Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00973

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00973

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай 155/2024/01009/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас 10 сая төгрөгийн малчны зээл аваад огт төлөлт хийгдээгүй. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь оршин суух хаяг дээрээ байхгүй байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Манай байгууллага нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор **********гийн хаягийг олж тогтоох шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан.

Иймд *********** регистрийн дугаартай, ********* эрэн сурвалжилж өгнө үү. ********** нь Хөвсгөл аймгийн**************бүртгэлтэй. Гэхдээ өөр хаягт хамтран амьдрагчийндаа оршин суудаг байсан. ********** нь урагшаа говь руу том тэрэг барих гээд явсан. Түүнээс хойш сураггүй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоотод хамтран амьдрагчийндаа амьдарч байсан тул уг хаягийг шүүхэд өгсөн. Зээлийн гэрээ байгуулахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** гэсэн оршин суух хаягийг өгсөн.

2023 оны ************ дугаартай малчны зээлийн гэрээ байгуулсан. Эхний төлөлтөө 6 сарын дараа хийхээр хуваарь гарсан боловч огт зээлийн төлөлт хийгээгүй....гэв.

 

Нэхэмжлэгчээс *********** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******************* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-14 дүгээр тал) 

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын *********** дугаартай албан бичиг (хх-ийн 24 дүгээр тал) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** Хөвсгөл салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******-ийн Хөвсгөл салбар нь **********гээс 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор **********гийн оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь ************ дугаартай зээлийн гэрээ, *********** дугаартай Барьцааны гэрээ, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн*************дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ********** нь ******** төгрөгийн малчны зээл аваад огт төлөлт хийгдээгүй. Манай байгууллага нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор **********гийн хаягийг олж тогтоох шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан... гэх тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 7-11, 13-14 дүгээр тал)

********** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян 14 дүгээр багт оршин суудаггүй болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ********* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хөвсгөл аймгийн Мөрөн **********/ нь Мөрөн сумын 14-р багийн 32-10 тоотод оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлсон болно. гэх бичилттэй албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 24 дүгээр тал)

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** регистрийн дугаартай, ********** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

**********эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, **********гийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч **********Хөвсгөл салбар (*******)-т нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

**********гийн талаарх мэдээлэл: ******* регистрийн дугаартай, ************ суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************тоот хаягт түр оршин суух гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгч *********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************ регистрийн дугаартай, ******** эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  ******** эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. **********гийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *********-ийн Хөвсгөл салбар (утасны дугаар **********-т нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ