| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0181/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо
Шүүгдэгч У.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нид холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.Ннь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газарт өөрийн төрсөн дүү хохирогч У.Эын толгой тус газарт алхаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Э өөрөө давхиж ирээд агсам тавьсан. Би гэртээ байж байсан. Агсам тавиад байхаар нь наадхаа гадаа гаргаад орхи гэсэн. Э гаднаас орж ирэхэдээ дөш авч орж ирсэн. Тэгэхээр гараа толгойдоо авсан байхад нь алх шидсэн. Э толгойгоо бариад гэрээс гараад унасан. Э нэг удаа ч биш олон удаа ирж агсам тавьж дарамталж байдаг. Саяхан захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Толгой руу алх шидсэн миний буруу гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч У.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр... удаагүй Э ганцаараа дугуй хэлбэртэй дөш гаднаас барьж орж ирээд намайг ална гэж хэлээд манай гэрийн зуух руу нөгөө дөш төмрөө шидсэн. Тэгээд би уурлахдаа зуухны хажуу талд байсан төмөр алхаа аваад Э луу шидсэн. Тэр үед Э гараараа хаах шиг болсон. Тэгээд нүүрээ дараад гэрээс гарсан. Тэр үедээ би Эын толгой хэсэгт нь оносон гэж бодоогүй, харин гар дээр нь оночихлоо гэж харж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хохирогч У.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн үедээ ээж Дгийн хаяанд байдаг төрсөн ах Нийн гэрт ирсэн юм. Тэр үед Нах гэртээ төрсөн эгч Нийн хүү Лгийн хамт байсан. Тэгээд би гэрт нь орж Нахтай мэнд мэдсэн. Тэгсэн ах дуугарахгүй байсан ба надтай дуугарах хүсэлгүй байгаа харагдсан. Тэгэхээр нь би Нахын хажууд очоод эрүүн дээрээс нь гараараа бариад өөрлүүгээ харуулж байгаад “та яагаад төрсөн эцгээ зодсон юм бэ” гэж асуухад дуугарахгүй байгаад байсан ба хэд хэдэн удаа асуухад мөн л дуугарахгүй болохоор нь би заамдаж автал Л намайг салгаж аваад гэрээс нь гарсан. Тэгтэл араас Нах гарч ирээд нэг төмрөөр тухайн үед юун төмөр байсныг мэдээгүй миний толгой руу 2 удаа цохьсон. Тэр үед би толгой манараад ухаан балартаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч У.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 11 сарын 06-ны өдөр ажил дээрээ ээлж сольж байхад 14 цаг 30 минутын үед манай сувилагч О “эмчээ Сухайн буудалд ах дүү хоёр зодолдоод байна, цагдаа аваад хүрээд ир гэж дуудлага ирлээ” гэж хэлсэн. ...дуудлагаар очиход гэрийн гадаа баруун урд талд мотоциклийн хажууд газарт У.Э хувцас нь шороо, тоос болчихсон, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Н.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгтэл ямар учраас гэснийг нь мэдээгүй Нах руу агсарч хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би гараад явсан. Тэгээд эргээд орж иртэл Э ах Нахын дээр гарчихсан боочихсон байхаар нь би очоод Э ахыг салгаж аваад гарсан. Тэгтэл Нах гарч ирээд Э ах руу алх шидэх үед би холдуулсан чинь миний баруун хөлийг хальт оночихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч У.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчим шиг санаж байна хониндоо явчихаад ирсэн чинь Нахын гэрийн гадаа Нах, Э 2 маргалдаад өөд өөдөөсөө алх болон төмөр дөш шидэж байгаа харагдсан ба манай хүү Л дунд хориод зогсож байтал хөлөнд нь алх оногдож байгаа харагдахаар нь би морьтой давхиж очоод хүү Лг чи дунд нь үрэгдэх юм шиг байна, хониндоо яв хурдал гэж хашгирсан. Тэгээд хүү Л тэр хоёрыг хаяад хониндоо яваад өгсөн. Тэр үед би өөрийнхөө гэрлүү орсон. Тэр хоёр Нахын гэрийн гадаа ноцолдоод үлдсэн. гэрээсээ гараад хартал нам жим болчихсон гэрийнх нь гадаа тэр хоёр харагдаагүй, тэгээд би юу болсон юм бол гэж бодоод гэрээсээ гараад Нахын гэрлүү нь алхаад дөхөж очтол өөдөөс гэрийн гадна нь Э газар уначихсан толгойны баруун орчмоос цус олгойдон гойжиж байхаар нь би сандарсандаа гэр лүүгээ орж утсаа аваад сумын эмнэлэгт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...У.Эын биед гавал ясны цөмөрсөн хугарал, доод баруун 2 дугаар шүдний хугарал, толгойн баруун хэсэг, дагзны зүүн дээд хэсэг, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэний шарх, зүүн шууны цус хуралт, хүзүү, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүлйийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. У.Эын биед учирсан гавал ясны цөмөрсөн хугарал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод баруун 2 дугаар шүдний хугарал, толгойн баруун хэсэг, дагзны дээд хэсг, баруун өвдөг, зүүн гуя, шилбэний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шууны цус хуралт, хүзүү, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 371 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шинжээч Л.Б, Д.Б, Б.Г нарын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаартай: 1. У.Нгэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болоно. 2. У.Нгэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэжийн ямар нэгэн өвчингүй байсан болно. 3. У.Нодоо сэтгэцийн эмчийн хяналтанд байгаагүй болно. 4. У.Нодоо сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно. 5. У.Ннь хэрэг хариуцах чадвартай болно гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Ннь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газарт хохирогч өөрийн төрсөн дүү У.Эыг согтуугаар агсан тавьлаа гэж маргалдан толгойн тус газарт алх шидэж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч У.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Агсам тавиад байхаар нь наадхаа гадаа гаргаад орхи гэсэн. Э гаднаас орж ирэхэдээ дөш авч орж ирсэн. Тэгэхээр гараа толгойдоо авсан байхад нь алх шидсэн. Э толгойгоо бариад гэрээс гараад унасан. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч У.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр... удаагүй Э ганцаараа дугуй хэлбэртэй дөш гаднаас барьж орж ирээд намайг ална гэж хэлээд манай гэрийн зуух руу нөгөө дөш төмрөө шидсэн. Тэгээд би уурлахдаа зуухны хажуу талд байсан төмөр алхаа аваад Э луу шидсэн. Тэр үед Э гараараа хаах шиг болсон. Тэгээд нүүрээ дараад гэрээс гарсан. Тэр үедээ би Эын толгой хэсэгт нь оносон гэж бодоогүй, харин гар дээр нь оночихлоо гэж харж байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч У.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би заамдаж автал Л намайг салгаж аваад гэрээс нь гарсан. Тэгтэл араас Нах гарч ирээд нэг төмрөөр тухайн үед юун төмөр байсныг мэдээгүй миний толгой руу 2 удаа цохьсон. Тэр үед би толгой манараад ухаан балартаад ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч У.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2017 оны 11 сарын 06-ны өдөр ажил дээрээ ээлж сольж байхад 14 цаг 30 минутын үед ...дуудлагаар очиход гэрийн гадаа баруун урд талд мотоциклийн хажууд газарт У.Э хувцас нь шороо, тоос болчихсон, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Нах гарч ирээд Э ах руу алх шидэх үед би холдуулсан чинь миний баруун хөлийг хальт оночихсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч У.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчим шиг санаж байна хониндоо явчихаад ирсэн чинь Нахын гэрийн гадаа Нах, Э 2 маргалдаад өөд өөдөөсөө алх болон төмөр дөш шидэж байгаа харагдсан .... Нахын гэрлүү нь алхаад дөхөж очтол өөдөөс гэрийн гадна нь Э газар уначихсан толгойны баруун орчмоос цус олгойдон гойжиж байхаар нь би сандарсандаа гэр лүүгээ орж утсаа аваад сумын эмнэлэгт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У.Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Нийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 хоногийг оногдуулах ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Нийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр алхыг устгах нь зүйтэй байна.
Хохирогч У.Ннь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 253 400 төгрөгийг нэхэмжилж 98400 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасныг шүүх шинжлэн судлаад шүүгдэгчээс эмчилгээний зардал 40800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57600 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хураамжийн төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эмчилгээнд зарцуулсан гэх 155 000 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч У.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ннь 450 000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 хоногийг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000 төгрөгөөр тооцон ялаас хасч тооцсугай.
6. Шүүгдэгч У.Нийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр алхыг устгасугай.
8. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ноос 40 800 төгрөгийг гаргуулж хохирогч У.Эт олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Э нь эмчилгээтэй холбоотой 155 000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД