| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01079/И |
| Дугаар | 155/ШШ2024/00984 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00984
| 2024 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00984 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********
хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,023,431.98 төгрөг, зээлийн хүү 440,083.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,818.60 төгрөг, нийт 9,473,334.50 (есэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01079/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбарын захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *********нар нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ******** тоот Зээлийн гэрээ байгуулан 11,180,000 /арван нэгэн сая нэг зуун наян мянга/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болно.
Зээлдэгч **********нь 2024 оны 03 сарын 20-ны өдөр нас барсныг хамтран зээлдэгч **********2024 оны 03 сарын 29-ний өдөр банканд мэдэгдэж зээлийн хүүг зогсоох хүсэлт өгсөн.
Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч нь банктай байгуулсан Зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: (2024 оны 09 сарын 23-ны байдлаарх)
1.Үндсэн зээлийн төлбөр-9,023,431.98 төгрөг,
2.Үндсэн хүүгийн төлбөр-440,083.92 төгрөг,
3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-9,818.60 төгрөг,
4.Хугацаа хэтрүүлсэн хоног-114
5.Нийт төлбөр-9,473,334.50 (есэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг хариуцагч ********** гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **********нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********миний бие ********* 9,473,334.50 төгрөгийг зээлээр авсан нь үнэн. Иймд дээрх төлбөрийг Голомт банканд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбар нь ********** холбогдуулан үндсэн зээл 9,023,431.98 төгрөг, зээлийн хүү 440,083.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,818.60 төгрөг, нийт 9,473,334.50 (есэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,473,334.50 (есэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,523 (нэг зуун жаран зургаан мянга таван зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 83,261.50 (наян гурван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,261.50 (наян гурван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,261.50 (наян гурван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.
Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ********* холбогдох, үндсэн зээл 9,023,431.98 төгрөг, зээлийн хүү 440,083.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,818.60 төгрөг, нийт 9,473,334.50 (есэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,473,334.50 (есэн сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,523 (нэг зуун жаран зургаан мянга таван зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 83,261.50 (наян гурван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,261.50 (наян гурван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,261.50 (наян гурван мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ