| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00470/И |
| Дугаар | 148/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2024/00423
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2024/0042******* | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, ******* тауер оффис, 712, 71******* тоот ******* капитал ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, Салхит ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт /РД: /-д холбогдох утас: **************
Нэхэмжлэлийн шаардлага: 544,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... "******* капитал ББСБ" ХХК нь овогтой -тай 2024-01-29-ний өдөр 20240129-29642 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 1 сарын 29-ний өдөр 250,000 төгрөгийг *******0 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000140898 тоот зээл,
2. 2024 оны 1 сарын *******0-ний өдөр 150,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000141967 тоот зээлийг ХААН банк дахь 5689088000 тоот дансанд,дээрх зээлүүдийг зээлдэгч Г. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Г. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-08-ны өдрийн байдлаар:
1. z000140898 тоот зээл 2024 оны 2 сарын 28-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 250,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 192 хоног/зээлийн гэрээний *******0+ хугацаа хэтэрсэн 162+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 88,000 төгрөг + шимтгэл 2,500 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 88,000 нийт дүн *******40,500 төгрөг
2. z000141967 тоот зээл 2024 оны 2 сарын 29-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 150,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 191 хоног/зээлийн гэрээний 60+ хугацаа хэтэрсэн 161+ 0 удаагийн сунгалтаар -*******0 хоног/-ийн хүү 52,525 төгрөг + шимтгэл 1,500 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 52,525 нийт дүн 204,025 төгрөг
Нийт үндсэн зээл 400,000 төгрөг, нийт хүү 140,525 төгрөг, шимтгэл нийлбэр 4,000 төгрөг бүгд нийлээд 544,525 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие овогтой нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 250,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын *******0-ны өдөр 150,000 төгрөгийн зээл авч өөрийн сайн найздаа зээлсэн. Зээлсэн өдрөөс хойш найз маань архинд орж дампууран хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон тул арга буюу би өөрөө төлсөн. Иймд одоо өр төлбөргүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... ******* капитал ББСБ ХХК-аас хариуцагч овогтой /РД: /-ээс зээлийн гэрээний үүрэгт 544,525 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 544,525 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь Г.ад холбогдуулан 544,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 544,525 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь хариуцагчийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* капитал ББСБ ХХК нь Г.ад холбогдуулан 544,,525 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,986 төгрөгийн тал хувь болох 8,49******* төгрөгийг хариуцагчаас, үлдэх 8,49******* төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 1001*******0000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ