| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00940/И |
| Дугаар | 155/ШШ2024/00974 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00974
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00974 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,286,089.91 төгрөг, зээлийн хүү 128,167.66 төгрөг, нийт 7,414,257.57 (долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00940/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************-ийн Хөвсгөл салбарын захирал **************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **********нь хамтран зээлдэгч **********нар нь **********тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 19,000,000 /арван есэн сая төгрөг/-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай Бичил бизнесийн зээл авсан.
Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 245 хоног хугацаа хэтрүүлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,286,089.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 128,167.66 төгрөг, нийт 7,414,257.57 төгрөгийг зээлдэгч **********болон хамтран зээлдэгч **********нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **********нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********миний бие Төрийн банкнаас нэхэмжилж буй 7,414,257.57 төгрөгийг гэрээнд заасны дагуу сар бүр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч **********нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********миний бие Төрийн банкнаас 7,414,257.57 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Иймд дээрх төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан маягаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбар нь **********, **********нарт холбогдуулан үндсэн зээл 7,286,089.91 төгрөг, зээлийн хүү 128,167.66 төгрөг, нийт 7,414,257.57 (долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********, **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,414,257.57 (долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 8 дугаар сарын 28, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,578.12 (нэг зуун гучин гурван мянга таван зуун далан найман төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 66,789.06 (жаран зургаан мянга долоон зуун наян есэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,789.06 (жаран зургаан мянга долоон зуун наян есэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********, **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,789.06 (жаран зургаан мянга долоон зуун наян есэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.
Хариуцагч **********, **********нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч **********, **********нарт холбогдох, үндсэн зээл 7,286,089.91 төгрөг, зээлийн хүү 128,167.66 төгрөг, нийт 7,414,257.57 (долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********, **********нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,414,257.57 (долоон сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хариуцагч **********, **********нар зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,578.12 (нэг зуун гучин гурван мянга таван зуун далан найман төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 66,789.06 (жаран зургаан мянга долоон зуун наян есэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,789.06 (жаран зургаан мянга долоон зуун наян есэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **********, **********нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,789.06 (жаран зургаан мянга долоон зуун наян есэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********, **********нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ