Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00979

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00979

Хөвсгөл аймаг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ************нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар **********нарыг эх************ асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *********** нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг * сар бүр********* тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухайн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 45,000,000 (дөчин таван сая) төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн ******өвлийн хувийн орон сууц, нэг толгой тус бүр нь 800,000 төгрөгийн үнэ бүхий 3 унагатай гүү, нэг толгой тус бүр нь 600,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой шүдлэн адуу, нэг толгой тус бүр нь 700,000 төгрөгийн үнэ бүхий 3 толгой соёолон адуу, нэг толгой тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой морь, нэг толгой тус бүр нь 700,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой хязаалан адуу, нэг толгой тус бүр нь 450,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой даага, нийт 16 толгой адуу, нэг толгой тус бүр нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 тугалтай үнээ, нэг толгой тус бүр нь 500,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой шүдлэн үхэр, нэг толгой тус бүр нь 500,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой гунжин үхэр, нэг толгой тус бүр нь 750,000 төгрөгийн үнэ бүхий 2 толгой соёолон үхэр, нэг толгой тус бүр нь 450,000 төгрөгийн үнэ бүхий 3 толгой бяруу, нэг толгой тус бүр нь 650,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой хязаалан үхэр, нийт 14 толгой үхэр, нэг толгой тус бүр нь 150,000 төгрөгийн үнэ бүхий 15 толгой эр хонь, нэг толгой тус бүр нь 60,000 төгрөгийн үнэ бүхий 40 хургатай хонь, нэг толгой тус бүр нь 50,000 төгрөгийн үнэ бүхий 20 толгой төлөг, нэг толгой тус бүр нь 80,000 төгрөгийн үнэ бүхий 30 толгой хязаалан хонь, нийт 145 толгой хонь, нэг толгой тус бүр нь 50,000 төгрөгийн үнэ бүхий 15 ишигтэй ямаа, нэг толгой тус бүр нь 70,000 төгрөгийн үнэ бүхий 14 толгой эр ямаа, нэг толгой тус бүр нь 45,000 төгрөгийн үнэ бүхий 18 толгой борлон, нэг толгой тус бүр нь 60,000 төгрөгийн үнэ бүхий 9 толгой хязаалан ямаа, нийт 71 толгой ямаа, бүгд 28,130,000 (хорин найман сая нэг зуун гучин мянга) төгрөгийн үнэ бүхий 244 толгой мал, 2 толгой морь зарсны төлбөр 2,300,000 төгрөг зэргийг хариуцагч ********* үлдээж, хариуцагч ****** гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэ болох 60,344,000 (жаран сая гурван зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** нарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************* олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч *********, энэ үүргийг биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч **** тус тус даалг*****асугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Шүрбадарт даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч ********, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч * тус тус мэ******дэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ