Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00983

 

 

 

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/00983

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **********

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18,655,122.57 төгрөг, зээлийн хүү 4,065,160.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,595.12 төгрөг, нийт 22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01063/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбарын захирал ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ********** нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ********* тоот Зээлийн гэрээ байгуулан 14,600,000 /арван дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болно. 2024 оны 2 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно.

Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч нь банктай байгуулсан Зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: (2024 оны 09 сарын 12-ны байдлаарх)

1.Үндсэн зээлийн төлбөр-18,655,122.57 төгрөг,

2.Үндсэн хүүгийн төлбөр-4,065,160.07 төгрөг,

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-186,595.12 төгрөг,

4.Хугацаа хэтрүүлсэн хоног-358

5.Нийт төлбөр-22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **********тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **********миний бие Голомт банкнаас 18,655,122.57 төгрөгийг зээлж авсан нь үнэн.

Одоо үлдэгдэл зээл, хүү, нийт 22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбар нь ******** холбогдуулан үндсэн зээл 18,655,122.57 төгрөг, зээлийн хүү 4,065,160.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,595.12 төгрөг, нийт 22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,484 (хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөгийн тал хувь болох 136,242 (нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,242 (нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,242 (нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгохоор тогтов.

Хариуцагч **********нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **********-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох, үндсэн зээл 18,655,122.57 төгрөг, зээлийн хүү 4,065,160.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,595.12 төгрөг, нийт 22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч **********нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 22,906,877.75 (хорин хоёр сая есэн зуун зургаан мянга найман зуун далан долоон төгрөг далан таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **********-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,484 (хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөгийн тал хувь болох 136,242 (нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,242 (нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,242 (нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **********-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч **********нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ