Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0773

 

2023 10 23 128/ШШ2023/0773

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: м******* ХХК /РД:/

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б /РД/

Хариуцагч: М.Д /Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х /Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч/

Гомдлын шаардлага: ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар бүхий зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Монголын НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон гэх үндэслэлээр шинэчилсэн үнийг баталжээ.

1.2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д нь Монголын НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Монголын НҮТББ-д холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн 2202000255 дугаар хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулжээ.

1.3.Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаартай шийтгэлийн хуудсаар м******* ХХК сурагчийн дүрэм хувцсыг үндэслэлгүйгээр үнэ нэмж борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу 104,412,243 төгрөгөөр шийтгэл оногдуулжээ.

2.Гомдол гаргагч м******* ХХК гомдлын шаардлагадаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар бүхий зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

3.Гомдол гаргагч м******* ХХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ ...", Улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 11 сарын 21-ны өдрийн 0002292 дугаар бүхий "Шийтгэлийн хуудас"-ны 11 дэх хэсэгт "... Шийдвэрийг эс зөвшөөрвөл ... шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай...", Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Эийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 3/3080 дугаар бүхий "Хүсэлтийн хариу" албан бичгийн төгсгөлийн цогцолборт "... Иймд та гомдлоо.......шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой..." гэж тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын байцаагч М.Д нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр "Эрх бүхий албан тушаалтны тогтоол" үйлдэж 2202000255 дугаар бүхий Зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э танилцаж, дугаар олгосон.

Тус тогтоолын 1 дэх хэсэгт "... "Монголын " НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй..." гэж зааж, зөрчлийн хэргийг "Монголын " НҮТББ-д холбогдох зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын "Олсон нь" хэсэгт "... "Монголын " НҮТББ /РД:, хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар, дүүрэг, 5-р хороо, Энх тайваны өргөн чөлөө, ын ордон/-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Монголын ны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд ..." үйл баримтыг тодорхойлсон.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт "... Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн... ...бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; ... аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ..." гэжээ.

Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 0002293 дугаар бүхий "Шийтгэлийн хуудас"-ны 2-т "... Оногдуулах шийтгэлийн 104,412,243 төгрөгийг ..." гэж торгуулийн хэмжээг тогтоосон. Тус 104,412,243 төгрөг нь манай " м******* ХХК-ийн бүтэн жилийн борлуулалтын нийт орлогоос 3 хувь бодогдсон дун юм. Харин Сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын өмнөх жилийн орлого нь маш бага байхад түүний бодит тооцооллыг үйлдээгүй торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын орлого"-ын гэж заасныг өнгөрсөн жилийн тухайн ноцтой зөрчиж, нийт борлуулалтын орлогоос торгуулийг тооцсон нь хуулийг илтэд буруу хэрэглэж, манай компанийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн байна. Тус зөрчлийн шинж нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "... Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно... бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ..." гэж зааснаар тодорхойлогдож байна. "Монголын " НҮТББ-ын зарим гишүүн байгууллагууд 2022 оны 7 сарын 18-ны өдөр хуралдаж, 06 дугаар бүхий МОНХ-ны шийдвэрээр "Сурагчийн дүрэмт хувцас"-ны үнийн зөвлөмж гаргасан нь үнийг хэлцэн тогтоосон, харилцан тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго агуулаагүй болно.

Мөн Монголын ны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд унийг тогтоосон баримт бичиг үйлдээгүй. Хэрэгт авагдсан баримт нь хуурамч байх бөгөөд холбогдогч гэж нэрийдэж буй этгээд огт зөвшөөрснөө илэрхийлээгүй байна. Тухайн шийдвэрт ТУЗ-ын гишүүд гэж заан ТУЗ-ын гишүүд ..." гарын үсэг зурсан байна. Тухайн шийдвэрийн хавсралт №1-ийг хэн ч танилцаагүй, зөвшөөрөөгүй, хэлцэн тогтоогүй үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд "... зөрчил гэж хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй ...." гэж тодорхойлсон. Гомдол гаргагчийн үйлдэл, эс үлдэхүй нь хариуцлага хүлээхэ******* байхад шийтгэлийн хуудас гаргасан нь илт хууль бус байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д нь " М******* ХХК-ийг хэрэгт холбогдуулан шалгахдаа Ч.Баас гэрчийн мэдүүлэг авч шалгасан. Гэтэл Ч.Б нь " М*******" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч биш болохыг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Мөн ... Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар Л.Э улсын бүртгэлд бүртгэгдсэн ба итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дэлгэрэнгүй лавлагаа зэргээр тогтоогджээ...

Тэгэхээр Ч.Баас авсан мэдүүлэг нь хууль бус болсон бөгөөд Ч.Бын мэдүүлгээр " М*******" ХХК-ийг торгож шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай" Монгол улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоон, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮС-аас төсөлд оролцогч Ноосон даавууны үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Оёдлын үйлдвэрүүдэд, эргэн төлөгдөх нөхцөлтэй 23,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Төслийг хэрэгжүүлэхэд Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн Яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын , Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ны хамтарсан ажлын хэсэг байгуулан ыг батлан, хол ойроос үл шалтгаалан хот хөдөөд нэг үнээр борлуулах, БСШУЯ худалдан борлуулалтыг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг үйлдвэрлэлийг тус тус хариуцан ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү төслийн хүрээнд манай компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлсээр ирсэн. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг үйлдвэрүүдээ хариуцан, хяналт тавьж, үйлдвэрлэх үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн. БСШУЯ борлуулалт хариуцах үүргийнхээ дагуу үйлдвэрүүдтэй "Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулан ажилласан боловч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учир үйлдвэрлэгчдэд борлуулаад зээлээ эргэн төлөх ачаа нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчид "Оюуны өмчийн ын патент-ын дагуу нэг аар үйлдвэрлэн, хол ойроос ул шалтгаалан хүүхэд бүрийг тэгш эрхтэй худалдан авах боломжоор ханган хот, хөдөөд нэг үнээр борлуулсаар ирсэн.

Манай компани 2022-2023 оны хичээлийн жилд худалдан борлуулж байгаа сурагчийн дүрэмт хувцасны үнийг өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа инфляцтай уялдуулан сурагчийн дүрэмт хувцсыг хийхэд ордог бараа материал 28%, ус 15%, цахилгаан 15%, тээвэр 40%, ажиллагсдын цалин хөлс 30% өссөн, төслөөр авсан зээл төлбөрөө барагдуулж төрийг хохиролгүй болгох зайлшгүй шаардлага зэргийг бодитойгоор үнэлэн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажлын байраа хадгалахтай тойгоор бух тооцооллыг хийж тогтоосон болно. /Өсөлтийн тайланг хавсралтаар хүргүүлсэн болно. /Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа биш бөгөөд харин ч инфляци ийм өндөр байгаа үед үйлдвэр ажиллагсдынхаа амьдрал нийгмийн баталгааг хангаж цалин хөлсийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ хэвийн явуулж ажлын байраа хадгалж үлдэхэд чиглэсэн үйл ажиллагаа тул Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1." Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:", 11.1.1." бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;", Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн", Аж ахуй эрхлэгчид хэлцэн тогтоох;" заалтуудыг зөрчөөгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 1.1.-д "бараа бүтээгдэхүүний үнийг М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Монголын ны гишүүн аж ахуй нэгж хэмээ тодорхойлсон нь үндэслэлгүй байгаа. Учир нь гомдол гаргагч компани нь "Мэргэжил, ур чадвар, үйлдвэрлэл, төсөл"-ийн хэмжээнд Монголын ны гишүүн гэж болох ч албан ёсны "Хөрөнгө, хариуцлага, эрх зүйн хувьд ямар ч хамааралгүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч М.Дын 2022 оны 08 сарын 25-ны өдөр Зөрчлийн 2202000255 дугаар бүхий хэрэг нээх тухай "Эрх бүхий албан тушаалтны тогтоол"-д "Монголын " НҮТББ-ын гишүүн аж, ахуй эрхлэгчид гэж тодорхойлон холбогдогчоор татсан. Харин манай компанийг холбогдогчоор татсан тогтоол огт байхгүй, хэрэгтэй танилцуулалгүй илт хууль бус "Шийтгэлийн хуудас" гаргасан нь хуулийг ноцтой зөрчиж, зөрчлийн хариуцлага тулгаж буй увайгүй үйлдэл болсон. Монголын ны шийдвэр гэж үзэж байгаа хүчин төгөлдөр бус 06 шийдвэр нь Сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулах зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аль нэг аж ахуй нэгжид давуу байдал олгоогүй эсвэл тэдгээрийн зах зээлд өрсөлдөхөд нь хязгаарлалтыг тогтоогоогүй байна. Энэ байдлыг өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гэж шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Монголын ны гишүүн гэж нэрийдэх компаниуд нь ямар үнэ дээр нэгдэж, зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтын түвшинд харагдахгүй байна. Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зохицуулалтад хамаарах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, үнэ хэлэлцэн тогтоох үйлдэл гэж үзэж шийтгэл хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй тул шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Маргаан бүхий акт дээрх сурагчийн дүрэмт хувцас нь " " ХХК-ийн оюуны өмчийн эрх бүхий бүтээгдэхүүн бөгөөд түүнийг худалдан борлуулах эрх нь " " ХХК болон зөрчлийн хэрэгт гишүүн гэж нэрлэгдэж, холбогдогч гэж тодорхойлогдож буй аж ахуй нэгжид шууд хамааралтай байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасан Эрх бүхий албан тушаалтны 14 хүртэл хоног, удирдах албан тушаалтны 14 хүртэл хоног, прокурорын 30 хүртэл хоногт ажиллагааг явуулдаг ч хугацаа дууссан байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалтын зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч М.Д нь зөрчлийн 2202000255 дугаар бүхий хэрэгт эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 сарын 20-ны өдөр "Үзлэг хийх тухай" 3 удаагийн тэмдэглэл үйлдэхдээ хууль бусаар үйлдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ".... оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд ...", 3.3 дугаар зүйлийн 4.10-т "... эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах..." гэж заасны дагуу ажиллагаатай той гомдлоо гаргаж байсан ч шийдвэрлээгүй. Хариуцагч улсын ахлах байцаагч М.Д нь 4.15 дугаар зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 2.4 дүгээр зүйлийн 5-т "Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ" Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйл. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана", 1.1-т "Процессын тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн, 1.9 дүгээр зүйл "Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол", 1-т "дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.1. зөрчлийн шинжгүй" гэж тус тус заасан.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 0002293 дугаар бүхий зөрчилд шийтгэл оногдуулах тухай "Шийтгэлийн хуудас"-г хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4.Гомдол гаргагч м******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт м******* ХХК-ийг алдаа гаргасан байна гэж үзээд 2-3 хүн гомдол гаргаж байсан. Алдаа гаргасан гэж үзээд шалгах явцад зөрчил илэрлээ гээд зөрчлийн хэрэг нээсэн. Үүнийг эргээд харахаар Зөрчлийн тухай хуулиа зөрчсөн Оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн үйлдлүүд байгаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдлийг Улсын ахлах байцаагч М.Д гаргасан байгаа. Зөрчлийн хэрэг нээгээд шалгах явцдаа м******* ХХК нь буруутай үйлдэл хийсэн байна гээд яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Энэ нь хуулийн алдаатай үйлдэл байсан хуульд зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэлх хувьтай тэнцэх хувиар торгож шийтгэнэ гэж хуульд үг үсгээр заачихсан байгаа. Улсын ахлах байцаагч М.Д өмнөх жилийн нийт борлуулалтын орлогоос тооцож шийтгэсэн байдаг. Хууль хэрэглээний асар том зөрчил зөрчсөн. Торгож шийтгэх гэж байгаа бол тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогоор торголдоо яагаад хууль зөрчөөд байгаа юм. Зөрчсөн үйлдлийг нь шүүх яагаад харгалзаж үзэхгүй байгаа юм бэ. 3 шатны шүүх дамжиж явлаа "м******* ХХК-ийн захирал анх үүсгэн байгуулагч тэгтэл намайг "м******* ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч биш хуралд оролцох эрхгүй хүн байна гэж давж заалдах шатны шүүгч шийдвэр гаргасан. Ч.Б анхнаасаа "м******* ХХК-ийг төлөөх эрхгүй хүн байсан бол анхнаасаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар намайг дуудаж байсан бэ? энэ чинь бүхэлдээ худлаа болчхож байгаа байхгүй юу. Ч.Б төлөөлөх эрхгүй байсан бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар мэдэж байсан бол анхнаасаа Л.Эийг дуудаж байцаахгүй яасан бэ шал өөр зөрүүтэй үйлдэл байна. Ч.Быг дуудаж аваачиж байцаагаад Ч.Быг байцаасан дээрээ дүгнэлт гаргуулаад торгох шийтгэл оногдуулаад явчихсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр "м******* ХХК-ийг буруу шийдсэн байна гэж үзээд хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх "м******* ХХК-ийг Ч.Б төлөөлөхгүй юм байна Л.Эийг төлөөх юм байна гэж үзээд. Улсын бүртгэлийн гэрчилгээ "м******* ХХК-ийн гэрчилгээ харахаар Л.Э гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна. Ч.Б огт төлөөлөх эрхгүй байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Шүүх одоо яаж авч үзэхийн би бол шударга шүүх гэж өнөөдрийг хүртэл итгэж явдаг. Шударгаар энэ хэргийг шийдэж өгөх байх л гэж бодож байгаа. Хэрэглэгчийн эрх ашгийн зөрчсөн асуудал байхад зөрчлийн хэрэг нээгээд шал өөр юм руу ороод яваад байх юм. Хууль хэрэглээгээ төрийн албаны ажилтан улсууд хармаар байна. Огт хамаагүй шийдвэр гаргаад ядарсан үйлдвэрлэгчдээ жилдээ 40 хувийг улсад төлөөд явж байна. Чадан ядан явж байгаа дээр нь дахин торгох гээд, шийтгэх гээд, яллах гээд шүүхээр нотолж асуугаад байдаг нь ямар учиртай юм? Болж өгвөл болиочээ. Энэ үйлдлээ зогсоогооч яллах гээд байгаа бол өнгөрсөн жилийн бараа бүтээгдэхүүний хэдэн хувийг нь торгооч гэсэн хүсэлтэй байна... гэжээ.

5.Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Монголын " НҮТББ-ын ТУЗ-ийн хурлын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийн 1-д "2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалагдах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гарахаар болсныг шийдвэрлэсүгэй" гэж барааны нэр төрлөөс хамааруулан үнэ тус бүрийг тухайлан зааж өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдлийг эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон "Монголын " НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2202000255 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан.

Зөрчил шалгах ажиллагаагаар "Монголын " НҮТББ-ын ТУЗ-ийн хурлын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийдвэрт гарын үсэг зурсан ТУЗ-ийн гишүүн Ч.Б нь тус ны гишүүн аж ахуй эрхлэгч болох "м*******" ХХК-ийн эцсийн өмчлөгч болох нь тогтоогдсон. " м*******" ХХК нь "Монголын " НҮТББ-ын ТУЗ-ийн хурлын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийдвэрээр тогтоосон үнээр сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн "Season Shop Mongolia" гэх /https://www.facebook.com/seasonshopMgl/ фэйсбүүк хуудасны 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Аса циркийн зүүн талд задгай талбайд хичээлийн шинэ жилийн Үзэсгэлэн худалдааны талаар танилцуулсан 3 минут 9 секундийн дуу-дүрсний шууд бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн " м*******" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны 490030296, 490030290, 490030292, 490030293, 490030295, 490030291, 490030294 дугаартай карт мерчантын түр данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэ******* бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Зөрчил шалгах ажиллагааны хүрээнд тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор " м*******" ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1739 дугаартай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн боловч шаардсан мэдээллийг гарган ирүүлээгүй байдаг. Тиймээс тус аж ахуй эрхлэгчийн 2021 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын (цэвэр) орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 104,412,243 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд " м*******" ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтад заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоол. "м******* ХХК, Б******* ХК-ийн хэрэг нэгтгээд явж байсан. Давж заалдах шатны шүүхээс тус тусдан шийдвэрлээд, тогтоол бас тус тусдаа гарсан. Өөрсдөө бид нар картель хийгээгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хууль тогтоомжоо зөрчөөд байна гэж гомдол гаргагч тал маань тайлбарлах гээд байх шиг байна. Өнөөдөр таны ярьж байгаа зүйл Үндсэн хуулийг зөрчөөд байна гэж би шууд утгаар нь хэлэх гээд байна.

Хэн нэгний үр хүүхдийг хэн нэгний ажил албан тушаал эд хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхах гэсэн ийм зорилго манай байгууллагын чиг үүрэгт ч байхгүй. Өнөөдөр шалган хэлэлцэгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ч байхгүй. Хууль тогтоомжид нийцүүлэн ажлаа явуулаач ээ ийм үйлдлүүд чинь хууль зөрчсөн гэж хэлээд байгаа юм. Нэгэнт та нарын картель хийгээд үнээ тохироод гишүүн байгууллагууд гарын үсэг зурсан португал чинь шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа. Өнөөдөр Ч.Б хувь хүнийхээ үүднээс биш "м******* ХХК-ийн захирал гээд Монголын Оёдлын ны төрийн бус байгууллагын ТУЗ-н гишүүнээр орсон байгаа. "м******* ХХК-ийн эцсийн өмчлөгч болохоос биш энэ надад хамаагүй гээд шүүх хуралдаанд худлаа яриад байх юм.

Анх хурал эхлэхэд би хэлсэн өөрийгөө ч хүндэтгэ бусдыг ч хүндэтгэ төрийн албан хаагч гэхээрээ хэн нэгэнд хүссэнээр нь хэлэгдээд зогсож байдаг албан тушаалтан биш үүнийг дахин хэлмээр байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Улсын ахлах байцаагчийн хувьд өөрт оногдсон чиг үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлээд тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хугацаанд нь хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа. Өмнөх хоёр байгуулга шиг орлогыг тооцооч гэж байх шиг байна. Орлого гаргаад өгөхийн бол бид нар тооцоолоод гаргана. Өөрсдөө орлого гаргаад өгөхийн бол тооцоолоод гаргаад өгнө энэ бол боломжгүй зүйл биш боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч м******* ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч М.Дд холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дараах үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар бүхий зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

3.Хэрэгт авагдсан Монголын НҮТББ-ын дүрмээс үзвэл тус нь салбарын мэргэжлийн д үйлдвэрлэгчид ажиллагсдын хамтын шийдвэрээр сайн дурын, үндсэн дээр зохион байгуулагдсан ба гишүүдээрээ дамжуулан нийгэмд үйлчлэх, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх бөгөөд ны 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 дугаар тогтоолоор тус ны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг ХХК-ийн захирал Ч.О*******, ******* ХК-ийн захирал М.Н*******, м******* ХХК-ийн захирал Ч.Б, ******* ХХК-ийн захирал Д.Э*******, ******* ХХК-ийн захирал Б.У******* нарын 5 гишүүнтэйгээр баталсан байна.

3.1.Монголын НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах дүрэмт хувцас нь тээврийн зардал, валютын ханш, инфляци, цалингийн зардал өссөнтэй холбогдуулан хуучин үнээр худалдаалах боломжгүй болсон тул хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар шийдвэрлэсүгэй, дээр дурдсан үнийг төсөл хэрэгжүүлэгч үйлдвэрүүд хот хөдөө ялгахгүйгээр мөрдөх, төслийн чанар стандартыг хатуу мөрдөж ажиллахыг даалгасугай гээд хавсралтаар сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнийг нэг бүрчлэн тогтоожээ.

3.2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг, 3.1 дүгээр зүйлийн 1-д зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж ойлгохоор заасан бөгөөд энэ тохиолдолд улсын байцаагч Монголын НҮТББ-ын гишүүд аж ахуй эрхлэгчид нь сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээсэн, өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг нээх үед хэн, ямар зөрчлийг гаргасан болохыг баттай тогтоох боломжгүй байсан тул хэрэг нээж, холбогдох ажиллагааг явуулсан боловч хариуцагч нь зөрчилд холбогдогч м******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг буруу тодорхойлж компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Ч.Бт холбогдогчийн эрх, үүргээс танилцуулж, түүнээс уг зөрчилтэй той мэдүүлэг авсан нь мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасантай нийцээгүй байх тул шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг зохих журмын дагуу явуулах нь зүйтэй гэж үзлээ.

3.2.1.Гэхдээ м******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал Л.Э нь уг зөрчлийн хэрэг шалгагдаж байгаа талаар мэдэж байсан, процесс ажиллагаанд оролцсон болох нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан өмгөөлөгч оролцуулах хүсэлтээр тогтоогдож байгааг мөн харгалзан үзсэн болно. /Хэргийн 2 дугаар хавтас, 205 дахь тал/

3.3.Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгох бөгөөд Монголын НҮТББ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл тус нь ашгийн төлөө бус, орон нутгийн өмчийн оролцоотой, нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байна. Иймд уг нь холбогдох хуулийг зөрчсөн бол түүний дагуу хариуцлага, шийтгэлийг хүлээх үүрэгтэй тул Монголын НҮТББ-ын гишүүд аж ахуй эрхлэгчид холбогдуулан зөрчлийн хэрэг нээснийг буруутгах боломжгүй.

4.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон бол Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулахаар, 1.3-д зааснаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэ******* бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор,  

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, 11.3-д Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно, 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж тодорхой заажээ.

4.1.Энэ тохиолдолд Монголын НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр уг шийдвэрийн хавсралт 1-д заасан үнээр худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн, уг үнийг төсөл хэрэгжүүлэгч үйлдвэрүүд хот хөдөө ялгахгүйгээр мөрдөх, төслийн чанар стандартыг хатуу мөрдөж ажиллахыг даалгасан, м******* ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/24 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарын хавсралтад заасан сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнэ нь 06 дугаар шийдвэрээр тогтоосон үнэтэй яг ижил байгаа зэрэг үйл баримтуудаас үзвэл Монголын НҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд тодруулбал, м******* ХХК сурагчийн дүрэмт хувцасны худалдах үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна.

4.2.Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т мөн хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан, Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршдог.

4.3.Мөн Засгийн газрын 1111 төвөөс сурагчийн дүрэмт хувцасны чанар болон үнийн өсөлттэй тойгоор 4 удаагийн гомдлыг бүртгэн ирүүлсний дагуу хяналт шалгалт явуулсан, Зөрчлийн тухай хуульд заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчлийг үйлдсэн нь баттай тогтоогдсон бол хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёс, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэх тул заавал зөрчлийн улмаас аливаа этгээд, иргэн, хуулийн этгээд бодитоор хохирсон байхыг нотлохыг шаардахгүйг тэмдэглэх нь зүйтэй.

4.4.Иймд хариуцагч бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар м******* ХХК-д шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

5.Харин хариуцагч зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг бүрэн цуглуулж, бэхжүүлэн, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх бөгөөд шийтгэл ногдуулахдаа зайлшгүй хуульд нийцүүлэх ёстой байжээ.

5.1.Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагчаас ... өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлж ирүүлэх боломжит хугацааг олгосон боловч м******* ХХК-аас ирүүлээгүй, энэ нь шийтгэл ногдуулж шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй, санхүүгийн тайланд борлуулалтын орлого нэг гардаг. Бараа бүтээгдэхүүний төрлөөр ангилах боломжгүй, тухайн борлуулалтын орлогоос салгуулж байж торгуулийн хэмжээг тогтоодог, энэ компанийн хувьд баримтаа гаргаж өгөх хүсэлгүй байсан гэж бодож байна, ажлын хувцас, дүрэмт хувцсыг ялгах боломжгүй байсан тул шийтгэлийг 3 хувиар тооцсон гэж, гомдол гаргагчаас ... улсын байцаагч шийтгэхдээ өнгөрсөн жилийн тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос буюу өнгөрсөн жилийн сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогоос тооцон торгох хуулийн заалттай юм байна лээ гэж тус тус тайлбарласан.

5.2.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3-д тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой хуульчилсан байхад хариуцагч дээрх байдлаар м******* ХХК-ийн 2021 онд сурагчийн дүрэмт хувцас борлуулсан борлуулалтын орлогын дүнг тогтоолгүйгээр 104,412,243 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалт болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., мөн зүйлийн 2. Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв , дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ., 4.15 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэж тус тус заасантай нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

5.3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ... бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор м******* ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны 2021 оны борлуулалтын орлогын мэдээллийг ирүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1739 дугаартай албан бичгийг прокурорын зөвшөөрлийн хамт хүргүүлсэн боловч шаардсан мэдээллийг гарган ирүүлээгүй байдаг ... гэж тайлбарласныг зөвтгөх боломжгүй, тодруулбал хариуцагч нь хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэх, цаашлаад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн хариуцлага тооцох бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

6.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гүйцэтгэх ажиллагааг шүүхээс нөхөх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу хариуцагчийн эрх хэмжээнд хамаарч байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Дын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0002293 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн 0002293 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан "м******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА