “... Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар орж байгаа асуудал нь Засаг даргын хэмжээнд яригддаг асуудал бөгөөд одоо санаж байхад 2017 оны 09-р сарын 08-ний өдрийн хурлаар иргэн Б.А олгосон газрын асуудлыг хэлэлцээгүйг санаж байна. Би өмнө нь энэ асуудлыг хурлаар орсон гэж мэдүүлсэн нь ямар учиртай гэхлээр манай албанд ирж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн материал нь бүгд л хурлаар орж шийдвэрлэгддэг болохоор Б.А олгосон газрын хурлаар орсон байх л гэж бодож хэлсэн юм ... албаны дарга Э.Б  Б.А гаргасан материалыг шалга, судал гэж үүрэг өгсөн үүний дагуу л би үзэж судлаад боломжгүй юм байна гэдгийг нь танилцуулж байсан. Би өмнөх мэдүүлэгтээ газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлүүлэх хурлын процессын дагуу л орсон байх гэдгээр мэдүүлэг өгсөн буруу юм байна..” /8хх 115/ гэж мэдүүлсэн. Л.Лхагвасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь харилцан адилгүй байх боловч мэдүүлэг өөрчлөгдөх болсон шалтгааныг дахин мэдүүлэг өгөх явцдаа тодорхой тайлбарласан, түүний гэрчээр дахин өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар буюу гэрч С.Энхжаргал, Д.С.Н , Д.Дашцэцэг нарын мэдүүлэг болон хэргийн газарт болон Л.Лхагвасүрэнгийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон тул шүүхээс түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Д.С.Н  нь Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцсон эсэх нь эргэлзээтэй тухайд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг цугларсан нотлох баримтуудаар иргэн Ц.О газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1,1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..” 33.4-д заасан “Хорих ангийн гадна хориотой бус болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн. Түүнчлэн газар эзэмших эрх олгох тухай Засаг даргын захирамжийн үндэслэл болсон 2018 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн зөвлөлийн хурлаар иргэн Ц.О эзэмшлийн газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт нь хэлэлцэгдээгүй, тус хурлын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын 12 дугаартай төлөвлөгөө, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус зөвлөлийн гишүүн Д.С.Н гийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Гэтэл Нийслэлийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Ш  нь Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Ц.О Нийслэлийн Газрын албанд хандаж 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буюу зөвлөлийн хурлаас 1 хоногийн өмнө гаргасан хүсэлтийг зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөлийн гишүүд зөвшөөрсөн мэтээр тэмдэглэл үйлдэж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаар захирамжийн төслийг бэлтгэсэн. Зөвлөлийн дарга Э.Б  нь дээрх тэмдэглэл, захирамжийн төслийг баталгаажуулан, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “өндөр хүчдэлийн" цахилгааны шугамын доор иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглосон газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Ц.А ийн хамаарал бүхий төрсөн дүү болох иргэн Ц.О эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон. Шүүгчийн захирамжид дурдсанчлан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын ирцийн тэмдэглэлд гэрч Д.С.Н  нь гарын үсэг зураагүй байдаг боловч тухайн өдрийн хуралдаанд оролцсон талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь тус өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын 12 дугаартай төлөвлөгөөгөөр нотлогддог. Түүнчлэн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан Ц.О Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан газар эзэмших тухай хүсэлт нь зөвлөлийн хурал болсон гэх цаг хугацаанаас 1 хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бичигдсэн байгаа нь тухайн хүсэлт зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүй талаар мэдүүлсэн гэрч Д.С.Н гийн мэдүүлгийг давхар нотолж байна. Учир нь иргэн, аж ахуйн нэгжээс газар эзэмших тухай хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд ирүүлсэн тохиолдолд байгууллагын нэгдсэн бүртгэлд авах, холбогдох газар, хэлтсийн дарга нар нь дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчид цохолт хийх, хүлээн авсан газар зохион байгуулагч нь журамд заасны дагуу суурин болон хээрийн судалгааг хийж, материал бүрдүүлэх, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд хэлтсийн даргаар дамжуулан Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдааны төлөвлөгөөнд тусгуулах зэрэг зайлшгүй хийгдэх процесс ажиллагааг 1 хоногийн дотор гүйцэтгэх боломжгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд гэрч Д.С.Н  нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын ирцийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Д.С.Н гийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зөвлөлийн хурлын тэмдэглэл, төлөвлөгөө /3хх 60-67/ болон Нийслэлийн Газрын албаны архивт авагдсан зөвлөлийн хурлын тэмдэглэл хоорондоо зөрүүтэй, мөн дан нотлох баримтаар буюу хувь хүний бүртгэл гэх баримтаар шүүгдэгч нарын гэм буруутайг нотлох боломжгүйн тухайд:

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн засаг даргын хамтарсан 2016 оны 9 сарын 23-ны өдрийн А/223, А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн газрын албаны дүрмийн 3.1.17-д “улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэж зааснаас үзэхэд уг зөвлөлийн шийдвэр үйл ажиллагаанаас гарсан шийдвэрийг үндэслэж, Засаг дарга захирамж гаргахаар байна. “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-өөр асуудал хэлэлцэхэд тухайн хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг урьдчилан зөвлөлийн гишүүдэд тараадаг ба 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаартай хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд иргэн Б.Н , Б.А нарт, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд иргэн Ц.О , 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Э.Хангалд, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ................ ХХК, Б.Б , Л.Л.С , С.Н  болон Д.Г нарын нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлэх, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх асуудал тусгагдаагүй байна. Энэ талаар уг зөвлөлийн гишүүн Д.С.Н гаас гаргаж өгсөн баримт болон зөвлөлийн гишүүд болох Д.Д, С.Д, Д.Э , Д.С.Н , дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Төмөрбаатар, Л.Л нарын мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл газар зохион байгуулагч судлаагүй, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаж зөвлөлөөр хэлэлцэгдээгүй байхад Э.Б , Ц.Ш  нар нь зөвлөлөөр хэлэлцэж зөвшөөрсөн гэсэн тэмдэглэл үйлдэж, улмаар зөвлөлийн хурлын тэмдэглэлд үндэслэн Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээ гарчээ. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай хуралдаанаар газар эзэмшүүлэх, ашиглах эрх олгох тухай 11 иргэн, аж ахуй нэгжийн асуудал хэлэлцэгдсэн байхад 15 дугаартай хуралдааны тэмдэглэлд нийт 82 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх асуудал хэлэлцэгдсэн мэтээр нэмэгдэж орсон, улмаар Нийслэлийн засаг даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар 60 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. Түүнчлэн Нийслэлийн засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/279 дугаартай захирамжаар “Тогтоолын төсөл боловсруулах, санал авах, өргөн барих, хянах, мэдээлэх, захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ыг баталжээ. Уг журмын 3.2.1-д “... Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн боловсруулна”, захирамжийн төсөлд тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс санал өгөхөөр тусгасан байна. Гэтэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс дээрх газар эзэмшүүлэх захирамжийн төслөөс Э.Хангал, Б.Н , ................ ” ХХК болон иргэн Б.Б , Л.Л.С , С.Н  нарт газарт эзэмшүүлэх асуудалд санал өгөөгүй, захирамжийн төсөлд дээрх нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн асуудал байгаагүй, хувийн хэргүүдийг Газрын албанаас Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлж, хянуулаагүй болох нь захирамжийн төсөлд санал өгсөн хуудас, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Д , мэргэжилтэн Ё.Б, С.Э, Б.Унарын мэдүүлгээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл хянан шийдвэрлэх зөвлөлийн гишүүд, дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч болон Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газар, баримт бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотлох баримтуудыг улсын яллагч нарын зүгээс яллах дүгнэлтэд дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан боловч шүүхээс зөвхөн гэрч Д.С.Н гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын төлөвлөгөө буюу дан нотлох баримтаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн гэрч Д.С.Н гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын төлөвлөгөө гэх баримт нь хувь хүний бүртгэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх баримтыг шүүгдэгч Ц.Ш  нь боловсруулж, Э.Б  нь хянасан болохыг дурдах нь зүйтэй.

4. Л.С нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг. Гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа нь тэднийг нэг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцох агуулга, хууль зүйн үндэслэл болно. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.С нь Э.Б , Ц.Ш  нарын үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гагцхүү Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10,000 м.кв газрыг эзэмших эрхийг олж авч, өөртөө эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Б төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б од эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг гаргуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн 757 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б ы өмгөөлөгч К.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С.Н  болон Л.Л нарын мэдүүлгийг иш татаад эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар зөрүүгүй, үндэслэл бүхий эргэлзээгүй гэж прокуророос тайлбарлаад байна. Гэрч С.Н , Л.Л нартай холбоотой хэрэгт авагдсан баримтуудыг иш татаад хэлэхэд, гэрч Л.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаартай хуралд тодорхой баримтуудыг танилцуулж орсон байдаг. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай зөвлөлийн хуралд бас материалууд танилцуулж орсон байдаг. Хэрэг шалгаад эхлэхээр “.. Б.Н болон Ган-Очир нарын нэр бүхий 10 иргэнтэй холбоотой асуудлыг тус тус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм. Хэлэлцээд зөвшөөрсөн шийдвэр гаргуулсан юм” гээд тайлбарласан байдаг. Дараа нь тодорхой хугацааны дараа Л мэдүүлэг өөрчлөгдөөд “ер нь би санахгүй байна. Тухайн үед ямар ямар асуудлыг хэлэлцсэн болохыг санахгүй байна. Би буруу хэлсэн байна” гэдэг байдлаар залруулсан. Түүнийг нь прокуророос “үндэслэл бүхий тайлбар өгсөн” гэх байдлаар тайлбарласан. Энэ нь үндэслэлгүй. Авлигатай тэмцэх газраас шалгасан 7 газар эзэмших эрхтэй холбоотой асуудал тухай бүрд гэрч С.Н  зөвлөлийн хурлын төлөвлөгөө гэх баримтыг гаргаж ирж энэ төлөвлөгөөний дагуу бүх асуудлыг хэлэлцдэг. Энэ төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцдэггүй гэх байдлаар тайлбараа өгдөг. С.Н  гэх хүний мэдүүлгийг туйлын үнэн зөв мэтээр ойлгож прокуророос ялладаг. Гэтэл С.Н гийн мэдүүлэг үндэслэлгүй гэдэг нь зөвлөлийн гишүүн болох З, О, Д, Д нарын мэдүүлгээр нотлогддог. Эдгээр гишүүд “төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч нэмэлтээр материалууд ордог” гэж мэдүүлсэн. Гэрч З мэдүүлэхдээ “хурлын төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч нэмэлтээр материал орж ирдэг нь үнэн” гэсэн. Үүнтэй адилхан бусад гэрчүүд мэдүүлсэн. Гэтэл С.Н гийн мэдүүлэг туйлын үнэн мэтээр ойлгож, хэт туйлширч байгаа нь үндэслэлгүй. С.Н гаас гаргаж өгсөн төлөвлөгөө гэх баримтыг прокурор яллах дүгнэлтээ дурдсан. 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 15 дугаартай хурлаар газар эзэмших, ашиглах эрх олгох тухай 11 иргэн, аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцсэн байхад гэсэн байдаг. С.Н гийн гаргаж өгсөн төлөвлөгөөнд 11 асуудлыг хэлэлцэнэ гэж гарч ирсэн. Хуралдааны тэмдэглэлд нийт 82 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн асуудлыг хэлэлцсэн мэтээр нэмэгдэж оруулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар 60 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн шийдвэр гарсан гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд 11 гэсэн байна. Эцсийн шийдвэр 60 гэж гарсан. Цаана нь 47 асуудал үлдэж байна. Уг 47 газар эзэмших эрх олгохтой холбоотой асуудлыг хэн оруулж ирсэн бэ. Бүх асуудлыг шалгахгүйгээр Шижир, Э.Б  хоёрт холбогдох хэргийг хөнддөг. Зөвхөн 7 иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг татаж оруулж ирээд байдаг. Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гээд заасан. Мөн хэргийн материалд С.Н гийн гаргаж өгөөд байгаа төлөвлөгөө гэх баримтаас гадна мөрдөгчөөс Нийслэлийн газрын албаны архивт холбогдох шалгалтын ажлыг хийж, үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байдаг. Шалгалтаар 2017, 2018, 2019 оны зөвлөлийн хурлын тэмдэглэл, ирцийн талаарх мэдээлэл, холбогдох шийдвэрүүд Газрын албаны архиваас гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор гэрч М, О нар мэдүүлдэг. Хурлын ирцийн тэмдэглэлийг харгалзаж үзэлгүй төлөвлөгөө гэх зүйлийг л анхаарч үздэг. Прокуророос зөвлөлийн хурлын тэмдэглэл нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэл болдог гэж байна. Тэгтэл Газрын тухай хуульд энэ талаарх зохицуулалт байдаггүй. Газрын албаны дүрэм гэж байдаг. Уг дүрэмдээ энэ талаар дурдсан байдаг. Энэ дүрмээс гадна Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/279 дугаартай захирамжаар баталсан Тогтоолын төсөл боловсруулах санал авах, өргөн барих, хянах, мэдээлэх, захирамжлалын баримт бичиг боловсруулах, хянах, мэдээлэх журам гэж байдаг. Уг журмын 3.3.14, 3.3.15, 3.6.3 дахь хэсгүүдэд тодорхой заасан. Тухайлбал, 3.3.14 дэх заалтад “тогтоол, захирамжийн төслийг Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс хууль тогтоомжид нийцүүлнэ” гэж заасан. 3.3.15 дахь заалтад “санал өгсөн албан тушаалтан тогтоол захирамжид өгсөн саналдаа хариуцлага хүлээнэ” гэж заасан. 3.6.3 дахь заалтад “захирамжийн төсөлтэй Засаг дарга танилцаад гарын үсэг зурсаны дараа захирамжийн төслийг хэвлэмэл хуудсан дээр хэвлэнэ” гэж заасан. Энэ бүх процесс явагдаж байж Засаг даргын захирамж гарах ёстой гэж заасан. Захирамжийн төслийг холбогдох этгээдүүдэд хянуулдаг талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлсэн. 11 асуудал хэлэлцэнэ гэж байгаад 60 асуудлыг хэлэлцсэн байдаг. Тэгвэл зөрүү болох 47 асуудлыг хэн оруулж ирсэн бэ. Зөвхөн Шижир, Э.Б  гэх хоёр хүнд холбогдуулан 7 асуудлыг нь шалгаад байгааг ойлгохгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Э.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н , Д гэх хоёр хүн л “нэмэлтээр материал авдаггүй. Батлагдсан төлөвлөгөөний дагуу явагддаг” гэж мэдүүлдэг. Бусад гишүүд болохоор “нэмэлтээр асуудал орж ирдэг” гэдгийг тодорхой хэлсэн. Лхагвасүрэнгийн мэдүүлэгт “энэ төрлийн материалыг хүнд танилцуулдаггүй” гэсэн байдаг. Уг мэдүүлгүүд дээр үндэслээд нүүрэлдүүлж байцаалт авах ажиллагааг хийж өгнө үү. Бодитой зүйлийг бодитоор нь тогтоож өгнө үү. Бүх гишүүдээс мэдүүлэг аваад нүүрэлдүүлж байцаалт авч өгнө үү. Ганцхан З гэх хүн үнэн байдлыг мэдүүлсэн. Хурал гэж хуульд заагаагүй. Нэг хүнд ирэх ачаалал их учраас хурал гэх зүйлийг дотоод журамдаа зааж өгөөд 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Эдгээр гишүүдийн саналыг нэмж, хасах биш зөвхөн саналыг авах үүрэгтэй байгуулагдсан хурал байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Ц.Ш ийн өмгөөлөгч Д.Н  давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний үйлчлүүлэгч Ц.Ш ийн хувьд, Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд энэ нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажил нь юм. Мөн тэрээр энэ үндсэн ажлаасаа гадна Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл /цаашид “Зөвлөл гэх/-ийн нарийн бичгийн “дарга” ажлыг гүйцэтгэж байсан болно. Түүнийг хэрэгт холбогдуулах болсон гол үндэслэл нь энэхүү нарийн бичгийн ажилтай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах байгууллага түүнийг “Албаны дарга Э.Б тай бүлэглэн иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс ирүүлсэн газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой хүсэлтүүд нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлд тусгаж, Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулсан” гэсэн үндэслэлээр буруутгасан. Ийнхүү буруутгаж буй гол нотлох баримт нь Зөвлөлийн гишүүн болох гэрч Д.С.Н гийн мэдүүлэг байдаг. Тэрээр “миний хувийн архив”-т байгаа Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 11 асуудал товлогдож, хэлэлцэгдсэн байхад 82 асуудал хэлэлцсэн мэт тэмдэглэлд туссан байна. Зөвлөл төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцэх ёсгүй, хэлэлцдэггүй” гэх мэт агуулга бүхий мэдүүлгийг бүхий л буруутгаж буй 7 газрын эзэмших эрхтэй асуудлаар мөрдөн шалгах газарт өгсөн. Мөн Зөвлөлийн зарим гишүүн Д.Э, Д.Д нар ч адил төстэй мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал, хэргийн 9-р хавтас, 96-р хуудсанд байгаа Д.Д мэдүүлэгт “Төлөвлөгөөнд тусгагдаагүй тул хэлэлцээгүй гэж бодож байна. Тухайн өдрийн хурлаар нэмэлт төлөвлөгөө гараагүй, нэмэлтээр газрын асуудал хэлэлцэгдээгүй байна гэж мэдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, тэд тухайн агуулга бүхий мэдүүлгүүдийг өгөхдөө хурлын төлөвлөгөө гэгч Д.С.Н гийн хувийн архиваасаа гаргасан гэх төлөвлөгөө харж байгаад түүнийг үндэслэж, төлөвлөгөөнд байхгүй байгаа учир хэлэлцээгүй гэж үзнэ” гэсэн байдаг. Зөвлөл нийт 9 гишүүнтэй. Гэтэл Зөвлөлийн гишүүн С.Д ‘‘ ... Ер нь бол төлөвлөгөөний дагуу хэлэлцээд явдаг. Зарим тохиолдолд хурлын дундуур яаралтай материал гээд төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудын асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг. ... Хурлын дундуур газар зохион байгуулагч нар нэмэлтээр шийдвэрлүүлэх материал гээд бариад ороод ирдэг. Тэгээд Зөвлөлийн дарга танилцуулж, гишүүдээс саналыг сонсдог, шийдвэрлэе гэвэл хэлэлцдэг. Нэмэлтээр орж ирж байгаа асуудал төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг. Шийдвэр нь хурлын тэмдэглэл дээр тусах ёстой.” /9хх 104/ гэж мэдүүлсэн. Түүнтэй адил мэдүүлгийг зөвлөлийн гишүүн, Газрын албаны орлогч дарга Б.З /25хх 232/, хэлтсийн дарга Ч.О  /2хх 14-15/, гэрч С.Д , /2хх 18/ нар өгсөн байдаг юм. Хэргийн гол гэрчүүдийн мэдүүлгүүдийн энэхүү ноцтой зөрөө нь хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжийг алдагдуулсан тул шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Түүнчлэн Зөвлөлийн гишүүдийн хувьд, мэдүүлэг нь өөрсдийнх нь эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц байж болохоор байгаа тул бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байгаа байж ч болох юм. Мөн энэ талаар миний үйлчлүүлэгч Ц.Ш  “газар зохион байгуулагч нар хурлын бэлтгэл ажлын үед хурлаар оруулах асуудлыг нэрстэй нь надад өгчхөөд, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарсны дараа, хурлын үеэр хүртэл “энэ яаралтай шийдвэрлэх асуудал, үүнийг дарга оруул” гэсэн гэх мэтээр нэмэлт асуудлуудыг оруулаад ирдэг байсан. Өмнөх хурлаар ч хойшлуулсан асуудлууд хуралд их хэмжээгээр нэмэгдэж орж ирдэг, зөвлөлийн гишүүд ч өөрсдөө мөн хурал дээр төлөвлөгөөнд ороогүй асуудлыг шууд нэмж оруулдаг байсан. Гэтэл өнөөдөр асуудал Авилгатай тэмцэх газрын хэмжээнд яригдаад эхлэхээр зарим нэг нь бүх л асуудал дүрэм, журмаар явах ёстой, төлөвлөгөөнд ороогүй асуудлыг огт хэлэлцэх ёсгүй, хэлэлцдэггүй байсан худал, эргэлзээтэй мэдүүлгүүд өгч байна” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг Зөвлөл хэлэлцдэггүй байсан гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй болно. Харин хурлын төлөвлөгөөнд орсон эсэхээс үл хамааран хурлаар нэгэнт хэлэлцсэн асуудлыг хурлын тэмдэглэлд тусгахгүй өнгөрөх боломжгүй. Нөгөө талаар, Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн А/15 дугаартай тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагааны журам, загвар батлах тухай” журамд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хурлаар хэлэлцүүлж болохгүй гэсэн хориглосон заалт байдаггүй, Газар эзэмших, ашиглах эрх олгох асуудлыг зохицуулсан Газрын тухай хуүлийн 23 дугаар зүйлийн 23.2.13-т заасан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах” гэсэн заалтын дагуу гарсан ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаартай тушаалаар батлагдан, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, ХЗДХЯ-нд бүртгэлтэй “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д газар эзэмших, ашиглах эрхтэй холбогдсон асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх тухай заалт ч байхгүй юм. Энэ агуулгаар авч үзвэл, төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцсэн асуудалд хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байна.

Л.Л мэдүүлгийн тухайд: Тэрээр 2020 оны 3 дугаар сарын 31-нд өгсөн мэдүүлэгээ “ ... би тухайн үед суурин судалгаа хийж, Э.Б д танилцуулсан. Б.А олгох газар нь голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул эзэмшүүлэх боломжгүй гэж танилцуулсан. Гэтэл дарга Зөвлөлийн хурлаар оруулж танилцуул гэсэн, үүний дагуу 2017 оны 09 дүгээр сарын хурлаар оруулж танилцуулсан бөгөөд тухайн хуралд танилцуулахдаа мөн л боломжгүй гэсэн саналаа оруулсан юм. Гэтэл хянан шийдвэрлэх хурлаар олонхын шийдвэрээр зөвшөөрсөн шийдвэр нь гарсан байгаа ...” /5хх 132-134/ гэж мэдүүлсэн. Гэтэл мөрдөгч 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Л.Лхагвасүрэнг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна /23хх 97/. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 12-нд Лхагвасүрэнгийн мэдүүлэг прокурорын эсэргүүцэлд дурьдсанчилан өөрчлөгдсөн. Гэхдээ прокурор хэргийн 8 дугаар хавтас, 115-р хуудсанд байгаа Лхагвасүрэнгийн буцсан мэдүүлгээс ишлэл авахдаа зарим үгийг нь дутуу авсан байна. Прокурорын авсан ишлэл дээр “... одоо санаж байхад тэр өдрийн хурлаар ороогүй юм байна” гэснээ “ ... Б.А олгосон газрыг яг үнэн хэрэгтээ хурлаар орсон эсэхийг санахгүй байна” гэж мэдүүлсэн хэсгийг прокурор эсэргүүцэлдээ авалгүй орхигдуулжээ. Зөвлөлийн нарийн бичгийн “дарга” нь Зөвлөлийн хуралд саналын эрхтэй ордоггүй. Түүний үүрэг нь хурлын бэлтгэл хангах, гишүүдийн саналыг тоолох, тэмдэглэл хөтлөх, хурлын шийдвэрийг Газрын албаны бусад газар, хэлтсээр хянуулах, Засаг даргын захирамжид орох газар олголт болон бусад шийдвэртэй холбогдох жагсаалтыг бэлдэх, захирамжийн төсөл бэлтгэх зэрэг техникийн шинжтэй ажил, үүрэг байдаг. Ийм учраас Зөвлөлийн хурлаас иргэн, аж ахуйн нэгжид газар олгох шийдвэр гаргахдаа хуульд заасан хэмжээнээс илүү газар олгосон, хориглосон байршилд газар олгосон зэрэг асуудалд түүнийг буруутгах боломжгүй юм. Яг ийм асуудлууд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгддэг. Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахаар эрүүгийн хэрэг болдог. Үүнийг анхаарч үзнэ үү. Иймд үндэслэлгүй гарсан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Ш  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 7 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон асуудал байдаг. С.Н  гэх гэрчийн гаргаж өгсөн баримт, өөрийнх нь мэдүүлэг, миний бэлдэж баталгаажуулсан хурлын тэмдэглэл хоёрын хооронд зөвхөн уг 7 асуудал биш 177 аж ахуйн нэгж, иргэний газрын асуудал шийдвэрлэсэн зөрүүтэй асуудал байдаг. Би уг албан тушаалд 2016 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. Аль болох буруутгаж болох баримтуудыг үнэлээд байдаг. Намайг ажлаа өгсөнөөс хойших хугацаанд гарсан захирамжийг хүртэл намайг гаргуулсан гэж буруутгаж бичсэн байдаг. Би 3 жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа нийт 7200 гаруй асуудлыг 42 удаагийн хурал хийж хэлэлцсэн. Би бүгдийг нь шалгаж үзээсэй гэж боддог гэв.

Шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Б.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд Л.С  гэх хүн кадастерийн зураг гаргасан гэж эсэргүүцэлд дурдсан байна. Хавтас хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн анкет дээр Бямбацогтын гарын үсгийг дуурайлгаад зурсан байдаг. Л.С ын гарын үсэг нь жинхэнэ байдаг. Иймэрхүү зөрүүтэй байдал гардаг. Шүүгдэгч Б.Б ыг худал мэдүүлэг өгсөн гэдгээр буруутгасан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад Л.С  гэдэг хүн тухайн газрыг өөртөө авахын тулд ямар, ямар үйлдэл хийсэн бэ гэдгийг нарийн тогтоож чадаагүй. Амгалан зүүн өртөөний газрын гэрчилгээ гарахад П гэх хүн гэрчилгээг очиж авсан байдаг. Тэгэхээр Л.С ,П нарын үйлдлийг шалгаагүй. Нэг бичгийн хэвээр хүний гарын үсгийг дуурайлгаж зурсан байдаг. Хэн бичсэн болохыг тогтоож байж шүүгдэгч Б.Б ын буруутай үгүйг дүгнэх боломжтой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Ц.А ийн өмгөөлөгч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.А энэ хэрэгт дүү нь газар авсан учраас шалгагдаад байдаг. Ц.О гэх хүн 2012 онд тус газрыг өөрийн өмчлөлд хуулийн дагуу авсан. Уг газар тухайн үедээ 1800 мкв байсан. Сүүлд 2018 оны байдлаар 1100 мкв болж өөрчлөгдсөн. Хэмжээ нь багассан үйл ажиллагаа явагдсан. С.Н  гэх хүний мэдүүлгийг үндэслээд Ц.Ц.А ийг буруутгаад байдаг. Гэтэл Нийслэлийн газрын албаны архивт байгаа албан бичгүүдийг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлж аваагүй атлаа гэрч С.Н гаас өгсөн баримтыг аваад хэрэгт хавсаргаад уг баримтыг үндэслээд хэргийн оролцогч нарыг буруутгаад байгаа нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаагаар үйлдэл холбогдлыг тогтоож чадахгүй байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Миний дүүг газар авсны төлөө намайг яагаад энэ хүмүүстэй хамт буруутгаад байгааг ойлгохгүй байна. Ажлын шугамаар өөрийнх нь эсрэг үнэн, шударгаар үг хэлж байсны төлөө өс хонзон санасан баймааргүй юм. Анх 1894 дугаартай тэмдэглэлтэй хуралд С.Н  суугаагүй. Гарын үсэг нь байхгүй байдлаар нотлогддог. Дараагийн хуралд нь суусан байдаг. С.Н гийн гаргаж өгсөн баримтыг үндэслэх ёстой юу, архивын хүчин төгөлдөр тамга тэмдэгтэй баримтыг үндэслэх ёстой юу гэдэгт дүгнэлт хийж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.Б ыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш тэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33.1 дүгээр зүйлийн 33.1.2, 33.4, 33.6, 38, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн Б дэх хэсэг,  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ын 4.1, 4.3 дахь хэсэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны №83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг заасныг тус тус зөрчиж,

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлалтай, нэгж талбарын 18642312032058 дугаарт бүртгэлтэй 896 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.Н т давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1863730811647 дугаарт бүртгэлтэй 3093 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.А давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10.000 м.кв газрыг төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б од, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10.000 м.кв газрыг иргэн Л.Л.С т, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 62.794 м.кв газрыг ................ ХХК-д худалдаа үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, ................ ХХК болон Б.Б , Л.С нарт давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар Л.С  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгж талбарын 146001/0095 дугаартай 6750 м.кв хэмжээтэй газрын талбайн хэмжээг 12,649 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, С.Н д давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар “иргэн Г.Т, Н.Н, Б.У, Б.У, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү , Д.Г нарт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд амины орон сууцны зориулалттай 600 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаартай захирамжаар нэгж талбарын 1781110523 дугаар бүхий 50.000 м2 талбай бүхий газрыг амины орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, Э.Х давуу байдал бий болгосон,

мөн Ц.Ш , Ц.А нартай бүлэглэн “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Ц.А ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ц.Ш ийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга Э.Б тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33.1 дүгээр зүйлийн 33.1.2, 33.4, 33.6, 38, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн Б дэх хэсэг,  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ын 4.1, 4.3 дахь хэсэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны №83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг заасныг тус тус зөрчиж,

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлалтай, нэгж талбарын 18642312032058 дугаарт бүртгэлтэй 896 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.Н т давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаартай захирамжаар Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1863730811647 дугаарт бүртгэлтэй 3093 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, Б.А давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10.000 м.кв газрыг төрсөн ах Э.Б төрсөн хүү Б.Б од, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 10.000 м.кв газрыг иргэн Л.Л.С т, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний зүүн урд хэсэгт 62.794 м.кв газрыг ................ ХХК-д худалдаа үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, ................ ХХК болон Б.Б , Л.С нарт давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжаар Л.С  дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нэгж талбарын 146001/0095 дугаартай 6750 м.кв хэмжээтэй газрын талбайн хэмжээг 12,649 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, С.Н д давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаартай захирамжаар “иргэн Г.Т, Н.Н, Б.У, Б.У, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү , Д.Г нарт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд амины орон сууцны зориулалттай 600 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, давуу байдал бий болгосон,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаартай захирамжаар нэгж талбарын 1781110523 дугаар бүхий 50.000 м2 талбай бүхий газрыг амины орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, Э.Х давуу байдал бий болгосон,

мөн Э.Б , Ц.А нартай бүлэглэн “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Ц.А ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ц.Ц.А ийг Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б , Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш  нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн хурлаар иргэн Ц.О эзэмшлийн газрын хэмжээг өөрчлөх, нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцүүлээгүй байхад Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш  нь хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлийг Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Б.Б ыг “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн ................... дугаартай хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ ... Фейсбүүк, үнэгүй.мн зэрэг сайтуудаар газар хайхад Фейсбүүкийн зарын группт Л.С гэдэг хүн зар байршуулсан байсан. Тэгээд Сүхээтэй зарын дагуу холбогдож уулзахад “Ахад нь төмөр замтай ойрхон агуулахын зориулалтаар ашиглах газар байна, чи энэ газрыг сонирхох уу, би зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Хэрвээ чи, миний газрыг авна гэвэл би гэрчилгээг нь гаргуулъя, дараа нь үнэ ханшаа тохиръё гэсэн. ... 2018 оны 12 билүү 2019 оны 01 сард над руу утсаар холбогдоод нөгөө газар чинь болохоор болсон шүү, одоо үнэ хөлсөө яримаар байна гэхээр нь уулзсан. Тэгэхэд Л.С ах газрын гэрээ харуулсан, тус гэрээн дээр улиралдаа 2 сая төгрөгийг улсад тушаахаар байсан, тэгэхээр нь би за за ахаа наадах чинь болохгүй юм байна, өндөр төлбөртэй юм байна, болилоо гэсэн чинь Л.С ах “чи төлбөрөө мөнгөөр биш юмаа гэхэд ажил үйлчилгээ хийгээд төлчих гэсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... Нийслэлийн Газрын албаны газар баталгаажилтын хувийн хэрэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт авагдсан С.Бямбацогтын гарын үсэг, бичгийн хэлбэр /12-р хавтаст хэргийн 72-р тал/, мөн уг С.Бямбацогтын гэх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Л.Л.С ын гар утасны дугаар тэмдэглэгдсэн байх бөгөөд С.Бямбацогтын  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэгт авагдсан гарын үсгүүд зөрүүтэй, уг хэрэгт С.Бямбацогт, Л.С нар хоорондоо ямар нэг танилын холбоо огт байхгүй, мэдэхгүй гэх боловч дээрх С.Бямбацогтын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт авагдсан гарын үсэг, бичгийн хэлбэр, Л.Л.С ын гар утасны дугаар тэмдэглэгдсэн нь эргэлзээтэй байх тул шинжээчийн дүгнэлт гаргуулж, уг үйлдэлд Л.Л.С ын оролцоо байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй. ... Зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн хурлын тэмдэглэлд Д.С.Н  хуралд оролцсон эсэх нь эргэлзээтэй баримт хавтаст хэрэгт авагдсан байхад Д.С.Н  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө оролцсон гэж мэдүүлсэн. Мөн Д.С.Н гийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зөвлөлийн хурлын тэмдэглэл, төлөвлөгөө /3 хх 60-67/ авагдсан, Нийслэлийн Газрын албаны байгууллагын архивд авагдсан газар эзэмших ашиглах, эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл хоорондоо зөрүүтэй, хэрэгт гэрчээр мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгдэгч Ц.Ц.А ийг Нийслэлийн газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б , Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш  нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн хурлаар иргэн Ц.О эзэмшлийн газрын хэмжээг өөрчлөх, нэмэгдүүлэх, асуудлыг хэлэлцүүлээгүй байхад Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш  нь хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, уг хурлын тэмдэглэлд Э.Б  гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн замын хойд талд байрлах нэгж талбарын 1780100083/18639308107855 дугаар бүхий 1894 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/791 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780110110 дугаартай 442 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 1780110109 дугаартай 700 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.О эзэмшүүлэх шийдвэрийг гаргуулж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ирцийн хурлын тэмдэглэлд Д.С.Н  хуралд оролцсон эсэх нь эргэлзээтэй баримт хавтаст хэрэгт авагдсан байхад гэрч Д.С.Н гийн “ ... Хуралд орсон ба өөрийн тэмдэглэж авсан тэмдэглэлүүдээс үзэхэд иргэн Ц.О олгосон газрын асуудал нь уг хурлаар ороогүй буюу хэлэлцэгдээгүй, төлөвлөгөөнд нь тусгагдаагүй байна. Тэгэхээр ямар учраас энэ талбайн хэмжээ нэмэгдүүлэх захирамж гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна ...”  /26хх 32/ гэх мэдүүлэг,  түүний гаргаж өгсөн зөвлөлийн хурлын тэмдэглэл, төлөвлөгөө /3хх 60-67/, Нийслэлийн Газрын албаны байгууллагын архивд авагдсан газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл болон хэрэгт гэрчээр мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэхээргүй байна.

Мөн прокурор эсэргүүцэлдээ “анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой” талаар дурдсан бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/757 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Нямдэлэг, Х.Онолт нарын хамтран бичсэн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

             ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН