| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00469/И |
| Дугаар | 148/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2024/00424
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2024/00424 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, ******* тауер оффис, 712, 713 тоот ******* капитал ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* тосгон, ногоочин гудамж ******* тоотод оршин суух хаягтай, ******* /РД: холбогдох утас: **********
Нэхэмжлэлийн шаардлага: 608,217 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."******* капитал ББСБ" ХХК нь овогтой -тай 2023-11-18-ны өдөр 20231118-18528 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 1 сарын 18-ний өдөр 345,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000126291 тоот зээлийг ХААН банк дахь 5678045105 тоот дансанд,
2. 2024 оны 2 сарын 11-ний өдөр 100,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000157234 тоот зээлийг ХААН банк дахь 5678045105 тоот дансанд,дээрх зээлүүдийг зээлдэгч Ч. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Ч. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-05-ны өдрийн байдлаар:
1. z000126291 тоот зээл 2024 оны 2 сарын 17-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 345,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 197 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 170+ 0 удаагийн сунгалтаар -3 хоног/-ийн хүү 126,500 төгрөг + шимтгэл 3,450 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 129,950 нийт дүн 474,950 төгрөг
2. z000157234 тоот зээл 2024 оны 3 сарын 12-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 173 хоног/зээлийн гэрээний 90+ хугацаа хэтэрсэн 146+ 0 удаагийн сунгалтаар -63 хоног/-ийн хүү 32,267 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 33,267 нийт дүн 133,267 төгрөг
болсон тул Нийт үндсэн зээл 445,000 төгрөг, нийт хүү 196,110 төгрөг, шимтгэл нийлбэр 4,450 төгрөг бүгд нийлээд 608,217 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... ******* капитал ББСБ ХХК-аас хариуцагч овогтой /РД: ЗМ83120711/-ээс зээлийн гэрээний үүрэгт 608,217 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлага 608,217 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь Ч.д холбогдуулан 608,217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 608,217 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* капитал ББСБ ХХК нь Ч.д холбогдуулан 608,217 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,897 төгрөгийн тал хувь болох 9,448.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 9,448.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ