| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00468/И |
| Дугаар | 148/ШШ2024/00432 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 148/ШШ2024/00432
| 2024 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 148/ШШ2024/00432 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-2, ******* тауер оффис, 712, 713 тоот ******* капитал ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, тавин гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* /РД: холбогдох утас: *****************
Нэхэмжлэлийн шаардлага: 330,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... "******* капитал ББСБ" ХХК нь овогтой -тай 2023-11-02-ны өдөр 20231102-15705 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2023 оны 11 сарын 2-ны өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z00039560 тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Т. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Т. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-08-08-ны өдрийн байдлаар:
1. z00039560 тоот зээл 2024 оны 1 сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 280 хоног/зээлийн гэрээний 90+ хугацаа хэтэрсэн 190+ 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 128,800 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 128,800 нийт дүн 330,800 төгрөг
Нийт үндсэн зээл 200,000 төгрөг, нийт хүү 127,036 төгрөг, шимтгэл нийлбэр 2,000 төгрөг бүгд нийлээд 330,800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Т. миний бие omni ББСБ надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 330,800 төгрөгийг omni ББСБ төлөхөд татгалзах зүйлгүй, маргаан байхгүй, нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 330,800 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь Т.д холбогдуулан 330,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,800 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* капитал ББСБ ХХК нь Т.д холбогдуулан 330,800 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,574 төгрөгийн тал хувь болох 5,287 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 5,287 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ