Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03982

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30

182/ШШ2024/03982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч тоот хаягт байрлах ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт*******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******-иас******* овогтой *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 506,240 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Б.*******д хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 3 гудамж, 186 тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй Б.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/Ш32024/19703 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №170117 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ, Зээлийн график зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт*******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 ******* нь Б.*******тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №170117 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 200,000 төгрөгийн зээл олгосон.

2.2 Зээлдэгч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/Ш32024/19703 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.******* нь Б тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.*******гийн хаяг тодорхойгүй гэнэ.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/14416 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас Б.*******гийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Монос 3 гудамж, 18б тоот гэжээ.

Тус хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Б.******* нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны Засаг дарга тодорхойлжээ.

 

5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт*******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

 6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт*******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Борын ******* /РД:*******/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч ******* /утас:*******, /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА